Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 317/ШШ2025/00935

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 317/ШШ2025/00935

Төв аймаг

 

                       

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,

 

Нэхэмжлэгч: Төв ай.рын газар

/Төв аймаг, Зуунмод с.ээр баг/

 

Хариуцагч: Бо.он овогт Манда.хнаран    

/Улаанбаатар хот, Баянгол . байр, 702 тоот/

 

Нэхэмжлэлийн шаардлага: 1,008,276 төгрөг гаргуулах тухай

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Төв аймг.рын газар нь хариуцагч М.Мө.ранд холбогдуулан 1,008,276 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

 

1.2 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: М.М.ран нь 2024 оны 11 дүгээр сарын 08-ны орой Төв аймгийн Жаргалант сумын Буурал 1 дүгээр багийн нутаг Сонор төвийн уулзвар дээр “Бонго-3” маркийн 66-96 ТӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад явган зорчигч Л.Уу. Л.С.ор нарыг шүргэж, Л.У.эгийн эрүүл мэндэд нь баруун хөмсөг, духанд шарх бүхий хөнгөн хохирол, Л..дорын эрүүл мэндэд духанд зөөлөн эдийн няцралт гэмтэл тус тус учруулсан зөрчил үйлдэж, Эрх бүхий албан тушаалтан, цагдаагийн ахмад Н.Ч.рэн нь зөрчлийн холбогдогч М.Мөнхнаранд холбогдох хэрэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаад 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр №2544756 дугаартай шийтгэлийн хуудсаар “жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан” зөрчил үйлдсэн гэм буруутайд тооцож, 100 нэгж буюу 100,000 төгрөгийн торгууль оногдуулж шийдвэрлэсэн. Зөрчлийн улмаас хохирогч Л.Уу.цэгт 312,402 төгрөг, Л.С.дорт 695,874 төгрөг, нийт 1,008,276 төгрөгийн тусламж, үйлчилгээг тус тус Эрүүл мэндийн даатгалын сангаас авсан байна. Иймд дээрх хариуцагчаас 1,008,276 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч М..наран нь хариу тайлбартаа: Төв ай.рын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 7,8,9 дүгээр сарын 30-ны өдрүүдэд 336,092 төгрөгийг төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

2. Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.М.ан нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,008,276 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч төлбөрийг 3 хувааж, 2025 оны 7,8,9 дүгээр сарын 30-ны өдрүүдэд 336,092 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гаргасан.

 

3. Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч М.М.ангаас 1,008,276 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 28,749 төгрөгийн тал хувь болох 14,3374.5 төгрөгийг гаргуулж Төв аймгийн Төрийн сангийн 190090100140000941 тоот дансанд олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 75дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Төв айм. газар нь 1,008,276 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.М.аран төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч М.Мө......ас 14,3374.5 төгрөгийг гаргуулж Төв аймгийн Төрийн сангийн 190090100140000941 тоот дансанд олгосугай.     

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол хуульд зааснаар албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                Д.АЛТАНТуул