Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 844

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийсайхан би иргэн М.С*******ы нэхэмжлэлтэй, Хуульчийн мэргэжлийн шалгалтын ажлын хэсэгт холбогдох “ 2015 оны 9 дүгээр сарын 19, 20-ны өдөр өгсөн хуульчийн мэргэжлийн иргэний эрх зүйн бодлогын шалгалтын даалгавар, гүйцэтгэлийн үнэлгээг Хуульчийн мэргэжлийн шалгалтын журмын 8.9.3, 8.9.4 дэх заалтыг баримталж 1 оноогоор тус тус бууруулсан Хуульчийн мэргэжлийн шалгалтын Ажлын хэсгийн даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгон хүчингүй болгуулах, М.С*******ы өгсөн хуульчийн мэргэжлийн шалгалтаас иргэний эрх зүйн бодлогын шалгалтын даалгавар, гүйцэтгэлийг үнэлгээний хуудсан дээр зөвтгөж гаргахыг Хуульчийн мэргэжлийн шалгалтын ажлын хэсэгт даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.С******* нь шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: “...М.С******* миний бие нэхэмжлэлээсээ татгалзаж байна.”  гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийг иргэн М.С******* нь гаргасан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах...”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.”, 66.2-т “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь Хуульчийн мэргэжлийн шалгалтын ажлын хэсэгт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр гаргаж, түүнээс гаргах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.С******* нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Хуульчийн мэргэжлийн шалгалтын ажлын хэсэгт холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

ШҮҮГЧ                            Л.ӨЛЗИЙСАЙХАН