Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 317/ШШ2025/01042

 

 

 

 

 

2025 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 317/ШШ2025/01042

Төв аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,

 

Нэхэмжлэгч: То........ ХХК

/Улаанбаатар хот, Сүхбаатар ........ал тауэр, 8 давхар/

 

Хариуцагч: Борж.он овогт Мөн.....ваадорж

/Төв аймаг, Мөнгөнмо......, 2 дугаар гудамж, 2-23б тоотод амьдардаг/

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 4,455,862.45 төгрөг гаргуулах тухай

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч То.Б ХХК нь хариуцагч М.Да.оржид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,455,862.45 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

 

1.2 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: М.Да.рж нь 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ЗГ2024060722972 тоот гэрээний дагуу Samsung Galaxy A55 маркийн гар утас /цаг, чихэвч/-ыг нийт 1,708,000 төгрөгийн зээлээр 31 сарын хугацаатай авсан. 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ЗГ2024060722972 тоот гэрээний дагуу Samsung Galaxy A55 маркийн гар утас /цаг, чихэвч/-ыг нийт 1,708,000 төгрөгийн зээлээр 31 сарын хугацаатай тус тус авсан. Зээлээ төлж барагдуулахгүй байх тул зээлийн гэрээний үүрэгт 4,455,862.45 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч М.Да.рж нь хариу тайлбартаа: Миний бие Ток.Б ХХК-аас 3,416,000 төгрөгийн үнэ бүхий 2-р гар утас авсан нь үнэн. То. ХХК нэхэмжилж буй 4,455,862.45 төгрөгийн мөнгөн дүнгээс 1,116,574 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр төлж барагдуулсан. Иймд үлдэгдэл 3,339,288.45 төгрөгийг 2025 оны 8,9,10,11,12,1 дүгээр сарын 05-ны өдрүүдэд 556,548.5 төгрөг мөн улсын тэмдэгтийн хураамжид 43,122 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А.ргал нь М.Дава.жид холбогдуулан 4,455,862.45 төгрөгийн нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч нь 1,116,574 төгрөгийг төлсөн тул үлдэгдэл болох 3,339,288.45 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байх тул шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

2. Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Д.орж нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,455,862.45 төгрөгийн үлдэгдэл 3,339,288.45 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч төлбөрийг 6 хувааж, 2025 оны 8,9,10,11,12,1 дүгээр сарын 05-ны өдрүүдэд 556,548.5 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гаргасан.

 

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А.л нь дараах М..ржид холбогдуулан 4,455,862.45 төгрөгийн нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч нь 1,116,574 төгрөгийг төлсөн тул үлдэгдэл болох 3,339,288.45 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байх тул шийдвэрлэж өгнө үү хүсэлтийг шүүхэд ирүүлсэн.

 

4. Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

 

5. Хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тооцож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86,244 төгрөгийн тал хувь болох 43,122 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 43,122 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 75дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. НэхэмБ жлэгч Токи.ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 4,455,862.45 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч М.Дав.орж үлдэгдэл 3,339,288.45 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86,244 төгрөгийн тал хувь болох 43,122 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч М.Дав.оос улсын тэмдэгтийн хураамжид 43,122 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч То.СБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол хуульд зааснаар албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ