| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2025/00204/И |
| Дугаар | 304/ШШ2025/00261 |
| Огноо | 2025-05-20 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 304/ШШ2025/00261
| 2025 оны 05 сарын 20 өдөр | Дугаар 304/ШШ2025/00261 | Булган аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Б******* дүүрэг, *** дугаар хороо, *** дүгээр хороолол, ***г байр, *** тоотод оршин суух Б******* овогт Н******* П******* /ИБД:****/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Булган аймаг, Х******* сум, Б******* *** дүгээр багт оршин суух Х******* овогт П******* О******* /ИБД:***/-д холбох
Гэрлэлт цуцлуулах, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс нох хэсгээ гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Н.П*******
Хариуцагч П.О*******
Хариуцагчийн өмгөөлөгч Т.З
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Н.П******* нь хариуцагч П.О*******т холбуулан гэрлэлт цуцлуулах, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс нох хэсгээ гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч Н.П******* нэхэмжлэлийн ша*******лагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
-Н.П******* миний бие нь *** онд П.О*******тэй танилцаж, улмаар *** оны 07 дугаар сарын 28-ны өдөр гэрлэлтээ батлуулан гэр бүл болж амьдарсан. Бид 2020 оноос *** оныг хүртэл 4 жилийн хугацаанд тусдаа амьдарсаар ирсэн бөгөөд бид хамт амьдрахаар Ипотекийн зээлээр Улаанбаатар хотод орон сууц худалдан авсан боловч хариуцагч П.О******* нь уг байранд ирж амьдралгүй, өөрийн төрж, өссөн гэр болох Булган аймгийн Х******* суманд ээжтэйгээ хамт амьд*******аг байсан. Бид гэр бүл болсноос хойшхи хугацаанд үр хүүхэдтэй болохоор төлөвлөж, эхнэр маань дөрвөн ч удаа жирэмсэн болсон ч хүүхдийн зүрхний цохилт нь орж ирэхгүй шалтгаанаар, жирэмслэлт амжилтгүй болж, хүүхэдтэй болж чадаагүй. П.О******* нь ажлын ша*******лагаар орон нутагт, сумандаа амьдарч, ажлын онцлогоос шалтгаалан жирэмсэн байхдаа ч хөдөө донсолгоотой замд машинаар их явдаг, замд удаан явснаас ядарч сульддаг, үүнээс үүдсэн эмэгтэйчүүдийн талын үрэвсэл, эхнэрийн биеийн байдлаас шалтгаалан жирэмслэлт амжилтгүй болсон талаар эмнэлгийн шинжилгээний хариунд бичсэн байдаг байсан тул би түүнд цаашид хийж байгаа ажлаа түр амсхийж хүүхэдтэй болох талаар, хотод ирж гэртээ амьдраад тав тухтай амарч байгаад хүүхдээ тээж төрүүлэх талаар, эм, эмнэлэг үйлчилгээнд ойр хотод хамт амьдрах талаар дандаа ярьж, гуйдаг ч огт миний үгэнд оролгүй, ажлаа хийсээр л байдаг. Хотод ирж амьдахгүй байгаа нь ажилгүй, орлогогүй болчихно гэх мэт амьдралын ша*******лагаас үүдэлтэй байх гэж эхнэрээ ойлгож байгаа ч түүнээс илүү үр хүүхэдтэй болох, гэр бүлийн амьдралаа жигд сайхан болгох, хамтдаа амьдрах нэн чухал асуудлаа хойш тавьсаар байгаа нь бидний дунд үл ойлголцол үүсгэж, зан харилцааны хувьд ч таарамжгүй болж, гэрлэсэн цагаас хойш тусдаа амьдарч байгаагаас цаашид гэр бүл болж амьдрах боломжгүй болоод байгаа бөгөөд амьдралын чухал асуудлууд дээр надтай огт зөвшилцдөггүй, бүх шийдвэрийг өөрөө мэдэн гаргаж, гэр бүлийн харилцаанд миний эзлэх байр суурь жолооч, туслах, грушкаас хэтрэхгүй болсон тул түүнтэй батлуулсан гэрлэлтээ цуцлуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Миний бие эхнэртээ огт гар хүрч, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, өөр хүнтэй холбож элдэв асуудал үүсгэж байгаагүй боловч өнөөдрийг хүртэл хоёр талд, хамтын амьдрал байхгүй, үл ойлголцол дунд цаашид гэр бүл болж амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Дээр дурдсанчлан бид хотод хамт амьдрахаар улсын бүртгэлийн *** дугаартай, Б******* дүүрэг, ***-р хороо, 14-р хороолол /***/ 90г байр, *** тоот хаягт байрлах *** м.кв талбай бүхий орон сууцыг **** оны *** дугаар с******* "Б б" ХХК-аас *** жилийн хугацаатай ипотекийн зээлээр худалдаж авч, өнөөдрийг хүртэл сар бүр **** төгрөгийн төлөлт хийсээр байна. Иймд уг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс надад нох хэсгийг гаргаж өгнө үү. Миний бие Б******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн **** оны ***-р сарын ***-ний өдрийн **** дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжид заасан алдааг засаж, өмнө гаргасан нэхэмжлэлийн ша*******лага, үндэслэлээ тодруулан 3 дахь удаагаа нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн, хэргийг шийдвэрлэж өгнө үү. П.О*******тэй 2020 онд гэрлэсэн. Бид 2 дундаасаа хүүхэдтэй болж чадаагүй. Би шинжилгээ өгөхөд зүгээр гарсан. П.О*******ийг жирэмсэлж чадахгүй байгаа нь буруутай гэж үзэхгүй байгаа. П.О******* нь одоо Булган аймгийн Х******* сумандаа очоод амьд*******аг. Хотод очиж амьдрахгүй байгаа. Тэгээд чи хотод жаргаад гэж ярьдаг. Манай аав, ээж хоёрыг амьдралд оролцож байна ярьж байсан. Манай аав, ээж ерөөсөө амьдралд оролцоогүй. Амьдрал зохиогоод 2 өрөө байрыг ипотекийн зээлээр авсан. Тухайн зээлээр авсан бүх баримтаа авдарт хийсэн байсан. Тэгэхэд тухайн баримтыг аваад хөдөө гэрлүүгээ явчихсан байсан. Амьдралын жижиг асуудлыг надтай ярьдаггүй. Төрөхгүй шалтгаанаас өөр зөндөө таарч тохирохгүй зүйл байдаг. Би төрөхгүй байгаа гэдэг шалтгаанаар салах шийдвэр гаргаагүй. 2024 оны 12 дугаар с******* гэртээ байж байгаад хэрүүл хийгээд гараад явсан. Тухайн үед 35,000,000 төгрөг гэж тохирч байсан. Бид хоёрын харилцаанд би буруутай юм шиг байдаг. Гэрлэлтээ цуцлуулж, дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт нох хэсгийг гаргуулах хүсэлтэй байна гэв.
2.Хариуцагч П.О******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.О******* миний бие Н.П*******ын нэхэмжлэлийн ша*******лагатай танилцаж дараах тайлбарыг гаргаж байна. Бид 2 гэр бүл болсноосоо хойш өнөөдрийг хүртэл бие биенээ гэх сэтгэл хэвээрээ байдаг. Хүүхэд төрүүлж чадахгүй байна гэдэг шалтгаанаар Н.П*******ын ар гэрээс бидний амьдралд оролцож эхэлсэн цагаас бид тусдаа амьдрах болсон. Ингяэл нөхАр маянь эвпэп'л/пян зуучпялл эпгөлап гапгапян бяйсян ТУҮЯЙН уел эвлэрүүлэн зуучлалд очиход уулзалт зохион байгуулж ахин уулзалт зохион байгуулах тухай хэлж байсан ч уулзкалт зохион байгуулахгүйгээр биднийг ажиллагааг дуусгавар болгосон байсан. Ингээд миний бие эвлэрч ургэлжлүүлэн амьдрах хүсэлтэй байгаагаа удаа дараа илэрхийлсэн боловч түүнийг маань харгалзан үзэж, ажиллагаа хийгээгүй юм. Иймд миний бие өөрийн нөхөр Н.П*******тай хамтын амьдралаа үргэлжүүлэн амьдрах чин хүсэлтэй байх тул бидэнд үл ойлголцолыг ойлголцох хугацааг олгож өгнө үү. Цаашид шүүхээс өгсөн хугацааг маш үр дүнтэй ашиглаж гэр бүлээ авч үлдэх бүхий л боломжийг ашиглах болно. Бид 2 2020 онд гэр бүл болсон. Бид хоёрын хувьд 4 удаагийн жирэмслэлтээр 6 хүүхэдтэй болж байсан. Эхний 2 хүүхэд нь зүрхний цохилт нь байхгүй болсон. Сүүлийн жирэмслэлт дээр 5 сартай байж байгаад зүрхний зохилт нь байхгүй болсон. Бичиг баримт нь хотод авдарт байсан. Хөдөө хүлэмж хөөцөлдөх гээд авч явж байсан. Нэхэмжлэгч нэг ч удаа эмнэлэг рүү цуг явж байгааггүй. Би хүүхэдтэй болохын тулд хотод агаарын бохирдол ихтэй гээд Булган аймгийн Х******* сум руу ирдэг байсан. Хадам ээж хүүгийнхээ амьдралыг бодно гээд байсан. Тэгэхээр нь Н.П*******т хэлсэн чинь ээжийгээ өмөөрөөд явсан. Бид 2 байрны урьдчилгаанд *** төгрөг нийлүүлээд гаргасан. Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн ша*******лагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хөрөнгө хуваах асуудал дээр баримтаар гарсан мөнгөн дүнг хүлээн зөвшөөрнө гэв.
2.Нэхэмжлэгчээс:
-Н******* П*******, П******* О******* нарын Гэрлэсний бүртгэлийн лавлагаа,
-**** улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийн лавлагаа,
-Б******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай *** дугаартай тэмдэглэл,
-Б******* дүүргийн *** дугаар хорооны Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн **** тоот тодорхойлолт,
--Б******* дүүргийн 42 дугаар хорооны Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн **** тоот тодорхойлолт,
-Н******* П*******ын Хаан бны депозит дансны дэлгэрэнгүй хуулга,
-Пярлайгийн О*******ийн Б б Зээлийн дансны хуулга,
-Б******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай **** дугаартай захирамж,
-Б*******, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай **** дугаартай захирамж зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Нэхэмжлэгч Н.П*******, хариуцагч П.О******* нар 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Н.П*******, П.О******* нарын ипотекийн зээлээр авсан дундын хөрөнгө болох Улаанбаатар хот, Б******* дүүрэг, 14 дүгээр хорооны 90г байрны 16 тоот 43,57 м2 **** дугаартай байрнаас дундын хөрөнгө болох 28,000,000 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хувааж төлөхөөр П.О******* миний бие Н.П*******тай тохиролцов. Ү-2204116505 дугаартай гэрчилгээнээс Н.П******* нэрээ хасуулж өмчлөгчөөр П.О******* миний бие дээр шилжүүлэхээр тохиролцов. Эвлэрэн хэлэлцэв. Улаанбаатар хот, Б******* дүүрэг, 14 дүгээр хорооны 90г байрны 16 тоот байрыг П.О*******т үлдээхээр тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Н.П*******ын хариуцагч П.О*******т холбуулан гаргасан гэрлэлт цуцлуулах, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс нох хэсгээ гаргуулах тухай нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.
2.Нэхэмжлэгч доорх үндэслэлээр ша*******ах эрхээ тодорхойлсон. Үүнд:
...П.О*******тэй 2020 онд гэрлэсэн. Бид 2 дундаасаа хүүхэдтэй болж чадаагүй. Би шинжилгээ өгөхөд зүгээр гарсан. П.О*******ийг жирэмсэлж чадахгүй байгаа нь буруутай гэж үзэхгүй байгаа. П.О******* нь одоо Булган аймгийн Х******* сумандаа очоод амьд*******аг. Хотод очиж амьдрахгүй байгаа. Тэгээд чи хотод жаргаад гэж ярьдаг. Манай аав, ээж хоёрыг амьдралд оролцож байна ярьж байсан. Манай аав, ээж ерөөсөө амьдралд оролцоогүй. Амьдрал зохиогоод 2 өрөө байрыг ипотекийн зээлээр авсан. Тухайн зээлээр авсан бүх баримтаа авдарт хийсэн байсан. Тэгэхэд тухайн баримтыг аваад хөдөө гэрлүүгээ явчихсан байсан. Амьдралын жижиг асуудлыг надтай ярьдаггүй. Төрөхгүй шалтгаанаас өөр зөндөө таарч тохирохгүй зүйл байдаг. Би төрөхгүй байгаа гэдэг шалтгаанаар салах шийдвэр гаргаагүй. 2024 оны 12 дугаар с******* гэртээ байж байгаад хэрүүл хийгээд гараад явсан. Тухайн үед 35,000,000 төгрөг гэж тохирч байсан. Бид хоёрын харилцаанд би буруутай юм шиг байдаг. Гэрлэлтээ цуцлуулж, дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт нох хэсгийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.
4.Хариуцагч доорх байдлаар нэхэмжлэлийн хариу тайлбарыг шүүхэд гаргасан.
...Бид 2 2020 онд гэр бүл болсон. Бид хоёрын хувьд 4 удаагийн жирэмслэлтээр 6 хүүхэдтэй болж байсан. Эхний 2 хүүхэд нь зүрхний цохилт нь байхгүй болсон. Сүүлийн жирэмслэлт дээр 5 сартай байж байгаад зүрхний зохилт нь байхгүй болсон. Бичиг баримт нь хотод авдарт байсан. Хөдөө хүлэмж хөөцөлдөх гээд авч явж байсан. Нэхэмжлэгч нэг ч удаа эмнэлэг рүү цуг явж байгааггүй. Би хүүхэдтэй болохын тулд хотод агаарын бохирдол ихтэй гээд Булган аймгийн Х******* сум руу ирдэг байсан. Хадам ээж хүүгийнхээ амьдралыг бодно гээд байсан. Тэгэхээр нь Н.П*******т хэлсэн чинь ээжийгээ өмөөрөөд явсан. Бид 2 байрны урьдчилгаанд 21,000,000 төгрөг нийлүүлээд гаргасан. Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн ша*******лагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хөрөнгө хуваах асуудал дээр баримтаар гарсан мөнгөн дүнг хүлээн зөвшөөрнө гэв.
5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн -Н******* П*******, П******* О******* нарын Гэрлэсний бүртгэлийн лавлагаа, *** улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, Б******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай 1074 дугаартай тэмдэглэл, Б******* дүүргийн 42 дугаар хорооны Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 995 тоот тодорхойлолт, Б******* дүүргийн 42 дугаар хорооны Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 998 тоот тодорхойлолт, Н******* П*******ын Хаан бны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Пярлайгийн О*******ийн Б б Зээлийн дансны хуулга, Б******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай *** дугаартай захирамж, Б*******, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай *** дугаартай захирамж зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоож байна.
6.Нэхэмжлэгч Н.П*******, хариуцагч П.О******* нар нь 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлэн амьдарч байгаа болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Н******* П*******, П******* О******* нарын Гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Y2204116505 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, Б******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай 1074 дугаартай тэмдэглэл, Б******* дүүргийн 42 дугаар хорооны Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 995 тоот тодорхойлолт, Б******* дүүргийн 42 дугаар хорооны Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 998 тоот тодорхойлолт зэргээр тогтоож байна.
7.Гэрлэлт цуцлуулах ша*******лагын тухайд:
Нэхэмжлэгч Н.П*******, хариуцагч П.О******* нар нь 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр гэрлэсний бүртгэлд бүртгүүлж гэр бүл болсон болох нь Н.П*******, П.О******* нарын Гэрлэсний бүртгэлийн лавлагаа, зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтаар тус тус тогтодог.
Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т зааснаар гэр бүл нь нийгмийн үндсэн нэгж болдог тул түүний бат бэх байдал, гэр бүлийн гишүүдийн, ялангуяа хүүхдийн эрх ашгийг онцгойлон анхаарах ша*******лагатай болдог.
Нэхэмжлэгч Н.П*******, хариуцагч П.О******* нарын хэн аль нь ...Гэрлэлтээ цуцлуулж, дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт нох хэсгийг гаргуулах хүсэлтэй байна... гэсэн тайлбарыг шүүх хуралдааны явцад болон шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбартаа гаргаж байна.
Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132.4-т зааснаас бусад гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааны эвлэрүүлэн зуучлах ажиллагааг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагааны нэг гэж үзнэ гэж заасан ба уг ажиллагаа хийгдэн дуусгавар болсон болох нь Б******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай 1074 дугаартай тэмдэглэлээр тогтоож байна.
Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол шүүгч гэрлэлтийг шууд цуцална гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4 дэх хэсэгт заасан зохицуулалтын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй байна.
Мөн Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт гэрлэлт нь хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёрын тэгш эрх, сайн дурын харилцаанд үндэслэнэ гэж зохицуулсан байдаг ба энэ тохиолдолд гэрлэгчдийн хүсэл зориг эвлэрэн хэлэлцэх бус харин олон жил тусдаа амьдарсан нөхцөл байдал байгаа учраас гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа тул гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзсэн.
8.Гэрлэгчид дундын эд хөрөнгийн тухайд:
Нэхэмжлэгч Н.П*******, хариуцагч П.О******* нар 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Н.П*******, П.О******* нарын ипотекийн зээлээр авсан дундын хөрөнгө болох Улаанбаатар хот, Б******* дүүрэг, 14 дүгээр хорооны 90г байрны 16 тоот 43,57 м2 Ү2204116505 дугаартай байрнаас дундын хөрөнгө болох 28,000,000 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хувааж төлөхөөр П.О******* миний бие Н.П*******тай тохиролцов. Ү-2204116505 дугаартай гэрчилгээнээс Н.П******* нэрээ хасуулж өмчлөгчөөр П.О******* миний бие дээр шилжүүлэхээр тохиролцов. Эвлэрэн хэлэлцэв. Улаанбаатар хот, Б******* дүүрэг, 14 дүгээр хорооны 90г байрны 16 тоот байрыг П.О*******т үлдээхээр тохиролцов гэжээ.
10.Шүүх нэхэмжлэлийн ша*******лагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.О*******ээс 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.П*******т олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б******* овогт Н******* П*******, хариуцагч Х******* овогт Пярлаан О******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасныг тус тус баримтлан Улаанбаатар хот, Б******* дүүрэг, 14 дүгээр хороо, 90Г байрны 16 тоот хаягт байрлах *** улсын бүртгэлийн дугаартай *** м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хариуцагч П.О*******т үлдээж, *** дугаартай гэрчилгээнээс нэхэмжлэгч Н.П*******ын нэрийг хасаж, хариуцагч П.О*******ийн нэр дээр өмчлөгчөөр шилжүүлэхээр, хариуцагч П.О******* нь *** төгрөг нь нэхэмжлэгч Н.П*******т 2025 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор хувааж төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталсугай.
3.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т заасныг баримтлан гэрлэлт цуцлуулсан шүүхийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийн бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах /М.Долгор/-т даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н.П*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.О*******ээс гаргуулж нэхэмжлэгч Н.П*******т олгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл г*******ан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА