Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 2024/ДШМ/40

 

******* холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

 

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч Б.Манлайбаатар, шүүгч З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Энхтулга

Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч*******

Иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч*******, түүний өмгөөлөгч Э.Нямсүрэн

Шүүгдэгч*******, түүний өмгөөлөгч И.Атарбямба

Нарийн бичгийн дарга Б.Саранчимэг нарыг оролцуулан

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн******* дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч*******, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Буянбадрал нарын давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгдэгч ******* холбогдох 2218001610552 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 03 дугаар сарын4-ний өдөр хүлээн авч, шүүгч З.Төмөрхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн,******* овогт*******, оны 02 дугаар сарын-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, настай, боловсролтой, инженер мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн,илтай, ам бүл, хүү, охины хамт Дархан-Уул аймаг, Дархан сум дугаар баг, дүгээр хороолол,9 дүгээр байр0 тоот оршин суудаг, урьд л шийтгэлгүй,

 

шүүгдэгч******* нь Дархан-Уул аймгийн Мэргэжлийн байгальаариллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйл1 дэх хэсэгт заасны дагуу' “Зорголт” ХХК-ийг0,000,000 төгрөгийн шийтгэл оногдуулахдаа гэрээний нөхцөл, болзлыг зөрчин үйлиллагаа явуулан олсон 29,699,834 төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээ бүхий 4 метрийн урттай39 ширхэг 58,1 метр куб гуалин мод, мод бэлтгэхэд ашигласан гэх50,000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө ширхэг эд зүйлийг хууль бусаар бэлтгэсэн зүйл, олсон орлого гэж үзэн хурааж орлого болгоогүй буюу хууль болон албан тушаалын тодорхойлолтоор хүлээсэн үүргээ биелүүлэхгүйгээр 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр “Битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд зүйлийг эзэмшигчид нь буцаан олгох тухай” Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлээр "Зорголт” ХХК-н захирал*******ад хүлээлгэн өгсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас:*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

 

Шүүгдэгч******* овогт Батхуягийнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу. байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 6,000 /зургаан мянга/ нэгж буюу 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5,7 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар эрх хасах ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5,3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 30 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхийг үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын5 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу5,000 төгрөгийг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,

 

Иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 29,999,834 төгрөгөөс9,462,819 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, иргэний хариуцагч "Зорголт” ХХК /Дархан-Уул аймаг, Хонгор сум,-р баг, 5-р гудамж, 2 тоот, хууль ёсны төлөөлөгч*******, утас:99371091, хаяг: Дархан-Уул аймаг, Дархан сум,4-р баг, 49-307 тоот/-аас гаргуулж,, уур амьсгалын сангийн Төрийн сан дахь00900013040 тоот дансанд төлүүлж, нэхэмжлэлийн бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож,

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэхиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн6.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч******* давж заалдах гомдолдоо:

... Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 08-ний өдрийн 2024/ШШТ/59 дугаар шийтгэх тогтоолоор9.462.819 төгрөгийг иргэний хариуцагч “Зорголт” ХХК-иас гаргуулж, уур амьсгалын сангийн Төрийн сан дахь00900013040 тоот дансанд нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн-д Өсвөр насны яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно.

Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн1-д ‘Гэрээ байгуулахгүйгээр ойгоос од бэлтгэсэн, эсхүл гэрээний нөхцөл болзлыг зөрчин үйлиллагаа явуулсан бол хууль бусаар бэлтгэсэн зүйл, олсон орлогыг хурааж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэх хуульчилсан байдаг.

Иргэний хариуцагчийн хувьд мод бэлтгэх зөвшөөрөлтэй, зохих гэрээ хэлцлийг байгуулсан, менежментийн төлөвлөгөөнд 4800 га талбайгаас мод бэлтгэх төлөвлөгөө батлуулж байсан мэргэжлийн байгууллага юм.

Иргэний хариуцагч нь мод бэлтгэхдээ гэрээний үүргээ зөрчиж бусдын талбайгаас бэлтгэсэн хэдий ч санд хохирол учруулаагүй. Тус мод бэлтгэсэн талбай нь “Тэгш” ХХК-ийн мод бэлтгэхээр зөвшөөрөгдсөн талбай байдаг.

“Зорголт” ХХК-ийн “Тэгш” ХХК-ийн талбайгаас мод бэлтгэсэн Зөрчлийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж0.000.000 торгож, энэхүү шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болж эрх бүхий албан тушаалтнаас битүүмжилсэн модыг цуцлах шийдвэр гаргасан юм. Мод бэлтгэх талбайн хэмжээ заагийг газар дээр нь очиж хил хязгаарыг зааж өгдөггүй ерөнхийд зааж зааглаж өгдөг учраасилчид буруу талбайгаас мод бэлтгэх гэх мэт зөрчил юм. Энэхүү гэрээний хариуцлага зөрчсөн асуудалд тохирох шийтгэлийг хүлээсэн болно. Иймд Дархан-Уул аймаг дахь сум,.дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/59 дугаар шийтгэх тогтоолын иргэний хариуцагчид холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү... гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Буянбадрал давж заалдах гомдолдоо:

 

...Миний үйлчлүүлэгчийн шийдвэрийг прокуророос хянаад буруу, хууль зөрчсөн, эсхүл үндэслэлгүй байна гэж үзвэл дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлэх үүрэгтэй байна. Гэтэл энэ хэрэгт дүгнэлт бичигдээгүй, 2022.01.06-ны өдөр прокурорт хүргэгдээд, прокурорын шийдвэр гарснаас хойш 5 хоногийн хугацаанд хянаад 2022.01.10-ны өдөр буцаад мэргэжлийн газарт хэргийг хүргүүлсэн талаарх баримтыг өмгөөлөгчийн зүгээс тус шүүхэд баримтаар гарган өгснийг бид шинжлэн судалсан. Ингээд прокурор шийдвэр, хэргийн материалыг хянаад ямар нэгэн зөрчил дутагдал, гомдол, дүгнэлт гаргаагүй учраас тухайн шийдвэрүүд хэрэгжээд явсан байдаг.

Гэтэл анхан шатны шүүхээс Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн1 дэх хэсэгт заасан зохицуулалт нь “хуулийн илт тодорхой” зохицуулалт гэх хуульчлагдаагүй нэршлийг ашиглаад, хуулийг буруу тайлбарлаж, буруу ойлгож хэрэглэсэн үйлдлийг нь санаатай үйлдэл гэж дүгнээд байгааг зөвшөөрөх боломжгүй байна.

Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн1 дэх хэсэгт “Гэрээ байгуулахгүйгээр ойгоос мод бэлтгэсэн, эсхүл гэрээний нөхцөл, болзлыг зөрчин үйлиллагаа явуулсан бол хууль бусаар бэлтгэсэн зүйл, олсон орлогыг хурааж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан. Дээрх зохицуулалтыг задалж үзвэл НЭГ. зөрчлийн шинжийг “1. Гэрээ байгуулахгүйгээр ойгоос мод бэлтгэсэн, 2. Гэрээний нөхцөл, болзлыг зөрчин үйлиллагаа явуулсан” гэх 2 шинжээр тодорхойлж, ХОЁР. Зөрчил үйлдэгдсэн эсэхийг дүгнэх, зөрчил үйлдсэн нь тогтоогдсон бол дараагийн асуудлаар буюу тус зөрчлийн улмаас. Хууль бусаар бэлтгэсэн зүйл байгаа эсэх, 2. Хууль бусаар олсон орлого байгаа эсэхийг тогтоож, хэрэв байгаа бол хураахиллагаа хийх, ГУРАВ. Торгуулийн шийтгэл ногдуулах талаар хуульчилсан байгаа юм. Гэтэл энэ зохицуулалтад зөрчлийн эрх бүхий албан тушаалтан цуглуулсан нотлох баримтын хүрээнд энэ зөрчил нь зөрчлийн 2 шинжийг алиныг нь агуулж байна, зөрчил үйлдэгдсэний улмаас эд хөрөнгө бий болсон уу, энэ эд хөрөнгө нь хууль ёсны гэж үзэх үү, хууль бус гэж үзэх үү гэх дүгнэлтийг хийх хууль ёсны шаардлага үүсэх юм. Гэтэл шүүхээс “хуулийн илт тодорхой” зохицуулалт гэх хуульчлагдаагүй нэршлээр миний үйлчлүүлэгчийн хууль хэрэглээний явцад гаргасан алдаатай байж болзошгүй, энэ шийдвэр нь буруу гэдэг нь нотлогдоогүй шийдвэрийг нь үндэслээд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэх заалт, тус заалтын тайлбарласан шүүхийн 2023.05.08-ны өдрийн №24 дугаартай тогтоолд тусгагдсан “гэм буруутай эсэхэд” гэх ойлголтод... шүүгдэгчийн гэм буруутайг тогтоож буй нотлох баримтын эх сурвалж нь хангалттай, хүрэлцэхүйц, эргэлзээгүй буюу үнэн бодит, хүлээн зөвшөөрөхүйц эсэхэд үүссэн эргэлзээг ойлгоно, “Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал” гэдэгт ... нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг хуульд заасан гэмт хэргийн шинжтэй харьцуулан жишиж, зүйлчлэл хийх үед үүссэн эргэлзээг ойлгоно, “шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн дэх хэсэгт тус тус заасан шийдвэрийг гаргах, эсхүл хөнгөн ялтай болон гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэхийг ойлгоно гэж тус тус заасны дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, миний үйлчлүүлэгч ******* холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч******* тайлбартаа:

Монгол Улсад тусгай зөвшөөрөл эзэмшдэг 400 гаруй компани байдаг. Дархан-Уул аймагт 5 байдаг. Би мод бэлтгэлийнил, ойжуулалтынлыг 2011 оноос хийсэн туршлагатай. 2020, 2021 он энэ үйл явдал болсон цаг хугацаанд тэр жил 9 талбайд мод бэлтгэсэн. Тэрний нэг талбай нь “Тэгш” компанитай зэргэлдээ талбайд, мөн “Тэгш” компанийн захирал Энхжаргал гэдэг хүн энэ бүх гомдол мэдээллийг гаргаж явж байгаа. Бусад талбай дээр нь гомдол гаргаагүй. Бид модоо бэлтгээд бэлтгэсэн модныхоо төлбөр тооцоог урьдчилж тушааж нэг ёсондоо төрөөс, байгалиас, сум орон нутгаас, эрх бүхий албан тушаалтнаас мөнгөө төлж авдаг. Тусгай зөвшөөрөл эзэмшээд хийдэг үйлиллагааны нөгөө талд төрийн олон байгууллага байдаг. Бид нарийн үйлиллагаа төрийн байгууллагатай уялдахгүй холбогдохгүй нэг ч зүйл байхгүй. Би 4 машин модоо авчраад хураалгасан.0,000,000 төгрөгөөр торгуулсан. Тэр үед 4 машин модыг маань хурааж авах байсан бол надад татгалзах зүйл байгаагүй. Өгч явуулаад за модоо ав, би торгуулсан бол модоо авч болох уу. Би тодорхой хугацаанд хүлээсэн. Аваа гэхээр нь би аваад явсан. Гэтэл өнөөдөр асуудал ийм болж арван хэдэн сая төгрөг төлөх болж байгаад гомдолтой байна. Би тухайн үед тэр модыг өгөхөөр л байсан. Тэр үеэс хойш гомдол гарснаас хойш бид нарын үйлиллагаа доголдсон. Эрх зүйн байдал маань муудсан. Өрх толгойлсон аав болсон. Хэн хэн гомдол гаргаж байгааг би харж байгаа. Энэ бүхнийг би зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүх хуралд ч би хэлж байсан. Би төлөх боломжгүй. Яагаад гэвэл би хууль бусаар мод бэлтгээгүй гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч И.Атарбямба тайлбартаа:

...Т.Буянбадрал өмгөөлөгчийн давж заалдах гомдолтой санал нэг байна. Гол зүйл нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан тогтоож нотлох зүйлийг бүрэн тогтоосон уу, энэ нь нотлогдсон уу гэдэг дээр анхан шатны шүүх болон прокурорын зүгээс хийж чадаагүй гэж үзэж байгаа. Давуу байдал олгосны гол шинж нь юу юм. Хувийн эрх ашгаа гүйцэлдүүлэх гэж байгаа. Хувийн эрх ашгаа гүйцэлдүүлэх гэж байгаа бол ямар эрх ашгаа гүйцэлдүүлээд юу авсан юм. Ийм зүйл байхгүй. Энийг нотолж тогтоож гаргаж ирэх нь заавал байх ёстой. Эсвэл авлига, мөнгө, эсвэл ямар нэгэн амлалт байж нотлох ёстой. Хоёрдугаарт эдийн, эдийн бус ашиг сонирхол байх ёстой. Энийг нотолж байж хуулийн заалт хэрэгжих ёстой. Бид нар гадаад хэлбэр талаасаа хуулийн заалтыг яриад байна. Үүний цаана гэмт хэргийн шалтаг шалтгаан, гэмт хэрэг гарах нөхцөл зэргийг нарийвчлан судалж тогтоож чадаагүй.  Энэ хэргийг хийхийн тулд хуулийн хязгаарлалт байхгүй өөрөө мэдэж хийх боломж байхгүй. Гэтэл энэ дээр прокурорын хяналт байгаа. Өөрөөр хэлбэл прокурорын хууль байгаа. Тэр хууль энэ үйлдлийг гаргах боломж байхгүй хааж байгаа. Цагдаа шүүхээр шалгагдсан хэрэг дээр энэ хүн давуу байдал олгоод өөрөө ашиг сонирхлын зөрчил гаргаж байгаа үндэслэл, нөхцөл нь байхгүй байгаа. Тогтоогдохгүй байгаа. Энэ хүн хэрэг бүртгэлийниллагаа шиг прокурорын даалгавраарлаа хийдэг. Прокурор хянаад энэ зүйл ангиар торгосон байна. Хэдэн төгрөгөөр торгосон байна. Их үү бага уу. Энэ хяналт ерөөсөө хэрэгжээгүй. Энэ нь прокурорынил мэргэжлийн алдаа. Мод хүлээлгэж өгөхийг юу гэж үзсэн юм бэ гэдгийг өөрөө хэлэхдээ прокурор энэ мод чинь хууль бус биш байна. Хууль бус биш юм чинь буцаан олгож болно гэж тухайн үед хяналт тавьж байсан Батсүх прокурор хэлсэн байдаг.  Тэгэхээр прокурорын даалгавраар явах ёстой. Хяналтаас гадуур хийсэн зүйл байхгүй. Хариуцлага тооцохоор бол хоёулаа адилхан давуу байдал олгож байгаа харагдаж байна. Ажил мэргэжлийн алдаа болохоос биш гэмт хэрэг зөрчлийн шинжтэй алдаа биш байна. Шалтаг, шалтгаан нь прокурорын зөрчил байсан. Хоёрдугаарт мод бэлтгэж байгаа хүмүүсийн үйлиллагаа байсан. Тэр үйлиллагаа нь ямар үйлиллагаа юм гэхээр санаатай юм уу? болгоомжгүй юм уу? гэм буруугүйгээр зөрчил гаргасан харагддаг. Ямар үйлдлээр нь тэгж байна вэ гэвэл байгууллагаилчдаа хэлээгүй. Тодорхой зааж өгөөгүй. Гүйцэт ойлгуулаагүй. Иргэний хариуцагчийн өмгөөлөгчийн хэлдгээр гэрээний юм уу, иргэний эрх зүйн харилцаа. Өөрсдөө буруу талбайгаас мод бэлтгэсэн юм бол мөнгөө төлөх юм уу, модыг нь авах юм уу. Эвэл өөрсдийнхөө талбайгаас дараа нь асуудлаа шийдэх юм уу, иргэний шүүхээр шийдэх юм уу ийм асуудал байна. Захиргааны зөрчлийн арга хэмжээ авахгүй юман дээр авсан байна. Яагаад гэвэл прокурорт шилжүүлсэн. Прокурор нарийн юмыг нь шалгаж судлаагүй. Өөрөөр хэлбэл авах ёсгүй арга хэмжээн дээр зөрчил биш гэрээний харилцаан дээр асуудлаа шийдээд авчихсан байна. Прокурорын хяналтад өөрөө зөвшөөрсөн зөвшөөрөл байгаа. Ажил мэргэжлийн хариуцлага тооцохоос зөрчлийн хэрэг биш. Прокурорын талаар давж заалдах гомдолдоо бүгдийг нь дурдсан байгаа. Ийм үндэслэлүүд байгаа учир урвуулан ашиглах, ашиг сонирхолтой үйл нь тогтоогдохгүй байгаа учир хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч******* тайлбартаа:

... Би төрд 28 жилилласан. Надад үнэхээр харамсалтай байна. Энэ хэрэгт ямар ч ашиг сонирхол огт байгаагүй. Хэргийг хугацаанд нь шийдвэрлэж өгсөн. Ажил албан тушаалаа урвуулан ашиглаж санаатай үйлдэл байхгүй учраас өөрийгөө гэм буруугүй гэж үзэж байна. Албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгоогүй. Гомдлоо дэмжиж байна. Анх удаа ийм байдалд орж байна. Харамсалтай байна гэв. 

 

        Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч тайлбартаа:

... Гол асуудал нь модыг буцаан олгосонтой холбоотой маргадаг. Хууль бусаар мод бэлтгээгүй юм. Хууль бус мод бэлтгэх биш учраас******* “Зорголт” ХХК-нд буцаан олгосон гэж үзэж байгаа. Шийдвэрлэх хугацаанд битүүмжид байсан. Эрх бүхий албан тушаалтан хяналт тавьж “Тэгш” ХХК-н тусгаарлалтын газраас бэлтгэсэн хууль бус ямар нэгэн тусгай зөвшөөрөлгүй мод бэлтгэл юм бол мэдээж орлого болгоно. Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн1 дэх хэсэгт зааснаар хууль бус мод бэлтгэл, хууль бусаар бэлтгэсэн зүйл олсон орлогыг хураана гэж байгаа. Энэ хугацаанд энэ мод бэлтгэл нь хууль бус мод бэлтгэл биш байна. Ямар нэгэн байдлаар энэ нь *******ад давуу байдлыг олгоогүй. Төрийн байгууллагаас олгосон норм нормативын хэмжээнд мод бэлтгэлээ хийж байсан. Хууль бусаар мод бэлтгээгүй. Харин*******ын гаргасан зөрчил нь өөрөө гэрээний зөрчил байна. Мод бэлтгэж байхдаа “Тэгш” компанийн тусгаарлалтын хэсэг рүү бага зэрэг хэтэрч орсон нь зөрчил юм байна. Хууль бусаар мод бэлтгэсэн үйлдэл байхгүй. Тийм учраас модыг буцаан олгосон. Улсынийн гаргасан шийдвэр нь үндэслэлтэй байна гэж үзэж байна гэв. 

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч******* тайлбартаа:

.... Зөрчлийн хэргийн улмаас төрийн нийтийн өмчид 63 ширхэг мод байхгүй болсон. Өөрөөр хэлбэл бидний сангаас 63 ширхэг мод буюу мөнгөн дүнгээр9,462,819 төгрөгийн экологи эдийн засгийн хохирол учирсан. Үүнийг нэхэмжилж байна. Бид нарт учирсан энэ хохирлыг хэн төлөх юм. Хууль бусаар бэлтгээгүй, давуу байдал олгоогүй, албан тушаалаа урвуулан ашиглаагүй гэсэн тайлбар өгч байна. Энэ зөрчил үйлдээгүй байсан бол ийм хэмжээний хохирол учрахгүй байсан. Хууль бус үйлдэл хийгээгүй гээд байна. Зөрчлийн арга хэмжээг авахдаа өөрийнхөө олон жилийн дадлага туршлагаар хэн нэгний нөлөөлөн авталгүйгээр арга хэмжээ авсан гэж байна.0,000,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авчхаад, хууль бусаар олсон орлого хураан авах тухай заалт байхад зөвхөн торгочхоод үлдсэнийг нь хэрэгжүүлэхгүй байна гэдэг нь болгоомжгүй үйлдэл юм уу гэдэг дээр эргэлзэж байна. Энэ бол болгоомжгүй үйлдэл биш. Эсвэл санамсаргүй хийсэн зүйл биш. Үндсэн хуульд заасан байгалийн баялаг ард түмний өмч. Хэн нэгэн эсвэл нэг компани, нэг сумын засаг дарга ч гэдэг юм уу тэдгээрийн хоорондох эд зүйл биш. Гэрээ зөрчиж байгаа зүйл биш. Анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр, хуульд нийцэж байгаа, нотлох баримтад үндэслэж байгаа тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Энхтулга дүгнэлтдээ:

 

...******* холбогдох анхан шатны шүүхийн******* дугаар шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гарсан.*******гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангасан. Нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон учраас шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч*******, иргэний хариуцагч******* нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн9.1 дүгээр зүйлийн, дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгч  Г.Буянбадрал, иргэний хариуцагч*******ын гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүхиллагаа, шийдвэрийг хянав.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт цугларсан нотлох баримтууд нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг бүрэн бодитой сэргээн тогтоож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхэд хамааралтай, хүрэлцэхүйц байх шаардлагыг хангасан байна.

 

Прокуророос*******г Дархан-Уул аймгийн Мэргэжлийн байгальаариллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн1 дэх хэсэгт заасны дагуу “Зорголт” ХХК-ийг0.000.000 төгрөгийн шийтгэл оногдуулахдаа гэрээний нөхцөл болзлыг зөрчин үйлиллагаа явуулан олсон 29.699.834 төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээ бүхий 4 метрийн урттай39 ширхэг 58.1 метр куб гуалин мод, мод бэлтгэхэд ашигласан гэх50000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө ширхэг эд зүйлийг хууль бусаар бэлтгэсэн зүйл, олсон орлого гэж үзэн хурааж, орлого болгоогүй буюу албан тушаалын тодорхойлолтоор хүлээсэн үүргээ биелүүлэхгүйгээр 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр “Битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд зүйлийг эзэмшигчид нь буцаан олгох тухай” эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлээр “Зорголт” ХХК-ий захирал*******ад хүлээлгэн өгсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгахиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч*******гийн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар зүйлчилж, түүнийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6000000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон байна гэж давж шатны шүүхээс дүгнэв.

 

Шүүгдэгч*******гийн өмгөөлөгч Г.Буянбадралын ...”Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн1 дэх хэсэгт заасан зохицуулалт нь “хуулийн илт тодорхой” зохицуулалт гэх хуульчлагдаагүй нэршлийг ашиглаад, хуулийг буруу тайлбарлаж, буруу ойлгож хэрэглэсэн үйлдлийг нь санаатай үйлдэл гэж дүгнээд байгааг зөвшөөрөх боломжгүй байна...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Учир нь:

Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хуульлэх нь төрийн үйлиллагааны үндсэн зарчим мөн”, дөчин зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын төрийн жинхэнэ албан хаагч Монгол Улсын иргэн байх бөгөөд Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж ард түмнийхээ тусын тулд, иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагданиллана” хэмээн заасан бөгөөд Төрийн албаны тухай хуулиар төрийн жинхэнэ албан хаагчийн үйлиллагаанд баримтлах зарчим, нийтлэг эрх, үүргийг тодорхойлж, сонирхлын зөрчилд орохыг хязгаарласан хэм хэмжээг тусгайлан хуульчилсан билээ.

 

Түүнээс гадна НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2003 оны0 дугаар сарын1-ний өдрийн 58/4 тоот тогтоолоор баталсан Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцэд нийцүүлэн Монгол Улсын Их хурлаас 2006 оны 07 дугаар сарын 06-ны өдөр баталсан Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлд төрийн албан хаагч албан тушаалынхаа бүрэн эрхийн дагуу асуудал боловсруулж шийдвэрлэхдээ хууль бусаар аль нэг хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, албан тушаалынхаа байдлыг ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх, хууль бусаар ашиг хонжоо олох, бусдад давуу байдал олгох зорилготой бусад үйлдэл хийх зэргээр ашиг сонирхлын зөрчилтэй үйлиллагаа явуулахыг хориглосон байна.

 

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн.1.3-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг”, мөн хэсгийн.1.4 дэх заалтад “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгоно гэж заасан.

 

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Албан тушаалтан нь хуульлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина” гэж конвенцын зарим заалтыг баталгаажуулсан юм.

 

Шүүгдэгч******* нь нийтийн албан тушаалтан буюу Дархан-Уул аймгийн Мэргэжлийн байгальаариллаж байхдаа Дархан-Уул аймгийн Хонгор сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 6 тоот тогтоолоор Хонгор сумын нутаг дэвсгэрт арчилгааны огтлолоор болон цэвэрлэгээний огтлолоор мод бэлтгэх эрх олгогдож, 2021 оны 09 дүгээр сарын0-ны өдөр Мод бэлтгэх талбай тусгаарлах гэрээг Сум дундын Ойн ангитай байгуулж Цогт уул гэх газарт 61 дүгээр хэсэглэлийн5 дугаар ялгарал бүхий талбайд цэвэрлэгээний огтлолын замаар мод бэлтгэх гэрээтэй боловч гэрээний нөхцөл, болзлыг зөрчиж 61 дүгээр хэсэглэлийн 40 дүгээр ялгарал буюу “Тэгш” ХХК-ий тусгаарлалт бүхий талбайгаас мод бэлтгэсэн нь Мод бэлтгэх гэрээний нөхцөл болзлыг зөрчсөн нь зөрчлийн шинжтэй гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн1 дэх хэсэгт зааснаар “Зорголт”ХХК-д холбогдуулан 2021 оны2 дугаар сарын 22-ны өдөр Зөрчлийн 2218000005 дугаартай хэргийг нээж, зөрчил шалган шийдвэрлэхиллагаа явуулан 0001622 дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулж шийдвэрлэхдээ хууль бусаар бэлтгэсэн зүйл, зөрчил үйлдэхдээ ашигласан хөрөөг зөрчилд холбогдогчид буцаан олгохдоо заавар биелүүлэх үүрэг хүлээлгэсэн хуулийн хэм хэмжээг зориуд хэрэгжүүлэлгүй бусдад давуу байдал бий болгожээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй хийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчлан тогтоосон.

 

Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна Төрийн албанд хуульлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалжиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдгаараа нийгмийн аюулын шинж ихтэй байдаг.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч И.Атарбямбын гаргасан тайлбар ...” Хууль бус биш юм чинь буцаан олгож болно гэж тухайн үед хяналт тавьж байсан Батсүх прокурор хэлсэн байдаг.  Тэгэхээр прокурорын даалгавраар явах ёстой. Хяналтаас гадуур хийсэн зүйл байхгүй. Хариуцлага тооцохоор бол хоёулаа адилхан давуу байдал олгож байгаа харагдаж байна. Ажил мэргэжлийн алдаа болохоос биш гэмт хэрэг зөрчлийн шинжтэй алдаа биш байна. Шалтаг, шалтгаан нь прокурорын зөрчил байсан. Захиргааны зөрчлийн арга хэмжээ авахгүй юман дээр авсан байна. Яагаад гэвэл прокурорт шилжүүлсэн. Прокурор нарийн юмыг нь шалгаж судлаагүй. Өөрөөр хэлбэл авах ёсгүй арга хэмжээн дээр зөрчил биш гэрээний харилцаан дээр асуудлаа шийдээд авчихсан байна. Прокурорын хяналтад өөрөө зөвшөөрсөн зөвшөөрөл байгаа. Ажил мэргэжлийн хариуцлага тооцохоос зөрчлийн хэрэг биш. Прокурорын талаар давж заалдах гомдолдоо бүгдийг нь дурдсан байгаа. Ийм үндэслэлүүд байгаа учир урвуулан ашиглах, ашиг сонирхолтой үйлдэл нь тогтоогдохгүй байгаа учир хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн тайлбарыг нотолсон, шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх нотлох баримт авагдаагүй байна.

 

Иймд шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийдвэрийг үгүйсгэх, өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иргэний хариуцагч “Зоргол” ХХК-ий хууль ёсны төлөөлөгч*******ын ...”” ХХК  “Тэгш” ХХК-ийн талбайгаас мод бэлтгэсэн Зөрчлийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж0.000.000 торгож, энэхүү шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болж эрх бүхий албан тушаалтнаас битүүмжилсэн модыг цуцлах шийдвэр гаргасан юм. Мод бэлтгэх талбайн хэмжээ заагийг газар дээр нь очиж хил хязгаарыг зааж өгдөггүй ерөнхийд зааж зааглаж өгдөг учраасилчид буруу талбайгаас мод бэлтгэх гэх мэт зөрчил юм. Энэхүү гэрээний хариуцлага зөрчсөн асуудалд тохирох шийтгэлийг хүлээсэн болно. Иймд Дархан-Уул аймаг дахь сум,.дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/59 дугаар шийтгэх тогтоолын иргэний хариуцагчид холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү... гэснийг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

“Зорголт“ ХХК нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 6 тоот тогтоолоор Хонгор сумын нутаг дэвсгэрт арчилгааны огтлолоор болон цэвэрлэгээний огтлолоор мод бэлтгэх эрх олгогдсоны дагуу Сум дундын Ойн ангитай байгуулсан Цогт уул гэх газарт 61 дүгээр хэсэглэлийн5 дугаар ялгарал бүхий талбайд цэвэрлэгээний огтлолын замаар мод бэлтгэх гэрээг санаатай зөрчиж, Цогт-Уул гэх 61 дүгээр хэсэглэлийн 40 дүгээр ялгаралд буюу “Тэгш” ХХК-ий тусгаарлалт бүхий талбайгаас мод бэлтгэсэн нь гэрээний нөхцөл болзлыг зөрчиж үйлиллагаа явуулсан хууль бус үйлдэл гэж үзнэ.

 

Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан тодорхой зөрчил үйлдсэн этгээдэд оногдуулах шийтгэлийг тодорхой заасан бол Тусгай ангид заасан зарим зөрчилд оногдуулах албадлагын арга хэмжээг тухайлан заасан байна.

Мөн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр бүлэгт тухайлан Албадлагын арга хэмээг зохицуулсан байх ба 4.1 дүгээр зүйлийн дэх хэсэгт Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулж, зөрчил үйлдэж олсон хөрөнгө,  орлогыг эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр хурааж, 2-д хураасан хөрөнгө, орлогыг хохирол нөхөн төлүүлэхэд зарцуулах...эсэхийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхээр тус тус зохицуулсан байна.

 

Эрх бүхий албан тушаалтан******* “Зорголт” ХХК-ийг гэрээний нөхцөл, болзлыг зөрчиж мод бэлтгэсэн нь үйлдэл нь хууль бус гэдгийг тогтоож, торгох шийтгэл оногдуулсан атлаа тухайн хуулийн этгээдэд давуу байдал олгож, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан хөрөнгө, орлого, зөрчил үйлдэхэд ашигласан ширхэг цахилгаан хөрөөг хураах үүргээ биелүүлээгүй, зөрчил үйлдэгч хуулийн этгээдэд буцаан олгосон нь хууль бус үйлдэл бөгөөд “Зорголт” ХХК-иас9.462.819 төгрөгийг гаргуулж, уур амьсгалын санд оруулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв байна. Харин анхан шатны шүүх зөрчил үйлдэхэд ашигласан ширхэг хөрөөний үнийг заавал хураах талаар үүрэг болгоогүй гэж үзсэн үндэслэлгүй байх тул иргэний хариуцагч “Зорголт” ХХК-иас гаргуулж шийдвэрлэлээ.

 

Гэмт хэрэг болон ял, эрүүгийн хариуцлагыг тухайн гэмт хэргийг үйлдэх цаг хугацаанд үйлчилж буй Эрүүгийн хуулиар тодорхойлж тогтоодог боловч энэхүү нийтлэг зарчимд хамаарахгүй тохиолдол нь шинээр мөрдөгдөж байсан эхэлсэн хууль нь урьд мөрдөгдөж байсан хуультай харьцуулахад үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг тооцохгүй болсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн,  гэмт үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан зэрэг нөхцөлийг бий болгосон үед шинэ хуулийг хуучин хуулийн оронд буцаан хэрэглэхгүй байх нь Эрүүгийн эрх зүйн шинжлэх ухааны суурь зарчмуудын нэг юм.

 

Энэхүү хууль буцаан хэрэглэх зарчим нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.9 дүгээр зүйлд тусгагдсан байдаг бөгөөд шүүгдэгч*******гийн гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлдэж үйлчилж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлага, эрх хасах ял нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.8 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан хуулийг хэрэглэх нь зөв байжээ.

 

Иймээс дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн9.9 дүгээр зүйлийн дэх хэсгийн .4,9.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн******* дугаар шийтгэх тогтоолын 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг” гэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн.8 дугаар зүйлийн гэж,  5 дахь хэсгийн9.462.819 төгрөг гэсний дараа ширхэг цахилгаан хөрөөний үнэлгээ50.000 төгрөгийг гэж нэмэлт өөрчлөлт оруулж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. шүүгдэгч*******гийн өмгөөлөгч Г.Буянбадрал, иргэний хариуцагч “Зорголт” ХХК-ий хууль ёсны төлөөлөгч******* нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.   

 

3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш4 хоногийн дотор хэргийн оролцогч журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

  

 

 

ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ц.АМАРЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД                                                     Б.МАНЛАЙБААТАР

 

                                                                                    З.ТӨМӨРХҮҮ