Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 304/ШШ2025/00446

 

 

 

 

 

2025 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 304/ШШ2025/00446

Булган аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би

Нэхэмжлэгч: У*******баатар хот, С******* д*******, ** дүгээр хороо, Э*******гийн гудамж, Э******* ******* б******* оффис ** давхарт байрлах, Т** ф******* ББСБ ХХК /Хувийн хэргийн дугаар:*******/, /РД:**********/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Булган аймаг, Б**** сум, *** дугаар баг, А*******, *** гудамж, *** тоотод оршин суух, У******* овогт ын /****************/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 627,294 /зургаан зуун хорин долоон мянга хоёр зуун ерэн дөрөв/ төгрөг гаргуулах тухай 304/2025/00535/И индекстэй хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Тус ф******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... О. нь манай Тус зээлийн аппликейшн дахь үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2021 оны 12 сарын 11-ний өдрийн 211211-19873 дугаартай 280,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан 6% хүүтэй 30 хоногийн хугацаатай зээлсэн. Зээлдэгч О. нь зээлийн эргэн төлөлтийг төлөлгүй бидний тавьсан удаа дараагийн зээл төлөх талаарх шаардлагыг үл биелүүлэн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөлгүйгээр 544 хоног хугацаа хэтрээд зээлээ төлөөгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 627,294 төгрөг төлөгдөөгүй байна. Иймд зээлдэгч О.аас мөнгөн хөрөнгө гаргуулж, Тус ф******* ББСБ ХХК-д олгон, компанийг хохиролгүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагч О. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Тус ф******* ББСБ ХХК нь хариуцагч О.ад холбогдуулан 627,294 /зургаан зуун хорин долоон мянга хоёр зуун ерэн дөрөв/ төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч О. нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Тус ф******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, О.ад холбогдох 627,294 /зургаан зуун хорин долоон мянга хоёр зуун ерэн дөрөв/ төгрөгийг хариуцагч О. нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 9,735 /есөн мянга долоон зуун гучин тав/ төгрөг, хариуцагч О.аас 9,735 /есөн мянга долоон зуун гучин тав/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА