Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 304/ШШ2025/00279

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 304/ШШ2025/00279

Булган аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Булган аймгийн Х******* сумын *** дүгээр баг Х******* т******* О******* *** дугаар гудамжны ***тоотод оршин суух Ш******* овогт Д******* Г******* хүсэлттэй

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Д.Г*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Д.Г******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

-Би *** онд С******* аймгийн С сумын сургуульд биеийн тамирын багшаар ажиллаж байгаад *** онд цэрэгт татагдсан. Цэргээс халагдаад бүх материалаа орхиод Булган аймгийн Х******* суманд ирж амьдарсан. Сүүлд тэтгэвэрт гараад материалаа бүрдүүлээд явсан чинь ажилд орсон тушаал нь байгаад гарсан тушаал нь байхгүй байсан. *** оны ** дугаар сарын **-ний өдрөөс *** оны ** дугаар сарын **-ны өдөр хүртэл С******* аймгийн С сумын сургуульд биеийн тамирын багшаар ажиллаж байсан байдлаа тогтоолгоно. 1980 оны 07 дугаар сарын 04-ний өдөр цэрэгт явсан. Би *** онд өндөр насны тэтгэвэрт орсон. Өндөр насны тэтгэвэрт ороход 1979 оноос 1980 онд ажиллаж байсан хугацаа ороогүй. Өмнө ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргаж байгаагүй гэв.

 

2.Хүсэлт гаргагчаас:

-С******* аймгийн А д хурлын гүйцэтгэх захиргааны а боловсролын хэлтсийн даргын 1979 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Ажилд томилох тухай *** тоот тушаал,

-С******* аймгийн С сумын ** жилийн дунд сургуулийн захирлын 1980 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Багш ажилчдад ээлжийн амралт олгох тухай *** тоот тушаал зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Д.Г******* С******* аймгийн С сумын 10 жилийн сургуульд 1979 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүртэл биеийн тамирын багшаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2.Хүсэлт гаргагч Д.Г******* нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор С******* аймгийн С сумын 10 жилийн сургуульд 1979 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүртэл биеийн тамирын багшаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан ба хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар түүний ажиллаж байсан байдал тогтоогдож байна. Үүнд:

-С******* аймгийн А д хурлын гүйцэтгэх захиргааны а боловсролын хэлтсийн даргын 1979 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Ажилд томилох тухай 80 тоот тушаал /Тушаалын 19 дүгээрт: С сумын 10 жилийн сургуульд Д******* Г*******г биеийн тамирын багшаар/ гэсэн,

-С******* аймгийн С сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1980 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Багш ажилчдад ээлжийн амралт олгох тухай 22 тоот тушаал /Тушаалд: Нэг.*** оны хичээлийн жилд ажилласан багш ажилчдад дараах хугацаагаар ээлжийн амралтыг нь олгосугай. Үүнд: ...22.Г*******-6 дугаар сарын 26-наас ажлын 48 хоног.../ гэсэн зэрэг баримтууд болно.

3.Иймд шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

4.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *** төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ш******* овогт Д******* Г******* С******* аймгийн С сумын 10 жилийн сургуульд 1979 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүртэл биеийн тамирын багшаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА