| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 317/2025/01155/И |
| Дугаар | 317/ШШ2025/01050 |
| Огноо | 2025-07-28 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 317/ШШ2025/01050
| 2025 оны 07 сарын 28 өдөр | Дугаар 317/ШШ2025/01050 | Төв аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,
Нэхэмжлэгч: Ха... ХК
/Улаанбаатар хот, Сүхбаат.......в байр, ШХ 20А, 72/
Хариуцагч: Да.ан овогт Пүр.нхбат..
/Төв аймаг, Баян. дугаар баг/
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 543,995 төгрөг гаргуулах тухай
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ха.нк ХК нь хариуцагч П..атад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 543,995 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.
1.2 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: П..бат нь 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 2010123119 дугаартай зээлийн гэрээ байгуулан 440,000 төгрөгийг жилийн 30 хувийн хүүтэй өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. Зээлээ төлж барагдуулаагүй тул зээлийн гэрээний үүрэгт 543,995 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч П..бат нь хариу тайлбартаа: Миний бие Х.анк ХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч нэхэмжилсэн 543,995 төгрөгийг 2025 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 100,000 төгрөг, үлдэгдэл 443,995 төгрөгийг 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр бүрэн төлж зээлээ хаахаа мэдэгдэж байна. Мөн улсын тэмдэгтийн хураамж болох 16,970 төгрөгийн 50 хувь болох 8,485 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
2. Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П.Э.ат нь нэхэмжлэлийн шаардлага болох 543,995 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч төлбөрийг 2 хувааж, 2025 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 100,000 төгрөг, үлдэгдэл 443,995 төгрөгийг 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гаргасан.
3. Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тооцож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16,970 төгрөгийн тал хувь болох 8,485 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 8,485 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ха.анк ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 543,995 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч П.ат төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16,970 төгрөгийн тал хувь болох 8,485 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч П.хбатаас улсын тэмдэгтийн хураамжид 8,485 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ха.нк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол хуульд зааснаар албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ