Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 317/ШШ2025/01023

 

 

 

 

 

2025 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 317/ШШ2025/01023

Төв аймаг

 

                       Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,

 

Нэхэмжлэгч: Бая......азар

/Нийслэлийн Баянзүрх дүүрги.....99/

 

Хариуцагч: Ва.овогт Норжм.тхуяг

/Төв аймаг, Баян сум дахь Шү. дугаар хороо, өлгий 4 дүгээр гудамж, 63 тоот/

 

Нэхэмжлэлийн шаардлага: 9,854,150 төгрөг гаргуулах тухай

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Баянз.н газар нь хариуцагч Н..хуягт холбогдуулан 9,854,150 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

 

1.2 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр болох 9,854,150 төгрөгийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээд болох Н..аас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан дахь 100900020080 тоот дансанд төвлөрүүлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Н.Ба.г нь хариу тайлбартаа: Миний бие 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүрэг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2024 оны 8 дугаар сарын 29-ны өдөр Төв аймгийн Баян сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 415 дугаар нээлттэй хаалттай хорих ангид ял эдэлж байна. 2027 оны 07 дугаар сарын 26-нд суллагдан гараад ажил хөдөлмөр эрхлэх бүрэн боломжтой. Миний бие Эрүүл мэндийн даатгалын сангийн хохирол мөнгийг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй. Хохирол болох 9,854,150 төгрөгийг хорих ангиас суллагдан гарсны дараа төлж барагдуулахаа баталж байна. Ял эдэлж байгаа байдлыг маань харгалзан үзэж хүсэлтийг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

2. Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н..уяг нь нэхэмжлэлийн шаардлага болох 9,854,150 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч төлбөрийг 2027 оны 07 дугаар сарын 26-нд суллагдан гараад ажил хөдөлмөр эрхлэх бүрэн боломжтой. Миний бие Эрүүл мэндийн даатгалын сангийн хохирол мөнгийг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй. Хохирол болох 9,854,150 төгрөгийг хорих ангиас суллагдан гарсны дараа төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гаргасан.

 

3. Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Н.Б.ас 9,854,150 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 172,616 төгрөгийн тал хувь болох 86,308 төгрөгийг гаргуулж Төв аймгийн Төрийн сангийн 190090100140000941 тоот дансанд олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 75дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Төв аймг.зар нь 9,854,150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н..яг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Н.Б.с 86,308 төгрөгийг гаргуулж Төв аймгийн Төрийн сангийн 190090100140000941 тоот дансанд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол хуульд зааснаар албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ