Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 2018/ШЦТ/087

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: Э. Гантулга,

Нарийн бичгийн дарга Б. Соёлмаа,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814001100058 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 30-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овогт *******

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч: ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг 70 дугаар байрны гадаа хохирогч ******* нь 2018 оны 03 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө ******* БНА улсын дугаартай приус маркийн тээврийн хэрэгслээр хүргүүлж буухдаа уг тээврийн хэрэгслийн жолоочид өөрийн ХААН банкны виза картыг өгч 20000 төгрөг авхуулсан бөгөөд уг картыг буцааж аваагүй мартаж явуулсны улмаас хохирогч *******ын данснаас 910000 төгрөгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

 1. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ...2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн орой 19-20 цагийн үед манай том эгчийн охин болох *******ээс ******* БНА улсын дугаартай саарал өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жоохон таксинд явж байгаад ирье машинаа өгч байгаач гэж хэлж авч таксинд Баянхонгор сумын төвд явж байхад шөнийн 00 цагийн үед төв ХААН банкны урд талаас нэг эрэгтэй хүн гар өргөж би зогсоход тэр эрэгтэй хүн согтуу архи уусан байдалтай 78 дугаар байранд очно хүргээд өгөөд доод захын урд талын 4 замын гэрлэн дохио дээр зогсоход уг эрэгтэй хүн надад мөнгө байхгүй буцаад банк ороод мөнгө аваад явъя гэж хэлж би буцаад ХААН банкны гадаа ирэхэд уг эрэгтэй хүн машинаас өөрөө бууж картаасаа мөнгө авахаар явсан. Би машиндаа ганцаараа үлдсэн байсан тэгтэл уг эрэгтэй хүн буцаж ирээд би мөнгө картаас авах гэсэн чинь чаддаггүй пин кодоо 2 удаа буруу хийчихлээ гээд намайг дагуулж ХААН банкны бэлэн мөнгөний машинаас 10,000 төгрөг пин кодыг нь би хийж өгч авсан. Ингээд гэр лүү нь явж байсан чинь Шар бүрд худалдааны төвийн урд зогсоол дээрээс нэг эмэгтэй хүн гар өргөж би зогсоход гар өргөсөн танихгүй эмэгтэй хүн тээврийн товчоо хүргээд өгөөч гэж хэлж нөгөө эхлээд суусан эрэгтэй хүн болохоор надад хандаж эхлээд энэ эмэгтэйг хүргээд өгчих дараа нь намайг хүргээд өг гэж хэлж би тээврийн товчоонд уг эмэгтэйг буулгаад буцаад гэр лүү нь явж байтал нөгөө эрэгтэй хүн дахиад ХААН банк ороод мөнгө аваадахъя гэж хэлж төв ХААН банкны гадаа ирэхэд уг эрэгтэй хүн ХААН банкны карт гаргаж ирээд пин кодоо хэлж миний картаас 20,000 төгрөг аваад ир би машин дотор чинь сууж байя гэхэд нь би ХААН банкны бэлэн мөнгөний машинаас картыг нь хийж 20,000 төгрөг аваад машиндаа сууж карт мөнгийг нь өрт нь өгсөн. Ингээд гэрийнх нь гадаа уг хүнийг буулгасан. Тэр эрэгтэй хүн машины арын суудалд сууж байсан бөгөөд гэр лүү нь явах замд өөрийнхөө халааснаас баахан жижигхэн цааснууд буюу баримтууд гаргаж ирээд зам дээр хог хаяхгүй машин дотор чинь хаячихъя чи машинаас цэвэрлэхээрээ хаячихаараа гээд байсан. Ингээд уг хүнийг буулгаад дахин замаар явж байхад эрэгтэй, эмэгтэй 2 хүн гар өргөж суусан тэгэхэд тэр 2 хүн машинд суугаад яасан заваан явдаг юм баахан цаас гаргаад хаячихсан гэж хэлснээ энд нэг карт байна гээд надад өгсөн. Тэгээд тэр 2 танихгүй хүн амьчуулд зам дээр буусан. Миний хувьд эхлээд суусан эмэгтэй болон сүүлд суусан эрэгтэй эмэгтэй хүмүүсийг таньж мэдэхгүй. Ингээд уг картыг харсан чинь нөгөө надаар мөнгө авхуулж байсан эрэгтэй хүний карт байсан учир би Цэлмэг өглөө барилгын материалын хажууд байдаг бэлэн мөнгөний машин дээр ирж картыг нь хийж үзэхэд дансны үлдэгдэл нь 90 гаран мянган төгрөг байх шиг болохоор нь 10,000 төгрөг аваад дахиад картыг хийгээд дансны үлдэгдлийг нь харсан чинь 900.000 төгрөг байхаар нь 400,000 төгрөгийн зарлага гаргаж аваад аймгийн төвөөр хүн хайж жоохон явж байгаад хүн олдохгүй болохоор нь шөнийн 02 цагийн үед төв ХААН банкны бэлэн мөнгөний машинаас 500,000 төгрөг дахин аваад гэртээ харьж унтсан. Ингээд би уг хүний картыг ашиглаж нийт төгрөг авсан энэ явдлаас хойш 3 хоноод УлаанБ хот руу явсан. Тэгтэл араас цагдаа дуудаж би ирээд байна. Миний бие буруу зүйл хийсэнгээ хүлээн зөвшөөрч байгаа мөн уг хүний картаас авсан 910,000 төгрөгийг 2018 оны 03 дугаар сарын 07 ний өдөр дансанд бүрэн хийсэн. Миний хувьд энэ хэрэгтээ холбоотой ямар нэгэн маргаан байхгүй учир цагдаагийн байгууллагаар нэмж шалгуулаад байх зүйл алга хэргийг хурдан хугацаанд хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай байна. Мөн цаашид асуусан асуултад хариулахгүй хэргийн талаар нэмж мэдүүлээд байх зүйлгүй учир эрхээ эдэлж мэдүүлгийг үүгээр дуусгах саналтай байна. гэх мэдүүлэг / хх-ийн 38-40/,

... Надад өмнөх мэдүүлэг дээрээ нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Надад энэ хэрэгтээ холбоотой ямар нэгэн маргаан байхгүй мөн цагдаагийн байгууллагаар нэмж шалгуулаад байх зүйл байхгүй учир хэргийг хурдан хугацаанд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Миний хувьд өөрийн хийсэн үйлдэлдээ их гэмшиж байгаа. Мөн цаашид асуусан асуултад хариулахгүй хэргийн талаар нэмж мэдүүлээд байх зүйлгүй учир эрхээ эдэлж мэдүүлгийг үүгээр дуусгах саналтай байна. гэх мэдүүлэг /хх-ийн 41-42/

2. Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй.

3. Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ... Би 2018 оны 03 дугаар сарын 02-ны орой 18 цагийн үед ажлаа тараад гэртээ хамт ажилдаг 4 хүнтэй ирээд манай гэрт нэг шил архи уугаад хоол хийж идээд байж байгаад 21 цагийн үед Оргил баар ороод хүний 2 пиво аваад сууж байгаад ганцаараа гараад явсан юм тэгээд Холбооны урдаас такси бариад АТМ-ын гадаа зогсооход гэсэн тэгээд надад бэлэн мөнгөн алга гээд виза картаа өгөөд ахын дүү наанаасаа 20000 төгрөг авчих ах нь бууж чадахгүй байна гэсэн 0819 гээд пин кодоо хэлээд картаа өгсөн тус таксинд урд талд нь бас нэг залуу хамт явж байсан юмаа тэгээд гэрийнхэн гадаа хүргүүлээд суусан юм тэгээд виза картаа авахаа мартаа явсан байсан.өглөө сэрээд карт байхгүй байсан утсанд миний данснаас 500.000, 400,000 мянгаар хоёр удаа мөнгө авсан мэдээлэл ирсэн. Саарал өнгийн приус-20 маркийн машин байсан 41-67 БНА маркийн машин байсан юм. Би ганцаараа явсан юм. Нэлээд архи уусан байсан юмаа бага зэрэг л санаж байна даа. Би гомдолтой байна гэх. Надад нэмж ярих зүйл байхгүй. /хх-ийн 08-09/,

 ... Миний бие 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хамт ажилдаг хүмүүсийн хамтаар Оргил бааранд сууж архи согтууруулах ундааны зүйл уусан. Ингээд шөнийн 00 цагийн үед гэр лүүгээ харих гээд ганцаараа төв зам дээрээс такси бариад надад бэлэн мөнгө байхгүй байсан учир би машины жолоочийг чи ороод бэлэн мөнгөний машинаас 20,000 төгрөг аваад гараад ир гээд картынхаа нууц кодыг нь хэлж надад таксины мөнгө алга гээд өөрийнхөө ХААН банкны картыг өгсөн. Тэгэхэд машины жолооч залуу нь надад 20,000 авч ирээд надаас таксины 3000 аваад үлдэгдэл 17000 төгрөгийг хариулж өгөөд намайг гэрийн гадаа буулгаад явсан. Ингэхдээ миний картыг буцааж өгөлгүй намайг буулгасан байсан. Би бас их согтуу байсан учир өөрийнхөө картыг буцааж аваагүй байсан. Өглөө би сэрээд өөрийнхөө картыг үзсэн чинь байхгүй болохоор нь картаа хаясан юм. байхдаа гэж бодоод Баруун бүс худалдааны төвийн ХААН банкинд очиж дансныхаа үлдэгдлийг шалгуулахад 10,000 төгрөгийг аваад дараа 400,000 төгрөгийг төв хаан банкнаас, 500,000 төгрөгийг Цэлмэг өглөө нэртэй барилгын материалын дэлгүүрийн бэлэн мөнгөний машинаас тус тус авсан байна гэж хэлж би ХААН банкны камерын бичлэг шүүж тухайн машины жолоочийн зургийг аваад хүмүүсээс асууж байгаад нэр машины дугаарыг 7 нь мэдээд цагдаад гомдол гарсан юм.

Миний картаас ******* гэгч нь нийт 910,000 төгрөг авсан байснаа 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр миний дансанд хийсэн байсан. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 16-18/

... Миний бие өөрийнхөө дансны хуулгыг авч үзэхэд тухайн өдөр эхлээд 10,000 төгрөг дараа нь 20,000 төгрөг дараа нь 10,000 төгрөг, дараа 500.0 төгрөг, дараа нь 400,000 төгрөг гэсэн дарааллаар миний картаас мөнгө гарсан байсан. Би эхлээд 10,000 төгрөг авснаа санахгүй байгаа юм. Надад учраад байсан нийт 910,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Мөн надад цагдаагийн байгууллагаар нэмж шалгуулах зүйл байхгүй. Бас шүүх хуралд оролцохгүй болохыг хэлэх байна. Мэдүүлэгт өөрийнхөө дансны хуулгыг хавсаргая гэж бодож байна гэснээр 1 хуудас ХААН банкны 5589121360 дугаарын дансны хуулгыг хавсаргав. Надад нэмж хэлэх зүйл гэх мэдүүлэг /хх-ийн 20-22/

4. Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ... Манай нөхөр заримдаа унадаг 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 14 цагийн манай ээжийн төрсөн дүү ******* миний машинаар таксинд явж байгаад ирье гээд авч яваад 2018 оны 03 дугаар сарын 04-ны өглөө 10 цагийн үед гэрт авчирч өгсөн юм. шөнийн 02 цагийн З л унаж явсан байхаа. Надад ******* ямар нэг юм хэлээгүй. Одоо Улаанбаатар хотод байгаа байхаа би сайн мэдэхгүй байна. Би 2018 оны 03 дугаар сарын 05-ны өглөө ажил дээрээ байж байгаад мэдсэн миний утас руу цагдаагаас залгаж хэлсэн юм. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/,

 ... Манай ээж*******ын төрсөн төрсөн дүү болох ******* нь 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр миний ******* БНА улсын дугаартай саарал өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгслийг ах нь жоохон таксинд явж байгаад ирье машинаа өгч байгаач гэж хэлж авч яваад маргааш нь буюу2018 оны 3 дугаар сарын 03-ны өдөр надад авч ирж өгсөн. Ингээд 2018 оны 03 дугаар сарын 05-ны даваа гаригт манай ажил дээр цагдаагаас хүн ирээд ******* БНА улсын дугаартай саарал өнгийн приүс-20 маркийн тээврийн хэрэгсэл таны машин мөн үү. 2018 оны 03 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө хэн гэж хүн таны машиныг жолоодож явсан бэ гэж асууж би ах ******* унаж явсан талаар хэлсэн. Надад энэ хэргийн талаар өөр мэдэх зүйл байхгүй. Надаас машин авахдаа ганцаараа байсан өөр хэн нэгэнтэй хамт таксинд яваагүй гэж байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 24-26/

5. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ...******* нь манай төрсөн дүү байгаа юм. Улаанбаатар хотод л ажил хийж амьдардаг юм. өвөл болохоор аймагт ирж ээж дээр байж байгаад явдаг юм. 2017 оны 11 сард л ирсэн гэсэн одоо УлаанБ хотод байгаа байхаа ууг нь өчигдөр орой наашаа гарна гэж байсан одоо ирээгүй байна. Улаанбаатар хот СХД-ийн 24 хорооны, зээл 24 гудамж-34а тоотод ******* гэдэг хүргэн ахынхан гэрт байдаг юм. Би энэ талаар мэдээгүй ээ Би хөдөө байдаг болохоор сайн мэдээгүй өчигдөр аймагт орж ирээд л мэдсэн юм. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. гэх мэдүүлэг / хх-ийн 12-13/,

6. Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Миний бие эхээс 8-лаа ******* нь доороосоо 2 дахь нь *******ын доор нэг эмэгтэй дүү байдаг. ******* нь 2 ах 4 эгчтэй. Манай аав 2015 онд нас барсан. Ээж хөл муутай Баянхонгор аймагт байдаг. *******ын хувьд цэргийн алба хаагаагүй, тусгай дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй. Албан ёсоор өрх тусгаарлаж гараагүй боловч УлаанБ хотод барилгын ажил хийж, ажиллаж амьдардаг. Өөрийн гэсэн өмч хөрөнгө байхгүй. Албан ёсоор өрх тусгаарлаж эхнэр хүүхэд аваагүй. Тодорхой тогтвор суурьшилтай эрхэлдэг ажил байхгүй зуны цагт барилгын ажил олдвол хийдэг.Зан аашны хувьд гайгүй хөөрхөн ааштай өмнө нь хэрэг төвөгт орж байгаагүй. Ах эгч нарынхаа үгэнд сайн ордог ажилсаг томоотой хүнд их тусархаг, өрөвч зөөлөн сэтгэлтэй хүн байгаа юм. Надад өөр нэмж хэлэх зүйл алга гэх мэдүүлэг / хх-ийн 28-30/,

7. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Миний бие *******ын төрсөн эгч *******тэй 2007 онд танилцаж гэр бүл болсон энэ цагаас эхэлж *******ыг таньж мэдэх болсон. ******* нь эхээс 8-лаа , доороосоо 2 дахь нь *******ын доор нэг эмэгтэй дүү байдаг. ******* нь 2 ах, 4 эгчтэй. Манай хадам аав 2015 онд нас барсан. Хадам ээж хөл муутай Баянхонгор аймагт байдаг. *******ын хувьд цэргийн алба хаагаагүй, тусгай дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй. Албан ёсоор өрх тусгаарлаж гараагүй боловч УлаанБ хотод барилгын ажил хийж, ажиллаж амьдардаг. Тодорхой тогтвор суурьшилтай эрхэлдэг ажил байхгүй зуны цагт барилгын ажил олдвол хийдэг.Зан аашны хувьд хүнд их тусархуу, хүний үгээр, хөөрхөн ааштай өмнө нь хэрэг төвөгт орж байхыг нь мэдэхгүй байна. Ах эгч нарынхаа үгэнд сайн ордог ажилсаг томоотой хүнд их тусархаг, өрөвч зөөлөн сэтгэлтэй хүн байгаа юм. Надад өөр нэмж хэлэх зүйл алга гэх мэдүүлэг / хх-ийн 31-33/, зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Шүүгдэгч *******од холбогдох хэргийн үйлчлэл зөв, шүүгдэгч нь бусдын эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн тул шүүхээс бусдын эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******од ял оногдуулахдаа хувийн байдал болон ар гэр ахуй амьдралын байдал, мөнгөн төлбөр төлж чадах чадвар зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ эдэлж, шүүх хуралдаанд оролцсон бөгөөд шүүх хуралдаанд “улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцэх зүйлгүй, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэж илэрхийлснийг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Уг хэрэгт шүүгдэгчийн “HTC” маркийн гар утас битүүмжилсэн 2018 оны 03 дугаар сарын 26-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож дээрх гар утсыг эзэмшигч С. Зод шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ыг бусдын эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ыг хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1, 163 дугаар зүйлийн 163.1, 164 дүгээр зүйлийн 164.2-д зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан хоёр зуун дөчин / 240 / цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс /04 / дээшгүй цагаар ажил хийлгэхээр тогтоож, хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.2-д зааснаар ялтан ******* нь хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар оногдуулсан ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг / 01 / хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, биелэлтэд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.   

5. Уг хэргийн учир шүүгдэгч ******* нь уг хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч С. Зын эзэмшлийн “HTC” маркийн гар утас битүүмжилсэн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож дээрх гар утсыг эзэмшигч *******од шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй. 

  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.                       

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ