Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 317/ШШ2025/01056

 

 

 

 

 

2025 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 317/ШШ2025/01056

Төв аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,

 

Нэхэмжлэгч: Гол..нк ХК

/Улаанбаатар хот, Сүхбаатары.аатар хот 15160/

 

Хариуцагч: Бор.гон овогт Шаравл.амсүрэн

/Төв аймаг, Баян с.гдаа хотхон, 7517-53 тоотод оршин суух/

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 7,094,137.30 төгрөг гаргуулах тухай

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Го.анк ХК нь хариуцагч Ш.Лх.үрэнд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,094,137.30 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

 

1.2 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Ш.Лх.үрэн нь 2024 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Голомтбанктай ЗГ-R000032511 дугаартай дижитал зээлийн гэрээ байгуулж, 5,000,000 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэйгээр, 20 сарын хугацаатай цалин барьцаалан зээлэн авч, 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 5,000,000 төгрөг, 157,565 төгрөгөөр тус тус нэмэгдүүлсэн. Зээлээ төлж барагдуулахгүй байх тул зээлийн гэрээний үүрэгт 7,094,137.30 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Ш.Л.137.30 төгрөгийн нэхэмжлэл гаргасан байна. Миний бие 2025 оны 4 дүгээр сарын 20-ноос ажилдаа орж зээлээ хэвийн төл эхлэн одоогоор зээлийн нийт үлдэгдэл 5,723,569.84 төгрөгийг 2025 оны 8,9,10,11,12,1 дүгээр сарын 30-ны өдрүүдэд 953,928.5 төгрөг мөн улсын тэмдэгтийн хураамжид 64,228 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С.ном нь Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 7,094,173.30 төгрөгөөс 1,370,603.46 төгрөг төлсөн тул уг төлсөн дүнгээс татгалзаж үлдэх, 5,723,569.84 төгрөгийг гаргуулах хүсэлттэй байна. Хариуцагчийн зүгээс 5,723,569.84 төгрөгийг 6 сарын хугацаатай төлөхийг хүлээн зөвшөөрч хариу тайлбар гаргасан байна. Уг хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

2. Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ш.Л.үрэн нь нэхэмжлэлийн шаардлага болох 7,094,173.30 төгрөгөөс төлөлт хийсэн ба үлдэгдэл 5,723,569.84 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч төлбөрийг 6 хувааж, 2025 оны 8,9,10,11,12,1 дүгээр сарын 30-ны өдрүүдэд 953,928.5 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гаргасан.

 

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С.ном нь дараах Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 7,094,173.30 төгрөгөөс 1,370,603.46 төгрөг төлсөн тул уг төлсөн дүнгээс татгалзаж үлдэх, 5,723,569.84 төгрөгийг гаргуулах хүсэлттэй байна. Хариуцагчийн зүгээс 5,723,569.84 төгрөгийг 6 сарын хугацаатай төлөхийг хүлээн зөвшөөрч хариу тайлбар гаргасан байна. Уг хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү хүсэлтийг шүүхэд ирүүлсэн.

 

4. Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

 

5. Хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тооцож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 128,456 төгрөгийн тал хувь болох 64,228 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 64,228 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 75дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Го.тбанк ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 7,094,173.30 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Ш.Лха.эн 1,370,603.46 төгрөгийн төлөлт хийсэн тул үлдэлдэл 5,723,569.84 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 128,456 төгрөгийн тал хувь болох 64,228 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Ш.Л.энгээс улсын тэмдэгтийн хураамжид 64,228 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Гол.анк ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол хуульд зааснаар албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ