| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2025/00200/И |
| Дугаар | 304/ШШ2025/00272 |
| Огноо | 2025-05-22 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 304/ШШ2025/00272
| 2025 оны 05 сарын 22 өдөр | Дугаар 304/ШШ2025/00272 | Булган аймаг |
Зохигч эвлэрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С******* дүүрэг, *** дүгээр хороо, П******* гудамж, Ай си тауэр, *** дугаар давхар, *** тоотод байрлах, И******* х******* ББСБ ХХК /Хувийн хэргийн дугаар:***/, /РД:***/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Булган аймаг, Б******* сум, Ө******* *** дүгээр баг, Э******* *** дүгээр гудамж, *** тоотод оршин суух Ш******* овогт Ц Б /Иргэний бүртгэлийн дугаар:****/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл *** төгрөг, зээлийн хүү *** төгрөг, нэмэгдүүлсэн хүү *** төгрөг, бусад зардал *** төгрөг, нийт *** төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч И******* х******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Зээлдэгч Ц.Б нь манай компанитай *** оны ** сарын **-ны өдөр *** дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. ...Гэвч зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны ** сарын **-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна. Иймд зээлдэгч Ц.Бгаас үндсэн зээл 4,289,329.85 төгрөг, зээлийн хүү 1,425,808.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 88,591.50 төгрөг, бусад зардал 19,700 төгрөг, нийт 5,823,429.96 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ц Б миний бие И******* х******* ББСБ ХХК-аас гар утасны апп ашиглан зээл авсан. Санхүүгийн мэдлэг дутмаг болох амьдралын зарим сөрөг асуудлуудаас шалтгаалан зээлээ хугацаанд нь төлж чадахгүй байдалд хүрсэн тул өдий хүртэл төлж барагдуулаагүй нь үнэн болно. Энэхүү зээлийг сар бүр тогтсон хугацаанд төлөх боломжийг олговол хариуцлагатай байж төлж барагдуулах боломжтой болохоо уламжилж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х шүүхэд тайлбартаа: Покет ББСБ ХХК нь хариуцагч Ц.Бд холбогдуулан *** төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Хариуцагч Ц.Бд тухайн нэхэмжлэлийн үнийн дүнг 2025 оны 06 дугаар сарын 25-нд *** төгрөгөөр, 7 дугаар сарын 25-нд *** төгрөгөөр, 8 дугаар сарын 25-нд *** төгрөгөөр, 9 дүгээр сарын 25-нд *** төгрөгөөр мөн улсын тэмдэгтийн хураамжийн дүнг нэмээд төлж барагдуулах хүсэлтийг нэхэмжлэгч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х би маргах зүйлгүйгээр хүлээн зөвшөөрч байгаа тул хүсэлтийг хүлээн авч эвлэрлийг баталж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Б шүүхэд ирүүлсэн зөвшөөрсөн тайлбартаа: И******* х******* ББСБ ХХК-иас гаргасан хуваарийн дагуу эргэн төлөлт хийхийг хүлээн зөвшөөрөв гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч И******* х******* ББСБ ХХК нь хариуцагч Ц.Бгаас нийт *** төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч И******* х******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн нийт 5,823,429.96 төгрөгийг хариуцагч Ц.Б төлөхийг зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,455,857.49 төгрөгөөр, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,455,857.49 төгрөгөөр, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,455,857.49 төгрөгөөр, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,455,857.49 төгрөгөөр мөн улсын тэмдэгтийн хураамж *** төгрөгийг тус тус төлж барагдуулахыг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийн дээрх хуваарийн дагуу төлбөрийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч харилцан тохиролцсон тайлбарыг шүүхэд ирүүлсэн.
Зохигчийн шүүхэд ирүүлсэн тайлбарууд нь харилцан тохиролцож эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, хариуцагч Ц.Б нарын харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч И******* х******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108,124.88 төгрөгийг хариуцагч Ц.Б бүрэн төлж барагдуулахаа илэрхийлсэн тайлбарыг ирүүлсэн тул нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108,124.88 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Бгаас 108,124.88 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И******* х******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч И******* х******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн нийт 5,823,429.96 /таван сая найман зуун хорин гурван мянга дөрвөн зуун хорин есөн төгрөг ерэн зургаан мөнгө/ төгрөгийг хариуцагч Ц.Б төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,455,857.49 төгрөгөөр, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,455,857.49 төгрөгөөр, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,455,857.49 төгрөгөөр, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,455,857.49 төгрөгөөр тус тус төлж барагдуулахыг нэхэмжлэгч И******* х******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч И******* х******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108,124.88 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ц.Бгаас 108,124.88 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И******* х******* ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Ц.Б сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА