Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 126/ШШ2025/0026

 

A

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Х******************  аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхболор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Я.Э******************* ,

Хариуцагч: Х******************  аймгийн Засаг дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Ц******************* нарын хоорондын төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулсан захирамжийг хүчингүй болгуулахтай холбоотой захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Я.Э******************* , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ц******************* , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанжав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

    1. Нэхэмжлэгч Я.Э******************* аас Х******************  аймгийн Засаг даргад холбогдуулан “Х******************  аймгийн Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Я.Э******************* т сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/35 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. 

Хоёр. Хэргийн үйл баримт, процесс, маргааны үндэслэлийн талаар

2.1. Х******************  аймгийн Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Б/35 дугаар захирамжаар нэхэмжлэгчийг “Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа хангалтгүй биелүүлсэн, өөрийн хариуцсан ажлаа хангалттай зохион байгуулаагүй” гэж үзэн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс “албан тушаалын цалингийн хэмжээг 1 сарын хугацаанд 10 хувиар бууруулах” сахилгын шийтгэл ногдуулжээ.

2.2. Нэхэмжлэгчээс уг захирамжийг эс зөвшөөрч 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Гурав. Нэхэмжлэлийн үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч Я.Э*******************  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Х******************  аймгийн Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Б/35 дугаартай Я.Э******************* т сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжаар удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа хангалтгүй биелүүлсэн, өөрийн хариуцсан ажлаа хангалттай зохион байгуулаагүй үндэслэлээр Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Я.Э*******************  намайг албан тушаалын цалингийн хэмжээг 1 сарын хугацаатай 10 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь:

Х******************  аймгийн Засаг дарга 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд “Бүтээлч Х****************** чүүд” мөрийн хөтөлбөрийг сурталчлан таниулах ажлын хүрээнд 4 чиглэлд ажлын хэсэг гарч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.П******************* , аймгийн Засаг дарга Л.Т******************* , Засаг даргын орлогч Ц.Г******************* , Засаг даргын Тамгын газрын даргыг түр орлон гүйцэтгэгч Г.Г******************* , Хурлын нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Ц******************* нараар удирдуулсан ажлын хэсэг сум бүрд “Бүтээлч Х****************** чүүд” малчдын зөвлөгөөнийг 23 сум 1 тосгоны 129 багийн 4760 малчин оролцсон зөвлөгөөнийг зохион байгуулсан бөгөөд Х******************  аймгийн 20081 малчин өрхийн 23,7 нь тус зөвлөгөөнд хамрагдсан байна.

Энэ зөвлөгөөнөөр мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх ажлын хүрээнд өсвөр мал /хургыг/ эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг зохион байгуулах санал санаачилгыг дэмжин малчдад сурталчлан таниулах ажлыг бүрэн найрлагат тэжээл үйлдвэрлэж байгаа “Э******************* ” ХХК-тай хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд малчдад сурталчлан таниулах ажлыг зөвлөгөөнөөр малчдад хүргэн таниулан ажиллаж орон нутагт ажилласан зөвлөгөөний ажлын үр дүнтэй болсон гэж дүгнэсэн.

Салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулж аймгийн Засаг дарга Л.Т*******************  Хүнс, Хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар хамтран зохион байгуулж уг арга хэмжээнд сумдын орлогч дарга нар, Хөдөө аж ахуйн тасаг, Мал эмнэлгийн тасгийн мэргэжилтэн, Мал эмнэлгийн нэгж, Хөдөө аж ахуйн Их сургуулийн Биотехнологийн сургуулийн захирал н.Г******************* , “Э******************* ” ХХК захирал О.Д******************* , Нэгдсэн үндэсний байгууллагаас хүнсний аюулгүй байдал кодексийн бүртгэл төслийн зохицуулагч н.Э******************* нар хамтран оролцож салбарын хэмжээнд 2025 онд баримталж байгаа бодлого зорилтыг танилцуулан ажилласан тухайн арга хэмжээнд аймгийн засаг дарга аймгийн хэмжээний хэрэгжүүлэх ажил “Бүтээлч-Х****************** чүүд” мөрийн хөтөлбөрөө танилцуулан цаашид мал аж ахуйн салбарт гарч байгаа шинэ технологийг нэвтрүүлж ажиллах өрхийн үйлдвэрлэлийг дэмжих ажлаа танилцуулж мэдээлэл өгсөн энэ үеэр ч малчдын зөвлөгөөн зохион байгуулсан, өсвөр малыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж байгаа үүн дээр сумдын орлогч дарга нар, хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтнүүд, мал эмнэлгийн тасгийн мэргэжилтнүүд, мал эмнэлгийн аж ахуйн нэгжүүд мөн үр дүнтэй хамтран сайн зохион байгуулж ажиллах хэрэгтэй гэдгийн хэлсэн бөгөөд манай байгууллагын зүгээс хамтран мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллах үүрэг чиглэл өгсөн үүний хүрээнд 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Аймгийн Засаг даргын 2024 оны А/707 дугаар захирамжаар 2025 оныг “Амьдрах орчноо сайжруулж, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд нээлттэй хаалганы өдөрлөгөөр манай байгууллага хэрэгжүүлж байгаа арга хэмжээг иргэд олон нийтэд сурталчлан таниулан ажилласан.

Тус арга хэмжээний үеэр Өсвөр малын махны үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилгоор олон талын оролцогчдын түншлэлийн уулзалт-аар Х****************** ийн Мимотой мах төслийн хүрээнд аймгийн Засаг даргатай байгуулсан санамж бичгийг үр дүнтэй болгох ажлын хүрээнд арга хэмжээг Соёмбо танхимд зохион байгуулж, аймгийн засаг даргын орлогч Ц.Г*******************  нээж үг хэлж уг арга хэмжээг идэвхжүүлж ажиллахыг үүрэг болгосон, мөн аймгийн засаг дарга Л.Т*******************  оролцогч нарт үүрэг чиглэл өгсөн. Бүс орон нутгийн хөгжлийн хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Б.Б******************* , тус хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Б******************* , манай байгууллагын мал аж ахуйн хэлтэс удирдан зохион байгуулж ажилласан ерөнхийдөө мал аж ахуйн салбарын бодлогыг мал аж ахуйн хэлтэс удирдан зохион байгуулдаг хэлтсийн дарга Г.Б******************* , мэргэжилтэн Б.Б******************* , Н.Б******************* , Х.Х******************* , М.Б******************* , Г.П******************* нар гардан зохион байгуулж ажилласан уулзалтад сумдын орлогч дарга, Хөдөө аж ахуйн тасаг, малчид хоршооодын төлөөлөл, “Э******************* ” ХХК, “Э******************  мах маркет”, “Т****************** ” группийн “М****************** ”, “Х****************** хоршоо”, “З****************** ” ХХК-ны төлөөлөл оролцож боломжит нөхцөл мал мах бэлтгэлийн ажлын талаарх мэдээллийг өгч хамтран ажилласан. Тухайн үед Э*******************  ХХК, малчид сум орон нутгийн удирдлага хүлээн зөвшөөрөх юм бол бид 15000 хурга тэжээж худалдаанд гаргах, туршилтаар 5000 тугал, хурга, ишиг тэжээх боломж байна гэдгээ санал болгосон сумдтай гэрээ байгуулж хамтран ажиллахаар болсон.

2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 04 тоот албан даалгаврын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар сумдын Засаг даргын орлогч, Хөдөө аж ахуйн тасаг, Мал эмнэлгийн тасаг, Хэсгийн цагдаа нарыг оролцуулсан цахим сургалтыг 05 дугаар сарын 22, 28-ны өдрүүдэд 2 удаа зохион байгуулж мэргэжил арга зүйн удирдлагаар удаа дараа хангаж ажилласан.

Миний бие аймгийн Засаг даргын өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлж ажилласан бөгөөд орон нутгийн төрийн захиргааны байгууллагыг мэргэжил арга зүйгээр удаа дараа хангаж ажиллаж байна.

Миний бие аймгийн Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулан ажилладаг бөгөөд гэрээнд өсвөр хурга бордож гаргана гэж заагдаагүй аймгийн Засаг даргад бэлчээрийн талхидлыг бууруулахад өсвөр /хурга/ малыг эдийн засгийн эргэлтэд оруулахад боломж нөхцөл малчдыг сургах хөгжүүлэх таниулан сурталчлах, үржлийн ажлын технологийг мөрдөх, бүрэн найрлагат тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх арга хэмжээг танилцуулж ажилласан.

Манай байгууллага шууд малчинтай харилцаж мал тэжээх гэрээ байгуулж ажиллах боломж байхгүй энэ нь сум орон нутгийн зохион байгуулалт хийх ажил бид бол мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж өгөх үүрэгтэй тухайн үед сумын орлогч дарга Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн Мимо бүрэн найрлагат тэжээл үйлдвэрлэдэг “Э******************* ” ХХК уулзуулж хамтран ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлж өгсөн үүн дээр аймгийн засаг дарга тэжээлийн үйлдвэр хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд уг ажлыг хэрэгжүүлэхээр болсон. Тухайн үеийн үүссэн нөхцөл байдал нь аймгийн засаг дарга хурга тэжээсэнгүй үр дүнтэй ажил зохион байгуулсангүй гэдэг нь хуул бус гэж үзэж байна яагаад гэвэл хувь хүмүүсийн хөрөнгө тухайн аж ахуйн нэгж малчин хоорондын итгэлцэл гэрээний асуудал манай зүгээс мэргэжил арга зүйн хувьд хангалттай мэдээлэл өгч ажилласан хэрвээ өмч нь аймаг зуун хувь мэдэж захиран зарцуулдаг төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үеийнх шиг байсан бол бидний буруу гээд хариуцлага хүлээх байсан, гэтэл хувь хүний өмч хөрөнгийг өмнөөс нь шийдвэр гаргаад гэрээ байгуулж тэдний малыг тэжээх эрх, үүрэг манай байгууллагын үүрэг бишээ.

Аймгийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Засаг даргын зөвлөлийн хурлаар сум бүрд зохион байгуулсан арга хэмжээний хэрэгжүүлсэн ажлын тайланг танилцуулсан ба уг хурлаар ажлын үр дүн муу байна хийсэн ажил байхгүй гэж хэрэгжүүлсэн арга хэмжээг үгүйсгэж ажлаас халах шийдвэр гаргаж байна гэж хэлсэн үр дүнгийн гэрээг хангалтгүй дүгнэ гэж үүрэг чиглэл өгсөн энэ нь ч надад хүндээр тусаж байна, ажлаа хийгээд үр дүнгийн урамшууллаа ч авч чадаагүй хохирч байна. Аймгийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 30-ний өдрийн Б/34 захирамжаар урамшуулал олгох тухай шийдвэр гарч түүн дээр манай байгууллагын миний ажлын үр дүнгийн гэрээг дүгнэхдээ автоматаар 60 хувь болгон дүгнэсэн байх авч энэ нь манай байгууллагын албан хаагчдад хүнд цохилт болж байна.

Манай байгууллага 2024 оны ажлаар салбарын хэмжээнд 3 дугаарт үнэлэгдэж дүгнэгдсэн мөн аймгийн хэмжээнд 8 дугаар байранд, 2025 оны шинэтгэлээр түүчээлсэн төрийн алба улс, аймгийн хэмжээнд зохион байгуулсан эр-а хэмжээнд аймагт 2 дугаар байр, улсад 5 дугаар байранд орж төрийн албыг цалгардуулахгүй гарч байгаа бодлого шийдвэрийг үр дүнтэй зохион байгуулан ажиллаж ирсэн ажлын амжилттай ажиллаж байхад байгууллагын даргын хувьд намайг ажлаас хална арга хэмжээ авна гэж удаа дараа сонсгох ажиллагаа нэртэй хурал хийж, намын үзэл бодлоор ялгаварлан гадуурхаж, ажлын дарамт үзүүлж, намчирхаж байгаагийн нэг илрэл гэж үзэж байна. Тухайлбал:

Аймгийн хууль эрх зүйн хэлтсийн дарга Г.М******************-ын өрөөнд 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 16 цаг 30 минутад аймгийн Засаг даргын тамгын газрын мэргэжилтэнЭ.Я******************  утсаар мэдэгдэж сонсох ажиллагаа явуулах гэж байгаа тул ирж оролцоно уу гэж мэдэгдсэн миний бие сонсох ажиллагаатай танилцаж өөрийн хэмжээнд холбогдох мэдээллийг өгч төрд ямар нэг буруутай үйлдэл гаргаагүй гэдгээ хэлж тэмдэглүүлсэн тухайн үед халах шийдвэр, ажил хүлээлцүүлэх комиссын бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийн төсөл танилцуулсан

2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр дахин зөвлөлийн хурлаар 2025-2026 оны өвөлжилт хаваржилтын бэлтгэл ажлын төлөвлөгөө захирамжийг аймгийн засаг даргын зөвлөлийн хуралд оруулахаар болсон, аймгийн Тамгын газраас Хүнс, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Б*******************  манай байгууллагын мал аж ахуйн хэлтсийн дарга Б.Б******************-г дуудлаа би оролцъё гэж хэлэхээр нь очиж оролцоо гэж явуулсан тэгээд удаагүй байтал 13 цагт Б.Б****************** дарга маань залгаж таныг Засаг дарга дуудлаа ирж оролц гэж байна гэж хэлсэн тэгээд миний бие оролцоход мөн л өсвөр мал /хурга/ бордоогүй арга хэмжээ авч байна гэж танилцуулсан надтай өвөлжилтийн ажлаар ямар нэгэн асуудал ярилцаагүй урьд өмнө хурал дээр яригдсан яриагаа дахин давтан арга хэмжээ авч байгаагаа дахин мэдэгдсэн.

Миний бие төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд ямар нэгэн намын харьяаллаар албан тушаалд томилогдоогүй төрийн албаны мерит зарчмаар томилогдон ажиллаж байгаа болно. Албан хаагчдын томилгоо хийхдээ төрийн албаны салбар зөвлөлөөс нэр дэвшүүлсэн албан хаагч нарыг томилон ажилладаг би өөрөө шийдвэр гаргаж томилгоо хийдэггүй төрийн албаны зөвлөлийн шалгалт хийж хууль бус томилгоотой эсэхийг нягтлан шалгаж томилгоог ямар нэгэн зөрчилгүй хуулийн дагуу ажиллаж байна гэсэн.

Иймд Х******************  аймгийн Засаг даргын шийдвэр нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана., Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна гэсэн, заасантай нийцээгүй байна.

Маргаан бүхий захиргааны акт гаргахаас өмнө буюу 2025 оны 07 дугаар сарын 4-ний өдөр, 7-ны өдрүүдэд хариуцагч байгууллагын холбогдох албан тушаалтнуудыг болон нэхэмжлэгчийг байлцуулан нэхэмжлэгчийг ажлаас халах шийдвэр гаргах талаар сонсох ажиллагааг явуулсан нь, нэхэмжлэгч тухайн асуудлын талаар тайлбар гаргасан нь сахилгын шийтгэл ногдуулах талаар сонсох ажиллагааг хийсэн гэж тэмдэглэл хөтлөгдсөн боловч Төрийн албаны Ёс зүйн тухай хуульд заасны дагуу Ёс зүйн дэд хорооны дүгнэлт гаргаагүй байхад сонсох ажиллагаа явуулах тухай тэмдэглэлийг үндэслэн надад сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль бус гэж үзэж байна.

Аймгийн Засаг даргын захирамжаар надад сахилгын шийтгэл оногдуулахдаа: Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна” гэж зааснаар надад сахилгын шийтгэл ногдуулахдаа албан үүргээ биелүүлээгүй удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа хангалтгүй биелүүлсэн, өөрийн хариуцсан ажлаа хангалттай зохион байгуулаагүй байдлыг эрх бүхий байгууллагын буюу ажлын хэсэг миний ажлыг шалгаж, тогтоож дүгнэлт гаргасныг үндэслэн арга хэмжээ авах холбогдох хууль, журмын холбогдох заалтыг зөрчсөн байна.

Мөн Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т “төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил”-ийг энэ хуулийн дагуу байгуулагдсан эрх бүхий Ёс зүйн хорооны дүгнэлт гаргах ёстой байна.

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 301 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшнийг үнэлэх журам-ын 4.1-д Албан хаагч төлөвлөгөөний биелэлтийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын баталсан Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн тайлангийн загварын дагуу хагас жилээр 6 дугаар сарын 10-ны өдрийн дотор, бүтэн жилээр 12 дугаар сарын 05-ны өдрийн дотор тайлагнана, 5.1-д Нэгжийн дарга (зохион байгуулалтын нэгжгүй бол байгууллагын төсвийн шууд захирагч) албан хаагчийн төлөвлөгөөний биелэлтийг хянаж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын баталсан Төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшнийг үнэлэх аргачлалын дагуу үнэлгээний хуудсаар үнэлнэ, 8.4-д Энэ журмыг зөрчсөн албан тушаалтанд гүйцэтгэлийн үнэлгээний оноог бууруулах, эсхүл Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэж тус тус заасан.

Гэтэл намайг яг ямар хууль, журамд заасан болон ажил үүргийн чиг үүрэгт заагдсан чиг үүргийг удаа дараа, хэрхэн биелүүлээгүй зөрчил алдаа дутагдал гаргасан талаар шалгаж тогтоосон зүйл байхгүй, энэ талаар албан ёсны дүгнэлт гаргаж танилцуулаагүй атлаа сахилгын арга хэмжээ авна, ажлаас хална, гэх мэтээр сонсгох ажиллагаа гэж нэрлэн уулзаж тэмдэглэлд гарын үсэг зуруулснаар сахилгын шийтгэл хүлээлгэсэн захирамж гаргаж миний эрх хууль ёсны ашиг сонирхлыг минь зөрчсөн болно.

Захиргааны байгууллага аливаа тушаал шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоож ямар зөрчил, алдаа дутагдал гаргаж, ямар хуулийг зөрчсөн талаар тогтоосны дараа тухайн эрх ашиг нь хөндөгдөж буй этгээдэд мэдэгдэж тайлбар, мэдүүлэг өгөх боломжоор хангаж зөрчлийг олж тогтоож илрүүлсний дараа арга хэмжээ авалгүйгээр гаргасан маргаан бүхий захиргааны актын үндэслэл нь хуулийн дээрх заалтуудтай нийцээгүй, уг актын улмаас нэхэмжлэгч миний төрийн жинхэнэ алба хаах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн хэмээн үзэж байна

Иймд Х******************  аймгийн Засаг даргын “Урамшуулал олгох тухай” 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/34 тоот үнэлгээг бодлогын хэлтсийн анхны үнэлгээгээр баталгаажуулах, 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Б/35 дугаартай Я.Э******************* т сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, зөрчигдсөн эрхийг минь хамгаалж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

3.2. Нэхэмжлэгч Я.Э*******************  шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Би Х******************  аймгийн Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Б/35 дугаартай Я.Э******************* т сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжийг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасан. Х******************  аймгийн Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Б/35 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах захирамжаар удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа хангалтгүй биелүүлсэн, өөрийн хариуцсан ажлаа зохион байгуулаагүй үндэслэлээр Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Я.Э*******************  намайг албан тушаалын цалинг 1 сарын хугацаатай 10 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Х******************  аймгийн Засаг дарга 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 23-ны өдрүүдэд аймгийн Засаг даргаас Бүтээлч Х****************** чүүд мөрийн хөтөлбөрийг сурталчлан таниулах ажлын хүрээнд 4 чиглэлд ажлын хэсэг гарч, аймгийн 23 сум, 1 тосгоны хүрээнд ажилласан. Үүний 1 чиглэлд нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга н.Пүрэвдорж, аймгийн Засаг дарга Л.Т******************* , Засаг даргын орлогч Ц.Г******************* , Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч н.Гандэлгэр, хурлын нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Ц******************* нараар удирдуулсан ажлын хэсэг сум бүрд ажиллаж, 129 багийн 4760 малчныг оролцуулан зөвлөгөөнийг зохион байгуулсан бөгөөд нийт Х******************  аймгийн 20.081 малчин өрхийн 23,7 хувь нь зөвлөгөөнд хамрагдсан байдаг. Энэ зөвлөгөөнөөр бид мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх ажлын хүрээнд өсвөр малыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг зохион байгуулах санал санаачилгыг дэмжин малчдад сурталчлан таниулах ажлыг бүрэн найрлагат тэжээл үйлдвэрлэж байгаа “Э******************* ” ХХК-тай аймгийн Засаг дарга санамж бичиг байгуулсны хүрээнд мал аж ахуйд гарч байгаа, малыг эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлээр сургалт зөвлөгөөнийг хийж ажилласан. Энэ зөвлөгөөн үр дүнтэй болсон.

Дараа нь 04 дүгээр сарын 25-ны өдөр салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгуулсан. Энэ дээр Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар хамтран зохион байгуулж уг арга хэмжээнд сумдын орлогч дарга нар Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн, мал эмнэлгийн тасгийн мэргэжилтэн, мал эмнэлгийн нэгж мөн Хөдөө аж ахуйн их сургуулийн Био технологийн сургуулиас н.Г*******************  захирал, Э*******************  ХХК-ийн захирал О.Д******************* , Нэгдсэн үндэсний байгууллагаас Хүнсний аюулгүй байдал, кодексын бүртгэл төслийн зохицуулагч н.Э******************* нар хамтран оролцож салбарын хэмжээнд 2025 онд баримталж байгаа бодлого, зорилтыг танилцуулан ажилласан ба тухайн арга хэмжээнд аймгийн Засаг дарга аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх Бүтээлч Х****************** чүүд мөрийн хөтөлбөрөө танилцуулан цаашид мал аж ахуйд гарч байгаа шинэ технологийг нэвтрүүлж ажиллах, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих ажлаа танилцуулж, мэдээлэл өгсөн. Энэ үеэр малчдын зөвлөгөөн зохион байгуулсан, өсвөр малыг эдийн засгийн хэрэгцээнд оруулах боломж байгаа. Үүн дээр сумдын орлогч дарга нар, хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтнүүд, мал эмнэлгийн тасгийн мэргэжилтнүүд, мал аж ахуйн нэгжүүд мөн үр дүнтэй хамтран сайн зохион байгуулж ажиллах хэрэгтэй гэдгийг хэлсэн бөгөөд манай байгууллагын зүгээс хамтран мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллах үүрэг чиглэл өгсөн. Үүний хүрээнд 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр аймгийн Засаг даргын 2024 оны А/707 дугаар захирамжаар аймаг 2025 оныг “Амьдрах орчноо сайжруулж, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд нээлттэй хаалганы өдөрлөгөөр манай байгууллагын хэрэгжүүлж байгаа арга хэмжээг олон нийтэд сурталчлан таниулж ажилласан.

Тус арга хэмжээний үеэр өсвөр малын үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилгоор олон талын оролцогчдын түншлэлийн уулзалтыг Х****************** ийн Мимотой мах төслийн хүрээнд аймгийн Засаг даргатай байгуулсан санамж бичгийг үр дүнтэй болгох ажлын хүрээнд арга хэмжээг Соёмбо танхимд зохион байгуулж, аймгийн засаг даргын орлогч Ц.Г*******************  нээж үг хэлж уг арга хэмжээг идэвхжүүлж ажиллахыг үүрэг болгосон, мөн аймгийн засаг дарга Л.Т*******************  оролцогч нарт үүрэг чиглэл өгсөн. Бүс орон нутгийн хөгжлийн хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Б.Б******************* , тус хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Б******************* , манай байгууллагын мал аж ахуйн хэлтэс удирдан зохион байгуулж ажилласан ерөнхийдөө мал аж ахуйн салбарын бодлогыг мал аж ахуйн хэлтэс удирдан зохион байгуулдаг хэлтсийн дарга Г.Б******************* , мэргэжилтэн Б.Б******************* , Н.Б******************* , Х.Х******************* , М.Б******************* , Г.П******************* нар гардан зохион байгуулж ажилласан уулзалтад сумдын орлогч дарга, Хөдөө аж ахуйн тасаг, малчид хоршооодын төлөөлөл, Э*******************  ХХК, Э******************  мах маркет, Т******************  группийн М****************** , Х****************** хоршоо, З******************  ХХК-ны төлөөлөл оролцож өөрсдийн талаарх мэдээллийг өгч хамтран ажилласан. Тухайн үед Э*******************  ХХК, малчид сум орон нутгийн удирдлага хүлээн зөвшөөрөх юм бол бид 15000 хурга тэжээж худалдаанд гаргах, туршилтаар 5000 тугал, хурга, ишиг тэжээх боломж байна гэдгээ санал болгосон сумдтай гэрээ байгуулж хамтран ажиллахаар болсон.

Мөн 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 04 албан даалгавраар хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар сумдын Засаг даргын орлогч, хөдөө аж ахуйн тасаг, мал эмнэлгийн тасаг, хэсгийн цагдаа нарыг оролцуулсан цахим сургалтыг 5 дугаар сарын 22, 28-ны өдрүүдэд 2 удаа зохион байгуулж мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажилласан байгаа. Миний бие одоо аймгийн Засаг даргын өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлж ажилласан бөгөөд орон нутгийн төрийн захиргааны байгууллагыг мэргэжил арга зүйгээр удаа дараа хангаж ажиллаж байна. Миний бие аймгийн Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулан ажилладаг бөгөөд гэрээнд өсвөр хурга бордож гаргана гэж заагдаагүй. Засаг даргад бэлчээрийн талхидлыг бууруулахад өсвөр малыг эдийн засгийн эргэлтэд оруулахад боломж нөхцөл малчдыг сургах хөгжүүлэх таниулан сурталчлах, үржлийн ажлын технологийг мөрдөх, бүрэн найрлагат тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх арга хэмжээг танилцуулж ажилласан. Энэ хүрээнд “Мимо эко бордоо” ХХК-тай аймгийн Засаг дарга гэрээ байгуулж, бүрэн найруулагат тэжээлийг хэрэглээнд оруулъя. Ингэснээр бэлчээрийн мал аж ахуйн эдийн засаг түргэн хугацаанд эдийн засгийн эргэлтэд оруулах боломж байна аа гэдгийг ярилцаж энэ ажлыг зохион байгуулсан байдаг.

Манай байгууллага шууд малчинтай харилцаж мал тэжээх гэрээ байгуулж ажиллах боломж байхгүй. Энэ бол сум орон нутгийн зохион байгуулах ажил бөгөөд бид бол мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж өгөх үүрэгтэй. Тухайн үед сумын орлогч дарга, хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн мимо бүрэн найрлагат тэжээл үйлдвэрлэдэг “Э******************* ” ХХК уулзуулж хамтран ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлж өгсөн. Үүн дээр аймгийн засаг дарга тэжээлийн үйлдвэр хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд уг ажлыг хэрэгжүүлэхээр болсон. Тухайн үеийн үүссэн нөхцөл байдал нь аймгийн Засаг дарга хурга тэжээсэнгүй үр дүнтэй ажил зохион байгуулсангүй гэдэг нь хууль бус гэж үзэж байна. Яагаад гэвэл хувь хүмүүсийн хөрөнгө тухайн аж ахуйн нэгж малчин хоорондын итгэлцэл гэрээний асуудалд манай зүгээс мэргэжил арга зүйн хувьд хангалттай мэдээлэл өгч ажилласан. Хэрвээ өмчийг аймаг нь 100 хувь мэдэж, захиран зарцуулдаг төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үеийнх шиг байсан бол бидний буруу гээд хариуцлага хүлээх байсан. Гэтэл хувь хүний өмч хөрөнгийг өмнөөс нь шийдвэр гаргаад гэрээ байгуулж тэдний малыг тэжээх эрх, үүрэг манай байгууллагын үүрэг бишээ.

Аймгийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Засаг даргын зөвлөлийн хурлаар сум бүрд зохион байгуулсан арга хэмжээний хэрэгжүүлсэн ажлын тайланг танилцуулсан ба уг хурлаар ажлын үр дүн муу, хийсэн ажил байхгүй гэж хэрэгжүүлсэн арга хэмжээг үгүйсгэж ажлаас халах шийдвэр гаргаж байна гэж хэлсэн үр дүнгийн гэрээг хангалтгүй дүгнэ гэж үүрэг чиглэл өгсөн нь надад хүндээр тусаж байна. Ажлаа хийгээд үр дүнгийн урамшууллаа ч авч чадаагүй хохирч байна.

Аймгийн засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 30-ний өдрийн Б/34 захирамжаар урамшуулал олгох тухай шийдвэр гарч түүн дээр манай байгууллагын миний ажлын үр дүнгийн гэрээг дүгнэхдээ автоматаар 60 хувь болгон дүгнэсэн байх авч энэ нь манай байгууллагын албан хаагчдад хүнд цохилт болж байна. Манай байгууллага дотроо 4 хэлтэстэй. Захиргаа удирдлагын хэлтэс, мал аж ахуйн хэлтэс, үйлдвэр худалдааны хэлтэс, хяналтын хэлтэс гээд 25 албан хаагчтайгаар үйл ажиллагаа явуулдаг. Дотор нь яг чиг үүргийг хариуцсан Мал аж ахуйн хэлтсийн дарга, Үйлдвэр худалдааны хэлтсийн дарга, Захиргаа удирдлагын хэлтсийн дарга, Хяналтын хэлтсийн дарга гээд 4 хэлтсийн даргатай. Би бодлого, чиг үүргийн арга хэмжээг хэрэгжүүлж ажилладаг. Энэ чиг хүрээнд бид нарийн мэргэжлийн хүмүүсээр мэргэжлийн арга зүйн зөвлөгөөгөө өгүүлж энэ ажлыг бо хэрэгжүүлж ажиллаж байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй байна. Манай байгууллага 2024 онд ажлаараа улсын хэмжээнд 3 дугаар үнэлэгдэж, мөн аймгийн хэмжээнд 8 дугаар байранд орж байсан. Шинэтгэлээр түүчээлсэн төрийн алба улс, аймгийн хэмжээнд зохион байгуулсан арга хэмжээнд аймагт 2 дугаар байр, улсад 5 дугаар байранд орж төрийн албыг цалгардуулахгүй, гарч байгаа бодлого шийдвэрийг үр дүнтэй зохион байгуулан ажиллаж ирсэн. Ажлын амжилттай ажиллаж байхад байгууллагын даргын хувьд намайг ажлаас хална, арга хэмжээ авна гэж удаа дараа сонсох ажиллагаа нэртэй хурал хийж, намын үзэл бодлогоор ялгаварлан гадуурхаж, ажлын дарамт үзүүлж байгаа нэг илрэл гэж үзэж байна.

Аймгийн хууль эрх зүйн хэлтсийн дарга Г.М****************** өрөөнд дуудаж 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 16 цаг 30 минутад аймгийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэнЭ.Я******************  утсаар мэдэгдэж сонсох ажиллагаа явуулах гэж байгаа тул ирж оролцоно уу гэж мэдэгдсэн. Миний бие сонсох ажиллагаатай танилцаж өөрийн хэмжээнд холбогдох мэдээллийг өгч ямар нэг буруутай үйлдэл гаргаагүй гэдгээ хэлж тэмдэглүүлсэн. Тухайн үед халах шийдвэр, ажил хүлээлцэх комиссын бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийн төсөл танилцуулсан.

2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр дахин зөвлөлийн хурлаар 2025-2026 оны өвөлжилт хаваржилтын бэлтгэл ажлын төлөвлөгөө захирамжийг аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралд оруулахаар болсон. Аймгийн Тамгын газраас Хүнс, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Б*******************  манай байгууллагын мал аж ахуйн хэлтсийн дарга Б.Б******************-г дуудлаа би оролцъё гэж хэлэхээр нь очиж оролц гэж явуулсан. Намайг тухайн үед зөвлөлийн хуралд дуудаагүй. Тэгээд удаагүй байтал 13 цагт Б.Б****************** дарга маань залгаж таныг Засаг дарга дуудлаа ирж оролц гэж байна гэж хэлсэн. Тэгээд миний бие оролцоход мөн л өсвөр мал бордоогүй арга хэмжээ авч байна гэж танилцуулсан. Надтай өвөлжилтийн ажлаар ямар нэгэн асуудал ярилцаагүй. Урьд өмнө хурал дээр яригдсан яриагаа дахин давтан арга хэмжээ авч байгаагаа дахин мэдэгдсэн.

Аймгийн Засаг даргын малчны зөвлөгөөнийг бид нар 2025 оны 04 дүгээр сарын 10-23-ны өдрийн хооронд зохион байгуулан 4 багт ажилласан. Мөн дээр нь энэ ажлыг эрчимжүүлэхэд хөдөө аж ахуйн тасаг, үржлийн нэгж, мал эмнэлгийн байгууллагуудыг, салбарын мэргэжлийн байгууллагуудыг татан оролцуулж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан. Бид салбарын хэмжээнд мал аж ахуйн бодлогыг яаж эрчимжүүлж явах вэ? 1 малаас авах ашиг шимийг яаж нэмэгдүүлэх вэ? Малчдын хөдөлмөрийг яаж хөнгөвчлөх вэ? Эдийн засгийн эргэлтэд яаж хурдан оруулах вэ гэдэг санал санаачилгыг дэмжиж гаргаж ирснийхээ төлөө өөрөө хариуцлага тооцуулж байгаа нь хууль бус гэдгийг хэлээд байгаа юм.

05 дугаар сарын 13-ны өдөр бид ажил хийгээгүй биш, хийсэн. Бүх сумдын, удирдлагуудын болон хөдөө аж ахуйн тасгийн нөөцөд малчид, хоршоодын төлөөллийг авч ирж энэ чиглэлээр үүрэг үйл ажиллагаа явуулж байгаа шинжлэх ухааны үндэстэй судалгаа шинжилгээнд батлагдсан, бүрэн найрлагат тэжээлийг хэрэглээнд оруулах судалгаа шинжилгээний ажлуудыг бүгдийг нь танилцуулж ажилласан. Мимогоор тэжээсэн, малын технологи арга ажиллагааг мөн сурталчлан таниулсан. Мөн ногоон тэжээл тариалах, бэлчээрийн ургамлыг нэмэгдүүлэх гээд энэ талын үрийн технологийн сургалтыг өгсөн. Т******************  группийн М******************  компани нь өсвөр мал аваад өөрсдөө хамгаалагдсан аж ахуйдаа хийгээд хамтран ажиллах бололцоотой гэдэг саналаа сум бүхнээс ирсэн төлөөлөлч хүмүүст танилцуулж ажилласан. Тэгээд бид 05 дугаар сарын 16-ны өдөр Засаг даргынхаа албан даалгаврыг гаргуулсан. Албан даалгавар дээр сумд юу хариуцах, Хөдөө аж ахуйн газар юу хариуцах юм, мал эмнэлэг юу хариуцах юм гээд бүгдийг нь зааж, нийт 21 арга хэмжээг оруулсан. Энэ 21 арга хэмжээг харахад өсвөр малыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг зохион байгуулж ажиллахыг сумдын Засаг дарга нарт албан даалгавраар зааж өгсөн байгаа юм. Хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар, цагдаагийн газар, эрүүл мэндийн газар гээд холбогдох олон байгууллага оролцож байгаа учраас энэ дээр зөвхөн Я.Э******************* т хамааралтай гэж онцолж үзээд нь хууль бус үйлдэл юм.

Аймгийн Засаг даргын захирамжаар надад сахилгын шийтгэл ногдуулахдаа Төрийн албаны тухай хуулийн 48.1 хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр заалтыг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй бол энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийг аль тохирохыг нь ноогдуулна гэж зааснаар сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Ийм нэхэмжлэл гаргасан. Мал аж ахуйн асуудал бол хугацаатай. Хавар 4, 5 сард мал төллөж байна. Тэгтэл яг мал төллөж байх үед бид нар сургалт мэдээллээ өгсөн. Урьд нь мимо тэжээл, эрдэс тэжээл, бүрэн найрлагат тэжээлийг хэрэглээнд оруулах сургалт сурталчилгааны ажлыг бид нар мэргэжлийн байгууллага, Хөдөө аж ахуйн их сургуулийн Био технологийн сургууль, бодлого судлалын төв гэсэн мэргэжлийн байгууллагуудтай шинжлэх ухаанаар батлагдсан тэжээлийг хэрэглээнд оруулах ажлыг хийгээд явж байсан. Үүнийгээ бид Засаг даргад танилцуулаад ийм боломж байна шүү гэдэг асуудлыг тавьсан. Гэтэл яг үр дүн дөнгөж эхлэх гэж байхад 06 дугаар сарын 25-ны өдөр шууд халах шийдвэр гаргаж байгаа нь хууль бус гэж үзээд байгаа юм. Тэгээд халах шийдвэр гаргаад аливаа арга хэмжээ зохион байгуулахад намайг оролцуулаагүй. Төрийн захиргаа удирдлагын хэлтсээс янз бүрийн арга хэмжээ болоход газрын даргаа оролцуулахгүйгээр өөрсдөө ир гэж арга хэмжээндээ дуудаж оролцуулж байсан. 07 дугаар сарын 04-ний өдөр дахин үүрэг чиглэл өгч байгаа юм. Тэгэхээр тэжээлийн арга хэмжээ зохион байгуулсан ажлын тайланг 10 сарын байдлаар дүгнээд үзэхэд нийтдээ бид нар Э******************  мах маркет, Х****************** хоршоо хамтарч ажиллаж байсан. Энэ ажлын хүрээнд зохион байгуулсан нийтдээ 40.000 малыг Э******************  мах маркет бэлтгэн нийлүүлнэ гэж байгаад 20.000 малыг бүртгэл мэдээллийн санд оруулсан байдаг юм. Тэгээд үйлдвэр маань санхүү эдийн засгийн боломжгүй болсон учраас цаашдаа үйл ажиллагаа явуулахгүй зогссон. Дараа нь “Л****************** ” ХХК Узбекстан руу хурганы мах гаргах ажилд бидэнтэй хамтарч ажилласан. Ингээд ажилласны үр дүнд нийтдээ 12 сумаас 11.490 хурга бэлтгэн нийлүүлсэн байна. 11 дүгээр сарын 05-ны өдөр Засаг даргын зөвлөлд энэ мэдээллээ танилцуулсан. Энэ мэдээллийг аймгийн Засаг даргын орлогч, бүх сумдын удирдах ажлын зөвлөгөөн дээр мэдээлэл болгож тавьсан. Тэгэхээр бид нарын хийсэн энэ ажлын хүрээнд манай аймагт М****************** гээд компани 2023, 2024, 2025 онд нийтдээ 100 тонн бүрэн найрлагат тэжээл нийлүүлсэн байдаг. Мал эмнэлгийн аптекуудаар дамжиж борлуулагдсан байдаг. Э*******************  ХХК нийтдээ 2023-2025 онд 224 тонн тэжээл нийлүүлсэн байна. Бид нар малчдаар яваад газар дээр нь очоод тэжээсэн айлуудын малыг мал аж ахуйн хэлтсийн дарга маань Галт суманд очоод хэмжилт хийж үзсэн. Тэжээсэн бярууг хэмжилт хийгээд үзэхэд тэжээсэн тугал нь 180 кг болсон байдаг. Тэжээгээгүй нь 120 кг байсан. Тэгэхээр тугалын хувьд ийм зөрөө гарч байсан. Тосонцэнгэл, Тариалан, Их-Уул сумдаар явсан. Тосонцэнгэл суманд тэжээсэн хурганы амьдын жин 37, 34, 35 кг байсан. Л****************** ХХК-д нийлүүлсэн хурганы амьдын жинг үзэхэд тэжээгээгүй хурганы жин дундаж нь 12-13кг, тэжээсэн хурга нь 17-18 кг байгаа юм. Тэгэхээр хэрэглээнд оруулсан малчдын судалгаа, хийсэн ажлын үр дүнг нь үзээд боломжтой юм байна гэж үзсэн. Монгол Улсын махны экспортыг тэлэх хамгийн том бодлого бол бэлчээрийн мал аж ахуйг яаж хурдан хугацаанд эдийн засгийн эргэлтэд оруулах вэ, малчныг яаж хөдөлмөрийг хөнгөвчлөх вэ? Энэ боломжийг бүрдүүлэх судалгаа шинжилгээний мэргэжлийн байгууллагуудтай хийж байгаа судалгаа шинжилгээг орон нутагт нэвтрүүлж махны эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх ажлыг хийхийн төлөө ажиллаж байгаа. Ингээд Иран, Узбекстан, Кувейт улс руу хурганы мах нийлүүлэгдэж байгаа. Энэ жил Узбекстанаас манай аймагт “Л****************** ” ХХК дээр ажиллаж махыг авсан.

Намрын ногоон өдрүүд арга хэмжээгээр бид нар өсвөр малыг тэжээсэн өсвөр хургыг амталгаа хийлгэсэн. Узбекстанаас авч байгаа хүмүүсээр таниулга ярилцлага хийлгэж мэдээлэл тавиулж хүмүүст амталгаа хийлгэсэн. Яагаад та нар манай хурганы махыг сонирхдог юм бэ гэхээр бэлчээрийн мал аж ахуй өөрөө эрүүл, эко юм гэдэг. Яагаад эрүүл эко гэдэг юм бэ гэхээр өсвөр мал буюу нэг настай мал ямар ч вакцин тарилга хийлгээгүй байдаг. Антибиотик хэрэглээнд ороогүй байдаг. Тийм учраас энэ малыг тухайн жилдээ борлуулах юм эдийн засгийн эргэлтэд ороод малчин маань тогтвортой орлогын эх үүсвэр бүрдэх боломжит нөхцөл байдлыг хэрэгжүүлэхээр ажилласан. Миний зүгээс өсвөр малыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж нөхцөл байдлын талаар мэдээллээ танилцууллаа. Хамгийн гол арга хэмжээ нь аймгийн Засаг даргын барьж байгаа өрхийн орлогыг нэмэгдүүлэх, айл бүрийн үүдээр мөнгө орсон байх ёстой гэдэг зарчмыг хэрэгжүүлэхийн төлөө бодлогын хэмжээнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөөд ажиллаж байгаа байгууллага байна.

Сумдын хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн гэдэг маань сумын Засаг даргын Тамгын газар шууд томилдог. Бид нар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, удаа дараа удирдах ажлын зөвлөгөөн хийж, салбарын гаргаж байгаа бодлого шийдвэр түүнийг орон нутагт таниулж хүргэдэг байгууллага юм ” гэв.

Дөрөв. Хариу тайлбар, түүний үндэслэл

4.1. Хариуцагч Х******************  аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Аймгийн Засаг даргад холбогдуулан аймгийн Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Б/35 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай чэхэмжлэлийг гардан авч дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.

Аймгийн Засаг даргын санаачилга шийдвэрээр 2025 оны 04 дүгээр сард малчдын зөвлөгөөнийг 23 сум, 1 тосгонд 4 бүсэд зохион байгуулсан. Энэхүү зохион байгуулсан ажлын үр дүн, тайланг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн аймгийн Засаг даргын зөвлөлийн 07 дугаар хурлаар танилцуулсан.

Энэ зөвлөлийн хуралд зохион байгуулсан малчдын зөвлөгөөний ажлын үр дүн, ач холбогдлыг танилцуулж, малчдын малыг ялангуяа төл малыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг үр дүнтэй зохион байгуулах ажлыг үр дүнтэй удирдан он байгуулж, холбогдох мэдээллийг иргэдэд хүргэж ажиллахыг аймгийн Засаг 1н зүгээс үүрэг болгосон байдаг.

Энэ ажлыг аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Л.А****************** , аймгийн Хүнс, өө аж ахуйн газрын дарга Я.Э*******************  нар хариуцан маш сайн удирдан зохион  байгуулах, үр дүн хангалттай сайн гарвал урамшуулал олгох, хэрэв хангалтгүй л хариуцлага хүлээлгэх талаар аймгийн Засаг дарга чиглэл өгч хурлын тэмдэглэлд тусгуулсан байдаг.

Мөн энэ талаар явцын мэдээлэл, тайланг сар бүр мэдэгдэж байх тухай эл өгсөн. Энэ асуудлаар 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Засаг даргын зөвлөлийн хурал болсон бөгөөд аймгийн Засаг даргын Зөвлөлийн хурлаар өмнө үүрэг даалгаврын хэрэгжилт хангагдаагүй, төл малыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил буюу өгсөн үүрэг даалгавар 0 хувийн хэрэгжилттэй. Ямар ч удирдлага зохион байгуулалт хийсэн юм байхгүй, холбогдох албан хаагчид, иргэдийг  мэдээллээр хангаж ажиллаагүй талаар танилцуулсан.

 Мөн аймгийн Засаг даргын зөвлөлийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 13 дугаар хурлаар хэлэлцсэний аймгийн Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Б/35 дугаар захирамжаар сахилгын шийтгэл ногдуулсан. Дээрх шийдвэрийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24, 26, 27 дугаар заасан ажиллагаануудыг зохион байгуулж, мэдэгдсэн болно.

Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Я.Э*******************  нь Төрийн жинхэнэ хаагч бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8-д Өөрийн мэдлэг, чадвараа байнга хөгжүүлж, хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн  төлөө бүрэн хариуцлага хүлээх; 37.1.13-д Албан тушаалын тодорхойлолтод заасан *зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах чиг үүргээ хэрэгжүүлээгүй тул холбогдох заалтыг захирамжийн үндэслэх хэсэгт тусгаж дээрх шийдвэрийг гаргасан

Иймд уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

4.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ц******************* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Аймгийн Засаг даргын санаачилга шийдвэрээр 23 сум, 1 тосгонд малчдын зөвлөгөөнийг зохион байгуулсан. Энэ зөвлөгөөний үр дүнг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 7 дугаар хурлаар танилцуулсан. Энэ зөвлөлийн хуралд төл малыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг сумдын малчин өрх, иргэдээс гарсан саналын дагуу эдийн засгийн эргэлтэд оруулъя гээд энэ ажлыг зохион байгуулахыг холбогдох байгууллага аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт өгсөн байдаг. Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар нь Засгийн газрын 2025 оны 37 дугаар тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний байгууллагын бүтцийг баталсан байдаг. Энэ дээр аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний агентлаг, байгууллагад Хүнс, хөдөө аж ахуйн газар багтсан байдаг. Энэ нь аймгийн Засаг даргаас томилогддог, аймгийн Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулж ажилладаг байгууллага. Чиг үүрэг нь мал аж ахуй, малыг эдийн засгийн эргэлтэд оруулах эдгээр чиг үүргийг дагнан хэрэгжүүлдэг. Энэ хүрээнд нь Хүнс, хөдөө аж ахуйн газарт энэ ажлыг зохион байгуул гэдэг үүргийг өгсөн. 04 дүгээр сарын 30-ны өдрийн зөвлөлийн хурал дээр аймгийн Засаг даргаас энэ ажлыг маш чанартай зохион байгуулах ёстой, чанартай зохион байгуулсан тохиолдолд холбогдох урамшууллыг өгөх, хариуцлагагүй зохион байгуулсан тохиолдолд холбогдох сахилгын арга хэмжээ авна шүү гэдэг байдлаар үүрэг даалгаврыг өгсөн. Мөн төл малыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг зохион байгуулж, явцын мэдээллийг сар бүр мэдэгдэж танилцуулж байх үүрэг өгсөн. 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал болсон бөгөөд зөвлөлийн хурлаар өмнө нь төл малыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг ингээд зохион байгуулах үүрэг даалгаврыг өгсөн боловч явц хангалтгүй байна гэдэг дээр халах хүртэл арга хэмжээ авахаар Засаг дарга танилцуулсан байдаг. Төл малыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар яг ямар ажил зохион байгуулах юм бэ гэхээр 15.000 хургыг мимо буюу нэмэлт тэжээлээр бордоод 9, 10 сарын байдлаар тухайн төл малаа эдийн засгийн эргэлтэд оруулах буюу гадагш нь гаргах ажлыг хариуцан зохион байгуулна. 15 сумдад энэ ажлыг зохион байгуулъя гээд сумдыг нь хуваарилаад өгчихсөн. Тухайн сумдад хэдэн хурга, тугал гэх мэт төл малыг яг энэ тэжээлээр бордож эдийн засгийн эргэлтэд оруулах вэ гэдгийг хүртэл батлаад өгсөн.

Тэгээд төл малыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг зохион байгуулахад тэжээлийн асуудал гарч ирсэн. Мэргэжлийн байгууллага болох Хүнс хөдөө аж ахуйн газраас мимо тэжээл үйлдвэрлэдэг байгууллагын тэжээл ер нь их сайн чанартай юм байна гэдэг саналыг Засаг даргад танилцуулсан. Хэд хэдэн байгууллагаас энэ тэжээлийг нийлүүлье гээд саналуудаа танилцуулсан. Мэргэжлийн байгууллагын саналыг харгалзаад мимо тэжээл үйлдвэрлэлийн компанитай Засаг дарга хамтран ажиллах санамж бичиг байгуулсан байдаг. Энэ хүрээнд 15 сумдтай тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр нийлүүлэхээр болсон Тухайн сум нь М****************** ХХК-тай гэрээгээ байгуулаад 50 хувийн хөнгөлөлттэй тэжээлээ аваад малчдадаа нийлүүлнэ. Мөн төл малаа бордох асуудал дээр Хүнс, хөдөө аж ахуйн газрыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, тухайн байгууллагын хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд хяналт тавьж ажилла гэдэг үүрэг даалгаврыг Засаг дарга, аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлуудаар үүрэг даалгаврыг өгсөн. Энэ хүрээнд 2025 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн зөвлөлийн хурлаар төл малыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлын нөхцөл байдлын мэдээллийг сонссон. Тухайн үед 15 сумаас 9 сум нь М****************** ХХК-тай 50 хувийн хөнгөлөлттэй үнээр тэжээл авах гэрээгээ байгуулаагүй. Мөн гэрээ байгуулсан боловч тэжээлээ татаж аваад малчдадаа тэжээлээ хүргэх ажлыг зохион байгуулаагүй байсан. Энэ ажлыг зохион байгуулаагүй, хэрэгжилт маш хангалтгүй гэсэн үндэслэлээр Б/35 дугаар захирамжаар үндсэн цалингийн 10 хувиар 1 сарын хугацаанд сахилгын шийтгэл ноогдуулсан. 07 дугаар сарын 04-ний өдөр аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар өгсөн үүрэг даалгаврын дагуу сонсох ажиллагааг зохион байгуулсан байдаг. Хурал дээр 2, 3 сарын хугацаанд өгсөн үүрэг даалгавар хангалтгүй байгаа учраас халах сахилгын шийтгэл ноогдуулъя гээд Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу тухайн шийдвэрийнхээ бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хийхэд яг халах хэмжээний сахилгын шийтгэл ноогдуулах боломжгүй байна гэж үзээд 07 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулсан зөвлөлийн хурлынхаа шийдвэрийг үндэслээд сонсох ажиллагаагаа утсаар мэдэгдэж зохион байгуулаад 1 сарын 10 хувиар цалингийн хувь бууруулах сахилгын шийтгэл ноогдуулах арга хэмжээг авсан. Энэ арга хэмжээг авахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу мэдэгдээд, тайлбар мэдээллийг нь авсан. Өмнөх сонсох ажиллагаа дээр хүлээн зөвшөөрөхгүй мөн ийм ийм нөхцөл байдал байсан гэсэн учраас 2 дахь сонсох ажиллагаа дээр бичгээр гаргах тайлбар мэдээлэл байхгүй гэсэн. Ингээд тайлбар, мэдээлэл өгөх эрхийг нь хангаад Б/35 дугаар захирамжаар холбогдох сахилгын шийтгэлийг ноогдуулсан. Төл малыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдолтой аймгийн Засаг даргын албан даалгавар гарсан байдаг. Мөн М****************** ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Түрүүн Я.Э*******************  дарга тайлбартаа ярьж байна. Ерөнхийдөө үр дүнгийн гэрээ ийм, ийм байсан гээд хэлж байна. Арга хэмжээ авсан асуудал дээр Я.Э*******************  даргын гүйцэтгэлийн төлөвлөгөө, Засаг даргатай байгуулсан хамтран ажиллах гэрээ гэх мэт асуудлыг хөндөөгүй. Зөвхөн удирдлагаас өгсөн үүрэг даалгавар буюу төл малыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдолтой асуудал дээр сахилгын шийтгэл ноогдуулснаас албан тушаалын үр дүнгийн гэрээнд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй ч гэдэг асуудлаар энэ сахилгын шийтгэлийг ноогдуулаагүй. Я.Э*******************  даргын хувьд Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагч. Төрийн жинхэнэ алба хаагч Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8-д хийсэн ажлаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө хариуцлага хүлээх, 37.1.13-д албан тушаалын тодорхойлолтод заасан зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах гэсэн үндэслэлүүдээр холбогдох арга хэмжээг авсан байгаа. Албан тушаалын тодорхойлолтод удирдлагаас өгсөн хуульд нийцсэн шийдвэрийг хэрэгжүүлэх гэдэг агуулга албан тушаалын тодорхойлолтод нь байгаа. Засаг дарга бол Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргыг шууд томилж чөлөөлдөг дээд шатны албан тушаалтан. Хүнс, хөдөө аж ахуйн газар нь төл малыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг зохион байгуулахад арга зүй, дэмжлэг үзүүлэх ажилд хяналт тавьж зохион байгуулах чиг үүрэг бүхий байгууллага. Ингээд үндсэн зорилго, зорилтод нь туссан байдаг. 15.000 хургыг мимо тэжээлээр зах зээлд худалдан борлуулах, тухайн мимо тэжээлээр тэжээсэн төл малын судалгаа хийх ажлыг үр дүнгүй зохион байгуулсан, 50 хувийн хөнгөлөлттэй үнээр тэжээл авч 15 сумдад нийлүүлэх, малчдад хүргэх ажлыг зохион байгуулаагүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлээгүй гэдэг үндэслэлээр сахилгын арга хэмжээг тооцсон байгаа” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэл, хариуцагчийн хариу тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
  2. Маргаан бүхий акт болох Х******************  аймгийн Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Б/35 дүгээр захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 60.1.21, 66 дугаар зүйлийн 66.1, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8, 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.8, 37.1.13, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.3, 48.4, 48.9, Захиргааны ерөнхий хуулийн 26.1, 27.3, 40 дүгээр зүйлийн 40.2, 43 дугаар зүйлийн 43.1, 94 дүгээр зүйлийн 94.1, Монгол Улсын Сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 36/32 тушаалын хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ыг тус тус үндэслэн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа хангалтгүй биелүүлсэн өөрийн хариуцсан ажлаа хангалттай зохион байгуулаагүй гэж дүгнэн нэхэмжлэгчид албан тушаалын цалингийн хэмжээг 1 сарын хугацаанд 10 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.
  3. Х******************  аймгийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/54 тоот захирамжаар (1 дүгээр хавтаст хэргийн 22 дугаар тал) нэхэмжлэгчийг Х******************  аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргаар томилсон байх бөгөөд уг албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.8-д заасан төрийн жинхэнэ албан тушаалд хамаарна.
  4. Хариуцагчаас нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлээ тайлбарлахдаа “... Аймгийн Засаг даргын албан даалгаврын 3 дахь хэсэг буюу хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах хөтөлбөрийн хүрээнд хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлэн, 15.000 бордсон хурга буюу эрүүл мах, бүртгэл мэдээллийн санд бүртгэгдсэн, гарал үүсэл нь тодорхой мал бэлтгэн нийлүүлэх гэдэг хэсэгт хамаарч байгаа... төл малыг эдийн засгийн эргэлтэд оруулах, тэжээл авах иргэдтэй гэрээ байгуулах, 15.000 төл малыг бордож эхэлсэн байх ёстой гэх мэт ажлуудад үүрэг даалгавар өгсөн байтал 14 сумаас 1 ч сумтай гэрээ байгуулаагүй байсан учраас 0 хувийн гүйцэтгэлтэй.” гэж тайлбарлажээ.
  5. Хэрэгт авагдсан Х******************  аймгийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ““Бүтээлч Х****************** чүүд” малчдын зөвлөгөөний хэрэгжилтийг хангах тухай” 04 дугаартай албан даалгавраар (1 дүгээр хавтаст хэргийн 52-54 дүгээр тал) Мал аж ахуйн салбарт төрөөс баримталж буй урт, дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг орон нутгийн онцлогт тохируулан үр дүнтэй зохион байгуулж, малчин өрхийг байгаль цаг уурын болон санхүүгийн эрсдэлээс урьдчилан сэргийлж, цахим, ухаалаг, нэмүү өртөг шингэсэн хөдөө аж ахуй, мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлж, малчин өрхийн орлогыг нэмэгдүүлэх, малчдын эрүүл мэнд, нийгмийн хамгааллыг сайжруулах, нутаг орондоо ая тухтай амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх хүрээнд холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгсөн байх бөгөөд Хүнс, хөдөө аж ахуйн газарт 3 асуудлаар үүрэг даалгавар өгсөн байна.
  6. Гэтэл хариуцагчийн тайлбарт дурдаж буй төл малыг эдийн засгийн эргэлтэд оруулах, тэжээл авах иргэдтэй гэрээ байгуулах үүргийг нэхэмжлэгчид бус Сумын Засаг даргад хүлээлгэсэн болох нь дээрх албан даалгаврын Сумдын Засаг дарга нарт хэсгийн 2, 6, 9-д зааснаар тогтоогдож байна.
  7. Өөрөөр хэлбэл, сумдын Засаг дарга нарт өгсөн үүрэг даалгаврыг нэхэмжлэгчид хамаатуулж түүнийг биелүүлээгүй гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм.
  8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Засаг даргын зөвлөлийн хурлаар өгсөн үүрэг даалгавар тэмдэглэлд тусгагдсан. Ерөнхий агуулгаараа хэдийгээр сумдын Засаг дарга нар сумдаа хариуцах ч гэсэн бодлогын хүрээнд арга зүйгээр хангаж хэрэгжүүлэх, эрчимжүүлэх ажлыг Хүнс, хөдөө аж ахуйн газар хариуцдаг” гэжээ.
  9. Хэрэгт авагдсан Х******************  аймгийн Засаг даргын зөвлөлийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 07 дугаар тэмдэглэлд: (1 дүгээр хавтаст хэргийн 166-167 дугаар тал) “...Л.Т******************* : Зөвлөгөөний зохион байгуулалтыг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Я.Э*******************  дарга маш сайн зохион байгуулалт хийх хэрэгтэй...одоо тодорхой санал тавиад би маргааш сумдын дарга нарт үүрэг чиглэл өгч ажиллана. Аймгийн Засаг даргын албан даалгавар гарч холбогдох хүмүүст нь хугацаатай үүрэг даалгавар өгнө...” гэж тусгаснаас үзэхэд Х******************  аймгийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ““Бүтээлч Х****************** чүүд” малчдын зөвлөгөөний хэрэгжилтийг хангах тухай” 04 дугаартай албан даалгавраас өөр байдлаар үүрэг даалгавар өгсөн байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.
  10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д “Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй” гэж заасан бөгөөд маргаан бүхий актын үндэслэлд Төрийн албаны тухай хуулийн 37.1.1, 37.1.8, 37.1.13 дахь заалтуудыг үндэслэсэнтэй холбогдуулан эдгээр заалтуудыг нэхэмжлэгч хэрхэн зөрчсөнтэй холбоотой баримт, холбогдох тайлбарыг хариуцагчаас гаргуулахаар тус шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 3/271 тоот албан бичгээр шаардсан боловч хариуцагчаас энэ талаар тайлбар, баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.
  11. Төрийн албаны тухай хуулийн 48 дүгээр зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна”, 48.1.3-д “албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах” гэж тус тус заажээ.
  12. Дээрх хуулийн заалтын дагуу Төрийн албаны тухай хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй нөхцөлд төрийн улс төрийн, захиргааны, тусгай албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах зохицуулалттай бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь сахилгын шийтгэл ногдуулах дээр дурдсан урьдач нөхцлүүдийг хангаагүй байхад түүнд шийтгэл ногдуулсан гэж үзэх үндэслэлтэй.
  13. Нөгөөтэйгүүр Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.10-д “Сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмыг төрийн албаны төв байгууллага, Засгийн газар хамтран батална” гэж заасны дагуу Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 дугаартай тушаалын хавсралтаар Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмыг баталсан бөгөөд нэхэмжлэгч нь төрийн жинхэнэ албан хаагч тул түүнд сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг Төрийн албаны тухай хууль болон дээрх журмын дагуу шийдвэрлэх учиртай.
  14. Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 2 дугаар зүйлд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг хэрхэн шалгах, 3 дугаар зүйлд сахилгын шийтгэлийг хэрхэн ногдуулах талаар тус тус заасан бөгөөд хариуцагчаас дээрх журамд заагдсан ажиллагааг хийгээгүй буюу Захиргааны ерөнхий хуулийн 24-25 дугаар зүйлд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, уг ажиллагааг зохих ёсоор хийж гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэлтэй
  15. Иймд дээр дурдсан үндэслэлээр маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэж заасныг зөрчсөн, маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Х******************  аймгийн Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Б/35 дугаартай “Я.Э******************* т сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.10, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Я.Э******************* ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Х******************  аймгийн Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Б/35 дугаартай “Я.Э******************* т сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянган хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х******************  аймгийн Засаг даргаас 70200 /далан мянган хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ч.МӨНХБОЛОР