| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00308/И |
| Дугаар | 304/ШШ2025/00447 |
| Огноо | 2025-08-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 304/ШШ2025/00447
| 2025 оны 08 сарын 12 өдөр | Дугаар 304/ШШ2025/00447 | Булган аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д*******-Уул аймаг, Д******* сумын 14 дүгээр багт байрлах Х******* аж ахуйн корпораци ТӨХХК /Хувийн хэргийн дугаар: 9024001005, Регистрийн дугаар: 6829147/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Булган аймаг, Б******* сум, 3 дугаар багт оршин суух ******* овогт Г*******ын П*******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 14,178,000 /арван дөрвөн сая нэг зуун далан найман мянга/ төгрөг гарг*******ах тухай иргэний хэргийг
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б-Ө*******/цахимаар/
Хариуцагчийн өмгөөлөгч М.Д,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х******* аж ахуйн корпораци ХХК/ТБОНӨО/ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Булган аймгийн Б******* сумын иргэн Г.П******* нь газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлж, хуучнаар Тариалан эрхлэлтийг дэмжих санд хэд хэдэн удаагийн хүсэлт гарган шатахуун, хор, бордоо зэрэг олон төрлийн дэмжлэгт хамрагдсан байдаг. Гэвч одоогийн байдлаар 9,452,800 төгрөгийн өр төлбөртэй байна. Нийт гүйцэтгээгүй үүрэг бүхий гэрээний өр төлбөр, алдангийг дараах байдлаар тооцон гаргаж байна. Үүнд:
Г.П******* нь 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ТШ/БУ-2016/116 тоот 2016 оны хаврын тариалалтад дизель түлш олгох зээлийн гэрээг байг*******ан 475,000 мянган төгрөгийн зээлийн гэрээг байг*******сан байна. Энэхүү зээлийн гэрээний 2.6-д зааснаар хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцоход нийт зээлийн 50 хувиас их гарч байх тул Иргэний х*******ийн 232.4 дэх заалтыг баримтлан 50 хувиар тооцоход 237,500 төгрөг болж байна. Г.П******* нь 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ТШ/БУ-2017/86 тоот Түлш зээлээр худалдах, худалдан авах зээлийн гэрээг байг*******ан 1,980,000 мянган төгрөгийн зээлийн гэрээг байг*******ж урьдчилгаа 50 хувь буюу 990,000 төгрөгийг төлсөн байна. Энэхүү зээлийн гэрээний 4.2-д зааснаар хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцоход нийт зээлийн 50 хувиас их гарч байх тул Иргэний х*******ийн 232.4 дэх заалтыг баримтлан 50 хувиар тооцоход 495,000 төгрөг болж байна.
Г.П******* нь 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр УХБ-БУ2017/050 тоот Ургамал хамгааллын бодис зээлээр худалдах худалдан авах зээлийн гэрээг байг*******ан 1176,000 төгрөгийн зээлийн гэрээг байг*******ж урьдчилгаа 30 хувь буюу 61,200 төгрөгийг төлсөн байна. Энэхүү зээлийн гэрээний 4.2-д зааснаар хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцоход нийт зээлийн 50 хувиас их гарч байх тул Иргэний х*******ийн 232.4 дэх заалтыг баримтлан 50 хувиар тооцоход 57,400 төгрөг болж байна.
Г.П******* нь 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ҮР/БУ-2017/33 тоот Үр тариа болон тэжээлийн ургамлын үр зээлээр худалдах, худалдан авах зээлийн гэрээг байг*******ан 13,820,000 мянган төгрөгийн зээлийн гэрээг байг*******ж урьдчилгаа 5,312,000 төгрөгийг төлсөн байна. Энэхүү зээлийн гэрээний 4.2-д зааснаар хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцоход нийт зээлийн 50 хувиас их гарч байх тул Иргэний х*******ийн 232.4 дэх заалтыг баримтлан 50 хувиар тооцоход 3,984,000төгрөг болж байна.
Иймд Г.П******* нь 2011 оноос эхлэн Тариалан эрхлэлтийг дэмжих сан-аас удаа дараа зээлийн дэмжлэг авч байсан бөгөөд 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 9,452,800 (есэн сая дөрвөн зуун тавин хоёр мянга найман зуу) төгрөгийн үндсэн төлбөр, 4,726,400 (дөрвөн сая долоон зуун хорин зургаан мянга дөрвөн зуу) төгрөг, 14,178,000 (арван дөрвөн сая нэг зуун далан найман мянга) төгрөгийг Г.П*******гээс гарг*******ж манай байг*******лагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бат-Ө******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байг*******лага Монгол улсад Х******* аж ахуй газар тариалангийн салбарт үйл ажиллагаа хэрэгжүүлэг үндсэн чиглэлтэй. Хуучнаар Тариалан эрхлэлтийг дэмжих сан нэршилтэй үйл ажиллагаагаа яв*******ж байгаад Мал хамгаалах сан-тай нийлж Х******* аж ахуйг дэмжих сан болон өөрчлөгдсөн. Х******* аж ахуйг дэмжих сан, сангийн өр авлага зэрэг бүх зүйлс нь шилжиж Засгийн газрын тогтоолын дагуу 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс х******* аж ахуйн корпораци нэртэйгээр үйл ажиллагаа яв*******ж байна. Г.П******* нь газар тариаланг дэмжих сан байх үеэс хамтран ажиллаж байсан.2016-2017 оноос харилцаагүй болсон.
Х******* аж ахуйг дэмжих сан-ийн үйл ажиллагаанаас Х******* аж ахуйн корпораци ТӨХХК-ийн үйл ажиллагаатай болох хугацаанд 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Х******* аж ахуйн корпораци ТӨХХК-г байг*******сан Засгийн газрын тогтоол гарсан ч Х******* аж ахуйг дэмжих сан-г татан б*******гах тогтоол гаралгүй аль аль нь үйл ажиллагаа яв*******ах эрх зүйн орчин бүрдэхгүй нөхцөл байдалтай байгаад 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс албан ёсоор Х******* аж ахуйн корпораци ТӨХХК байг*******агдсан. Хүнс х******* аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын тушаал 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гарч өр төлбөр шилжигдсэн. 2024 оны 10 дугаар сарын 01-ны өдөр Х******* аж ахуйн х*******ь мониторингийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Мөнхбат, х*******ийн мэргэжилтэн Н.Мөнх-Оргил нар Г.П*******тэй *******захад мөнгө авсан боловч төлөх боломжгүй гэсэн хариу өгсөн тухай Г.П*******гийн гарын үсэгтэй тэмдэглэл байна. Иймд шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2018 оноос Тариалан эрхлэлтийг дэмжих сан-аас Х******* аж ахуйг дэмжих сан, Х******* аж ахуйг дэмжих сан-аас Х******* аж ахуйн корпораци ТӨХХК болох хүртэлх хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа тасалдах нөхцөл байдалтай байсан.
Хариуцагч 2017 онд байгалийн гамшигт үзэгдэл болж ургацаа бүрэн алдсан гэж тайлбарлаж байгаа боловч тухайн үед ургацаа алдсан гэх, хэрхэн шийдэх боломжтой талаар тайлбар мэдээлэл хүргүүлээгүй байна. Тухайн үед энэ аг*******гаар хэлэлцсэн бол гэрээний давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалах заалтуудыг хэрэглээд шийдвэрлэх боломжтой байсан ч 2017 оны үйл явдлыг 2025 онд шүүхийн шатанд тодорхойлолт авч илэрхийлж байгаа нь эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэж байх тул Ус цаг уур орчны шинжилгээний газар-аас ирүүлсэн бичгийг нотлох баримтаар үнэлэхгүй байх хасах үндэслэлтэй байна гэв.
3.Хариуцагч Г.П******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Х******* аж ахуйн корпораци ТӨХХК-ийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Г.П******* миний бие нь Булган аймгийн Б******* суманд тариалалт эрхлэх зорилгоор үйл ажиллагаа яв*******ж байсан ба 2016 оноос Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Булган аймаг дахь сантай гэрээ байг*******ан ажилласан. Ингэж ажиллахдаа тухайн үед хэрэгжиж байсан журам дүрмийн дагуу урьдчилгаа төлбөрийг төлж гэрээнд заасан дизель түлш, үр, ургамал хамгааллын бодис зэргийн үлдэх төлбөрийг нь дараа төлөх нөхцөлтэйгээр зээлээр худалдан авч үйл ажиллагаандаа ашигласан болно.
Эхний жил газар тариалан эрхлэх туршлага муутай, зарим бэлтгэл бүрэн хангагдаагүй байсны улмаас олигтой ургац авч чадаагүй тул дараа жилийн ургацаас үлдэгдэл төлөлтийг хийхээр Тариалалт эрхлэлтийг дэмжих сангийнхантай тохиролцсон байсан. Гэтэл 2017 онд манай талбай үерт автагдаж ямар ч ургац авч чадаагүй учир гэрээнүүдийн үлдэгдэл төлбөрийг төлж чадаагүй. 2027,2078 онд өөрийн биеэр очиж төлбөр тооцоогоо хэрхэн хийх талаар асуудал тавихад аймгийн ХАА-н газрын мэргэжилтэн Энхбаяр танайх байгалийн гамшигт нэрвэгдсэн тул Онцгой байдлын дүгнэлт хүлээж байна. Элдэв төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөл үүсэж магадгүй гэсэн хариулт өгч байсан. Тэгээд 7-8 жил чимээгүй болсон тул тэр дагуу төлбөрөөс чөлөөлөгджээ гэсэн ойлголттой өдий хүрсэн болно. Түүнээс хойш би газар тариалан эрхлэх үйл ажиллагаагаа зогсоосон.
Энэ байг*******лага олон жил чимээгүй явж байснаа гэнэт шүүхээр нэхэмжлэл гарган багагүй мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь :
Гэрээнүүдэд байгалийн давагдашгүй хүчин зүйлийн эрсдэлийг хариуцлагаас чөлөөлөхгүй байх үндэслэлд хамаар*******сан нь гэрээ байг*******ах стандарт нөхцөлийг зөрчсөн гэж үзэхээр байна. Булган аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 01/64 тоот албан бичигт 2017 онд Булган аймгийн Б******* сумын 1 дүгээр багийн нутаг Хужирын гол, Шанд гэх газарт байгалийн гамшиг болсныг тодорхойлсныг анхааран үзнэ үү./албан тоотыг хавсаргав/
Гэрээнд үлдэгдэл төлбөрийг төлөх хугацаа тухайн жилдээ дуусахаар тохиролцсон боловч нэхэмжлэгч төлбөрийн үлдэгдлийн талаар нэхэмжлэлгүй 8 жил гаруй хугацаа өнгөрсний дараа шүүхэд хандаж байгааг х*******иар тогтоосон хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг дээрх үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4.Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан х*******ь зүйн дүгнэлтдээ: Хариуцагч Г.П******* татгалзлыг дэмжиж оролцож байгаа. Засгийн газрын тогтоол 2023 онд гарч нэхэмжлэгчийн бүтэц зохион байг*******алт чиг үүрэг 2-3 удаа өөрчлөгдөж, өнөөдрийн энэ нэхэмжлэгчид ирсэн гэж ярьж байна. 2017 оноос хойш 6 жилийн дараа нэхэмжлэгчийн бүтэц зохион байг*******алт өөрчлөгдөж Засгийн газрын тогтоол гарсан байна. Энэ хооронд гэрээний үүргийг шаардах боломж байсан. Шаардсан, мэдэгдэл хүргүүлсэн зэрэг ажиллагаа хийсэн нотлох баримт хэрэгт алга байна. Иргэний х*******ийн 75.2.1-т зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх тусгай хугацаа 3 жил байдаг. Үүнийг 2 дахин нэмэгдүүлсэн хугацаагаар хэтэрсний хойно нэхэмжлэл гаргаж байгаа нь хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэл болно гэж үзэж байна. Хөөн хэлэлцэх хугацаа тасалдах нөхцөл байдал байгаа гэж тайлбарлаж байгаа ч түүнийгээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна гэв.
5. Нэхэмжлэгч дараах нотлох баримтыг гаргасан:
-Хүнс, Х******* аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын тушаал 2023.10.20 А/553
-Х******* аж ахуйн корпораци ХХК/ТБОНӨО/-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ
-Гүйцэтгэх захирлыг томилох тушаал
-Авлагын жагсаалт
-2016 оны хаврын тариалалтад дизелийн түлш олгох ТШ/БУ-2016/116 тоот зээлийн гэрээ, 2017 оны Ургамал хамгааллын бодис зээлээр худалдах, худалдан авах УХБ-БУ2017/050 тоот гэрээ, 2017 оны түлш зээлээр худалдах, худалдан авах ТШ-БУ20147/085 тоот гэрээ, 2017 оны Үр тариа болон тэжээлийн ургамлын үр зээлээр худалдах худалдан авах ҮР/БУ-2017/33 тоот гэрээнүүд, хавсралт, гэрээний дагуу бараа материал олгох зөвшөөрлийн хуудаснуудын хамт
6.Хариуцагч дараах нотлох баримтыг гаргасан.
-Ус цаг уур орчны шинжилгээний төвийн 01/64 тоот албан бичиг
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд Х******* аж ахуй дэмжих сан 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр татан буугдаж, Х******* аж ахуйн корпораци ТӨХХК-д эрхээ шилжүүлж өгсөн. ...Талууд 2016 оны хаврын тариалалтад дизелийн түлш олгох ТШ/БУ-2016/116 тоот зээлийн гэрээ, 2017 оны Ургамал хамгааллын бодис зээлээр худалдах, худалдан авах УХБ-БУ2017/050 тоот гэрээ, 2017 оны түлш зээлээр худалдах, худалдан авах ТШ-БУ20147/085 тоот гэрээ, 2017 оны Үр тариа болон тэжээлийн ургамлын үр зээлээр худалдах худалдан авах ҮР/БУ-2017/33 тоот гэрээг байг*******ж, гэрээнд заасны дагуу урьдчилгаа 30-50 хувиудыг төлж, гэрээний үлдэгдэл үүрэгт нийт 9,452,800 төгрөг дутуу төлсөн. Мөн Иргэний х*******ийн 232.4 дэх хэсгийг баримтлан гэрээ тус бүрт алданги тооцоход нийт 4,726,400 төгрөг, нийт 14,178,000 төгрөгийг Г.П*******гээс гарг*******на гэж,
3. Хариуцагчаас ...2016, 2017 оны зээлийн гэрээнүүдийг байг*******ж дэмжлэг авсан. Энэ үед ургац алдах нөхцөл байдал болж байсан тул энэ тухай холбогдох мэргэжилтэнд танилц*******ж байсан. 2017 оноос хойш шаардаагүй. 2023 оны Засгийн газрын тогтоолоор нэхэмжлэгчид өр төлбөр шилжиж ирсэн гэж байна. Гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр гэрээний үүргээс татгалзах эрхтэй гэж маргасан.
4. Хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд дараах гэрээ байг*******агдсан. Үүнд: -2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ТШ/БУ-2016/116 тоот Хаврын тариалалтад дизелийн түлш олгох зээлийн гэрээ,
-2017 оны 5 дугаар сарын 4-ний өдөр УХБ-БУ2017/050 тоот Ургамал хамгааллын бодис зээлээр худалдах, худалдан авах гэрээ,
-2017 оны 5 дугаар сарын 4-ний өдөр ТШ-БУ20147/085 тоот түлш зээлээр худалдах, худалдан авах гэрээ,
-2017 оны 5 дугаар сарын 4-ний өдөр ҮР/БУ-2017/33 Үр тариа болон тэжээлийн ургамлын үр зээлээр худалдах худалдан авах тоот гэрээг байг*******ж, гэрээний урьдчилгаа төлбөрийг санд төвлөрүүлж, гэрээнд тусгагдсан хэмжээний үр, ургамал хамгааллын бодис, түлшийг зөвшөөрлийн хуудсаар хүлээн авчээ.
4.2.Хариуцагч Г.П******* нь эдгээр гэрээг байг*******ж байх үедээ Булган аймгийн Б******* сумын нутагт тариалан эрхлэх үйл ажиллагаа яв*******ж байсан нь тус сумын Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 01/143 тоот тодорхойлолтоор тогтоогдож байна.
4.3.2016 оны гэрээний 1.3 дахь заалтаар гэрээний үлдэгдэл төлбөрийг 2016 оны 11 дүгээр сарын 25-нд, 2017 оны гэрээнүүдийн 1.2 дахь заалтад үлдэгдэл төлбөрийг 2017 оны 11 дүгээр сарын 25-нд тус тус төлөхөөр, мөн алданги хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,3 хувь байхаар 2016 оны гэрээний 2.6 дахь заалт, 2017 оны гэрээнүүдийн 4.2 дахь заалтуудад тус тус заасан.
5.Тариалан эрхлэлтийг дэмжих сан нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар Монгол улсын Засгийн газрын тогтоолын дагуу 2-3 удаа зохион байг*******алтын өөрчлөлтөд орж нэр солигдсон, татан б*******гасан тул өглөг, авлага, харилцахын үлдэгдэл 2023 оны Хүнс х******* аж ахуйн сайдын А/553 дугаар тушаалаар нэхэмжлэгчид шилжсэн байна. /хх-6х/
Иргэний х*******ийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж, мөн х*******ийн 73 дугаар зүйлийн 73.1-т Жил, хагас жил, улирал, сараар тогтоосон хугацаа нь уг хугацаа дуусах сарын мөн өдөр дуусна. Хугацаа дуусах сарын мөн өдөр байхгүй бол уг хугацаа тухайн сарын эцсийн өдөр дуусна тус тус заасан. Хариуцагчтай байг*******сан 2016 оны 05 сарын 31-ны өдрийн ТШ/БУ-2016/116 тоот гэрээ 2016 оны хаврын тариалалтад дизелийн түлш олгох зээлийн гэрээ-ний хугацаа 2016 оны 11 дүгээр сарын 25-ны дотор, 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр байг*******сан УХБ-БУ2017/050 тоот Ургамал хамгааллын бодис зээлээр худалдах, худалдан авах гэрээ, ТШ-БУ20147/085 түлш зээлээр худалдах, худалдан авах гэрээ, ҮР/БУ-2017/33 Үр тариа болон тэжээлийн ургамлын үр зээлээр худалдах худалдан авах гэрээнүүд 2017 оны 11 дүгээр сарын 25-ны дотор бэлэн мөнгөөр болон ургацын улаанбуудайгаар төлж дуусгахаар тохирсон. Үүнээс Иргэний х*******ийн 73 дугаар зүйлийн 73.1-т зааснаар уг гэрээний үүргийг гүйцэтгэлийг шаардах хөөн хэлэлцэх хугацааг тоолоход 2019, 2020 оны 11 дүгээр сарын 25-ний өдөр дуусаж байна.
Нэхэмжлэгч байг*******лагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд Гэрээний үүргийг биелүүлэхийг шаардаж байсан. Бид нар жил болгон намрын улиралд орон нутагт томилолтоор ажилладаг байгаа. Х******* аж ахуйн газар, мэргэжилтэнгээр дамж*******ж, өөрсдөө бол биечлэн *******заж мэдэгддэг байсан гэж тайлбар гаргасан боловч хариуцагч Г.П*******гээс гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж байсан тухайгаа баримтаар нотлоогүй, Иргэний х*******ьд заасан хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд Иргэний х*******ийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар хариуцагч Г.П*******тэй байг*******сан гэрээнүүдийн үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж дүгнэн нэхэмжлэгч Х******* аж ахуйн корпораци ХХК/ТБОНӨ/ 14,178,000 төгрөг гарг*******ах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3. 116, 118, 119 дүгээр заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний х*******ийн 82 дугаар зүйлийн 82.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х******* аж ахуй корпораци ХХК/ТБОНӨО/-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.П*******д холбогдох 14,178,000 /арван дөрвөн сая нэг зуун далан найман мянга/ төгрөг гарг*******ах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай х*******ийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилц*******ан сонсгосноор хүчинтэй болох ба мөн зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА