| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2025/00275/И |
| Дугаар | 304/ШШ2025/00276 |
| Огноо | 2025-05-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 304/ШШ2025/00276
| 2025 оны 05 сарын 23 өдөр | Дугаар 304/ШШ2025/00276 | Булган аймаг |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би
Нэхэмжлэгч: : Улаанбаатар хот, Ч******* дүүрэг, *** дугаар *** м*******, *** тоотод байрлах Д******* ф******* ХХК /Регистрийн дугаар: ***/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Булган аймаг, Х******* суманд байрлах Хутаг м******* у******* ХХК /Регистрийн дугаар:***/-д холбогдох
*** төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д******* ф******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Талууд харилцан тохиролцсоны дагуу *** оны ** сарын ***-ны өдрөөс эхлэн Хутаг м******* у******* ХХК-д *** төгрөгийн эм бараа нийлүүлсэн байдаг. Гэвч Хутаг м******* у******* ХХК хамгийн сүүлд *** оны *** сарын ***-ны өдөр *** төгрөгийн төлбөрөө манайд шилжүүлснээс хойш дахин төлбөр шилжүүлээгүй билээ. Өр төлбөрөө барагдуулах талаар *** оноос манай компани удаа дараа Хутаг м******* у******* ХХК-д мэдэгдсэн боловч өнөөдрийн байдпаар үлдэгдэл төлбөрөө төлж барагдуулаагүй хэвээр байна. Иймд Хутаг м******* у******* ХХК-аас Д******* ф******* ХХК-д төлбөл зохих *** төгрөгийг төлүүлж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д******* ф******* ХХК нь хариуцагч Хутаг м******* у******* ХХК-д холбогдуулан нийт 324,360 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Хутаг м******* у******* ХХК нь Д******* ф******* ХХК-ийн нэхэмжилсэн нийт 324,360 төгрөгийг төлж барагдуулан нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *** төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хутаг м******* у******* ХХК-аас *** төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д******* ф******* ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан Д******* ф******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Хутаг м******* у******* ХХК-д холбогдох 324,360 /гурван зуун хорин дөрвөн мянга гурван зуун жар/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Хутаг м******* у******* ХХК биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,380 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хутаг м******* у******* ХХК-аас 5,190 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д******* ф******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА