| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2025/00335/И |
| Дугаар | 304/ШШ2025/00309 |
| Огноо | 2025-06-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 304/ШШ2025/00309
| 2025 оны 06 сарын 02 өдөр | Дугаар 304/ШШ2025/00309 | Булган аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Булган аймгийн Булган сумын **** дугаар баг *** тоотод оршин суух Б******* овогт Б******* З******* /иргэний бүртгэлийн дугаар: **** -ын хүсэлттэй
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Б.З*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Б.З******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
- Миний 1999 оны 09 дүгээр сараас 2007 оны 11 сар хүртэлх хугацаа нь ажилласан жилд орохгүй хохироход хүрээд байна. Өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах зорилгоор шүүхэд хандаж ажилласан жилээ тогтоолгохоор хүсэлт гаргаж байна. Аймгийн архивын лавлагаа, тушаал бусад нотлох баримтуудыг үндэслэн миний Булган аймгийн Г******* т******* *** ХК-д *** оны 09 дүгээр сараас *** оны 11 сар хүртэлх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Өмнө ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргаж байгаагүй. Булган аймгийн Г******* т******* Булган ХК-д 1999 оны 09 дүгээр сараас 2007 оны 11 сар хүртэлх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлт гаргасан. Булган аймгийн Г******* т******* Булган ХК-д ажиллаж байхдаа эхэндээ нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан, сүүлдээ төлөөгүй. 1990 оноос **** он хүртэл ажилласан жил нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулах хуульд хамрагдсан. Цалингийн цэс байхгүй, тушаалууд л байгаа учраас 1999 оноос 2007 он хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажилласан. Би Г******* т******* Булган ХК-д слесарь, манаач, засварчин гээд удирдлагаас даалгасан бүх ажлыг хийж байсан гэв.
2.Хүсэлт гаргагчаас:
-Б******* З*******ын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
-Хөдөө аж ахуйн яамны Г*******ын ү******* нэгдлийн харьяа Булганы Г*******-т*******ийн комбинатын захиргааны *** оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Ажилд авах тухай *** тоот тушаал,
-Хөдөө аж ахуйн яамны Г*******ын ү******* нэгдлийн харьяа Булганы Г*******-т*******ийн комбинатын захиргааны *** оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Шагнах тухай 252 тоот тушаал,
-Булган аймгийн Г******* т******* Булган ХК-ийн гүйцэтгэх захирлын 2001 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Ажилд авах тухай 37 тоот тушаал,
-Булган аймгийн Г******* т******* Булган ХК-ийн захирлын 2005 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Арга хэмжээ авах тухай 25 тоот тушаал,
-Б.Зоригбаатарын цэргийн батлахын хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
3.Хүсэлт гаргагч Б.З*******ын хүсэлтээр Д.Б*******, О.О******* нараас асууж авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
-Булган аймгийн Нийгмийн даатгалын газраас ирүүлсэн Б.З*******ын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа,
-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын архивын лавлагаа зэргийг бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Б.З*******ын Булган аймгийн Г******* т******* Булган ХК-д 1999 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2001 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тус тус ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний Булган аймгийн Г******* т******* Булган ХК-д 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2001 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл ажилчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзэв.
2.Хүсэлт гаргагч Б.З******* нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор дээрх хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан ба хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар түүний Булган аймгийн Г******* т******* Булган ХК-д 1999 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2001 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тус тус ажилчнаар ажиллаж байсан байдал тогтоогдож байна. Үүнд:
-Б******* З*******ын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /Хөдөлмөрийн дэвтэрийн ажлын тухай мэдээ хэсэгт: Булган Г******* т*******ийн Комбинатын даргын 1982 оны 09 сарын 01-ний өдрийн 104 тоот тушаалаар Булган Г******* т*******ийн Комбинатын элеватор цехэд будааны түр ажилчнаар авч ажиллуулав гэх,
-Булган Г******* т*******ийн Комбинатын даргын 1982 оны 12 сарын 01-ний өдрийн 159 тоот тушаалаар Будааны түр ажилчнаас чөлөөлж мөн комбинатын т*******ийн цехэд сүрлийн грушикээр шилжүүлэн ажиллуулав гэх,
-Булган Г******* т*******ийн Комбинатын даргын 1983 оны 06 сарын 07-ны өдрийн 69 тоот тушаалаар Ардын цэрэгт нас бие тэнцсэн учир ажлаас чөлөөлөв/,
-БХЯ-ны сайдын *** оны 06 сарын 09-ний өдрийн Н/167 тоот тушаалаар Цэргийн албанд нас тэнцэж цэрэгт татав гэх,
-БХЯ-ны сайдын *** оны 06 сарын 25-ны өдрийн Н/268 тоот тушаалаар Цэргийн албаны хугацаа дуусгаж бэлтгэлээр халав/ гэх,
-Булган аймгийн ГТК-ын даргын 1986 оны 08 сарын 06-ны өдрийн 155 тоот тушаалаар Булган аймгийн Г*******-т*******ийн комбинатад сүрлийн грушикээр авч ажиллуулав,
-1998 оны 01 сарын 01-ний өдөр Хөдөлмөрийн дэвтэрийг дуусгавар болгов гэх,
-2002 оны 06 сарын 14-ний өдрийн улсын үзлэгээр 12 жил 3 сар ажилласанд тооцов гэх бичилтүүд хийгдсэн,
-Хөдөө аж ахуйн яамны Г*******ын ү******* нэгдлийн харьяа Булганы Г*******-т*******ийн комбинатын захиргааны 1986 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Ажилд авах тухай 155 тоот тушаал /Тушаалд 1.Балжир овогтой З*******ыг 08 дугаар сарын 01-нээс эхлэн т*******ийн цехэд сүрлийн грушикээр түр авч ажиллуулсугай/ гэх,
-Хөдөө аж ахуйн яамны Г*******ын ү******* нэгдлийн харьяа Булганы Г*******-т*******ийн комбинатын захиргааны 1989 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Шагнах тухай 252 тоот тушаал /Тушаалд 1.*** оны ажилдаа амжилт гаргасан тэргүүний сайчууд 50,60 нас хүрсэн ахмад ажилтан, ажилчид нэр бүхий 25 хүнийг хавсралтанд заасан мөнгөн шагналаар шагнасугай. ....Хавсралтын 10 дугаарт Б.З*******-грушик/ гэх,
-Булган аймгийн Г******* т******* Булган ХК-ийн гүйцэтгэх захирлын 2001 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Ажилд авах тухай 37 тоот тушаал /Тушаалд: Б.З*******, П.Б нарыг 10-р сарын 26-ны өдрөөс эхлэн техникийн албанд уурын зуухны галчаар түр авч ажиллуулсугай./ гэх,
-Булган аймгийн Г******* т******* Булган ХК-ийн захирлын 2005 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Арга хэмжээ авах тухай 25 тоот тушаал /Тушаалд: 1.Диспетчер харуул ажилтай З******* нь ажлын цагаар ажлын байрандаа архи уусан учир 1 сарын цалингийн 20%-иар арга хэмжээ авсугай./,
-Б.Зоригбаатарын цэргийн батлахын хуулбар зэрэг баримтууд,
-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн:
Гэрч Д.Б: Би анх 1973 онд Булган аймгийн Г******* т*******ийн үйлдвэрт машинистаар ажилд орж байсан. Тэгээд 1974 онд цэргийн албанд татагдаад 1977 онд цэргээс халагдаж ирсэн. 1977 оноос Булган аймгийн Г******* т*******ийн үйлдвэртээ ээлжийн мастераар ажилд ороод тасралтгүй 2015 оныг хүртэл ажиллаад тэтгэвэртээ гарсан. Би 2015 онд тэтгэврээ тогтоолгосон хэдий ч өнөөдрийг хүртэл гэрээт ажилчнаар Булган аймгийн Г******* т*******ийн үйлдвэртээ тариалан дээр ажиллаж байгаа. Б.З******* нь 1982 онд намайг Булган аймгийн Г******* т*******ийн үйлдвэрт мастераар ажиллаж байхад гүрүүшигээр ажилд орж байсан. Тэгээд тасралтгүй ажиллаж байгаад 2000 оноос эхлэн 2008 оныг дусстал Булган аймгийн Г******* т*******ийн үйлдвэрт уурын зууханд гачигаараар ажиллаж эхэлсэн. Манай байгууллага дотроо 7-8 цехтэй ба дотроо ажилчидаа сэлгээд ажиллуулаад байдаг байсан гэх,
Гэрч О.О*******ы: Би анх 1970 онд Булган аймгийн Г******* т*******ийн үйлдвэрт нормчиноор ажилд ороод тасралтгүй 2023 оныг хүртэл ажилласан. Би 2002 онд тэтгэврээ тогтоолгосон хэдий ч үргэлжлүүлэн Булган аймгийн Г******* т*******ийн үйлдвэртээ худалдагчаар ажиллаж байгаад 2023 оноос ажлаасаа гарсан. Б.З******* нь 1982 онд намайг Булган аймгийн Г******* т*******ийн үйлдвэрт мастераар ажиллаж байхад гүрүүшигээр ажилд орж байсан. 2000 оноос 2008 оныг хүртэл тасралтгүй Булган аймгийн Г******* т*******ийн үйлдвэртээ уурын зууханд гачигаараар ажилласан. Манай байгууллага дотроо 7-8 цехтэй ба дотроо ажилчидаа сэлгээд ажиллуулаад байдаг байсан гэх мэдүүлгүүд, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг болно.
3.Хүсэлт гаргагч Б.З******* Булган аймгийн Г******* т******* Булган ХК-д 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2001 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл ажилчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан.
Хүсэлт гаргагчийн дээрх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
4.Иймд Б.З*******ын Булган аймгийн Г******* т******* Булган ХК-д 1999 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2001 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тус тус ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний Булган аймгийн Г******* т******* Булган ХК-д 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2001 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл ажилчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б******* овогт Б******* З*******ын Булган аймгийн Г******* т******* Булган ХК-д 1999 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2001 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тус тус ажилчнааражиллаж байсан байдлыг тогтоож, түүний Булган аймгийн Г******* т******* Булган ХК-д 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2001 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл ажилчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА