Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 317/ШШ2025/00975

 

 

 

 

 

2025 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 317/ШШ2025/00975

Төв аймаг

 

                       Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,

 

Нэхэмжлэгч: Ха....анк ХК

/Улаанбаатар хот, Сүхб......өв байр, ШХ 20А, 72/

 

Хариуцагч: Бо.он овогт Оюун.мханд

/Төв аймаг, Батсүмбэр сум,.т 1-8 тоот/

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 13,354,474.43 төгрөг гаргуулах тухай

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ха.нк ХК нь хариуцагч О.Ба.ндад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13,354,474.43 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

 

1.2 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: О.Ба.д нь 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 2010115247 дугаар зээлийн гэрээг цахимаар байгуулан 13,500,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. Зээлээ төлж барагдуулахгүй байх тул үндсэн зээл 12,100,561 төгрөг, хүү 1,226,306.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27,607.22 төгрөг, нийт 13,354,474.43 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч О.Б.ханд нь хариу тайлбартаа: Ха. ХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 8,9,10,11,12,1,2,3 дугаар сарын 30-ны өдрүүдэд 1,669,309.3 төгрөг, мөн улсын тэмдэгтийн хураамжид 112,361 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

2. Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Б.нд нь нэхэмжлэлийн шаардлага болох 13,354,474.43 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч төлбөрийг 8 хувааж, 2025 оны 8,9,10,11,12,1,2,3 дугаар сарын 30-ны өдрүүдэд 1,669,309.3 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гаргасан.

 

3. Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тооцож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 224,722 төгрөгийн тал хувь болох 112,361 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 112,361 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 75дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Хас.ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 13,354,474.43 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.Б.мханд төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 224,722 төгрөгийн тал хувь болох 112,361 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч О.Ба.аас улсын тэмдэгтийн хураамжид 112,361 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ха.нк ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол хуульд зааснаар албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ