| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 317/2025/01077/И |
| Дугаар | 317/ШШ2025/00957 |
| Огноо | 2025-07-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 317/ШШ2025/00957
| 2025 оны 07 сарын 03 өдөр | Дугаар 317/ШШ2025/00957 | Төв аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,
Нэхэмжлэгч: “Гол.нк” ХК
/Улаанбаатар хот, Сүхбаатарын тал.үгээр хороо, Улаанбаатар хот 15160/
Хариуцагч: Бор...игин овогт Наран.....рдэнэ
/Төв аймаг, Жаргала........с 6-1 тоот/
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 12,675,314.53 төгрөг гаргуулах тухай
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Го.........банк” ХК нь хариуцагч Н.М........энэд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12,675,314.53 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.
1.2 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Н.М. энэ нь 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Голомтбанктай R001118569 дугаартай дижитал зээлийн гэрээ байгуулж, 6,000,000 төгрөгийг жилийн 21 хувийн хүүтэй, 15 сарын хугацаатайгаар зээлсэн. Мөн нэмж 150,000, 300,000, 200,000, 600,000, 300,000, 2,500,000, 200,000, 100,000, 500,000, 100,000, 300,000, 600,000, 700,000, 500,000, 1,000,000, 3,000,000, 1,000,000 төгрөгийг тус тус зээлсэн. Зээлээ төлж барагдуулахгүй байх тул үндсэн зээл 12,217,817.74 төгрөг, хүү 450,304.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,191.90 төгрөг, нийт 12,675,314.53 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Н.М. энэ нь хариу тайлбартаа: Миний бие 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 622,000 төгрөг, 8,9,10,11,12,1,2,3,4 дүгээр сарын 07-ны өдрүүдэд 1,339,257.17 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Мөн улсын тэмдэгтийн хураамжид 108,877.5 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
2. Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.М. рдэнэ нь нэхэмжлэлийн шаардлага болох 12,675,314.53 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч төлбөрийг 10 хувааж, 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 622,000 төгрөг, 8,9,10,11,12,1,2,3,4 дүгээр сарын 07-ны өдрүүдэд 1,339,257.17 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гаргасан.
3. Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тооцож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 217,755 төгрөгийн тал хувь болох 108,877.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 108,877.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Го......к” ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 12,675,314.53 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.М.....нэ төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 217,755 төгрөгийн тал хувь болох 108,877.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Н.Мө.......эс улсын тэмдэгтийн хураамжид 108,877.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Гол...нк” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол хуульд зааснаар албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ