Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 317/ШШ2025/01045

 

 

 

 

 

2025 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 317/ШШ2025/01045

Төв аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,

 

Нэхэмжлэгч: Ес......Б ХХК

/Улаанбаатар хот, Сүхбаа.

 

Хариуцагч: Бор.ууд овогт Цог.яр

/Төв аймаг, Жаргалан.амж, 2 тоот/

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 21,888,305.30 төгрөг гаргуулах тухай

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Есөн.СБ ХХК нь хариуцагч Ц..ярт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21,888,305.30 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

 

1.2 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Ц.дбаяр нь 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулан автомашин худалдан авах зорилгоор 19,000,000 төгрөгийг сарын 2,99 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар зээлсэн. Зээлээ төлөхгүй байх тул зээлийн гэрээний үүрэгт 21,888,305.30 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Ц.. нь хариу тайлбартаа: Есөн шиж.К-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 8,9,10,11,12,1,2,3,4,5,6 дугаар сарын 30-ны өдрүүдэд 1,898,936.85 төгрөг, мөн улсын тэмдэгтийн хураамжид 136,196 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

2. Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Мэ.яр нь нэхэмжлэлийн шаардлага болох 21,888,305.30 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч төлбөрийг 12 хувааж, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 8,9,10,11,12,1,2,3,4,5,6 дугаар сарын 30-ны өдрүүдэд 1,898,936.85 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гаргасан.

 

3. Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тооцож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 272,392 төгрөгийн тал хувь болох 136,196 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 136,196 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 75дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Есөн .ест ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 21,888,305.30 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.М.баяр төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 272,392 төгрөгийн тал хувь болох 136,196 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Ц..раас улсын тэмдэгтийн хураамжид 136,196 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Есөн.Б ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол хуульд зааснаар албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ