Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 304/ШШ2025/00273

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 304/ШШ2025/00273

Булган аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Ч******* дүүрэг, *** дүгээр хороо, ***, С******* т******* ***, Голомт банкны төв байранд байрлах Голомт банк ХК /Хувийн хэргийн дугаар: ***, РД:***/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Булган аймаг, Б******* сум, Ө******* *** дүгээр баг, *** айлын ** дугаар гудамж, *** тоотод оршин суух Цахир хараат овогт Ц******* С******* /ИБД:***/,

Хариуцагч: Булган аймаг, Б******* сум, Шар тал *** дугаар баг, *** дүгээр гудамж, *** тоотод оршин суух Т овогт Т Э /ИБД:***/ нарт холбогдох

 

зээлийн гэрээний үүрэгт нийт *** төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Голомт банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Т.Э Ц.С******* нар нь *** оны ** дугаар сарын **-ны өдөр *** тоот Цалингийн зээл-ийн гэрээ байгуулж *** төгрөгийг жилийн *** хувийн хүүтэй *** сарын хугацаатай зээл авсан. 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр *** тоот Цалингийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулан *** төгрөгийн зээлийг нэмж авсан. ** оны ** дүгээр сарын **ны өдөр *** тоот Дижитал зээлийн гэрээ -г байгуулж *** төгрөгийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээл авсан. Т.Э, Ц.С******* нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин, хуваарьт төлбөрөө төлөлгүй зөрчил үүсгэсэн байна. Зээлдэгч Т.Э, Ц.С******* нараас цалингийн зээлийн гэрээний үүрэгт нийт *** төгрөг, зээлдэгч Т.Эаас дижитал зээлийн гэрээний үүрэгт *** төгрөгийг тус тус гаргуулж Голомт банкинд олгуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Т.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Голомт банк ХК-иас авсан зээлээ төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.С******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Голомт банк ХК нь хариуцагч Т.Э, Ц.С******* нарт холбогдуулан нийт 23,910,375 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Э, Ц.С******* нар нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад нийт 23,910,375 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа ирүүлсэн.

 

Хариуцагч Т.Э, Ц.С******* нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй учир хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *** төгрөгөөс *** төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Т.Э, Ц.С******* нараас 138,751 төгрөгийг, улсын орлогоос 138,751 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Голомт банк ХК-д олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар нэхэмжлэгч Голомт банк ХК-ийн нэхэмжилсэн нийт 23,910,375 /хорин гурван сая есөн зуун арван мянга гурван зуун далан тав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т.Э, Ц.С******* нар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277,501.88 төгрөгөөс 138,751 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Т.Э, Ц.С******* нараас 138,751 төгрөгийг, улсын орлогоос 138,751 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Голомт банк ХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Т.Э, Ц.С******* нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА