| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Мөнхдэлгэр |
| Хэргийн индекс | 128/2025/1031/З |
| Дугаар | 128/ШШ2025/0837 |
| Огноо | 2025-11-20 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 128/ШШ2025/0837
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Мөнхдэлгэр би, ******* дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Н*******ээс ******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Ч.Б*******эд холбогдуулан гаргасан “... улсын байцаагч Ч.Б*******ийн 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн ******* дүгээр шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Л.О*******ийг 25 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий прокурорын дүгнэлттэй захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Ч.Б******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Ч.Б******* миний бие Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт гэж заасны дагуу иргэн Л.О*******ь нь үндэсний энгийн гадаад паспорт зориуд гэмтээсэн зөрчилд 25 нэгжээр буюу 25000 төгрөгөөр торгосон.
Миний бие 9 болон 10 сард компьютер эвдэрсэн байсан учир гомдол, мэдээллийг прокурорын зөрчлийн бүртгэл мэдээллийн санд бүртгүүлээгүй нь үнэн болно.
Иймд ******* дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Н*******ийн гаргасан “2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн ******* дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч ******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Ч.Б******* нь ******* дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Н*******ийн “... улсын байцаагч Ч.Б*******ийн 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн ******* дүгээр шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Л.О*******ийг 25 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр илэрхийлжээ.
Прокурорын дүгнэлтийг хариуцагч Ч.Б******* хүлээн зөвшөөрсөн нь өөр бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй гэж үзлээ.
Иймд хариуцагч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах эрх эдэлнэ”, 21.1.1-д “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах” гэж заасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эрхтэй ба ийнхүү прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй хуульд харшлаагүй тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, ******* дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Н*******ийн дүгнэлттэй ******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Ч.Б*******эд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар ******* дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Н*******ээс гаргасан “... улсын байцаагч Ч.Б*******ийн 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн ******* дүгээр шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Л.О*******ийг 25 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай дүгнэлтийг ******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Ч.Б******* хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар Прокурорын дүгнэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Ж.МӨНХДЭЛГЭР