| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 317/2025/01151/И |
| Дугаар | 317/ШШ2025/01049 |
| Огноо | 2025-07-28 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 317/ШШ2025/01049
| 2025 оны 07 сарын 28 өдөр | Дугаар 317/ШШ2025/01049 | Төв аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,
Нэхэмжлэгч: Го.........нк ХК
/Улаанбаатар хот, Сүхбаат......атар хот 15160/
Хариуцагч: Ж......н овогт Энхтүв.руул......
/Төв аймаг, Зу.од . д.ж, 1 тоот/
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 9,249,123 төгрөг гаргуулах тухай
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Го.к ХК нь хариуцагч Э.М.руулд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,249,123 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.
1.2 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Э......руул нь 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Голо.........ктай ЗГ/R001524410 дугаарт зээлийн гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай зээлсэн. Зээлээ төлж барагдуулахгүй байх тул зээлийн гэрээний үүрэгт 9,249,123 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Э........уул нь хариу тайлбартаа: Миний бие Голо...к ХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 8,9,10,11,12,1,2,3,4 дүгээр сарын 30-ны өдрүүдэд 1,027,680.33 төгрөг, мөн улсын тэмдэгтийн хураамжид 81,500 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
2. Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.М.....уул нь нэхэмжлэлийн шаардлага болох 9,249,123 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч төлбөрийг 9 хувааж, 2025 оны 8,9,10,11,12,1,2,3,4 дүгээр сарын 30-ны өдрүүдэд 1,027,680.33 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гаргасан.
3. Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тооцож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 162,936 төгрөгийн тал хувь болох 81,468 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 81,468 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Гол.нк ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 9,249,123 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.М...аруул төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 162,936 төгрөгийн тал хувь болох 81,468 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Э.Мөн.улаас улсын тэмдэгтийн хураамжид 81,468 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Гол. ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол хуульд зааснаар албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ