| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 317/2025/01075/И |
| Дугаар | 317/ШШ2025/01039 |
| Огноо | 2025-07-25 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 317/ШШ2025/01039
| 2025 оны 07 сарын 25 өдөр | Дугаар 317/ШШ2025/01039 | Төв аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,
Нэхэмжлэгч: Хас....нк ХК
/Улаанбаатар хот, Сүхбаа.... байр, ШХ 20А, 72/
Хариуцагч: Арг.чин овогт Сурм.....ндин.ал
/Багануур дүүрэг, 5 .тоот/
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 14,098,797.40 төгрөг гаргуулах тухай
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ха.к ХК нь хариуцагч С.Н.лд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14,098,797.40 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.
1.2 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: С.Н.д.ацрал нь 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 2010118164 дугаартай зээлийн гэрээ байгуулан 12,904,800 төгрөгийг 5003946261 дансанд шилжүүлж, жилийн 20,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. Зээлийн үлдэгдэл 12,474,640 төгрөг, хүү 1,588,383.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 35,774.23 төгрөг, нийт 14,098,797.40 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч С.На.црал нь хариу тайлбартаа: Миний бие Ха.нк ХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Цаашид дараах хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулна. 2025 оны 8,9,10,11,12 дугаар сар 2026 оны 1,2,3,4,5 дугаар сарын 30-ны өдрүүдэд 1,409,880 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 114,222 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
2. Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Н.црал
нь нэхэмжлэлийн шаардлага болох 14,098,797.40 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч төлбөрийг 10 хувааж, 2025 оны 8,9,10,11,12 дугаар сар 2026 оны 1,2,3,4,5 дугаар сарын 30-ны өдрүүдэд 1,409,880 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гаргасан.
3. Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тооцож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 228,444 төгрөгийн тал хувь болох 114,222 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 114,222 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ха.ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 14,098,797.40 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.На.ацрал төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 228,444 төгрөгийн тал хувь болох 114,222 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч С.На.алаас улсын тэмдэгтийн хураамжид 114,222 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хасбанк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол хуульд зааснаар албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ