Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 304/ШШ2025/00443

 

 

 

 

 

2025 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 304/ШШ2025/00443

Булган аймаг

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Ч******* дүүрэг, ** дүгээр хороо, С*******ын нэрэмжит талбай-5, Г******* банкны төв байранд байрлах Г******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б**** аймаг, Б****-А*** сум, 2 дугаар баг, Б*******эд оршин суух Г.Д*******д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 9,454,458.31 /есөн сая дөрвөн зуун тавин дөрвөн мянга дөрвөн зуун тавин найман төгрөг гучин нэгэн мөнгө/ төгрөг гаргуулах тухай 304/2025/00585/и индекстэй иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г******* банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г******* овогтой Д******* нь 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Г******* банктай ЗГ-К001530494 дугаартай дижитал зээлийн гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийг жилийн 21 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай цалин барьцаалан зээлэн авсан болно. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул тус зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт хуримтлагдсан зээлийн үндсэн төлбөр 8,848,841.46 төгрөг, зээлийн хүү 599,502.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,114.28 төгрөг нийт 9,454,458.31 төгрөгийг Г******* овогтой Д*******өөс гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г******* банк ХК нь хариуцагч Г.Д*******д холбогдуулан 9,454,458.31 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Д******* нь холбогдох хуулийн зохицуулалт, түүний үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад Г******* банк ХК-ийн нэхэмжилсэн 9,454,458.31 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд:

Нэг талаас Г******* банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С*******, нөгөө талаас зээлдэгч Г.Д******* нар дараах нөхцлийг харилцан тохиролцов.

1.Г******* банкны нэхэмжлэлийн шаардлага болох 9,454,458.31 төгрөгийг 2025 оны 09-р сарын 20-ны өдөр 1,575,743.31 төгрөгөөр, 2025 оны 10-р сарын 20-ны өдөр 1,575,743 төгрөгөөр, 2025 оны 11-р сарын 20-ны өдөр 1,575,743 төгрөгөөр, 2025 оны 12-р сарын 20-ны өдөр 1,575,743 төгрөгөөр, 2026 оны 01-р сарын 20-ны өдөр 1,575,743 төгрөгөөр, 2026 оны 02-р сарын 20-ны өдөр 1,575,743 төгрөгөөр 6 сарын хугацаанд дээрх хувиарийн дагуу төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байна.

Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээ нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166,221 төгрөгнөөс 83,111 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Г.Д*******өөс 83,111 төгрөг, улсын орлогоос 83,111 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г******* банк ХК-д олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Г******* банк ХК-ийн нэхэмжилсэн 9,454,458.31 төгрөгийг хариуцагч Г.Д******* нь төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2025 оны 09-р сарын 20-ны өдөр 1,575,743.31 төгрөгөөр, 2025 оны 10-р сарын 20-ны өдөр 1,575,743 төгрөгөөр, 2025 оны 11-р сарын 20-ны өдөр 1,575,743 төгрөгөөр, 2025 оны 12-р сарын 20-ны өдөр 1,575,743 төгрөгөөр, 2026 оны 01-р сарын 20-ны өдөр 1,575,743 төгрөгөөр, 2026 оны 02-р сарын 20-ны өдөр 1,575,743 төгрөгөөр 6 сарын хугацаанд дээрх хувиарийн дагуу төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166,221 төгрөгнөөс 83,111 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Г.Д*******өөс 83,111 төгрөг, улсын орлогоос 83,111 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г******* банк ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА

4