| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2025/00294/И |
| Дугаар | 304/ШШ2025/00263 |
| Огноо | 2025-05-21 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 304/ШШ2025/00263
| 2025 оны 05 сарын 21 өдөр | Дугаар 304/ШШ2025/00263 | Булган аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Ч******* дүүрэг, *** дүгээр хороо, ****, С******* т******* 5, Г******* банкны төв байранд байрлах Г******* банк ХК /Хувийн хэргийн дугаар: ***, РД:***/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Булган аймаг, М******* сум, *** дугаар баг, *** дугаар гудамж, *** тоотод оршин суух Б******* овогт Л******* Н******* /ИБД:****/-т холбогдох
Үндсэн зээл *** төгрөг, хүү *** төгрөг, нэмэгдүүлсэн хүү *** төгрөг, нийт *** төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г******* банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Лхагвасүрэн овогтой Н******* нь *** оны *** дугаар сарын 31-ний өдөр Г******* банктай *** дугаартай Дижитал зээлийн гэрээ байгуулж, *** /арван сая/ төгрөгийн зээлийг жилийн *** хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгчийн *** дугаарт зээлийн гэрээний хугацаа *** оны 01 дүгээр сард дуусах боловч эргэн төлөлтийг тасалдуулж үндсэн зээл, зээлийн хүүг төлөхгүй байгаа тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт нийт *** *** төгрөгийг Лхагвасүрэн овогтой Н*******ээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Л.Н******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Г******* банк ХК-аас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г******* банк ХК нь хариуцагч Л.Н*******т холбогдуулан нийт 8,148,649.64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.Н******* нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад үндсэн зээл 7,986,349.05 төгрөг, хүү 160,984.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,316.39 төгрөг, нийт 8,148,649.64 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа ирүүлсэн.
Хариуцагч Л.Н*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй учир хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *** төгрөгөөс *** төгрөгийг улсын орл******* үлдээж, хариуцагч Л.Н*******ээс *** төгрөгийг, улсын орлогоос 72,665 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г******* банк ХК-д олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар нэхэмжлэгч Г******* банк ХК-ийн нэхэмжилсэн нийт 8,148,649.64 /найман сая нэг зуун дөчин найман мянга зургаан зуун дөчин есөн төгрөг жаран дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л.Н******* хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145,329 төгрөгөөс 72,665 төгрөгийг улсын орл******* үлдээж, хариуцагч Л.Н*******ээс 72,665 төгрөгийг, улсын орлогоос 72,665 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г******* банк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Л.Н******* сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА