| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2025/00323/И |
| Дугаар | 304/ШШ2025/00271 |
| Огноо | 2025-05-22 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 304/ШШ2025/00271
| 2025 оны 05 сарын 22 өдөр | Дугаар 304/ШШ2025/00271 | Булган аймаг |
Зохигч эвлэрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С******* дүүрэг, *** дугаар хороо, С******* т*******, *** давхарт байрлах М б******* ХК /Хувийн хэргийн дугаар:***/, /РД:***/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Булган аймгийн Х******* сумын Х******* *** дүгээр баг *** тоотод оршин суух И******* овогт Э******* Б******* /Иргэний бүртгэлийн дугаар:***/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: нийт **** төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М б******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгчтэй байгуулсан *** тоот Цахим зээлийн гэрээ-ний хугацаа *** оны ** сарын ** нд дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд дээрх цахим зээлийн гэрээг цуцалж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000343540 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл *** төгрөг, зээлийн хүү *** төгрөг, нэмэгдүүлсэн хүү *** төгрөг, нотариатын төлбөр *** төгрөг, нийт ***төгрөгийг зээлдэгч Э******* Б*******ас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, хариуцагч Э.Б******* нар байгуулсан эвлэрлийн гэрээндээ: М б******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Б******* ****-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт төлбөр барагдуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тус шүүхэд хянагдаж байгаа билээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч талууд эвлэрэн хэлэлцэж, дараах нөхцөлөөр харилцан тохиролцож байгаа болно. Үүнд: Нэхэмжлэлийн шаардлага болох нийт 31,772,525 төгрөгийг ** сарын хугацаанд сар бүрийн **-ны дотор ** дугаар сараас эхэлж сар бүр *** төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцож байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М б******* ХК нь хариуцагч Э.Б*******ас 31,772,524.84 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М б******* ХК-ийн 31,772,524.84 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Б******* төлөхийг зөвшөөрч, уг төлбөрийг 16 сарын хугацаанд сар бүрийн 5-ны дотор 06 дугаар сараас эхэлж сар бүр 1,985,782.81 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохирч эвлэрлийн гэрээ байгуулсан зохигчийн эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *** төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос *** төгрөгийг, хариуцагч Э.Б*******ас 158,406.31 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М б******* ХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч М б******* ХК-ийн нэхэмжилсэн 31,772,524.84 /гучин нэгэн сая долоон зуун далан хоёр мянга таван зуун хорин дөрвөн төгрөг наян дөрвөн мөнгө/ төгрөгийг хариуцагч Э.Б******* төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 16 сарын хугацаанд сар бүрийн 5-ны өдрийн дотор 06 дугаар сараас эхэлж сар бүр 1,985,782.81 төгрөгөөр төлж барагдуулахаар нэхэмжлэгч М б******* ХК нь хариуцагч Э.Баттулгын дээрх хугацаанд төлбөрийг төлж барагдуулахыг зөвшөөрч харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М б******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 316,812.62 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 158,406.31 төгрөгийг, хариуцагч Э.Б*******ас 158,406.31 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М б******* ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Э.Б******* сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА