Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 317/ШШ2025/00934

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 317/ШШ2025/00934

Төв аймаг

 

                       Х

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,

 

Нэхэмжлэгч: “Х.к” ХК

/Улаанбаатар хот, Сүхбаат.асбанкны төв байр, ШХ 20А, 72/

 

Хариуцагч: Тан.д овогт Өл.зориг

/Налайх дү.ид 13-546 тоот/

 

Хариуцагч: Бор.галанзаяа    

/Налайх дүүрэг, 1 д.чид 13-546 тоот/

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 8,695,160.07 төгрөг гаргуулах тухай

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Хас.нк” ХК нь хариуцагч Ө.Б.ланзаяа нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,695,160.07 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

 

1.2 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Ө.Б.нзаяа нар нь 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 1280086496 дугаар зээлийн гэрээ байгуулан 8,200,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. Зээлээ төлж барагдуулахгүй байх тул үндсэн зээл 6,560,000.02 төгрөг, хүү 1,968,176.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 166,983.45 төгрөг, нийт 8,695,160.07 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.  

 

2. Хариуцагч Ө.Ба.заяа нар нь хариу тайлбартаа: “Хасбанк” ХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 7,8,9,10,11,12,1,2,3,4,5,6 дугаар сарын 30-ны өдрүүдэд 724,597 төгрөг, мөн улсын тэмдэгтийн хураамжид 77,036.5 төгрөгийг мөн төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

2. Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ө.Ба.мгаланзаяа нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 8,695,160.07 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч төлбөрийг 12 хувааж, 2025 оны 7,8,9,10,11,12,1,2,3,4,5,6 дугаар сарын 30-ны өдрүүдэд 724,597 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гаргасан.   

 

3. Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тооцож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 154,073 төгрөгийн тал хувь болох 77,036.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 77,036.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 75дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Ха.нк” ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 8,695,160.07 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ө.Б.аланзаяа нар төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 154,073 төгрөгийн тал хувь болох 77,036.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Ө.Б........нзаяа нараас улсын тэмдэгтийн хураамжид 77,036.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ха......нк” ХК-д олгосугай.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол хуульд зааснаар албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                Д.АЛТАНТУУЛ