| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2018/0047/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/082 |
| Огноо | 2018-03-21 |
| Зүйл хэсэг | 145.2., 17.12.2.1., |
| Улсын яллагч | Д.Цогжавхлан |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 2018/ШЦТ/082
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Нарийн бичгийн дарга О.Сувд-эрдэнэ,
Улсын яллагч Д.Цогжавхлан,
Хохирогч *******,*******,
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д. Мэндээ
Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Г. Дуламсүрэн, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Цогжавхлангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2, хяналтын прокурор Э.Гантулгаас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, ******* нарт холбогдох 1714000110055 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Шүүдэгч Монгол улсын иргэн. ******* овогт *******
2. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, Ламын гэгээн овогт *******
3. Монгол улсын иргэн, эрэгтэй, Ламын гэгээн овогт *******,
Үйлдсэн хэргийн талаар:
1. Шүүгдэгч: У. И нь Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутгаас 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр иргэн Э. Тийн 2 тооны адуу, Ж. Ү, У. И нар нь Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг “Харзтай” гэх газраас 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр иргэн А. В 1, Б. Аийн 2, тооны адуу мөн өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Бага Шаргалжуут” гэх газраас иргэн*******ын эзэмшлийн 2 тооны адуу, 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг “Угалз” гэх газраас иргэн*******гийн 8 тооны адуу, иргэн Д.Бы 1 тооны адууг хулгайлсан, мөн *******, ******* нар нь бүлэглэн шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор тээврийн хэрэгсэл ашиглан Баянхонгор аймгийн Өлзийт сумын 3 дугаар багийн нутаг “Их ангал” гэх газар байрлах *******ийн өвөлжөөн дэх чингэлэг болон гэрт 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн хооронд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан хохирогч *******т 1575000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол, хохирогч д 1950000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол, хохирогч д 960000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ./ яллах дүгнэлтэд бичигдсэнээр
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Манай гэр Баянхонгор аймгийн Өлзийт сумын 3 дугаар багийн нутаг Нарийн гол гэдэг газар байдаг юм. Тэгээд би 2017 оны 06 дугаар сарын 18-ны өдөр гэрээсээ гарж яваад аймгийн төвд ирээд хоносон. Тэгээд Эрдэнэцогт сум руу хүнтэй уулзах гэж явсан чинь замдаа унаж явсан морь зогсоод явахаа больчхоод буцаад аймгийн төв рүү орж ирсэн. Тэгээд той утсаар яриад аймагт хүрээд ир гэсэн чинь за одоо гарлаа гээд тэр өдрийнхөө орой нь буюу 23:00 цагийн үед над дээр ирсэн. Тэгээд бид хоёр уулзаад Эрдэнэцогт сум руу явсан чинь гийн мотоциклын гэрэл нь болохгүй байхаар нь бид хоёр голын зах дээр унтаад өгсөн. Тэгээд 2017 оны 06 дугаар сарын өглөө үүрээр Эрдэнэцогт сум руу нөгөө айл руугаа яваад Угалзаар даваад адуун чулуу гэзэг газраар явах ёстой байсан чинь тэгээд тэр замаар явж байтал эцгийн газар гээд тэр газраар яваагүй, Угалзыг даваад явсан тэгээд явж байхад зам дээр 8 адуу тааралдахаар нь бид хоёр бүгдийг нь тууж яваад Өлзийт сумын гол оруулаад Өлзийт сумын гол дээр адуу авч байсан хүнд бүгдийг нь өгөөд 3,200,000 төгрөг болсныг нь 1,000,000 төгрөгийг нь авсан, бусад мөнгийг нь би аваад үрээгээд дуусгасан, одоо надад мөнгө байхгүй.Тухайн үед бид хоёр гийн хүрэн өнгийн Мустанг 5 маркийн мотоциклоор мотоциклоо жолоодоод би ар талаар нь сундалж суугаад явж байсан юм. Би уг нь Эрдэнэцогт сумаас гэдэг хүнээс 4 адууг үхрээр сольж авах гэж байсан юм тэгээд тэр айл руугаа явж байгаад замдаа тэр адуунууд тааралдахаар нь бид хоёр хоёулаа ярьж байгаад энэ адуунуудыг хулгайлъя гээд ярилцаад цуг хулгайлсан юм. Үгүй тэнд 8 адуу л байсан. Тэр адуунууд нь том хээр морь, халтар хээр морь, хар хээр үрээ, хээр үрээ, шар хээр үрээ, шар хээр үрээ, хондон үрээ, зээрд үрээ гээд нийт 8 адуу байсан, эдгээр адуунууд нь бүгдээрээ 22 гэсэн тоон тамгатай байсан юм. Тэр адуунууд нь Угалз гэх уулын урд талд байсан юм. Зарахдаа гийн адуу байгаа юм гэж хэлж байгаад, ч гэсэн өөрөө миний адуу байгаа юм гэж хэлж байгаад зарсан юм. Надад нэмж хэлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/
... Адуу хулгай хийх үед И бид хоёр хамт явж байсан, тэгээд замд адуу тараалдахаар нь хоёулаа хулгайлах уу гэж бид хоёр ярилцаад тэгээд хулгайлсан юм.Тэр адуунуудыг зараад 3,200,000 төгрөг болсон ба үүнээс 1,000,000 төгрөгийг нь Иэд өгсөн, мотоциклд нь 20,000 төгрөгт бензин хийж өгсөн, бусдыг нь би аваад үрээгээд дуусгасан.Тэр адууг зарсан өдрөө 1,000,000 төгрөгийг өгсөн юм. Тэгээд тэр өдөр бид хоёр 2 пиво хувааж уучхаад И мотоциклоороо хөдөө явсан юм. Иийг хүмүүс гэж дууддаг юм. И адуу хулгайлж байгааг мэдээгүй биш мэдэж байсан, бид хоёр өглөө үүрээр явж байгаад адуу тааралдахаар нь би энэ адууг тууя гэсэн чинь болох юм уу гэхээр нь хоёр морийг нь барьчихъя гэсэн адуу нь бөөнөөрөө давхиад байхаар нь бөөнөөр нь туугаад явчихсан юм. Тэр үед адууг зарсных нь дараа И 1,000,000 төгрөгийг бэлнээр нь тэр өдөр авсан, тэр мөнгөө яасныг нь би мэдэхгүй ээ. Өчигдөр И надад би хохирлоос нь төлөлцөнө санаа зоволтгүй миний бие муу байна гэхээр нь би хулгайг нь даавал чи яах юм бэ гэсэн чинь И би хоёр адууг нь төлж өгнө гэсэн юм. Би бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулна.Танд нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 11/
... Яллагдагчаар татсан тухай тогтоол, яллагдагчийн эрхийг би уншиж танилцлаа, надад ямар нэгэн санал хүсэлт алгаа. Би монгол хэл, бичиг үсэг мэднэ. Би Д.Мэндээ өмгөөлөгчийг сонгон авсан байгаа бөгөөд одоогоор манай өмгөөлөгч ажилтай байгаа болохоор би одоо мэдүүлэг өгөхгүй, дараа өмгөөлөгчөө байлцуулж байгаад мэдүүлэг өгье гэж бодлоо.Надад нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 85-86/
... 2017 оны 06 дугаар сарын 14-ны өдөр И бид хоёр нэг нэг морь унаж яваад Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг “Харзтай” гэдэг газраар явж байгаад тэнд нэг бөөн адуу байхаар нь тэр дундаас зээрд азарга, хээр морь, халзан морь зэргийг барьж аваад хөтөлж явж байгаад Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутагт явж байгаад зээрд азарга, хээр морь хоёрыг нь тавьж явуулаад зээрд морийг нь хөтөлж явж байгаад Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 8 дугаар багийн нутаг “Бага Шаргалжуут" гэдэг газарт 3 тооны морь бэлчээрлэж байхаар нь тэр гурван морийг малын хороо руу шахаж оруулж байгаад 2 морийг нь барьж аваад өмнө нь “Харзтай” гэдэг газраас тууж явж байсан нэг морьтойгоо нийлүүлж хөтөлж яваад аймагт авчраад агт авдаг гэдэгт гурван адуугаа нийлүүлээд 1,400,000 төгрөг авсан. Үүнээс И 500,000 төгрөгийг нь аваад үлдэгдлийг нь би авсан. За үүний дараа нь 2017 оны 06 дугаар сарын 19-ны өдөр би аймгийн төвд байж байгаад Иийг хөдөөгөөс хүрээд ирээч гэж дуудсан чинь тэр өдөртөө И мотоциклоороо хүрээд ирсэн. Тэгээд бид хоёр Эрдэнэцогт сумын чиглэлд явж байгаад очих айлаа ололгүй голын зах дээр хоносон. Тэгээд маргааш өглөө нь Өлзийт сум руу буцаж явж байгаад Номгон уулын Угалзаар даваад явж байсан чинь Угалзын цаад талд нь 8 тооны адуу бэлчээрлэж байхаар нь бид хоёр тэр 8 тооны адууг цааш нь тууж яваад Өлзийт сумын гүүрэн дээр авчраад агт авдаг гэдэг хүнд бүгдийг нь зараад 3.200. 000төгрөг аваад үүнээс 1,000,000 төгрөгийг нь И аваад үлдэгдлийг нь би авсан. Өвөрхангай аймгийн Уянга сумын “Харзтай” гэх газар луу И өөрийнхөө хүрэн зүсмийн морийг, би ч гэсэн өөрийнхөө эзэмшлийн хүрэн зүсмийн морийг унаад явж байсан. Тэр үед бид хоёр нь айлд очих гээд явж байсан юм. Тэр үед бид хоёр Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг “Харзтай” гэх газарт байсан адуунуудаас нийтдээ 3 тооны адуу барьж аваад гурван морийг нь хөтөлж явж байгаад халзан азарга, хээр морь хоёрыг нь тэр газраас нэлээд холдож явж байгаад тавьж явуулсан, нэг морийг нь цааш нь хөтлөөд явсан юм. Бид хоёр тэр үед А, В, Б нарын адуу гэж ерөөсөө мэдээгүй ээ. 2017 оны 06 дугаар сарын 19-ны өдөр И над дээр ирэхдээ л Угалзын тэнд хэдэн бараан адуу байна хоёулаа хулгайлах уу гэж ярьж ирэхээр нь би тэгье гэсэн юм. Хулгайлахдаа 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн өглөө хулгайлсан, би яг цагийг нь мэдэхгүй байна. Тэр адуунууд нь яг 8 тооны адуу л байсан юм.Яг хулгайлахад 8 тооны, 22 гэсэн тоон тамгатай адуунууд л байсан. тэр үед Иийн мотоциклоор бид хоёр цуг явж байсан юм. Би тэр үед агт авдаг гэх хүнтэй утсаар ярьж байгаад зарсан юм. Би Бын 2 адууны хохирлыг би өөрөө төлж барагдуулсан байгаа, би хохирогч Эд 800,000 төгрөгт бодоод нэг гэрийн мод, 2,000,000 төгрөг бэлнээр нь өгсөн байгаа, бусад хохирлыг нь би төлж барагдуулна. Би тэр өдөр хөдөө явах гэсэн чинь унаагүй больчхоод Иийг дуудсан юм, тэгээд бид хоёр хамт явж байгаад айлаа ололгүй голын зах дээр хоносон, тэгээд маргааш өглөө нь явж байгаад тэр 8 тооны адууг хулгайлсан юм. гэдэг хүнд адуунуудыг тушаахдаа И нь манай адуу байгаа юм аа гэж хэлж байгаад зарсан юм. гэдэг хүнд 8 тооны адууг тушаахдаа И бид хоёр бид хоёр ах дүү хоёр байгаа юм аа, энэ адуунууд И манай адуу байгаа юм гэж хэлж байгаад зарсан. И бид хоёр өөрсдийнхөө нэрийг И нэрээ сольчихсон Эрдэнэцогтынх гээд хэлчихсэн байсан, би өөрийнхөө нэрийг нэрээ өөрчилж хэлсэн, одоо хэн гэж хэлснээ санахгүй байна.Энэ зургуудыг би үзлээ, энэ зургууд нь гэх хүнд И бид хоёрын 8 тооны адууг зарж байхдаа авхуулсан зураг байна. Энэ зураг дээр саравчтай малгай өмссөн, хар өнгийн куртик өмссөн нь би байгаа юм, харин цагаан өнгийн дээл өмссөн нь И байгаа юм. гаас мөнгийг нь И тоолж авсан, тэгээд мөнгийг нь аваад И 1,000,000 төгрөгийг нь аваад, 20,000 төгрөгөөр нь И мотоциклдоо бензин хийгээд үлдэгдлийг нь И надад өгсөн. Надад 2,180,000 төгрөгийг нь надад өгсөн юм, би мөнгө цааш гардаж аваагүй ээ. Бт би нэг азарга, нэг унагатай гүү, нэг даага өгөөд би ганцаараа хохирлыг нь бүрэн төлж барагдуулсан байгаа. Бт И юу ч өгөөгүй, би ганцаараа төлсөн юм.Нэмж хэлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 192-194/
... 2017 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн өглөө И бид хоёр өглөөний 05 цаг 30 минутын орчимд Угалз гэх газарт очоод тэнд байсан 8 тооны адуу байсныг нь бүгдийг нь туугаад явсан, тэгээд Өлзийт сумын гүүрэн дээр өглөөний 07:00 цагийн орчимд очиж агт авдаг гэдэг хүнд өгсөн. Тэр үед 8 тооны адуул байсныг нь бүгдийг нь туугаад аваад явсан. Тухайн үед И бид хоёр 8 тооны адуу байсныг нь бүгдийг л туугаад явсан, тэр үед 9 тооны адуу байгаагүй, 8 тооны адуул байсан. Би******* хохирогчид гэрийн модыг 800,000 төгрөгт бодож өгсөн, мөн 1,000,000 төгрөгийг бэлэн мөнгөөр нь өгсөн. Бын хохирлыг төлсөн, байгаа, бусад хохирлыг төлөөгүй байгаа. Би шүүх хурлаас өмнө бүх хохирлыг төлөх барагдуулна. 8 адуу л байсан, тэр үед ойр хавьд нь ямар нэгэн адуу байгаагүй. гэх мэдүүлэг /2-р хх-ийн 18-19/
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр *******тэй хамт гэрээсээ гарч яваад Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг руу хамаатныхаа айлд очих гэж явж байгаад айлаа ололгүй буцсан. Буцаж явах замдаа Аийн 2, Вгийн 1 тооны адууг хулгайлсан. Мөн Бага Шаргалжуут гэх газраас Бын 2 тооны адууг хулгайлан гэж акт авдаг хүнд зарсан. 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Эрдэнэцогт сум руу *******тэй хамт явж байсан чинь мотоциклын гэрэл шатаад явах боломжгүй болсон. Тэгээд голын зах дээр хоночхоод өглөө явж байгаад Номгон хайрхны ард бараан зүсмийн 8 тооны адуу тааралдахад нь тууж яваад Өлзийт сумын гүүрэн дээр ирээд акт авдаг гэдэг хүнд 3.200.000 төгрөгөөр зарсан. 8 тооны адуу нь ногоон үрээ, халтар үрээ, улаан морь, шар хээр морь, халтар морь, хондон үрээ , цавьдар морь, улаан хээр үрээ байсан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэв.
... Яллагдагчаар татсан тухай тогтоол, яллагдагчийн эрхийг би уншиж танилцлаа, надад ямар нэгэн санал хүсэлт алгаа. Би монгол хэл, бичиг үсэг мэднэ. Би Г.Дуламсүрэн өмгөөлөгчийг сонгон авсан байгаа бөгөөд одоогоор манай өмгөөлөгч ажилтай байгаа болохоор би одоо мэдүүлэг өгөхгүй, дараа өмгөөлөгчөө байлцуулж байгаад мэдүүлэг өгье гэж бодлоо. гэх мэдүүлэг /хх-ийн 91-92/
... 2017 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн өглөө намайг Баянхонгор аймгийн Өлзийт сумын дугаар багийн нутагт байх гэрээ байж байсан чинь Ү над руу утсаар яриад аймагт хүрээд ирээ, би говиос адуугаа аваад ирлээ гэхээр нь мотоциклоороо тэр өдрийнхөө орой нь буюу 2017 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн орой ирээд Үтай уулзсан чинь Ү миний адуу тэнд байгаад гээд Ү нь миний мотоциклыг унаад би ар талаар нь сундалж суугаад Эрдэнэцогт сумын “Нөмөрт”-ийн хөтөл гэдэг газраар яваад адууг нь олоогүй, буцаж яваад голоор явж хайгаад адууг нь олоогүй, тэгээд бид хоёр голын зах дээр хоносон. Тэгээд маргааш өглөө нь буюу 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн өглөө бид хоёр босоод яваад Номгон уулын Угалз гэдэг газраар нь даваад цаад талд нь гарсан чинь цаад талд нь 8 тооны адуу бэлчээрлэж байсан чинь Ү нь энэ миний адуу байна гээд бид хоёр мотоциклоороо туугаад явсан, замдаа явж байхдаа Ү агт авдаг хүнтэй утсаар яриад яваад байсан ба бид хоёр мотоциклоороо тэр адуунуудыг нь тууж яваад Өлзийт сумын гүүрэн дээр ирээд тэр хүнд зарсан. Зараад 3,200,000 төгрөгийг нь аваад үүнээс 1,000,000 төгрөгийг нь би Үаас зээлж авсан. Ү өөрөө л надад хэлэхдээ говиос адуугаа туугаад ирсэн аймгийн ойрхон хариулж байгаа гэж ярьж байсан тэр адууг нь олох гэж л бид хоёр хамт явсан юм. Тэр адуунуудаа Ү агтад өгөх гэж байгаа гэж хэлж байсан. Тэр үед Ү бид хоёр л хамт явсан ба, тэр үедээ миний мотоциклыг унаад бид хоёр сундлаад явж байсан юм. Тэр адуунуудын зүсийг нь би одоо мартчихсан байна, тамга нь 22 гэсэн тоон тамгатай адуунууд байсан. Агт авдаг хүнд тэр адуунуудыг зарахдаа Ү миний адуу байгаа юм гэж хэлээд өгсөн. Би бол Үыг манай аавын ахынх нь банди байгаа юм гэж хэлсэн би өөр зүйл хэлээгүй ээ. Тэр адуунуудыг 2017 оны 06 дугаар сарын 20-ын өдрийн өглөө нь үүрээр хулгайлаад тэр өдөртөө зарсан юм. Энэ зургуудыг би үзлээ, энэ зургууд нь тэр 8 тооны адууг тушааж зарж байхад агт авч байгаа хүн нь гар утсаараа аваад байсан зураг мөн байна. Цагаан дээл өмссөн нь би байгаа юм, харин хар өнгийн куртик өмсөж саравчтай малгай өмссөн нь Ү байгаа юм. Би уг нь тэр үед өөрийнхөө нэрийг И гэж хэлээд, Өлзийт сумын 3 дугаар баг гэж хэлсэн ш дээ, харин Ү өөрийнхөө нэрийг өөрөөр хэлээд байсан, би яг хэн гэж хэлснийг нь би одоо санахгүй байна. Ү бид хоёрыг тэр адуунуудыг хулгайлах үед 22 гэсэн тоон тамгатай яг 8 тооны адуу л байсан тэгээд бид хоёр тэр 8 адууг бүгдийг нь тууж аваачаад л зарчихсан юм. 2017 оны 06 дугаар сарын 20-ын өдрийн өглөө нар тусаж байхад 07:00 цагийн үед л Угалз гэдэг газраас хулгайлсан юм. Би адуу хулгайлж байна гэдгээ мэдээгүй ээ, Ү нь миний адуу байгаа юм гэж хэлж байсан. Ү 10 гаруй адуутай юм. Би тэр үед адуунуудыг зарах үедээ Үаас зээлсэн 1,000,000 төгрөгийг нь хохирогчид төлж барагдуулсан байгаа. 10 гаруй жилийн өмнө бид хоёр Өлзийт сумын сургуулийн дотуур байранд хамт байдаг байсан юм. Тэр үед би өөрийнхөө нэрийг зөвөөр нь И гэж хэлсэн. гэх мэдүүлэг /хх-ийн 93-95/
... 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн орой Баянхонгор аймгийн Өлзийт сумын 3 дугаар багийн нутаг “Хор толгойн хороо' гэдэг газарт Тийн 3 тооны адуу байж байхаар нь би очоод хонгор халзан зээрд зүсмийн 2 тооны морийг нь барьж аваад тэр өдөртөө яваад гэдэг адуу авдаг хүнд аваачиж өгч зараад нэг адууг нь 500,000 төгрөгөөр бодоод нийлүүлээд 1.000.000 төгрөгөөр зарсан тэгээд мөнгийг нь аваад үрээгээд дуусгасан. Тэгээд үүний дараа нь 2017 оны 06 дугаар сарын 14-ны өдөр Ү бид хоёр нэг нэг морь унаж яваад Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг Харзтай гэдэг газарт байсан адуунуудаас 3 тооны адуу бугуйлдаж барьж аваад хөтлөөд явж байгаад замдаа 2 адууг нь тавьж явуулаад нэг адууг нь цааш нь хөтөлж яваад Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Бага Шаргалжуут гэдэг газарт Б гэдэг хүний 3 тооны адуу байж байхаар нь 2 адууг нь нийлүүлээд нийт 3 адуу болгоод тууж яваад агт авдаг гэдэг хүнд авчирч өгөөд бөөнд нь 1,400,000 төгрөгөөр зараад мөнгийг нь Ү авсан. Би Тийн 2 адууг хулгайлах үедээ өөрийнхөө эзэмшлийн хүрэн зүсмийн морийг унаад ганцаараа явж байсан, Т нь манай хүргэн ах бөгөөд би тэдний адуу гэдгийг нь мэдэж байсан. Тэр адуунууд нь ширээтэй чойндон тамгатай, хонгор халзан, зээрд зүсмийн 2 морь байсан. Би тэр агт авдаг гэдэг хүнд тэр хоёр адуугаа тушаахдаа би миний морь гэж хэлж байгаад тушаасан юм. Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг Харзтай гэдэг газраас 3 тооны адуу хулгайлах, замдаа Бага Шаргалжуут гэдэг газраас Бын 2 тооны адууг хулгайлах үедээ би Тийн 2 тооны адууг хулгайлах үедээ унаад явж байсан өөрийнхөө эзэмшлийн хүрэн зүсмийн морийг унаад явж байсан, харин Ү мөн л өөрийнхөө эзэмшлийн хүрэн зүсмийн морийг унаад явж байсан, тэр үед Ү бид хоёр л байсан, өөр хүн байгаагүй, тэр 3 адууг агт авдаг гэдэг хүнд Ү бид хоёр би хоёрын адуу байгаа юм гэж хэлээд л зарсан өөр зүйл хэлээгүй. Ү бид хоёр тухайн үедээ тэр адуунуудыг хэний адуу болохыг нь мэдээгүй ээ, эхлээд адуунаас нь хээр морь, халзан азарга, зээрд морь зэргийг нь барьж аваад хөтлөөд явж байгаад замдаа Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг “Намын нуруу” гэдэг газар явж байхдаа халзан азарга, хээр морь хоёрыг нь тавиад явуулсан. Тэгээд зээрд морийг нь хөтлөөд цаашаа яваад өгсөн. Тэр хоёр морийг нь би тавьж явуулъя гээд тавьж явуулсан юм. Ү бид хоёр Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг Харзтай гэдэг газраас 3 тооны морь хөтөлж яваад замдаа 2 тооны адууг нь суллаж тавьж явуулаад тэгээд үлдэгдэл нэг морийг нь хөтөлж явж байгаад тэр Бага Шаргалжуут гэдэг газарт 3 тооны адуу байхаар нь 2 тооны хүрэн халзан, зээрд зүсмийн хоёр морийг нь барьж яваад цуг нийлүүлж хөтлөөд яваад агт авдаг гэдэг хүнд зарсан юм. тэр үед Ү бид хоёр л цуг явж байсан, өөр хүн байгаагүй ээ. Тийн 2 тооны адууг хулгайлах үедээ би ганцаараа байсан, бусад адуунуудыг нь хулгайлах үедээ бол Ү бид хоёр хамт цуг явж хулгайлсан юм.Би Тийн 2 адууны хохирлыг өөр адуугаар нь өгөөд төлөөд барагдуулчихсан. Бусад хохирлыг нь Ү төлж барагдуулна гэсэн. Эдгээр хүний адуунуудыг зарсан мөнгийг нь бүгдийг нь Ү авсан. Ү бид хоёр тэр адуунуудыг барьж авадаа Үын авч явсан суран бугуйлаар бугуйлдаж барьдаг байсан, тэр бугуйл нь одоо байхгүй ээ хаячихсан. Тийн 2 адууг барихдаа би ганцаараа байсан ба би гараараа барьж авсан юм. гэх мэдүүлэг /хх-ийн 203-205/
... 2015 оны 10 дугаар сарын эхээр би өөрийн ихэр ах Тг малд яваад ирье гэж хэлээд Тг мотоциклын ард суулгаад Баянхонгор аймаг Өлзийт сумын 3 дугаар баг Их Ангал гэх газар А ахын өвөлжөөн дээр байх чингэлгийн хажууд мотоциклтой зогсоод хулгай хийх санаа төрөөд Тд чингэлэгт орж эд зүйлс хулгай хийж мөнгө олъё гэтэл Т намайг хулгай хийж яах бэ гэхээр нь би зүгээр байгаад хулгай хийхээр болоод чингэлгийн цоожийг хорооны хажууд байсан төмөр гадсаар цоожийг эвдэж орсон араас Т орж ирээд чингэлэг дотор 2 давхар авдар байхаар нь хутгаар цоожийг эвдэж онгойлгоод мөнгөн бүс 1 ширхэг, мөнгөн хазаар 2 ширхэг авсан харин чингэлэг дотроос 10 гялаантай эмээлийн мод 1 ширхэг, мөн будаггүй эмээлийн мод 1 ширхэг, эрэгтэй эмэгтэй 2 ширхэг гутал зэргийг аваад чингэлгээс гараад чингэлгийг буцааж эвдсэн цоожоор цоожлоод хажуу талд байх гэр нь цоожтой байхаар нь байхаар нь хутгаар онгойлгож гэр лүү орж гэрийн хойд талд авдар байхаар нь авдрыг нь онгойлгож эмээлийн 11 ширхэг гялаан, эмээлийн гөлөм зэргийг авч гараад буцааж хаалгыг цоожоор түгжээд мотоциклоо би унаад араар Т сууж хулгайлсан эд зүйлсээ дундуураа дүүрээд гэр лүүгээ явах замдаа Баяндаваа гэх газрын асганд хулгайлсан эд зүйлсээ нууж тавиад би Тг гэрт буулгаад би гэр лүүгээ яваад гэртээ ороод унтаад өгсөн. Тэрнээс хойш 3 хоногийн дараа хулгайлсан эд зүйлс алга болж магадгүй гэж бодоод би нуусан газар дээр очиж эмээлийн будаггүй мод, 5 ширхэг гялаан, мөнгөн бүс1 ширхэг, эрэгтэй эмэгтэй хүний 2 гутал зэргийг аваад мөнгөн хазаар 2 ширхэг, 6 ширхэг мөнгөн гялаан, эмээлийн гөлөм, болон 10 гялаантай эмээлийн мод зэргийг үлдээсэн хулгайлсан эд зүйлсээ өөрийн илүү гэртээ нууж тавиад Т лүү утсаар ярьж нуусан газраас эмээлийн гөлөм, мөнгөн хазаар 1 ширхэг, 6 ширхэг гялаан, 10 ширхэг мөнгөн гялаантай эмээлийн модыг очиж аваарай гэж хэлсэн. Тэрнээс хойш сарын дараа би Баянхонгор аймагт очиж Есөн-Эрдэнэ зах дээр танихгүй хүнд мөнгөн бүс 100.000 төгрөгөөр зарсан харин 5 ширхэг мөнгөн гялааныг 26000 төгрөгөөр зарсан харин будаггүй эмээлийн модыг хүнд гар утсаар сольсон хулгайлсан эд зүйлсийн мөнгө төгрөгийг үрж тараагаад дуусгасан. Т бид 2 Чингэлэг дотроос эмэгтэй гутал 1 ширхэг, эрэгтэй гутал 1 ширхэг, будаггүй эмээлийн мод 1 ширхэг, 10 гялаантай эмээлийн мод 1 ширхэг, 2 ширхэг мөнгөн хазаар, мөнгөн бүс 1 ширхэг авсан харин гэрийн авдар дотроос эмээлийн гөлөм 1 ширхэг, мөнгөн гялаан 11 ширхэг зэргийг авсан. Би мөнгөн бүс 1 ширхэг, 5 ширхэг мөнгөн гялааныг Есөн-Эрдэнэ дээр үл таних хүнд зарсан харин будаггүй эмээлийн модыг гэх хүнд гар утсаар сольсон. Харин бусад эд зүйлсийг Т мэдэж байгаа. Анх хулгай хийх санааг би гаргаж Тг цуг хулгай хийхэд авч явсан юм. *******, нар нь Т бид 2 төрөл садны холбоотой юм. Үгүй би мэдээгүй тухайн үед чингэлгийг онгойлгож үзээд эд зүйлс байхаар нь авсан юм. Шөнө 00 цагийн үед эд зүйлсийг чингэлэг дотроос хулгайлсан юм. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй гэх. /хх-ийн 201505000329-н 140-142/
... Би яллагдагчийн эрхийг уншиж танилцсан, надад ямар нэгэн санал хүсэлт алга, би монгол хэл, бичиг үсэг мэднэ, би өмгөөлөгч авахгүй өмгөөлөгчгүй байцаалт өгөхөд татгалзах зүйл байхгүй. Тиймээ миний урьд өгсөн мэдүүлэг үнэн. Урьд өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. ******* бид 2-ийн хулгай хийхдээ унаж явсан гэх мотоцикл нь улсын дугаар бичиг баримтгүй улаан өнгийн мустанг 5 маркийн миний эзэмшлийн мотоцикль байсан юм. Миний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх мотоцикл 2016 онд эвдрээд дууссан одоо уг улаан өнгийн мотоцикл байхгүй. Би өөрийн эзэмшлийн мустанг 5 маркийн улаан өнгийн мотоциклыг 2013 онд би Есөн-Эрдэнэ зах дээрээс 1.500.000 төгрөгөөр худалдан авч байсан миний мотоцикль их хуучирч муудсан байсан учир 200.000 төгрөгөөр үнэлж байна. Өөр надад нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг / хх-ийн 201505000329-н 140-142/
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У. И мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.
Шүүгдэгч У. Тгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... ******* бид 2 ах дүү 2 буюу ихрүүд байгаа юм. 2015 оны 10 дугаар сарын эхээр намайг ******* цуг яваад ирье гэхээр нь би мотоциклын араар нь сундлаад мордсон чинь ******* нь Өлзийт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Их-Ангал” гэх газар ******* ахын өвөлжөөнд байх улаан өнгийн чингэлгийн хажууд очиж зогссон тэгэхээр нь би яах гэж байгаа талаар Иээс асуусан чинь ******* нь Улаан чингэлэгт орж эд зүйл хулгай хийе гэхээр нь би яах юм бэ ах дүү улсууд нэгийнхээ эд зүйлийг хулгайлж яах юм гээд хэлтэл хулгай хийнэ гээд байсан би хорьж бараагүй тэгтэл И нь хорооны наана байсан төмөр гадсаар улаан чингэлгийн хаалганы цоожийг эвдээд чингэлэг дотор орохоор би дагаж цуг орсон тэгтэл чингэлэг дотор давхарласан 2 арслантай авдрын цоожийг хутгаар хөшиж онгойлгоод дотроос нь мөнгөн бүс 1 ширхэг, мөнгөн хазаар 2 ширхэг авсан мөн наана эмэгтэй эрэгтэй дотоод гутал байхаар нь авсан мөн 10 гялаантай эмээлийн мод мөн будаггүй эмээлийн мод байхаар нь ногоон шуудайн дотор хийгээд чингэлгээс И бид 2 гараад би мотоцикл руу явтал И гэр лүү оръё гэхээр нь би одоо яах бэ гээд хэлтэл яадаг юм гээд гэрийн цоожийг хутгаар онгойлгож орсон би араас нь ортол гэрийн хойд талын цоохор авдраас эмээлийн гөлөм 1 ширхэг, эмээлийн 11 ширхэг гялаан даавуунд боолттой байхаар нь авсан тэгээд бид 2 гэрээс гараад буцааж гэрийг цоожилсон тэгээд мотоциклыг И унаад би араас нь сууж хулгайлсан эд зүйлээ дундуураа дүүрээд гэр лүүгээ явах замдаа Баяндаваа гэх газар асгад хулгайлсан эд зүйлсээ булаад И намайг гэрт хүргэж өгөөд би гэртээ ороод унтсан харин И гэр лүүгээ орж унтлаа гээд гэр лүүгээ явсан 2 хоногийн дараа над руу И утсаар яриад хулгайлсан эд зүйлээ нуусан газраасаа зарим эд зүйлсээ авсан чамд эмээлийн гөлөм 1 ширхэг мөнгөн хазаар 2 ширхэг, 6 ширхэг мөнгөн гялаан, 10 гялаантай эмээлийн мод зэргийг үлдээсэн шүү очиж аваарай хүн аваад явчихна шүү гэхээр нь би 3 хоногийн дараа Баяндаваа гэх газрын асгад очиж нуусан газраасаа эмээлийн гөлөм 1 ширхэг, мөнгөн хазаар 2 ширхэг, 6 ширхэг мөнгөн гялаан, 10 гялаантай мөнгөн эмээлийн модыг авч яваад Өлзийт сумын Баянмөнх гэх хүнд 2 ширхэг мөнгөн хазаарыг 1 сая төгрөгт зарсан 6 ширхэг гялааныг Шаргалжуутын гэх гэх хүнд 1 үхрээр зарсан харин эмээлийн гөлмийг Баянхонгор аймгийн Баруун бүс худалдааны төвд нэг ахад 1 сая төгрөгөөр зарсан харин 10 гялаантай эмээлийн 10 гялааныг эмээлээс салгаж аваад 10 ширхэг мөнгөн гялааныг Есөн-Эрдэнэ зах дээр танихгүй хөдөөгийн хүнд 400.000 төгрөгөөр зарсан харин эмээлийн модыг нь морин дээр тохож байгаа эвдэрсэн одоо уг эмээлийн мод байхгүй харин хулгайлсан эд зүйлсээ зарсан гэх мөнгө төгрөгөө үрээд дуусгасан. Чингэлэг дотроос эмэгтэй гутал 1 ширхэг, эрэгтэй гутал 1 ширхэг, будаггүй эмээлийн мод 1 ширхэг, 10 гялаантай эмээлийн мод 1 ширхэг, 2 ширхэг мөнгөн хазаар, мөнгөн бүс 1 ширхэг авсан харин гэрийн авдар дотроос эмээлийн гөлөм 1 ширхэг, мөнгөн гялаан 11 ширхэг зэргийг хулгайлсан. Анх хулгай хийх санааг ******* гаргасан би яах юм гэсэн чинь зүгээр гэсээр байгаад эд зүйлс хулгайлах болсон. У. И бид 2 хохирогч *******тай, нартай аавын талаараа төрөл садны холбоотой юм. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 201505000329-н 135-137/
... Би яллагдагчийн эрхийг уншиж танилцсан, надад ямар нэгэн санал хүсэлт алга, би монгол хэл, бичиг үсэг мэднэ, би өмгөөлөгч авахгүй өмгөөлөгчгүй байцаалт өгөхөд татгалзах зүйл байхгүй. Тиймээ миний урьд өгсөн мэдүүлэг үнэн. Урьд өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. ******* бид 2-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх улаан өнгийн мустанг 5 маркийн мотоцикл *******ийн мотоцикл байгаа юм. Уг мотоцикл нь улсын дугаар бичиг баримтгүй мотоцикл байсан юм. Уг мотоциклыг нь ******* унаж байгаад 2016 онд эвдрээд дууссан одоо уг мотоцикл байхгүй. Өөр надад нэмж хэлэх зүйл байхгүй /хх-ийн 201505000329-н 138-139/
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У. Т : Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.
7. Хохирогч Д. Бы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: ... Би хамаатны ах болох оос 2016 оны 12 дугаар сард улаан хээр зүсмийн үрээ морийг 3,500,000 төгрөгөөр тохирч худалдаж авсан, тэгээд аваад өөрийнх нь адуунуудтай хамт байлгаж байсан юм, тэгсэн чинь тэгсэн чинь тэдний адуунуудтай хамт алга болсон байна тэгээд би одоо мэдүүлэг өгөхөөр ирсэн юм. Миний адуу нь 22 гэсэн тоон тамгатай, улаан хээр зүстэй, өндөрдүү, үрээ насны адуу байгаа. Би өвөл нь тэр адуугаа өөрөө маллаад зун уралдуулах гээд тэжээл өгөөд маллаж байсан бөгөөд хавар ахын адуунуудтай хамт байлгаж байсан юм. Тэр үед адуугаа ынх маллаж байсан юм. ахынх 2 азарга адуутай бөгөөд азарга, гүү, дааганууд нь тусдаа байдаг харин эр моринууд нь тусдаа бэлчээрлэж байдаг юм. тэр үед ахынх 8 тооны адуутай миний нэг адуу нийлээд бүгд 9 адуу байсан чинь бүгдээрээ алга болчихсон гэсэн. од тэр үед яг 8 морь байсан бөгөөд миний нэг адуутай нийлээд 9 морь алга болсон юм. ахынх 10 морьтой бөгөөд нэг адуу нь одоо гэрийнхээ гадаа байгаа, тэр морио адуунуудаа алдах үедээ гэрийнхээ гадаа аргамжсан байсан гэсэн. Би одоо хохирлоо төлжүүлж авмаар байна. Гомдолтой байна. Энэ талаар ах л мэдэх байхаа, хамаатан садан улсууд учраас ямар нэгэн гэрээ байгуулаагүй. Хохирлоо хурдан хугацаанд хохирлоо барагдуулж авмаар байна гэх мэдүүлэг/хх-ийн 40-42/
... Миний хээр зүсмийн үрээ насны морь манай ах ын морьдтой нийлүүлсэн байгаад тэдний морьдтой цуг алга болсон тэгээд тэрнээс хойш хулгайлсан эзэн нь баригдсан боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн хохирол барагдуулаагүй байгаа. Би одоо хохирлоо хурдан барагдуулмаар байна. Би 2016 оны 12 дугаар сард улаан хээр зүсмийн морийг оос 3,500,000 төгрөгөөр авсан юм. Тэгээд тэдний адуунд байлгаж байгаад хавар алдчихсан. Надад тэр адууг 3,500,000 төгрөгөөр худалдан авсан гэх ямар нэгэн баримт байхгүй ээ, ах бид нар хамаатан садан улсууд болохоор амаараа ярилцаж тохироод л наймаа хийсэн юм. Тэр үрээ нь өмнө нь наадам уралдаанд уралдаж байгаагүй боловч хурдны удамтай адуу болохоор нь би 3,500,000 төгрөгөөр худалдан авсан, өөрөө аваад уралдуулах гэж байсан юм. нь Эгийн нөхөр нь бөгөөд тэднийх нийтдээ 2 азарга адуутай бөгөөд гүү, даага зэрэг адуунууд нь морьдоосоо тусдаа байдаг бөгөөд нийтдээ 10 тооны морьдтой байгаад надад нэгийг нь зараад тэднийх 9 морьтой үлдсэн, тэгээд хулгайд алдах үед нь нэг морь нь гэрийнхээ гадаа аргамжаатай байгаад бусад 8 адуу нь миний эзэмшлийн 1 морьтой нийлээд нийтдээ 9 тооны адуу алга болсон юм. 2017 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн орой гэрийнхээ урагшаа бэлчээрт гарахыг нь харж байхад адуунууд нь бүгд бүрэн байж байсан. Би тоолж харахад манай нэг морьч гэсэн тэдний морьдын дунд байж байсан, тэгээд нийтдээ 9 тооны морь бэлчээртээ гарч байсан юм, би яг өөрөө харсан. Надад нэмж хэлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 43-45 /
... Би өөрийн алдсан гэх шүдлэн насны улаан хээр зүсмийн шүдлэн насны үрээг 2016 оны 12 сард хохирогч*******гийн нөхөр Ө. гэж хүнээс 3.500.000 төгрөгөөр худалдан авч байсан миний алдсан гэх улаан хээр зүсмийн үрээ нь ын хурдан хээр азарганы үр төл байгаа юм. Миний алдсан гэх улаан хээр зүсмийн 22 тоон тамгатай адуу ямар нэгэн наадамд уралдаж байгаагүй амжилт гаргаж байгаагүй тул надад адууг уралдаж байсан гэх баримт байхгүй. Би уг алдсан гэх адууг хурдан морины уралдаанд уралдуулна гэж бодож байсан юм. Адууны хохирлыг барагдуулаагүй байгаа. нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 235-237/
9. Хохирогч П. Эгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
... Манай гэр Баянхонгор аймгийн Жинст сумын 4 дүгээр багийн нутагт байдаг боловч жил бүрийн хавар зун манай гэр Баянхонгор аймгийн төвийн ойрхон бууж мал малладаг юм. Тэгээд 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Баянхонгор аймгийн төвийн ойролцоо ирж буусан юм. Тэгээд ирэхдээ бол бүх малаа авчирсан юм. Тэгээд 2017 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн орой манай нөхөр адуунуудаа хураагаад нэг морь барьж аваад малаа хариулахаар гаднаа аргамжсан байсан, бусад адуунуудаа бэлчээрт нь гаргаад маргааш өглөө нь адуугаа хураах гэж яваад ололгүй ирээд тэрнээс хойш адуунуудаа хайж байсан юм. Манайх бүгд 22 гэсэн тоон тамгатай, ногоон үрээ, халтар үрээ, улаан хээр зүсмийн бүдүүн морь, шар хээр морь, халтар морь, хондон үрээ, цавьдар ухаа үрээ, улаан хээр үрээ зэрэг морь алга болсон, үүн дээр Бы эзэмшлийн улаан хээр морь алга болсон байгаа. Манайх нийтдээ 26 тооны адуутай, үүнээс 10 морь байдаг бөгөөд үүнээс нэгийг нь Бд зарсан, тэгээд нэг морь нь одоо манай гадаа байгаа, ингээд нийтдээ манай 8 морь, Бы нэг морь ингээд нийлээд 9 морь алга болсон байгаа. Манай эзэмшлийн яг 8 тооны адуу алаг болсон, үүн дээр Бы эзэмшлийн 1 тооны адуу ингээд бүгд нийлээд 9 тооны адуу алга болсон юм. Би хохирлоо төлүүлж авмаар байна. Нэг ч төгрөгийн хохирол барагдуулаагүй байгаа. Би одоо маш их гомдолтой байна. Надад нэмж хэлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 48-50/
... Манай алдсан гэх Ногоон зүсмийн үрээ соёолон насны морь, Халтар зүсмийн үрээ хязаалан насны морь зэрэг нь ах эцэг нь сум аймаг орон нутгийн наадам олон айраг түрүү авч байсан болохоор хурдан удмын адуу гэж үзэж байгаа юм харин ногоон зүсмийн үрээ насны морь, халтар зүсмийн үрээ насны морь сумын наадамд уралдаж байсан бөгөөд ямар нэгэн амжилт үзүүлж байгаагүй юм. Миний алдсан гэх хурдан удмын 2 тооны адуу нь сумын наадамд уралдаж байсан бөгөөд ямар нэгэн амжилт гаргаагүй юм ямар нэгэн амжилт гаргасан гэх баримт байхгүй гэхдээ цаашид амжилт гаргах морьд байсан бөгөөд уяад дөнгөж нэг жил болж байсан. Надад миний алдсан гэх 8 тооны адууны хохиролд И нь 2017 оны 07 сард 1 сая төгрөг өгсөн харин Ү нь 2017 оны 09 дүгээр сарын 11-ны өдөр 1 сая төгрөг өгсөн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Ү нь 800.000 төгрөгт бодож 5 ханатай монгол гэрийн шалдан хуучин мод өгсөн өөр хохирол барагдуулаагүй байгаа 6 сарын хугацаанд хохирлоо барагдуулна гээд байнга худал хэлж өдий хүрч байна өөр надад нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 238-239/
8. Шүүхийн хэлэлцүүлэгт******* өгсөн мэдүүлэгтээ: Хохирогч*******: 9 адуу алдсан нь үнэн. Бы 1 адуу байсан. 8 адууны зураг дотор манай хээр үрээний зураг байхгүй байсан. Бы адууг төлүүлмээр байна. Гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байгаа гэв.
9. Хохирогч А.Вгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
... Манай гэр Баянхонгор аймгийн Өлзийт сумын 3 дугаар багт байдаг юм. Манай 3 тооны адуу зээрд морь, хонгор морь, нэг даагатай инээд нийлээд 3 тооны адуу Аийн адуутай нийлээд байж байсан юм. Тэгсэн чинь зээрд морь нь алга болчихсон байсан, бусад хоёр адуу нь бол зүгээр байж байсан. Манайх өөрөө хул, ухаа азаргатай хоёр азарга адуутай бөгөөд тэр 3 адуу нь Аийн адууг дагаад нийлээд явчихсан байсан. Манай гэр болохоор Баянхонгор аймгийн Өлзийт сумын 3 дугаар багийн нутаг “Гялаан усны булаг” гэдэг газар байдаг юм, харин манай гэрийн зүүн талд “Харзтайн даваа” гэж байдаг бөгөөд энэ даваагаар Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг, Өвөрхангай аймгийн Уянга сумын нутгийн хилийн зааг байдаг юм. тэгээд Харзтайн давааны баруун талд нь манай гэр, зүүн талд нь Аийн гэр байдаг юм, Аийн гэр, манай гэр хоёр хоорондоо 2 километр зайтай байдаг. Тэгээд Аийн байдаг газрыг нь Харзтай, манай байдаг газрыг Гялаан усны булаг гэдэг юм. Тэгээд манай тэр 3 адуу Аийн байдаг газар буюу Харзтай гэдэг газарт тэдний адуунд нийлчихсэн байсан юм. Миний алдсан морь нь зээрд зүстэй, нас гүйцсэн бүдүүн морь, ширээтэй чандмань тамгатай морь байгаа. Би энэ морио гэдэг хүнээс 1,000,000 төгрөгөөр тооцоод мал өгөөд 2016 оны 09 дүгээр сард худалдан авсан юм. Би энэ морио одоо энэ авсан үнээрээ буюу 1,000,000 төгрөгөөр үнэлнэ. Би зээрд морио хулгайд алдсан талаараа Цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй ээ, өөрөө л хайгаад байсан юм. А нь 200 гаруй адуутай хүн бөгөөд зээрд азарга, халзан азарга, бор азарга, хүрэн цоохор азарга, сартай ухаа азарга гэсэн зүсмийн азаргатай адуутай, хээр морь бол зөндөө байгаа. Тэдний адуунаас адуу хулгайд алдсан талаар юм надад хэлээгүй ээ. Би адууныхаа төлбөр болох 1,000,000 төгрөгийг л нэхэмжилнэ, өөр би ямар нэгэн зүйл нэхэмжлэхгүй. Би зурж өгч чадна энэ тамга нь ширээтэй чандмань гэдэг нэртэй тамга байгаа юм гээд цаасан дээр зурж нэрээ бичсэнийг байцаалтын тэмдэглэлийн хамт хавсаргав. 2017 оны 06 дугаар сарын 13-ны өөрөө А надад танай 3 адуу манай адуунд нийлчихсэн байна гэж хэлсэн тэгээд би 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр авахаар очиход зээрд морь нь байхгүй байсан, тэгээд би Ад манай зээрд морь алга байна гэж хэлсэн чинь А мэдэхгүй манай адуунд л байсан та сайн эрээд бай гэхээр нь л би хайгаад байсан боловч би олоогүй ээ. гэх мэдүүлэг /хх-ийн 136-139/
... Би хохирогчийн эрх үүргийг уншиж танилцсан, ямар нэгэн санал хүсэлт байхгүй байна. Би монгол хэл, бичиг үсэг мэднэ. Би өмгөөлөгч авахгүй. Би өөрийн эзэмшлийн 1 тооны адуугаа алдаад одоог хүртэл хохирол барагдуулаагүй байгаа, учраас би гомдолтой байна. Би саяхан И гэх хүнтэй уулзаад хохирлоо яагаад барагдуулахгүй байгаа юм бэ гэсэн чинь тэр И гэх хүн нь би барагдуулна, ахаа, би өгнө гэж хэлээд тэр чигээрээ алга болчихсон, одоог хүртэл нэг ч төгрөгийн хохирол барагдуулаагүй байгаа. Би нас гүйцсэн зээрд зүсмийн морио хулгайд алдсан, би энэ морио 1.000.000 төгрөгөөр үнэлсэн, би одоо 1,000,000 төгрөгөө нэхэмжилж байна. Надад нэмж хэлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 140-141/
10. Хохирогч Э. Тийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
... И нь манай эхнэрийн төрсөн дүү нь юм, харин би Үыг нь танихгүй, ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. Би монгол хэл, бичиг үсэг мэднэ. Манай гэр Баянхонгор аймгийн Өлзийт сумын 3 дугаар багт байдаг юм. Манайх 20 гаруй адуутай бөгөөд манай 3 тооны адуу адуунаасаа тусдаа “Хор толгой” гэх газрын орчимд бэлчээрлэж байсан чинь 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс хойш 3 адууны 2 нь алга болчихсон, тэгээд би тэр хавиараа хайгаад олоогүй юм, би тэр үедээ цагдаад мэдэгдээгүй өөрөө л хайгаад байсан юм. Тэгсэн чинь цагдаагаас дуудаад миний алдчихсан гээд хайгаад байсан 2 адууг И гэх хулгайлсан байна гээд И нь өөрөө надтай уулзаад танай 2 адууг би авсан юм аа гээд хэд хоногийн дараа надад 2 адууны оронд нь өөрийнхөө адуунаас хээр морь, зээрд морь зэргийг өгөөд миний хохирлыг барагдуулсан. Одоо надад ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Тэр үед “Хор толгой” гэх газрын орчимд манай хонгор халзан, хондон, шарга зүсмийн гурвуулаа нас гүйцсэн бүдүүн морьд байсан, хонгор халзан, шарга морь хоёр нь хоёулаа тосгууртай чандмань тамгатай, харин хондон морь нь им тамгагүй байсан. Үүнээс хонгор халзан, хондон зүсмийн 2 морь нь алга болчихсон байсан юм. Тэр талаар би лавлаж асуугаагүй, ямар ч гэсэн авсан л гэж хэлсэн. Би шинжээчийн дүгнэлтийг уншиж танилцлаа, ямар нэгэн санал хүсэлт алгаа. Надад хохирлыг бүрэн барагдуулсан болохоор одоо надад ямар нэгэн санал хүсэлт, гомдол, нэхэмжлэх зүйл алгаа. гэх мэдүүлэг /хх-ийн 144-146/
11. Хохирогч Б. Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
... Манай гэр Өвөрхангай аймгийн Уянга сумын 1 дүгээр багийн нутагт байдаг юм. Тэгээд 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр манай адуунд манайхтай ойрхон байдаг В гэдэг 3 адуунд зүгээр нийлчихсэн байсан. Тэгэхээр би танай 3 адуу манай адуунд нийлчихсэн байна гэж хэлж байсан. Тэгээд би 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн орой адуугаа бэлчээрт гаргаад маргааш нь адуугаа хурааж ирсэн чинь Вгийн нэг тооны зээрд морь нь байхгүй байсан. Бусад 2 адуу нь зүгээр байж байсан тэгээд байж байхад нь маргааш нь буюу 15-ны өдөр В манайд ирээд адуугаа хайсан тэгээд би хаачив л гэж хэлж байсан. Вгийн алдсан адуу нь зээрд зүстэй, ширээтэй чойндон тамгатай нас гүйцсэн бүдүүн морь. Манайх халзан, сартай зээрд , буурал, хонгор шаазгай, цагаан, бор, цоохор, сартай ухаа, хээр зүсмийн 9 азарга адуутай, нийтдээ 200 гаруй адуу байгаа. Манай адуунаас алга болсон. би хохирсон юм бол байхгүй . Надад халзан зүсмийн азарга, хээр морь байгаа, энэ хоёр нь тэр халзан азарганых нь сургийн адуу байгаа юм нэг доор бэлчдэг гэсэн үг юм. Азарга нь бол адууны азарга нь юм чинь хөтөлж явж байгаад хаанаас ч тавьж явуулсан гэсэн адуундаа гүйгээд нийлчихнэ, хээр морь нь ч гэсэн манай унаган адуу учраас хаанаас ч тавьсан өөрийнхөө сүргийг олж очоод нийлнэ. Эдгээр нь бүгд бүгдээрээ нас гүйцсэн бүдүүн адуунууд байгаа Би халзан азаргыг нь 1,500.000 төгрөгөөр, хээр морийг нь 1,000,000 төгрөгөөр үнэлж байна. Халзан азарга нь адууны гэсэн тамгатай, хээр морь нь саран тосгууртай хас тамгатай адуунууд байгаа. Надад одоо ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй эдгээр хоёр адуунууд одоо зүгээр байгаа болохоор гомдолгүй гомдолгүй гэж байна. гэх мэдүүлэг /хх-ийн 149-151/
12. Хохирогч*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
... Манай гэр Баянхонгор аймгийн Өлзийт сумын 3 дугаар багийн нутагт байдаг юм. 2017 оны 06 дугаар сарын 11-ны өдөр манай гэр Өлзийт сумын Бага Шаргалжуутын “Муу халуун ус” гэдэг газар байсан ба би өөрийнхөө 3 тооны адууг 2017 оны 06 дугаар сарын 11-ны өдөр бэлчээрт нь гаргаад 2017 оны 06 дугаар сарын 16-ын өдрийн өглөө адуугаа хураах гээд очсон чинь манай 2 тооны адуунаас 1 морь нь үлдээгээд 2 морь нь алга болчихсон байсан. Миний 3 адуу нь сартай хондон морь, буурал духтай хүрэн морь, сартай хүрэн морь гээд тийм 3 зүстэй, сартай хондон морь нь загасан тамгатай, буурал духтай хүрэн морь, сартай хүрэн морь хоёр нь чандмань тамгатай байсан. Энэ гурван адуунаас сартай хондон морь, буурал духтай хүрэн морь хоёр нь алга болчихсон байсан. Би өөрийнхөө адууг 2017 оны 06 дугаар сарын 11-ны өдөр л бэлчээрт нь гаргасан, тэгээд тэрнээс хойш адуун дээрээ очоогүй байж байгаад 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр адуун дээрээ очиход манай 3 тооны адуунаас 2 адуу нь алга болчихсон байсан юм. Тэгэхээр 2017 оны 06 дугаар сарын 11-ны өдрөөс, 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хооронд л алга болсон байна.Манайх нийтдээ 14 тооны адуутай бөгөөд 11 тооны адуу нь гүү, унага даага, азарга зэрэг адуунууд бөгөөд эдгээр адуу нь морьдоосоо тусдаа байдаг юм, үлдэгдэл 3 морь нь тэр морьд байгаа юм. Ингээд нийтдээ манайх 14 тооны адуутай юм. Ү нь манай адууг хулгайлсан гээд цагдаад баригдсан гээд надтай уулзаад танай 2 морийг би авсан юм гэж хэлээд надад хохиролд нь нэг гүү, нэг азарга, нэг даага өгөөд хохирлыг барагдуулсан байгаа. Надад одоо ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй ээ. Ү нь надад хэлэхдээ Бага Шаргалжуутын дээхэн талд байдаг малын хороо руу шахаж оруулж байгаад 2 морийг чинь хөтлөөд явчихсан гэж хэлсэн, тэгээд хохирлыг чинь барагдуулж байгаа юмаа гэж байна. Надад хэлэхдээ яг хэн, хэний хамт, яг хэзээ хулгайлсан талаараа бол хэлээгүй ээ, би ч асуугаагүй юм. Надад Ү нь тэр талаар тодорхой юм яриагүй ээ, надад адууны төлбөрийг Ү нь л авчирч өгсөн. И, Ү хоёр нь хоёулаа манай нутгийн залуучууд бөгөөд Ү нь бүр манай гэрийн ойролцоо байдаг юм. Ү нь танай адуу гэдгийг мэдээгүй авсан л гэж хэлж байна. Би Үад хаяагаа хадарч адуу хулгайлсанд нь би жаахан дургүй хүрээд байгаа юм. Надад алга болсон адууны хохирол төлбөрийг төлж барагдуулсан болохоор одоо надад ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй ээ. Манайх нийтдээ 14 тооны адуутай бөгөөд үүнээс 3 адуу нь морьд юм. Энэ гурван мориноосоо 2 морийг нь л хулгайд алдсан, тэгээд тэр алга болсон 2 морийг маань хулгайлсан Ү нь төлөөд өгчихсөн. Надад нэмж хэлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 154-156 /
13. Хохирогч Д. Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ... Манай өвөлжөө Баянхонгор аймаг Өлзийт сум 3 дугаар баг “Их ангал” гэх газар манай өвөлжөө байдаг юм тэнд манай улаан өнгийн 20 тонны чингэлэг байдаг чингэлэг дотор манай эд зүйлс болон манай хүү А.Баттулгын эзэмшлийн эд зүйлс байдаг юм. Мөн манай гэр манай өвөлжөөн дээр чингэлгийн хажуу талд байдаг юм манайх тэндээ нэх байдаг отроор жижиг гэрээр явчихдаг юм. 2015 оны 08 сарын 25-аас хойш эзэнгүй байсан юм. Тэгээд 2015 оны 10 сарын 07 ний шөнө манай хүү нь өвөлжөөн дээр байсан улаан чингэлэг дээр очтол улаан чингэлгийн 1 цоожийг нь эвдэлсэн улаан чингэлэг дотроос манай хүү Баттулгын эзэмшлийн эмээлийн чээж мод, эмээлийн 10 ширхэг, мөнгөн тоногтой бүс, мөнгөн хазаар гэх эд зүйлс алдагдсан байхаар нь Өлзийт сумын цагдаад мэдэгдсэн. Тэгээд би манай өвөлжөөн дээр хулгай орсон гэхээр нь би очоод гэрээ үзсэн чинь гэрийн хаалга цоож зүгээр гэр дотор зарим эд зүйлс хэвээр байхаар нь гэрээс эд зүйлс алдагдаагүй юм шиг байсан чинь 2015 оны 10 сарын 20 -дийн үеэр байхаа би гэртэй гэрийн авдраа онгойлгосон чинь 1. Эмээлийн гөлөм 1 ширхэг, 2. Эмээлийн мөнгөн гялаан 11 ширхэг, З.Улаан чингэлэг дотор байсан эрэгтэй хар өвлийн түрүүтэй дотоод гутал, эмэгтэй хүргэн өнгийн өвлийн дотоод гутал нийт 2 гутал,4. Улаан өнгийн чингэлэг дотор байсан миний эзэмшлийн мөнгөн хазаар 1 ширхэг, 5.2 метрийн урттай 60 см-ийн өргөн хэмжээтэй орон дээр тавьдаг шинэ Эрдэнэт хивс 2 ширхэг, 6. 2/3 хэмжээтэй хуучин хивс 1 ширхэг, 7. Цагаан эмээлийн будаггүй мод 1 ширхэг гэх зэрэг эд зүйлс алдагдсан талаар мэдсэн түүнээс хойш цагдаад мэдэгдээгүй байсан юм. 1. Эмээлийн гөлөм шинэ 1 ширхэг 2.000.000 төгрөг , 2. Эмээлийн мөнгөн гялаан 11 ширхэг 1 ширхэг 160.000 төгрөг нийт 11 ширхэг 1.760.000 төгрөг, З.Улаан чингэлэг дотор байсан эрэгтэй хар өвлийн түрүүтэй шинэ дотоод гутал 110.0 төгрөг , эмэгтэй хүргэн өнгийн өвлийн дотоод шинэ гутал 110.000 төгрөг нийт 2 гутал 220.000 төгрөг, 4. Улаан өнгийн чингэлэг дотор байсан миний эзэмшлийн мөнгөн хазаар 1 ширхэг 800.000 төгрөг, 5. 2 метрийн урттай 60 см-ийн өргөн хэмжээтэй орон дээр тавьдаг шинэ Эрдэнэт хивс 2 ширхэг 1 ширхэг 450.000 төгрөг нийт 2 ширхэг 900.000 төгрөг, 6. 2/3 хэмжээтэй шинэ хивс 1 ширхэг 400.000 төгрөг, 7. Цагаан эмээлийн будаггүй мод 1 ширхэг 150.000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Миний алдагдсан гэх эд зүйлс надад байдгийг манай хажуу саахад айл В гэх хүн мэднэ манай эхнэр 2 хүүхэд надад эдгээр зүйлс байдаг байсан талаар мэднэ. Чингэлгийн цоож гараар онгойх боломж байхгүй тухайн үед юмаар хөшиж онгойлгосон байсан. Манай хүү Баттулгад 1 түлхүүр байгаа надад 1 түлхүүр байгаа өөр хүнд уг Чингэлгийн түлхүүр байхгүй. Манай гэрийн цоож зүгээр байсан гэрийн тооноор ороод цоожгүй авдар дотроос эд зүйлс алдагдсан байсан. Мөн тухайн үед улаан өнгийн Чингэлэг дотор манай эд зүйлс байсныг анзаараагүй сүүлд би өөрийн эд зүйлсээ үзэхэд манай эд зүйлс алга болсон байсан. Өөр нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 201505000329-н 14-15/
... Манай өвөлжөө нь Баянхонгор аймаг Өлзийт сумын 3 дугаар багийн нутаг “Их ангал” гэх газар байдаг бөгөөд манай өвөлжөөн дээр байсан Улаан өнгийн Чингэлэг болон манай гэрээс 2015 оны 08 дугаар сарын 25-наас 2015 оны 10 дугаар сарын 07-ны хооронд эд зүйлс алдагдсан байсан бөгөөд алдагдсан бөгөөд чингэлэг дотор манай хүү Баттулгын эзэмшлийн 10 ширхэг мөнгөн гялаантай эмээлийн мод, мөнгөн бүс, мөнгөн хазаар зэрэг эд зүйлс алга болсон харин Чингэлэг дотор байсан миний эзэмшлийн эрэгтэй эмэгтэй хүний 2 хос гутал болон будаггүй эмээлийн мод зэрэг алдагдсан харин манай гэрийн авдар дотор байсан эмээлийн мөнгөн гялаан 11 ширхэг, эмээлийн гөлөм 1 ширхэг зэрэг эд зүйлс алга болсон харин би урьд өгсөн мэдүүлэг дээрээ 2 ширхэг хивс алдагдсан талаар мэдүүлсэн харин дараа юмаа сайн үзтэл алга болсон гэх 2 хивс нь Чингэлгийн буланд далд хийсэн байсан алдагдаагүй байсан. Харин манай гэрийн авдарт байсан гэх 11 ширхэг мөнгөн гялааны 6 ширхэг нь Т гэх хүнийх байгаа юм надад тухайн үедээ хадгалуулж байсан юм. Би хохирлоо барагдуулж аваагүй байгаа гэхдээ И, Т нар нь миний хохирлыг бүрэн барагдуулж өгнө гэдгээ хэлж байсан удахгүй барагдуулж өгнө гэсэн миний тухайд хохирлоо барагдуулаад өгөх юм бол надад гомдол санал байхгүй. Надад гомдол санал байхгүй. Тиймээ миний алдагдсан гэх хивс нь Чингэлэг дотор эд зүйлстэй хамт хурааж тавьсан алдагдаагүй байна. Миний эзэмшлийн эмээлийн гөлөм 1 ширхэг, эрэгтэй дотоод гутал 1 ширхэг, эмэгтэй дотоод гутал 1 ширхэг, мөнгөн хазаар 1 ширхэг, будаггүй эмээлийн будаггүй мод 1 ширхэг, мөнгөн гялаан 11 ширхэг байснаас 6 ширхэг нь Т гэх хүнийх байгаа 5 ширхэг нь миний эзэмшлийнх байсан харин манай хүү Баттулгын эзэмшлийн 1 ширхэг мөнгөн хазаар, 10 гялаантай эмээлийн мод, мөнгөн бүс зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг / хх-ийн 201505000329-н 79-80/
14. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* өгсөн мэдүүлэгтээ: Т И нарыг хохирлоо төлж өг гэж хэлмээр байна. Эд төлнө үү, мөнгөөр нь төлнө үү хохирлоо төлүүлмээр байна. Үхэр авчирч өгнө гэж хэлсэн. Хохирлыг төлөөд өгвөл гомдол санал байхгүй гэв.
15. Хохирогч Х.Баттулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
...Манай өвөлжөө Баянхонгор аймаг Өлзийт сум 3 дугаар баг “Их ангал” гэх газар манай өвөлжөө байдаг юм тэнд манай улаан өнгийн 20 тонны чингэлэг байдаг чингэлэг дотор манай эд зүйлс болон манай Аийн эд зүйлс байдаг юм. 2015 оны 09 сарын 27 ний шөнө 23 цагийн үед би өөрийн өвөлжөө болох Өлзийт сум 3 дугаар баг “Их ангал” гэх газар улаан өнгийн чингэлэг дотроос эд зүйлс авах гээд улаан чингэлгээ онгойлгосон чинь дотор байсан гэх эд зүйлийг буулгаад хаясан байсан мөн чингэлгийн хаалганы цоожийг эвдсэн байсан. Чингэлэг доторх эд зүйлс эмх замраагүй авдар дотор миний мөнгөн бүс 1 ширхэг, мөнгөн хазаар 1 ширхэг, эмээлийн мод 1 ширхэг, 10 ширхэг мөнгөн гялаан зэрэг эд зүйлс алга болсон байхаар нь доороо цагдаад дуудлага дуудаад Өлзийт сумын цагдаа ирээд үзэж хараад мэдүүлэг авчхаад явсан. Тэрнээс хойш би аав болох Аийг дуудаад манай өвөлжөөн дээр байсан улаан чингэлэгт хулгай орсон байна гэж дуудсан чинь манай аав ирээд гэр онгойлгоод үзтэл авдар дотор байсан эд зүйлс алга болсон мөн улаан чингэлэг дотор байсан аавын эд зүйлс алга болсон байсан. Аав Аийн эд зүйлс нь Эмээлийн гөлөм шинэ 1 ширхэг, 2. Эмээлийн мөнгөн гялаан 11 ширхэг, З.Улаан чингэлэг дотор байсан эрэгтэй хар өвлийн түрүүтэй шинэ дотоод гутал, эмэгтэй хүргэн өнгийн өвлийн дотоод шинэ гутал нийт 2 гутал, 4. Улаан өнгийн чингэлэг дотор байсан аав Аийн мөнгөн хазаар 1 ширхэг, 5. 2 метрийн урттай 60 см-ийн өргөн хэмжээтэй орон дээр тавьдаг шинэ Эрдэнэт хивс 2 ширхэг, 6. 2/3 хэмжээтэй шинэ хивс 1 ширхэг, 7 Цагаан эмээлийн будаггүй мод зэрэг эд зүйлс алга болсон байсан. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Миний алдагдсан гэх эд зүйлс надад байдгийг манай хажуу саахалт айл В ах мэднэ мөн гэх хүн мэднэ манай аав А нар болон гэрийн хүмүүс мэднэ.
Чингэлгийн цоож гараар онгойх боломж байхгүй намайг анх ирэхэд чингэлгийн цоожийг эвдсэн байсан дотор байсан эд зүйлийг энд тэндгүй бусниулсан байсан. Чингэлгийн цоож нь манай аав Ат байгаа надад нэг хувь нь байгаа өөр хүнд байхгүй. Манай аав Аийн гэрийн цоож нь зүгээр байсан харин гэрийн тооноор орж эд зүйлс алга болсон байх гэж бодож байна. Тиймээ би эд зүйлийн үнэлгээтэй танилцлаа надад санал хүсэлт байхгүй. /хх-ийн 201505000329-н 17-18/
... Баянхонгор аймаг Өлзийт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Их ангал гэх газар манай аав А бид 2-ийн өвөлжөө байдаг юм 2015 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр би уг өвөлжөөн дээр байх Чингэлгээс эд зүйлс авах гээд очтол Чингэлгийн цоожийг эвдсэн байсан бөгөөд Чингэлгийг онгойлгож үзэхэд миний эзэмшлийн 10 гялаантай эмээл 1 ширхэг, мөнгөн бүс 1 ширхэг, мөнгөн хазаар 1 ширхэг алга болсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн аав А эд зүйлсээ бүртгээд үзтэл эрэгтэй дотоод гутал 1 ширхэг, эмэгтэй дотоод гутал 1 ширхэг, мөнгөн хазаар 1 ширхэг, будаггүй эмээлийн мод алдагдсан байсан мөн 2 ширхэг хивс алга болсон байсан тэгтэл сүүлд нь аав дахин эд зүйлсээ сайн үзтэл алдагдсан гэх 2 ширхэг хивс нь юманд хийсэн байсан харин аавын гэрээс эмээлийн гөлөм 1 ширхэг, 11 ширхэг мөнгөн гялаан зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Би хохирлоо барагдуулж аваагүй И, Т нар нь надад учирсан гэх хохирлыг барагдуулаад өгөх юм бол гомдол санал байхгүй. Миний эзэмшлийн мөнгөн хазаар 1 ширхэг, 10 гялаантай эмээлийн мод 1 ширхэг, мөнгөн бүс 1 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Харин аав Аийн эзэмшлийн эрэгтэй эмэгтэй хүний 2 гутал, мөнгөн хазаар 1 ширхэг, будаггүй эмээлийн мод 1 ширхэг, эмээлийн гөлөм 1 ширхэг, 11 ширхэг эмээлийн мөнгөн гялаан зэрэг эд зүйлс алдагдсан харин аавын алдсан гэх 11 ширхэг мөнгөн гялааны 6 ширхэг нь Т гэх хүнийх байсан юм байна. Өөр надад нэмж ярих зүйл байхгүй. /хх-ийн 201505000329-н 85-86/
16. Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
...2013 онд би А ахад хадгалж байгаарай гээд өөрийн эзэмшлийн 6 ширхэг эмээлийн мөнгөн гялааныг өгсөн юм тэгтэл 2015 оны 10 дугаар сард Өлзийт сумын 3 дугаар баг Их ангал гэх газраас миний 6 ширхэг мөнгөн гялааныг өөр эд зүйлсийн хамт хулгайд алдагдсан би тухайн үед нь эзэн нь олдохгүй байхаар нь А ахын дээр байж байг гэж бодоод уг 6 ширхэг мөнгөн гялааныг өөрийнхөө гэж хэлээгүй юм. Алдагдсан гэх 11 ширхэг мөнгөн гялааны 6 ширхэг нь миний эзэмшлийн гялаан байгаа юм. Тиймээ эд зүйлийн үнэлгээтэй танилцсан санал хүсэлт байхгүй. Үгүй би хохирлоо барагдуулж аваагүй байгаа. Би өөрийн алдсан гэх 6 ширхэг мөнгөн гялааныг авчих юм бол гомдол санал байхгүй. Алдагдсан гэх 11 ширхэг мөнгөн гялааны 6 ширхэг нь миний эзэмшлийн мөнгөн гялаан байгаа юм. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг / хх-ийн 201505000329-н 89-91/
17. Иргэний нэхэмжлэгч: Б. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
...*******, ******* нартай ямар нэгэн төрөл садны холбоо байхгүй. *******, ******* нартай манай Өлзийт сумын 3 дугаар багийн оршин суугч нар бөгөөд ойрхон нутагладаг болохоор биеэ танина. Тиймээ миний урд гэрчээр өгсөн мэдүүлэг үнэн зөв болсон явдлын талаар үнэн зөв ярьсан тул дахин мэдүүлэг өгөх шаардлага байхгүй. ******* нь надад уг эмээлийн модыг гар утсаар солихдоо миний эмээл байгаа юм хурим найраа хийхдээ авч байсан эмээлээр сольж наймаа хийе гээд байхаар нь өөрийн эзэмшлийн Ю 200 маркийн точтой гар утсаар сольсон юм. Би хулгайн эмээл байсан талаар мэдээгүй надад И нь хурим найр хийхэд авч байсан миний эмээл байгаа юм утсаар сольж наймаа хийе гэхээр утсаар сольсон юм. Би *******эд эмээлээр сольсон гэх Ю 200 маркийн гар утсыг 2017 оны 04 дүгээр сард хүнээс 200.000 төгрөгөөр худалдан авч байсан тул *******ээс 200.000 төгрөг нэхэмжилж байна. Үгүй аваагүй байгаа. Нэмж хэлэх зүйл алга / хх-ийн 201505000329-н 93-94/
18. Иргэний нэхэмжлэгч: э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
*******, ******* нартай ямар нэгэн төрөл садны холбоо байхгүй. *******, ******* нарыг танина. Тиймээ миний урд гэрчээр өгсөн мэдүүлэг үнэн зөв болсон явдлын талаар үнэн зөв ярьсан тул дахин мэдүүлэг өгөх шаардлага байхгүй. ******* нь тухайн үед өөрийнхөө гялааныг үхрийн өрөндөө өгч байгаа гэхээр нь авсан юм. Үгүй мэдээгүй. Би *******гээс 1 сарлагийн үхрийн үнэ болох 500.000 төгрөг нэхэмжилж байна харин Өлзийбат надад нэг үхрийг өртэй юм. Үгүй аваагүй байгаа. Нэмж хэлэх зүйл алга / хх-ийн 201505000329-н 96-97/
19. Гэрч Ө.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Хулгайд алдсан 8 тооны адуу нь манай эзэмшлийн адуу байгаа юм, 1 адуу нь Бых юм. Би 2016 оны 12 дугаар сард од улаан хээр зүсмийн шүдлэн үрээ, одоо бол хязаарлан нас хүрэх байсан үгээг 3,500,000 төгрөгөөр зарсан юм. тэгээд Б авсан адуугаа манай адуунд байлгаж байсан юм. Бид хоёр хамаатан садан улсууд болохоор зүгээр амаараа ярилцаад л наймаагаа хийсэн, надад мөнгөө бүрэн төлсөн, харин зарсан талаар ямар нэгэн баримт байхгүй ээ. Энэ алдсан 8 адуу нь бүгд манай өөрийн эзэмшлийн адуу бөгөөд эрүүгийн хэрэг дээр мэдүүлэг өгөхдөө манай эхнэр Э энэ хэрэгт хохирогчоор оролцож мэдүүлэг өгнө. Манайх 2017 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн орой адуунуудаа бөөгнүүлээд нэг хороонд шахаад нэг морь барьж авч үлдээд бусад 9 морио бэлчээрт нь гаргасан юм. Тэгээд маргааш өглөө нь адуугаа хураах гэж яваад олоогүй юм. Ногоон үрээ, халтар үрээ зэрэг нь уралдах нь уралдаж байсан боловч шагнал авч байгаагүй, харин түүний ах, эцэг, эцгийн эцэг зэрэг нь аймаг суманд уралдаж түрүү магнай авч байсан юм. тэгээд ийм хурдан адууны үр төл учраас би хурдны угшилтай гэж үзэж байгаа юм. Манайх 26 адуутай бөгөөд үүнээс 10 нь морь юм. Энэ 10 мориноос 1 морь нь одоо манай гадаа байгаа, мөн нэг морийг Бд зарсан, ингээд үлдэгдэл 8 морь нь бүгд байсан, Бы морьтой нийлээд 9 морь алдсан юм. Адууны тоо толгойг малын тоон дээрээс харах байх, мөн таньдаг хүмүүс манай адууны тоо толгойг мэдэх байхаа. Надад нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 51-53/
20. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Манай нөхөр Б ахынхаас улаан хээр зүсмийн үрээ морийг 2016 оны 12 дугаар сард 3,500,000 төгрөгөөр худалдан аваад тэдний адуунд байлгаж байгаад 2017 оны 06 дугаар сард тэдний морьдтой нь цуг хулгайд алдчихсан. Худалдан авахаар яриа хөөрөө хийх үед нь би нартай хамт байсан юм чинь мэднэ, тэгээд ч манай нөхөр Б бид хоёр ярилцаж байгаад 3,500,000 төгрөгийг нь өгөөд дуусгасан юм, тэгээд адуугаа ижил адуунд нь байлгаж байсан ба аваад өөр адуутай нийлүүлчихвэл аягүй бол алга болчих байх гэж бодсон юм, тэгсэн чинь алга болчихсон. 2017 оны 06 дугаар сарын 19-ны өдөр манайх тай айл саахалт ойрхон байсан бөгөөд 2017 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн орой намайг гэрээсээ гарж ороод юм хийж байхад ах нэг морь барьж аваад бусад морио бэлчээрт нь гаргаж байгаа харагдсан би тэр үед яагаад сайн харсан гэхээр манай өөрийн тэр худалдан авсан морь тэдний адуунд байсан учраас би адууг нь сайн харсан юм. Намайг харахад ах нэг морь барьж авч үлдээд манай нэг адуутай нэлээд 9 адуугаа бэлчээрт нь гаргаж байгаа харагдсан юм. Нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 54-55/
21. Гэрч Г. Маамуудолгорийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Ү нь манай бага хүүхэд бөгөөд гэртээ эхнэр 2 хүүхдийн хамт, ам бүл дөрвүүлээ амьдардаг, зан байдлын хувьд гайгүй, даруухан, дөлгөөхөн зан ааштай, ажилд сайн, оногдсон ажлаа хийчихдэг, архи дарс нэг их уудаггүй, урьд нь хэрэг төвөгт холбогдож байгаагүй, хамаатан садны дунд нэр хүнд сайтай, мал сайн малладаг хүн байгаа юм. И нь уг нь гайгүй даруухан зантай, ажилсаг, малд сайн хүүхэд байгаа юм. Би хэргийнх нь талаар ерөөсөө мэдэхгүй байна. гэх мэдүүлэг /хх-ийн 56-57/
22. Гэрч Н.н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би Баянхонгор аймгийн иргэдээс агтын адуу худалдан аваад Улаанбаатар хот руу явуулдаг ба Улаанбаатар хотод манай эгч Дэлгэрмаа хүлээж аваад нядлуулаад цааш нь борлуулдаг юм. Тэгээд 2017 оны 06 дугаар сарын 18, 19-ны өдөр Ү гэдэг хүн нь утсаар яриад Эрдэнэцогтоос 7-8 тооны адуу аваачиж өгөх гэсэн юм аа та хаана адуу авч байгаа вэ гэхээр нь би аймгийн төв дээр аваад ирээ гэж хэлж байсан, 19-ны өдөр над руу өдөр над руу ярихдаа ахаа би нөгөө адуу өгнө гэсэн хүн байна би адуугаа өгөх гээд туугаад одоо гарлаа холоос тууж байгаа болохоор хонож очих байх гэж надад хэлэхээр нь би өнөөдөр буяны ажилтай байгаа, чи аймагт ирээд яриарай гэсэн юм. Тэгээд 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн өглөө би Өлзийт сум руу явж байсан чинь Ү нь над руу утсаар яриад нөгөө адуунуудаа туугаад ирлээ гэхээр нь би Өлзийт сум руу явах гэж байна гэсэн чинь би адуунуудаа Өлзийт суман дээр хүргээд өгье гэж хэлсэн. Тэгээд би Өлзийт сум руу явж байсан чинь Өлзийт сум руу явдаг голын гүүрэн дээр 2 эрэгтэй хүн 8 тооны адуу туучихсан хүлээгээд байж байсан. Тэгээд би очоод адуунуудыг нь үзэхэд тэр адуунууд нь хээр, хүрэн зүстэй дандаа бараан зүсмийн адуунууд байсан, би одоо яг бүгдийнх нь зүсийг санахгүй байна, тамга нь дандаа 22 гэсэн тооны тамгатай 8 тооны адуу байсан. тэгээд би адуунуудыг нь үзээд үнийг нь ярилцаад бүгдийг нь нийлүүлээд 3,200,000 төгрөгөөр авна гэсэн чинь тэр хоёр тэг тэг гэсэн ба би Үад нь 3,200,000 төгрөгийг нь тоолж өгөөд адуунуудыг нь авсан. Тэгээд би тэр адуунуудыг тууж ирсэн хүний зургийг нь өөрийнхөө гар утсан дээр зургийг нь аваад, бас адуунуудынх нь зургийг нь аваад, гар утсан дээрээ тэр хоёр хүний регистрийн дугаарыг нь өөрөөр нь хэлүүлж бичиж авсан юм. ******* нь надад яг 8 тооны адуу тууж авчирч өгсөн, ирэхдээ И гэх залуугийн хамт мотоциклоор ирсэн. Би тэр хүмүүсийн нэрсийг нь дараа нь л мэдсэн, тэр үедээ тэр хоёр надад нэрээ хэлэхдээ Ү нь өөрийнхөө нэрийг , регистрийн дугаараа , харин И нь өөрийгөө гээд, регистрийн дугаараа хэл гэсэн чинь гэж хэлж бичүүлсэн, хоёулаа гэрийнхээ хаягийг хэл гэсэн чинь Эрдэнэцогт сумын 3 дугаар багт оршин суудаг гэж хэлж байсан. тэгээд би тэр хоёрын зургийг нь өөрийнхөө гар утсан дээрээ авах гэсэн ч чинь И нь зураг авч яах гэж байгаа юм бэ гэхээр нь энэ чинь л надад үлдэх нотлох баримт шүү дээ гэж хэлээд яагаад зураг авхуулахгүй гээд байгаа юм бэ янз бүрийн асуудал байгаа юм уу гэсэн чинь асуудал байхгүй ээ, Ү нь манай Эрдэнэцогтод манайхаас өөр орос 22 гэсэн тооны тамгатай адуутай айл байдаггүй юмаа гэж хэлсэн. Тэр адуугаа тушаахдаа бол Ү нь миний адуу байгаа юмаа гэж хэлж тушаасан юм.Тэр адуунуудыг тушаахдаа Ү нь миний адуу байгаа юм гэж тушаасан, тэгээд би мөнгийг нь Үад тоолж өгсөн. И нь тэр үед надад хэлэхдээ Ү бид хоёр ах дүү хоёрын хүүхдүүд, манайх эднийх хоёр нэг дор байдаг юм, намайг адуу туулцаадхаач гэсэн юм гэж хэлсэн, тэгэхдээ бол өөрсдийнхөө нэрийг жинхэнээр нь И, Ү гэж хэлээгүй, дээр хэлсэн , гэдэг нэрээрээ хэлсэн юм. Ү нь надад хэлэхдээ Эрдэнэцогт сумын 3 дугаар бригадаас тууж ирсэн л гэж хэлсэн, өөр зүйл хэлээгүй, энэ хоёр тэр үедээ өөр адуу тушаагаагүй, өмнө нь ч гэсэн өөр адуу тушааж байгаагүй. Тэр адуунуудыг би иргэдээс авсан бусад адуунуудтайгаа нийлүүлээд Улаанбаатар хот руу ачуулж явуулсан, хотод очоод нядлагдаж борлуулагдсан байгаа. Би тэр үед өөрийнхөө гар утсан дээр И, Ү нарын өөрсдийнх нь зургийг нь аваад, бас гар утсан дээрээ тэр хоёрын хэлсэн нэр, регистрийн дугаарыг, гэрийн хаягийн хамт тэмдэглэж авсан байгаа, тэр зургууд нь одоо миний гар утсан дээр байгаа. Тэр үед И, Ү нар нь надад адуу тушаахдаа ямар нэгэн бичиг баримт үзүүлээгүй, би тэр үедээ малчны тамгаа үзүүл гэсэн чинь Ү нь ахаа малчны тамга төвд байгаа, би хөдөөгийн гэрээсээ ирсэн болохоор авчирч чадсангүй гэж хэлсэн, тэгээд надад ямар ч бичиг баримт үзүүлээгүй ээ, би уг нь малчных нь тамгыг харж үзээд авдаг юм. Тэр үед И, Ү хоёр л тэр адуунуудыг авчирч өгсөн, өөр хүн ирээгүй ээ.Тэр үедээ надад хулгайнх гэж хэлээгүй, Ү нь л миний адуу байгаа юм гэж хэлсэн, би тэр үедээ хулгайн адуу гэж мэдээгүй ээ. Нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 58-60/
23. Гэрчгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би Улаанбаатар хотын “Эмээлт” зах дээр түүхий эдийн ченж хийдэг юм. Тэгээд Баянхонгор аймгаас гэх хүн малыг малчдаас бэлэн мөнгөөр нь худалдан аваад машинд ачуулаад над луу явуулдаг би тэрийг нь хүлээж аваад нядлуулаад борлуулдаг. Тэгээд 2017 оны 06 дугаар сарын сүүлчээр авто машинаар 17 тооны над руу явуулсныг нь би хүлээж аваад нядлуулж борлуулсан юм. Үүний дараа буюу нядалсан дараа нь нь над руу утсаар яриад наад адууны чинь тал нь хулгайн адуу байсан байна гэж надад хэлсэн, тэгж хэлэх үед нь тэр адуунууд нь бүгд нядлагдаад борлогдчихсон байсан юм. Тэр 17 тооны адууны 8 тооны адуу нь хулгайнх байсан гэсэн. Тэр найман тооны адуу нь бүгд 22 гэсэн тоон тамгатай байсан бусад адууг нь би сайн ажиглаагүй ээ. Би тэр адуунуудын зүсийг нь сайн мэдэхгүй байна, би угаасаа малын зүс мэдэхгүй юм. Надад одоо ямар ч бүртгэл байхгүй. надад тэр адуунуудыг хаанаас хэнээс хэдэн төгрөгөөр авсан талаар юу ч хэлээгүй, надад эхлээд хэлэхдээ аниа адуу явууллаа шүү гэж л хэлсэн, тэгээд тэр адууг нь хүлээж аваад нядалсны дараа наадах чинь хулгайнх байсан байна л гэж надад хэлсэн. Надад хэлэхдээ тэр 22 гэсэн тамгатай адуунууд нь хулгайнх юм шиг байна гэж хэлсэн, тодорхой юм хэлээгүй 8 билүү 9 адуул гэж хэлэх шиг болсон би одоо удсан болохоор сайн санахгүй байна. 2016 оноос эхлэн бид 2 хамтран ажиллаж байгаа. Баянхонгорт мах мал аваад би тэрийг нь хүлээж аваад нядлуулаад борлуулдаг юм. Би тэр адуунуудыг нь хүлээж аваад нядлуулаад хятадуудад зарчихсан, хэн гэдэг хятад, хаана байдгийг нь мэдэхгүй. Арьснуудыг нь бас ченжид зарчихсан хэн гэдгийг мэдэхгүй. Надад нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 61-64/
24. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...И нь миний төрсөн дүү бөгөөд, зан байдлын хувьд даруухан, үг дуу цөөтэй, ноомой, хүний үгээр байдаг хүн байгаа юм. Өмнө нь хэрэгт холбогдож байгаагүй, малд сайн, багаасаа мал малласан, хамаатан садны дунд нэр хүнд сайтай, тамхи татдаггүй, ажилсаг, хичээнгүй зантай хүн байгаа юм. Харин Ү нь хөнгөмсөг зантай, өмнө нь хэрэгт холбогдож байгаагүй, даруухан зантай, ажилсаг зантай хүн байгаа юм. Би хэргийнх нь талаар ерөөсөө мэдэхгүй байна.гэх мэдүүлэг /хх-ийн 65-66/
25. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Намайг Аийн Энхзаяа гэдэг бөгөөд манай нутгийнхан, миний ойр дотнын хүмүүс намайг гэж дууддаг юм. В гэдэг хүнд би 2016 оны 09 дүгээр сард өөрийн эзэмшлийн зээрд зүсмийн нас гүйцсэн морийг 1,000,000 төгрөгт бодож тооцоод нэг тугалтай үнээ, нэг бяруугаар зарсан юм. Өөр зүйлгүй. Би өөрийнхөө морийг 2016 оны 09-р сард л зарсан яг зарсан өдрийг нь санахгүй байна, тэр зарсан морь нь миний өөрийн эзэмшлийн морь бөгөөд манай унаган адуу байгаа юм. Тэр морь нь зээрд зүстэй, ширээтэй чандмань тамгатай, нас гүйцсэн бүдүүн морь байгаа юм. Би В гуайд 1,000,000 төгрөгт бодоод нэг тугалтай үнээ, нэг бяруугаар л зарсан юм. Би 2016 оны 09 дүгээр сард В гуайтай тэр морийг зарж наймаа хийгээд л тэр зээрд морийг В гуайд өгсөн, тэрнээс хойш тэр морийг хаана байсныг нь би мэдэхгүй ээ, бодвол В гуайд л байсан байлгүй. Тэр зээрд морь нь хурдны удамгүй, наадам, уралдаанд уралдаж байгаагүй юм, харин В гуай л надаас авахдаа наадамд уяж сойж үзнэ гэж байсан. Надад нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 157-158/
26. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Миний нэрийг гэдэг ба, хүмүүс намайг гэж дууддаг юм. Би Баянхонгор аймгийн нутагт иргэдээс мал худалдан авч байгаа юм. Тэгээд 2017 оны 06 дугаар сарын эхээр И нь 2 тооны адуу авчирч өгөөд энийг заръя гэхээр нь би адууг нь үзээд хоёр адууг нь тус бүрийг нь долоон зуун мянган төгрөгөөр, нийлүүлээд 1,000,000 төгрөгөөр худалдан авсан. Тэр хоёр адуу нь хонгор халзан морь, зээрд морь хоёр байсан юм. Үүний дараа нь 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 17-ны өдрийн хооронд Ү, И хоёр хамт ирээд 3 тооны морь хөтөлж ирээд надад бас зарсан. Энэ гурван морийг нь нийлүүлээд 1,400,000 төгрөгөөр худалдан авсан. И нь ганцаараа авчирч өгсөн 2 тооны адуугаа болохоор миний адуу байгаа юм л гэж хэлсэн өөр зүйл хэлээгүй, харин Ү, И хоёрын хамт авчирч өгсөн 3 адууг нь бас л тэр хоёр хоёулаа манай адуу байгаа юмаа л гэж хэлж зарсан. Иийн авчирч зарсан 2 адуу нь хонгор халзан морь, зээрд зүстэй, ширээтэй чандмань тамгатай байсан, харин Ү, И хоёрын цуг авчирч өгсөн адуунууд нь ширээтэй чойндон, нэг нь загасан тамгатай байсан нэг адууных нь тамга нь мэдэгдэхгүй байсан. Энэ гурван адуу нь сартай хүрэн морь, зээрд морь, сартай зээрд морь байсан. И нь ганцаараа авчирч өгсөн 2 адууныхаа мөнгийг И нь өөрөө авсан, харин Ү, И хоёр нь цуг авчирч өгсөн адууныхаа мөнгийг нь И, Ү хоёр хоёулаа цуг байж байгаад л авсан. Ү нь надад 500,000 төгрөгийн өртэй байсан бөгөөд тэр үед 3 адуу тушаасан мөнгөнөөс нь би тэр 500,000 төгрөгийг суутгаад үлдэгдэл мөнгийг нь өгсөн юм. Надад Ү, И нар нь нийтдээ 5 тооны адуу тушаасан, үүнээс 2 адууг нь И ганцаараа авчирч өгсөн, 3 адууг нь И, Ү хоёр хамт авчирч өгсөн юм. Тэр хоёр надад адуу авчирч өгөхдөө өөрсдөө л миний адуу. манай адуу байгаа юм гэж хэлээд л зарсан. Би яг авчирч өгсөн өдрийг нь санахгүй байна. 2017 оны 06 дугаар сарын эхээр И 2 адууг авчирч өгсөн, үүний дараа нь 2017 оны 06 дугаар сарын “12-ын өдрөөс 17-ны өдрийн хооронд Ү, И хоёр нь 3 тооны адууг авчирч өгсөн байна. Би яг өгсөн он сарыг нь дэвтэртээ бичээгүй байна, би өөрөө яг өдрийг нь санахгүй байна. Надад тэр хоёроос адууг нь худалдан авахдаа бүртгэсэн бүртгэл байгаа, би энэ бүртгэлээ эх хувиар нь өгөх боломжгүй болохоор хуулбарлаж өгье өө. Би тэр адуунуудыг Улаанбаатар хот руу өөрөө ачиж яваад тэнд нядлуулаад борлуулсан байгаа. Би энэ намраас эхлээд л гарал үүслийн гэрчилгээг нь харж үзэж байж авдаг болсон, тэр үед би ямар нэгэн бичиг баримт гэж шаардалгүйгээр өөрөөс нь асуугаад л өөрийнх гэвэл худалдан авдаг байсан юм аа. Тэр үед Ү, И нар нь надад ямар нэгэн бичиг баримт үзүүлээгүй ээ. Нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 159-161/
27. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Манай гэр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр 02-63 тоотод байдаг бөгөөд 2017 оны 05 дугаар сарын сүүлээс эхлээд 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл манайх хөдөө тай айл нэг газар зуссан юм. Э нь 2 азарга адуутай бөгөөд үүнээс гадна 10 тооны морьдтой байсан, үүнээс нэгийг нь бариад унахаар 9 үлддэг байсан. Ер нь Эгийн 10 тооны морьдтой нь үнэн Би өөрөө зун хамт нэг доор айл байсан болохоор сайн мэдэж байна. 2017 оны 5 дугаар сарын сүүлээр тай хамт айл буусан бөгөөд манайхыг 06 дугаар сард хамт байхад 10 тооны адуу нь адуу нь бүгд байдаг байсан. Сүүлд нь адуугаа хулгайд алдсан гэж сонссон. Нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /2-р хх-ийн 14-15/
28. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би Д. А, А. Баттулга нартай ямар нэгэн төрөл садны холбоо байхгүй Д. А, А. Баттулга нартай олон жил айл саахалт явсан нэг нутгийн нэг багийн айл саахалтын хүмүүс байгаа юм. Би энэ талаар сайн мэдэхгүй ээ харин Д. А, А. Баттулга нар “Их ангал” гэх газар байсан төмөр чингэлэг болон гэрээс эд зүйлс алдагдсан талаар ярьж байсан. Би *******т хар өнгийн эрэгтэй өвлийн гутал 1 ширхэг, хар өнгийн эмэгтэй өвлийн гутал нэг ширхэг байсныг би мэдэхгүй харин би *******ийн эмээлийн гөлөм 1 ширхэг эмээлийн мөнгөн гялаан, 2 метр 60-см өргөнтэй 2 ширхэг хивс болон 2/3 хэмжээтэй хивс 1 ширхэг, цагаан эмээлийн мод байсныг би мэднэ. Би *******ийн гэрээр орж гардаг болохоор эдгээр эд зүйлс байсан талаар мэднэ. Би А. Баттулгын эзэмшлийн эмээлийн чээж мод 1 ширхэг, эмээлийн мөнгөн гялаан 10 ширхэг, мөнгөн бүс 1 ширхэг, мөнгөн хазаар байсан талаар би мэднэ. Д. А, А. Баттулга гэж айлуудтай олон жил айл саахалт байсан эдгээр эд зүйлс байдаг байсан талаар мэднэ. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг / хх-ийн 201505000329-н 18-19/
29. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Би *******, нартай ямар нэгэн төрөл садны холбоо байхгүй харин *******, нартай нэг нутгийн нэг багийн хүмүүс олон жил айл саахалт явсан хүмүүс байгаа юм. Би энэ талаар сайн мэдэхгүй байна намайг Х.Баттулгын гэрт очтол нь манай өвөлжөөн дээр байдаг гэх улаан өнгийн чингэлэг дотор хулгай орж дотор нь байсан эд зүйлс хулгайд алдагдсан байна гэхээр нь би хулгай орсон талаар мэдсэн. *******, нартай олон жил айл саахалт явж ирсэн болохоор сайн мэднэ. А надаас 2 жилийн өмнө Цагаан эмээлийн будаггүй мод худалдаж авч байсан харин Би эмээлийн гөлөм, эмээлийн 11 ширхэг мөнгөн гялаан , мөнгөн хазаар байдаг талаар би мэднэ харин Эрэгтэй хар өвлийн түрүүтэй дотоод гутал, эмэгтэй хүргэн өнгийн өвлийн дотоод гутал 2 метрийн урттай 60 см-ийн өргөн хэмжээтэй орон дээр тавьдаг шинэ Эрдэнэт хивс 2 ширхэг, 2/3 хэмжээтэй хуучин хивс нарыг байдаг байсан талаар би мэдэхгүй байна. Ямар байсан намайг цагаан сараар *******ийнд орохоор их олон хивс дэвсэн байдаг би сайн мэдэхгүй байна. Би цагаан сар баяр ёслолоор уг мөнгөн бүс байнга зүүдэг байсан харин эмээлийн чээж мод 10 ширхэг мөнгөн гялаан, мөнгөн хазаараа 2015 оны 06 сарын 22 ний өдөр болсон Өвөрхангай аймгийн ант сумын наадамд дээр сайхан морь шалгаруулах тэмцээн дээр нь эмээлийн чээж мод 10 ширхэг мөнгөн гялаан, мөнгөн хазаар нарыг аваад очсон байсан д уг эд зүйлс байдаг юм. Би , ******* нартай олон жил ойрхон айл саахалт явж байсан болохоор эдгээр зүйлс байдаг талаар мэднэ. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Манай Баянхонгор аймаг Өлзийт сум 3-р баг “Гялаан мөсний булаг” гэх газар нутаглаж байсан “Их ангал” өвөлжөөнөөс 4 км зайтай нутаглаж байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. / хх-ийн 201505000329-н 18-19/
30. Гэрч Б.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Би 2017 оны 07 дугаар сард манайх Өлзийт сумын 3 дугаар багийн нутаг “Агьтын-ам" гэдэг газар зуслан дээрээ Батжаргал гэдэг айлтай хамт зусаж байсан. Тэгээд улсын баяр наадмын өмнө саахалт айл болох овогтой Иийнд очоод гар утсаа зарна гэтэл үзэж байгаад дараа авна гэсэн. Би тэр өдрөөс 3 хоногийн дараа Иийнд очоод гар утсаа эмээлийн шинэ модоор сольж наймаа хийсэн. Намайг урд нь очиход тэр эмээлийн модыг эхнэр авсныхаа дараа хүнээс худалдан авч байсан гэж ярьж байсан. Манайх 2017 оны 08 дугаар сарын 23-ны үеэр Намаржаан дээрээ Батжаргал гэдэг айлтай хамт айл буугаад би нөгөө эмээлийн модоо эдэлж хэрэглэх гээд цоолж янзалсан. Тэгээд 2017 оны 10 сарын 15-ны үеэр Өлзийт сумын 3 дугаар багийн “Аравт” гэдэг газар өвөлжөөн дээрээ буугаад Иээс наймаа хийж авсан эмээлийн модоо эдэлж хэрэглэх гэж байтал 2017 оны 12 дугаар сарын 19-ны өдөр буюу өнөөдөр Баянхонгор аймгийн Цагдаагийн газраас миний утсаар холбогдож И гэдэг хүнээс эмээлийн шинэ мод худалдаж авсан уу авсан бол аваад ир гэхээр нь ирсэн юм. Наймаа хийхдээ гар утсаа эмээлийн модоор солиод өөр ямар нэгэн эд зүйл аваагүй.Би мотоциклтой гэрийнх нь гадаа очиж зогсоход гэрийнхээ гадаа сууж байгаад гэртээ ороод аваад гарч ирсэн.Надад нэмж ярих зүйл байхгүй / хх-ийн 201505000329-н 106-107/
31. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Би 2017 оны 04 дүгээр сард Өлзийт сумын 3 дугаар багийн нутагт “Гялаан цохио” гэдэг газар өвөлжөөн дээрээ гэртээ байж байтал Шаргалжуутад байдаг Д. манай багийн ******* хоёр манайд ирээд цай уучхаад хэсэг сууж байснаа ******* намайг гадаа гараад уулзъя гэхээр нь цуг гартал д би хоёр шүдтэй үхрийн өгөлтэй юм авах гээд ирсэн байна, чи өөрөөсөө нэг үхэр егөөд явуулчих гээд чи оронд нь энэ гялааныг ав гээд эмээлийн 6 ширхэг хуучны гялаан өврөөсөө гаргаад үзүүлэхээр нь би үзэж байгаад авсан Тэгээд гэрт ороод бид гурав хөзөр тоглож байгаад Шаргалжуутын рашаан руу яваад Болд-эрдэнийнд очсон. Тэдний гэрт нь байж байгаад бид гурав цуг гараад би д *******ээс авсан 6 ширхэг гялаанаа үзүүлээд *******ээс авах үхрийнхээ оронд энийг авах уу гэтэл үзэж байснаа авъя гээд авсан. Тэгээд ******* бид хоёр гэр лүгээ буцаад би замдаа гэртээ үлдээд ******* гэр лүүгээ явсан. Манай хадам манай хүүхдийн үсийг авахад өгсөн юм гэж ярьж байсан. Хуучны 6 гялаан 4 ширхэг даруулга нь дөрвөлжин 2 баавар нь гурвалжин хэлбэртэй мөнгөний орц сайтай байсан. Надад нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг/ хх-ийн 201505000329-н 108-109/
32. Гэрч ************ мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Би 2016 оны 04 дүгээр сард Өлзийт сумын 3 дугаар багийн нутагт “Баяндаваа" гэдэг газар өвөлжөөн дээр байдаг *******гээс өрөндөө нэг тооны үхэр авахаар очоод цай уучхаад нөгөө үхрээ авъя гэтэл чи надаас өрөнд авах үхрээ суутгаад надад 2 үхэр өгөөд энэ 6 ширхэг гялааныг авах уу гэхээр нь би тэр гялааныг үзээд арай үнэтэй байна авахгүй нэг үхрээ аваад буцъя гэтэл ******* би Өлзийбатаас нэг үхрийн авалтай аваад өгье тэднийд цуг очъё гэхээр нь цуг Өлзийбатынд очсон. Тэгээд Өлзийбат ******* хоёр гадаа гарч уулзаж байгаад гэрт орж ирээд бид гурав хөзөр тоглож байгаад тэндээс гараад Шаргалжуут тосгон руу яваад манайд очиж хоорондоо ярилцаж байгаад гадаа гарахад Өлзийбат надад нөгөө 6 ширхэг гялааныг өгөөд чи *******ээс авах нэг, надаас авах нэг үхрийнхээ оронд ав гэхээр нь би зөвшөөрөөд авсан. Тэгээд тэр хоёр гэр лүүгээ явсан. Би нөгөө 6 ширхэг гялааныг зурагтын доод шүүгээнд хийж байгаад дараа жилийн цагаан сараар тавилгаа солихдоо авдартаа хийгээд хадгалж байсан юм. Тэр өдөр У Тээс авсан юм. Хуучны 6 ширхэг гялаан, 4 ширхэг даруулга нь дөрвөлжин 2 баавар нь гурвалжин хэлбэртэй, сэнжнүүдийг нь зэсээр хийсэн, мөнгөний орц сайтай байсан. Надад нэмж ярих зүйл байхгүй. / хх-ийн 201505000329-н 110-111/
33. Гэрчын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Одоогоос 2-3 жилийн өмнө байхаа он сарыг санахгүй байна би Баруун бус худалдааны төв дээр ажил дээрээ байж байтал Өлзийт сумын гэх нэг намхан залуу над дээр ирээд эмээлийн гөлөм байна авах уу гэхээр нь би авахгүй гээд 2 ч удаа буцаасан чинь тэр намхан залуу надад банкны мөнгө тушаах гээд хугацаа нь хэтэрсэн мөнгө төгрөгийн хэрэг болоод байна уг гөлөм нь манай аавын эмээлийн гөлөм байгаа юм гээд гуйгаад байхаар нь 1 сая гаран төгрөгөөр худалдан аваад мөнгийг нь бэлэн өгөөд явуулсан тэрнээс хойш сарын дараа би бараандаа явах гээд мөнгө төгрөгийн хэрэг гараад байхаар нь худалдан авсан гэх гөлмийг явуулын бололтой 2 хүнд 1 сая гаран төгрөгөөр зараад явуулсан би одоо эмээлийн гөлөм зарсан хүнээ танихгүй уг эмээлийн гөлмийг би лангуун дээр тавьж байгаад зарсан юм. Тэр намхан залуу надад манай аавын эмээлийн гөлөм байгаа юм банкны мөнгөний хугацаа хэтэрсэн гээд байхаар нь би худалдан авсан юм. Үгүй би мэдээгүй тэр намхан залуу нь хулгай хийхээргүй царайтай мөнгө төгрөгийн хэрэг гараад аавын гөлмөө зарах гэж байгаа гээд байхаар нь авсан би хулгайнх байсан талаар мэдээгүй. Би Баруун бүс худалдааны төвд наймаа эрхэлдэг юм би уг гөлмийг лангуун дээрээ тавьж байгаад танихгүй 2 хүнд зараад явуулсан хэн гэдэг ямар хүн гэдгийг танихгүй. Би 1 сая гаруй төгрөгөөр зарсан яг хэдэн төгрөгөөр зарснаа санахгүй байна. Надад нэмж ярих зүйл байхгүй. / хх-ийн 201505000329-н 112-114/
34. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Одоогоос 2 жилийн өмнө байхаа нь би он сарыг нь санахгүй байна намайг Өлзийт сумын төв дээр явж байтал буюу ******* над дээр ирж уулзаад 2 ширхэг мөнгөн хазаар зарчихмаар байна гэхээр нь хазаарыг үзтэл 2 ширхэг мөнгөн хазаар байсан ******* нь тухайн үед манай талийгаач аавын хазаар байгаа юм гэхээр нь би хэдээр зарах юм гэсэн чинь 1.150.000 төгрөгөөр зарна гэсэн надад тухайн үед надад манай эхнэрийн цалингийн зээлийн бэлэн мөнгө байсан учир би худалдан авахаар болоод 1.130.000 төгрөгөөр худалдаж авсан юм. Тухайн үед ******* нь надад манай талийгаач аавын минь мөнгөн хазаарууд байгаа юм мөнгө төгрөгийн хэрэг гараад зарах гэсэн юм гэж надад хэлсэн. Тэгээд би уг 2 ширхэг мөнгөн хазаарыг мөнгө төгрөгийн хэрэг гараад байна байхаар нь 2016 оны 03 дугаар сард Есөн-Эрдэнэ зах дээр танихгүй хүнд 1.250.000 төгрөгөөр зарсан одоо би 2 ширхэг мөнгөн хазаар зарсан гэх хүнээ танихгүй байна сүүлд захаар явж байхад миний хазаар зарсан хүн байхгүй байсан би хэн гэдэг ямар хүнд өгснөө мэдэхгүй байна. ******* намайг Өлзийт суман дээр явж байхад ирээд манай талийгаач аавын мөнгөн хазаарууд байгаа юм зарах гэсэн мөнгө төгрөгийн хэрэг гараад байна гэхээр нь би тухайн үед бэлэн мөнгөтэй байсан тул худалдан авсан. Үгүй би мэдээгүй. Би 2 ширхэг мөнгөн хазаарыг Есөн-Эрдэнэ зах дээр танихгүй хүн зарсан би уг хүнийг танихгүй тухайн үед Есөн-Эрдэнэ зах дээр таараад зарсан утасны дугаар гэрийн хаягийг нь мэдэхгүй нэг залууд зарсан. Надад *******, ******* нар нь өөр эд зүйлс зараагүй ******* нь надад 2 ширхэг мөнгөн хазаар зарсан үнэн. Би *******, ******* нарыг талийгаач аав нь болох ыг танина ын 2 ихэр банди байгаа юм *******, ******* нар нь Өлзийт сумын 3 дугаар багт мал маллаж амьдардаг. *******, ******* нар 2 уулаа төлөв томоотой янз бүрийн элдэв ааш араншин ямар нэгээ гаж буруу зан байхгүй хүнтэй яриа хөөрөө сайтай архи дарс уугаад явж байхыг би харч байгаагүй их л төлөв томоотой банди нар байдаг юм. Надад нэмж ярих зүйл байхгүй. гэх мэдүүлэг / хх-ийн 201505000329-н 115-117/ болон хавтаст хэргийн 100, 239, 70-72,82,93-95, 96-98,129-134, 136,140,149-151, 154-156, 159-161, 164,175, 203 дугаар хуудсанд авагдсан нотлох баримтууд болон шүүгдэгч *******ын өмгөөлөгч Д.Мэндээгээс шүүхийн хэлэлцүүлэгт шинээр 14 хуудас материал гаргаж өгснийг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч У. И нь ганцаараа Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутгаас 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр иргэн Э.Тийн 2 тооны адуу, шүүгдэгч Ж. Ү, У. И нар нь давтан, бүлэглэн Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг “Харзтай” гэх газраас 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр иргэн А.Вгийн 1 тооны, Б.Аийн 2 тооны адуу, мөн өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Бага Шаргалжуут” гэх газраас иргэн*******ын эзэмшлийн 2 тооны адуу, 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг “Угалз” гэх газраас иргэн*******гийн 8 тооны адуу, нийт 15 тооны буюу олон тооны мал хулгайлж 10850000 төгрөгийн хохирол учруулсан, мөн *******, ******* нар нь давтан, бүлэглэн, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж буюу агуулах саванд нэвтэрч Баянхонгор аймгийн Өлзийт сумын 3 дугаар багийн нутаг “Их ангал” гэх газар байрлах *******ийн өвөлжөөн дэх чингэлэг болон гэрт 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн хооронд эд зүйл хулгайлан хохирогч ******* 1575000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол, хохирогч д 1950000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол, хохирогч д 960000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан хулгайлсан гэмт хэрэг тус тус үйлдсэн нь хавтаст авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******, ******* нарын мал хулгайлах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл буруу байх бөгөөд шүүгдэгч нар нь уг гэмт хэргийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “ үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг үндэслэн шүүгдэгч *******, ******* нарын мал хулгайлах гэмт хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Харин шүүгдэгч *******, У. Т нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, шүүгдэгч ******* нь мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг тус тус хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д заасан “ гэмт хэрэг үйлдсэн хүн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн”ийг харгалзан шүүгдэгч *******эд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялыг оногдуулж, биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэж, шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан хорих ялыг тэнсэж, шүүгдэгч нарт зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж, шүүгдэгч *******ыг цагдан хорих байрнаас суллаж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нарт холбогдох шүүх хуралдаанд гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэсэн хоёр шаттай явагдсаныг дурдах нь зүйтэй байна.
Уг хэрэгт шүүгдэгч ******* нь хохирогч Э.Тд учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч*******д 1 сая төгрөг төлсөн, шүүгдэгч ******* нь хохирогч*******, А.В, Б.А,******* нарын хохирлыг дангаараа нөхөн төлсөн, шүүгдэгч ******* нь *******, , нарт учруулсан хохирлыг малаар нөхөн төлөхөө илэрхийлж, үүнийг нь хохирогч нар шүүх хуралд нотолсон байна.
Иймд шүүгдэгч *******, ******* нарыг бусдад төлөх төлбөргүйг дурдаж, шүүгдэгч *******, ******* нарыг *******т 1575000 төгрөгийн, хохирогч д 1950000 төгрөгийн, хохирогч д 960000 төгрөгийг тэнцүү хувааж төлүүлж, төлж барагдуулах хугацааг шүүхээс тогтоож өгөхөөр шийдвэрлэв.
Харин шүүгдэгч *******, ******* нар нь хохирогч*******гийн адуунаас 8 тооны адуу хулгайлж Н.д зарсан нь “2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн өглөө би Өлзийт сум руу явж байсан чинь Ү нь над руу утсаар яриад нөгөө адуунуудаа туугаад ирлээ гэхээр нь би Өлзийт сум руу явах гэж байна гэсэн чинь би адуунуудаа Өлзийт суман дээр хүргээд өгье гэж хэлсэн. Тэгээд би Өлзийт сум руу явж байсан чинь Өлзийт сум руу явдаг голын гүүрэн дээр 2 эрэгтэй хүн 8 тооны адуу туучихсан хүлээгээд байж байсан. Тэгээд би очоод адуунуудыг нь үзэхэд тэр адуунууд нь хээр, хүрэн зүстэй дандаа бараан зүсмийн адуунууд байсан, би одоо яг бүгдийнх нь зүсийг санахгүй байна, тамга нь дандаа 22 гэсэн тооны тамгатай 8 тооны адуу байсан. Тэгээд би адуунуудыг нь үзээд үнийг нь ярилцаад бүгдийг нь нийлүүлээд 3,200,000 төгрөгөөр авсан” гэх нь 1 хавтаст хэргийн 58-60 дугаар хуудсанд авагдсан гэрч Н.гийн мэдүүлгээр нотлогдож байна.
Иймд хохирогч Д.Бы улаан хээр зүсмийн морь буюу түүний үнэ зургаан зуун тавин мянган / 650000 / төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эмээлийн мод нэг ширхэг, эмээлийн гялаан зургаан ширхгийг хураан авч тооцсон Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, дээрх зүйлсийг хохирогч *******, буцаан авахаа илэрхийлсэн тул хохирогч нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохиролд тооцож буцаан олгохыг шүүгчийн туслахад даалгаж, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүгдэгч *******ыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байрнаас суллаж, түүний энэ хэргийн учир цагдан хоригдсон дөч хоног болон бусдад төлөх төлбөргүйг дурдаж шийдвэрлэв.
Уг хэрэгт шүүгдэгч *******ийн нэг морь, таван эм ямаа, нэг мотоцикль, нэг үхрийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2017 оны 09 дүгээр сарын 29-ний, мөн прокурорын 2018 оны 01 дүгээр сарын 25-ний өдрийн тогтоолуудыг хэвээр үлдээж, хохирол нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлж, шүүгдэгч *******ын ДДШ антенн нэг ширхэг, морь нэгийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2017 оны 10 дугаар сарын 12-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч *******ад буцаан олгож, шүүгдэгч *******гийн нэг үхрийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2018 оны 01 дүгээр сарын 25-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигч *******д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгох нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Шүүгдэгч *******, ******* нар нь иргэний нэхэмжлэгч Б., Д.Болд-эрдэнэ нарын хохирлыг барагдуулсан тул бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
Харин шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч нарын хувьд ноогдох эд хөрөнгөөс эд хөрөнгө хураах шаардлагагүй гэж шүүх үзсэн болно.
Шүүгдэгч ******* нь 2017 оны 11 дүгээр сарын 07-ний өдөр Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 143 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийтгүүлсэн байх бөгөөд Эрүүгийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д “тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй,...бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна” гэж заасан ба шүүгдэгч ******* нь 2015, 2017 оны 06 дугаар сард үйлдсэн гэмт хэрэгтээ шийтгүүлээгүй байсан бөгөөд түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг шүүх хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлүүдэд зааснаар ял оногдуулах үндэслэлгүй байна гэж үзлээ.
Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д “ тэнссэн хугацаанд үүргийг биелүүлээгүй”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д “ ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч ******* нь оногдуулсан ялаас хойш шинээр гэмт хэрэг үйлдээгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар “прокурор дүгнэлт гаргаж шүүхээс шийдвэрийг хүчингүй болгосон шийдвэр гараагүй” байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2-д заасан “..оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгч *******эд хорих ял оногдуулахгүйгээр оногдуулсан нэг жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг шүүх хүчингүй болгож, ялыг нэмж нэгтгээгүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч *******, *******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хувьд ноогдох хөрөнгөнөөс эд хөрөнгө хураах шаардлагагүй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-д заасныг журамлан аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *********** овогт *******, ******* овогт ******* нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч *********** *******, ***********т ******* нарыг бусдын эд хөрөнгийг давтан, бүлэглэн, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Ламын гэгээн овогт *******, ******* овогт ******* нарыг давтан, бүлэглэн, бусдын олон тооны мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар Ламын гэгээн овогт *******, Ламын гэгээн овогт *******, ******* овогт ******* нарыг эд хөрөнгө хураахгүйгээр хоёр / 02 / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4-д зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарт хоёр жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарт хоёр / 02 / жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг хоёр / 02 / жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, шүүгдэгч *******ыг 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байрнаас суллаж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч уг арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ийн энэ хэргийн учир цагдан хоригдсон дөч / 40 / хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7-д зааснаар шүүгдэгч *******, ******* нараас тус бүр хохирогч *******т долоон зуун наян долоон мянга таван зуун / 787500 / төгрөг , хохирогч д есөн зуун далан таван мянган / 975000 / төгрөг, хохирогч д дөрвөн зуун наян мөнгөн / 480000 / төгрөг нийт дөрвөн сая дөрвөн зуун наян таван мянган / 4485000 / төгрөг гаргуулж олгож, иргэний нэхэмжлэгч Б., Д.Баттулга нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарт гэмт хэргийн хор уршгийг 2018 оны 05 дугаар сарын 01-ний дотор арилгах үүргийг хүлээлгэсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.8 дугаар зүйлийн 1.7-д зааснаар хохирогч Д.Бы нэг морины үнэ зургаан зуун тавин / 650000 / төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир дөч / 40 / хоног цагдан хоригдсон, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 191.1-д зааснаар шүүгдэгч *******ийн нэг морь, таван эм ямаа, нэг мотоцикль, нэг үхэр зэргийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2017 оны 09 дүгээр сарын 29-ний, мөн прокурорын 2018 оны 01 дүгээр сарын 25-ний өдрийн тогтоолуудыг хэвээр үлдээж, хохирол нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч *******ын ДДШ антенн нэг ширхэг, морь нэг зэргийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2017 оны 10 дугаар сарын 12-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч *******ад буцаан олгосугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч *******гийн нэг үхрийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2018 оны 01 дүгээр сарын 25-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигч *******д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.
13. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар эмээлийн мод нэг ширхэг, гялаан зургаан ширхгийг хураан авч тооцсон Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, дээрх зүйлсийг хохирогч *******, нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирол тооцож буцаан олгохыг шүүгчийн туслах Х.Эрдэнэбатад даалгасугай.
14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
15. Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч *******эд урьд 2017 оны 11 дүгээр сарын 07-ний өдрийн 143 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан нэг жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг прокурорын дүгнэлт гаргаж шүүхээс хүчингүй болгоогүй байсан тул уг ялыг нэмж гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглээгүй болохыг дурдсугай.
16. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
17. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
18. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ