Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 2018/ШЦТ/097

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч В. Дэлгэрмаа,

Нарийн бичгийн дарга О. Сувд-Эрдэнэ,

Шүүгдэгч П.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В. Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814000730057 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт П.Э

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Э нь 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 23 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 9 дүгээр гудамжны 39 тоотод Ж.Хг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Д.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Надад тайлбарлан өгсөн яллагдагчийн эрх, үүргээс асууж тодруулах зүйл байхгүй Би бага боловсролтой ч гэсэн уншиж бичиж чадна, тийм учраас мэдүүлгээ өмгөөлөгчгүй өгнө.

Надад аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Цогжавхлангийн 2018 оны 04 дүгээр сарын 09 ний өдрийн 77 дугаартай “ эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай “ тогтоолыг танилцуулсныг ойлголоо.

Прокуророос сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг ойлгож хүлээн зөвшөөрч байна. мөн хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг ч гэсэн хүлээн зөвшөөрч байна. Би Ж.Х гэдэг хүнтэй 2017 оны хавар танилцсан юм. Би Баянхонгор аймгийн Бууцагаан суманд төрсөн боловч 2000 онд ээж Нямсүрэнгийнхээ хамт Булган аймгийн Рашаант сум руу шилжсэн. Тэндээсээ Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 4 дүгээр багт амьдрахаар шилжсэн юм. Гэхдээ би Өмнөговь аймагт амьдардаггүй ихэвчлэн үүгээр түүгээр газар шорооны ажил байвал хайгаад л явж байдаг хүн. Ингэж яваад Баянхонгор аймгийн төвд 2017 оны хавар ирээд Г гэдэг залуутай танилцсан, түүний хамаатны эгч Эийн нөхөр болох Ж.Х гэдэг хүнтэй ч танилцсан. Баянхонгор аймагт байхдаа би Гийнхоор ихэвчлэн байдаг байсан бөгөөд тэднийх одоо Баянлиг сум руу нүүсэн гэсэн. 2017 оны 05 дугаар сард шиг санагдаж байна Э эгч болон түүний хүү Баярсайхан нартай хамт Өлзийт сумын “Ар Өнц” гэдэг газар руу алтны шороо угаахаар явсан. Ингээд ирэхэд Х / Х гэж дууддаг /ах намайг намайг эхнэр Этэйгээ хардаад байсан. Эхнэрийгээ “ чи залуу нөхөртэй болсон юм уу, залуу нөхрөө дагуулаад алтанд явж байгаад ирэв үү “ гээд байсан. Тухайн цаг хугацаанд би түүнд ямар нэгэн зүйл хэлээгүй, согтуу хүний үгээр үг хийгээд яахав гэж бодсон. Дараа нь энэ үг хэд хэдэн удаа сонсогдсон бөгөөд би ч тэвчээд чимээгүй л байсан. Ингээд 2017 оны 06 дугаар сарын 17 ний өдөр Г / Хөхөө гэж дууддаг/ найзынхаа хамт хөдөө алтны шороо угаахаар явах гэж байхдаа түүнтэй хамт 1 шил архи хувааж уусан. Архиа ууж дуусчхаад Г бид хоёр Батка/ бүтэн нэрийг нь мэдэхгүй / гэдэг айлаас зээтүү авахаар очсон, тэднийх Хынхаас зүүн тийш 2 дахь хашаанд амьдардаг юм билээ. Тухайн цаг хугацаанд нэлээн орой болсон байсан ойролцоогоор 23 цаг өнгөрч байсан санагдана, Г бие засахаар Баткагийн жорлонд орсон, би урд өмнө нь хэд хэдэн удаа Хынд очиж байсан болохоор тэднийд орохоор хаалгыг цохиход Э эгч тайлж өгсөн. Тэр хоёр унтахаар баруун талынхаа орон дээр ор засаад хэвтэж байсан. Би тэдэнтэй мэнд мэдэхэд Х ах дуугараагүй, харин эхнэр нь надтай мэнд мэдсэн, би тэгэхээр нь Х ах яагаад дуугарахгүй байгаа юм бэ ууртай байгаа юм уу гэхэд тэр халамцуу байдалтай байсан бөгөөд “ чам шиг ухнан бандитай харьцдаггүй хүн, чамтай мэнд мэдээд яадаг юм ” гэхээр нь миний дургүй хүрээд “ та яахаараа дандаа ингэж байдаг юм. урд өмнө нь сайхан л харилцаа холбоотой газар шороо ухаад л явж байсан, яахаараа дандаа эхнэртэйгээ хардаж байдаг юм. би дуугүй л яваад байгаа шүү. танай эхнэртэй би унтаж хэвтсэн асуудал ч байхгүй, миний ээж шиг хүнтэй намайг хардаад байхдаа яадаг юм“ гэхэд Х “ пизда, банди минь” гэхээр нь би “ ухнан банди ийм байдаг юм чи хараарай “ гэж хэлээд түүнийг орон дээрээ хэвтэж байхад нь заамдаад нүүрэнд нь хэд хэдэн удаа цохисон, хамар амнаас нь цус гарсан, тэр үед Э эгч биднийг салгах гэж хэсэг оролдож байгаад гараад явчихсан. Удалгүй Г миний хойноос орж ирээд Ж.Хаас “ Э эгч яасан юм бэ бас хөөгөөд явуулчихсан уу “ гэж асууж байсан. Ингээд тэр намайг дагуулан Хын гэрээс гарсан. Тэр үед Э эгч гаднаас орж ирсэн. Би шүүх эмнэлгийн шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 22 ний өдрийн 284 дугаартай дүгнэлттэй танилцсан, энэ дүгнэлттэй холбогдуулан гаргах санал хүсэлт байхгүй. Хын биед дээрх гэмтлийг би учруулсан, харин Гийн хувьд түүнийг цохисон зодсон асуудал огтхон ч байхгүй Намайг цохих гээд дайрахаар Г хориглоод байсан, үүнийг Х өөрийгөө зодсон гэж ойлгосон юм байлгүй дээ. Надад тийм асуудал байхгүй, харин Х ах л өөрөө намайг эхнэртэйгээ хардаад байдаг юм, түүний эхнэр нь манай ээж шиг хөгшин настай хүн байдаг. Бидний хооронд ямар нэгэн эр эмийн харилцаа байхгүй. Надад түүнийг зодох ямар нэгэн ноцтой шалтгаан байгаагүй, гэхдээ тэр хүнийг зодох болсон шалтгаанаа би сая мэдүүллээ. Би тухайн цаг хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоороо л зориг чангатай байж Хыг зодсон нь үнэн. Би энэ үйлдлээ буруу гэж бодож байгаа Би архи уугаагүй үедээ түүнд нэг удаа “ та яагаад намайг эхнэртэйгээ хардаад байдаг юм бэ “ гэж асуухад тэр дуугарахгүй суугаад байсан. Ер нь Х хурдан түргэн зантай, архи их уудаг, уусан үедээ агсан зантай хүн юм билээ. Г түүнийг огт цохиогүй, харин би түүнийг өмссөн байсан фудволканы энгэрээс барьж байгаад нүүрэнд нь хэд хэдэн удаа цохисон. Нэг удаа ч цохиогүй. хэд хэдэн удаа цохисон нь үнэн. Харин өшиглөсөн, ууттай багажаар цохисон гэдэг нь худлаа. Би өөрийнхөө хийсэн үйлдлийг үнэн зөвөөр нь мэдүүллээ. Х ахтай би өнөөдөр уулзсан, тэр надаас яг төдөн төгрөг өг гэж нэхээгүй, харин 500.000 төгрөгийн зардал гаргаж Улаанбаатар хот руу эмчилгээнд явна гэж байсан. Би өөрийн сайн дураар тэр мөнгийг нь төлж барагдуулахаар харилцан тохиролцоод байгаа. 2018 оны 04 дүгээр сарын 25 ний өдөр гэхэд би түүнд 500.000 төгрөгийг өгөхөөр ярилцаж тохирсон. Ийнхүү түүнтэй тохиролцох болсон шалтгаан нь би хэн нэгэн хүний дарамтад орсонтой холбоогүй  шүү, намайг зодож гэмтээчихсэн нь үнэн юм чинь эмчилгээнд явахад нь туслах шаардлагатай гэж өөрөө шийдсэн юм. Заамдалцсан өөрөөр тэр намайг цохисон, надад гэмтэл учруулсан ямар нэгэн үйлдэл хийгээгүй. Би түүнийг нь алтны газар шороо угааж байж төлнө гэж бодож байгаа. Өөрөөр надад тогтсон орон гэр ажил хөдөлмөр байхгүй, гэсэн хэдий ч би эр хүний ёсоор хэлсэн амандаа хүрнээ. ямар ч байсан тогтоосон цаг хугацаандаа түүнд 500.000 төгрөгийг нь төлнө. Өөр хэлэх зүйл алга гэх мэдүүлэг /хх-ийн 70-75/

... Нэмж ярих зүйл байхгүй. Би хохирогч Ж.Хын нэхэмжилсэн 500.000 төгрөгийн хохирлыг бэлнээр өөрт нь өгч хохирлыг бүрэн барагдуулсан Одоо хохирол бүрэн барагдсан. Ж Х өөр нэхэмжлэх зүйл байхгүй гомдол санал байхгүй гэсэн Бид 2 эвлэрлийн гэрээг 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан. Өөр хэлэх зүйл алга гэх мэдүүлэг /хх-ийн 76-77/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Э өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

3. Хохирогч Ж.Хгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ... Би 2017 оны 06 дугаар сарын 17-ны шөнө 23 цагийн орчимд би гэртэй хамтран амьдрагч Эийн хамт унтаж байтал хаалга цохисон. Э “хэн бэ” гэхэд “Э байна” гэхээр хаалгаа тайлж өгсөн. Би унтаж байсан ба намайг Э сэрээсэн. Би сэртэл манайд Э согтуу орж ирсэн байсан ба “хөгшин зөнөг минь юунд дуугарч цөхөөд байгаа юм” гэхээр нь би “юу болсон юм яагаад байгаа юм" гэхэд миний нүүр хэсэг рүү Э цохиод, мөн хөлөөрөө толгой нүүр хэсэг рүү цохисон. Э салгах гээд дийлээгүй ба гараад гүйсэн. Э гарсны дараа миний толгой хэсэг рүү Э цохиж, өшиглөж байсан эсэргүүцэж цохиж зодоогүй би цохиулаад байсан. Гэтэл гэрт байсан ууттай минь мотоциклын багажийг Э барьж аваад миний толгой хэсэг рүү цохиод намайг муужруулсан. Тэгж байхад манайд Г гэх залуу орж ирсэн ба Эын хамт явж байсан юм шиг байна. Тэр Г нь намайг мөн ганц нэг удаа цохисон боловч гэмтэл учрахаар цохиогүй. Тэгээд би 103 дээр сэргэсэн ба шөнийн 03 цагийн орчимд эмнэлэгт ирсэн байсан. Аан мөн намайг зодож байхдаа Э “чамайг гүйцээнэ” гээд хутга хайгаад байсан. Хутгийг нуучихсан байсан юм. Этай 2017 оны 05 дугаар сард танилцаж байсан ба манайхаар орж гараад явж байдаг. Ах дүү садан төрлийн холбоо хамаарал байхгүй. Бид хоёрын дунд өш хонзонгийн гэх зүйл байхгүй. Үгүй би эрүүл унтаж байсан. Э болон Г нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Э, Э, Г нар байсан. Э нь миний толгой, нүүр хэсэг рүү гар хөлөөрөө цохисон мөн ууттай багажаар цохисон. Сүүлд орж ирээд Г хажуугаас нь ганц нэг удаа цохисон гэхдээ миний биед гэмтэл учрахаар цохиогүй. Шинжээчийн дүгнэлттэй санал нийлж байна. Гаргах санал хүсэлт байхгүй. Зүгээр байж байгаад зодуулсан учир гомдолтой байна . гэх мэдүүлэг /хх-ийн 26-28/ ...Тухайн цаг хугацаанд нэрээ бүтнээр нь хэлсэн үгүйг мэдэхгүй байна. Х гэж дууддаг нэрээ хэлж бичүүлсэн юм байна. Би толгой тархины суурь өвчтэй хун байгаа юм, Эт зодуулснаасаа хойш толгой байнга өвддөг болсон. 2017 оны 06 дугаар сарын 17 ний орой биднийг унтаж байхад гэрийн хаалга нүдээд Э байна гээд байсан. Би түүнийг таньдаг болохоор хаалгаа нээгээд өгсөн юм. Манайд тэр ганцаараа орж ирсэн бөгөөд орж ирэнгүүтээ надад “ хөгшин төгцөг минь босоод ир, юундаа дуугарч цөхөөд байгаа юм бэ гээд байхаар нь би “ чи яагаад байгаа юм бэ, би чамайг яасан юм “гэхэд тэр шууд миний нүүрэн тус газар цохиод авсан. Тэр үед манай эхнэр “ болиоч ээ “ гээд орилсон, эхнэрт дийлдэх шинжгүй байсан учраас манай эхнэр 102 руу дуудлага өгөх гэхэд эхнэрийн маань гараас утсыг нь булаагаад авсан. Эхнэр ч гараад гүйсэн, түүнийг гарсны дараа орон дээрээс намайг татаж унагаагаад толгой руу өшиглөж, орны өмнө 25 кг-ийн уутанд хийсэн байсан мотоциклын түлхүүр багажийг аваад толгой руу савсан. Нэг сэхээ ороход манай эхнэрийн хамаатан Г гэдэг залуу ороод ирчихсэн байсан, тэр миний нуруу руу цохиж байгаа бололтой байсан, би сайн мэдэхгүй байгаа юм, дахиад ухаан алдсан байсан. Нэг сэрсэн чинь эмнэлэгт ирсэн байсан. Э намайг зодож байхдаа “Чам шиг төгцөгийг алаад хаячихсан байхад танай Баянхонгорын цагдаа намайг барина гэж байхгүй, би тэр үед нь таван хамар даваад явчихсан байна, шорон чинь юу юм бэ гээд байсан” Мөн хутга хайгаад эрэгнэг шургуулга хайгаад байсан. Миний хувьд Этай маргалдаж муудалцаж байсан удаа байхгүй, харин тэр явдлаас өмнөхөн Э манай эхнэртэй шороонд хамт явсан болохоор би тэднийг хардаад ганц нэг үг хэлж байсан юм, үүнд л уурлаж цухалдсан юм байлгүй дээ. Ингээд Эт зодуулсны улмаас миний миний тархи доргисон, баруун талын нүдний алимын доргилт, баруун дээр 1 үүдэн шүд булгарч унасан, дээд уруул, дух хамар, завж, доод эрүүнд зулгаралт.баруун нүдний доод зовхи хөхөрсөн. Эдгээр гэмтлийг надад Э учруулсан. Харин Гийн цохилтоос болоод миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Энэ дүгнэлттэй холбогдуулан гаргах ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Миний хувьд Эт ямар нэгэн эсэргүүцэл үзүүлж чадаагүй. Э гэдэг залуутай 2017 оны хавар танилцсан, манай найз Баттулгын гэрт нь байсан залуу байгаа юм. Баянхонгорын гаралтай, Өмнөговь аймгийн Гурвантэс, Булган аймгийн Рашаант сумаар амьдардаг, тодорхой эрхэлсэн ажилгүй, амьдардаг хаяггүй, алт шороогоор явдаг залуу байсан. Би Эт гомдолтой байна, толгойны томографигийн зураг авхуулмаар байна, би мөнгө төгрөггүй болохоор ийш тийшээ явж чадахгүй юм. Шүдээ хийлгэмээр байна, Эаас эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Одоогоор эмчилгээнийхээ зардлыг тооцоогүй байгаа. Дараа байцаалтдаа нэхэмжлэлийн үнийн дүнг мэдүүлье. Надад нэмж ярих өөр зүйл байхгүй, гэх мэдүүлэг /хх-ийн 28-32/

... Би 2017 оны 06 дугаар сарын 17-ны шөнө 23 цагийн орчимд би гэртэй хамтран амьдрагч Эийн хамт унтаж байтал хаалга цохисон. Э “хэн бэ” гэхэд “Э байна” гэхээр хаалгаа тайлж өгсөн. Би унтаж байсан ба намайг Э сэрээсэн. Би сэртэл манайд Э согтуу орж ирсэн байсан ба “хөгшин зөнөг минь юунд дуугарч цөхөөд байгаа юм” гэхээр нь би “юу болсон юм яагаад байгаа юм" гэхэд миний нүүр хэсэг рүү Э цохиод, мөн хөлөөрөө толгой нүүр хэсэг рүү цохисон. Э салгах гээд дийлээгүй ба гараад гүйсэн. Э гарсны дараа миний толгой хэсэг рүү Э цохиж, өшиглөж байсан эсэргүүцэж цохиж зодоогүй би цохиулаад байсан. Гэтэл гэрт байсан ууттай минь мотоциклын багажийг багажаар миний толгой хэсэг рүү 2 удаа цохисон тэгж байтал Г гаднаас орж ирээд хөнхөрцөг минь ална шүү чамайг алсан байхад юу олж долоодог юм гээд толгой руу дэвсээд байсан. Э болохоор цохисны үр хүүхэдтэй чинь ална гээд, намайг гүйцээн гээд гэрийн эрэгнэг ухаад хутга ирээд байсан. манайд хутга байдаггүй заазуур байдаг заазуур орон доогуур байсан. Удалгүй Э хажуу талын хашааны Чулуунчимэг, Х нар орж ирсэн юм шиг байна, тухайн үед миний ухаан санаа балартаад байсан би нэг сэрсэн эмнэлэг дээр ирсэн байсан.Надад тухайн хоёр хүнтэй ямар нэгэн өш хонзонгийн асуудал байхгүй. Э эхэлж орж ирээд толгой нүүр лүү өшиглөөд дэвсээд байсан. Г орж ирээд өшиглөөд дэвсээд байсан яг хэдэн удаа цохисныг нь мэдэхгүй байна үргэлжлүүлээд өшиглөөд дэвсээд байсан. Э гэрт байсан мотоциклын багажийг багажаар миний толгой хэсэг рүү 2 удаа цохиод миний ухаан балартсан тухайн багаж нь дотроо нэлээд түлхүүртэй 4-5 ширхэг байсан. Э, Г нар согтуу харагдаж байсан гэхдээ гайгүй байсан. Толгой 2 хагарсан, толгой хүзүү хөл, гар, маш их өвдөж байна. Нэг шүд унасан, дээд, доод шүднүүд бүгд суларсан хоол идэж чадахгүй, цай уухаар бөөлжөөд байна. Хоолоо боочих гээд бие хэл татах гээд сайн юм ярьж чадахгүй байна.Өмнө намайг 2017 оны 04 дүгээр сард Э зодсон, Өмнө Г 2016 оны 11 сард зодсон Би маш гомдолтой байна үр хүүхдийг ална гээд занаад байсан. Надад өөр нэмж ярих зүйл алга байна...гэх мэдүүлэг /хх-ийн 33-36/

.... Тухайн гэмтэл нь П.Эын намайг зодсон үйлдлийн улмаас учирсан гэмтэл байгаа юм Гийн цохисны улмаас гэмтэл учраагүй. Би Гийг миний нуруу руу цохиж байна гэж бодсон. Яг одоо гаргасан зардал байхгүй, гэхдээ өмнө өгсөн мэдүүлэгтээ тодорхой мэдүүлсэн байгаа, томографигийн зураг авхуулахаар 300.000 төгрөг, замын зардал 100000 төгрөг. хиймэл шүд хийлгэхэд 100.000 төгрөгөөр тооцож Э надад 500.000 төгрөгийн төлсөн, Энэ мөнгөөр нь би эмчилгээ, шинжилгээ хийлгэхээр Улаанбаатар хот руу маргааш явна Надад нэмж ярих өөр зүйл байхгүй, би Улаанбаатар хот руу явчихаар шүүх хуралд оролцож чадахгүй гэж бодож байна. Би Этай эвлэрсэн.Бидний хооронд одоо ямар нэгэн санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй, би түүнийг уучилсан. Надад өөр нэмж ярих зүйл алга байна...гэх мэдүүлэг /хх-ийн 37-39/

... Намайг Ж.Х гэдэг. Намайг дууддаг нэр болохоор Х гэдэг юм. Иргэний бичиг баримт дээр Ж.Х гэдэг. Тэгээд би дууддаг нэрээрээ буюу Ж.Х гэдэг нэрээрээ мэдүүлэг өгч гарын үсэг зурсан юм. Би иргэний үнэмлэхээ гээсэн. харин лавлагаа бол байгаа. Нэмж хэлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 99-100/

4. Гэрч Д.Эийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ... 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдөр би Ж.Хын хамт унтаж байтал шөнө 23 цаг өнгөрч байхад гэрийн хаалгыг хүн нүдээд байхаар нь хэн бэ гэхэд Э байна гэхээр нь би босоод гэрлээ асаагаад хаалга онгойлгож өгтөл Э нь орж ирээд зүүн талын орон дээр орж ирээд суусан ба тухайн орон дээр нь манай хамтран амьдрагч Х унтаж байсан. Э Хын орон дээр сууж байхдаа дуугарч цөхөөд байна уу хөгшин хөнхөрцөг минь гээд. Ж.Хыг орон дээр нь нүдээд, цохиод би болиоч хөгшин хүн нүдээд гээд ханцуй, бүс, дээлнээс нь зулгаагаад хүчрээгүй утсаа аваад цагдаад дуудлага өгөх гэтэл утас булааж авсан. Би айсандаа гэрээс гарч гүйгээд Чука эгчийнд ороод цагдаа дуудаарай гээд Чука эгч, нөхөр Х, Хатанаа нарыг дагуулан орж ирэхэд манай хамтран амьдрагч Х баруун талын орон дээр эвхэрсэн нүүр ам нь хөхөрч цус нөж ам хамраас нь гарсан байсан. Орж ирэхэд Э, Г гэх залуугийн хамт байсан, тэр хоёр гарахдаа Чука эгчийн нөхөр Хг ална шүү гээд тэгж хэлээд явсан. Намайг цагдаа дуудах гээд явахад Эын араас Г нь мотоциклтой ирсэн, Э, Г нар нийлж зодсон. Мөн гэрт байсан мотоциклын ууттай багажаар зодсон гэсэн. Х орон дээр хэвтэж байхад нь хөнхөрцөг минь гээд гараараа толгой руу нь цохиод, хамраас нь цус гаргаад, тэгээд хөлөөрөө өшиглөөд би салгаж хүчрээгүй, цагдаад дуудлага өгөх гэхэд утас булааж авахаар нь би айгаад гэрээс гарч айлд орж цагдаад дуудлага өгсөн. Э эхлээд ганцаараа орж ирж зодохоор нь би гарч явсан тэрний араас Г мотоциклтой ирсэн юм шиг байна, хажуу талын айлаас хүмүүс дагуулж орж ирэхэд Г цуг байсан. Биеийн байдал нь муу байгаа толгой нь хагарсан, нэг шүд нь хугарсан, дээд доод шүднүүд нь суларсан байна гэж эмч хэлсэн. Цагдаад хэлбэл ална дуусган гэж хэлсэн. Надад өөр нэмж ярих зүйл алга байна...гэх мэдүүлэг /хх-ийн 40-42/

... 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдөр би Ж.Хын хамт унтаж байтал шөнө 23 цаг өнгөрч байхад хаалга тогшихоор нь би босоод онгойлготол Э нь согтуу орж ирсэн. Зүүн талын орон дээр орж ирээд суусан ба би буцаад орондоо ороод хэвтсэн. Тэгсэн чинь Х руу “дуугарахгүй байх чинь хөгшин төгцөг чинь” гэсэн. Ж.Х “яасан миний дүү” гэж хэлээд өндийтөл Э нь Хын толгой, нүүр хэсэг рүү гар, хөлөөрөө цохиж байсан. Би салгах гэхэд дийлэхгүй байсан ба тусламж гуйхаар гарч гүйсэн. Тэгээд би эргээд 20 орчим минутын дараа эргээд иртэл Ж.Хыг Э зодож байсан ба Г гэх хүн ирчихсэн байсан. Э, Г нар хоёулаа согтуу байсан. Ж.Хын нүүр, ам, хамраас нь цус гарсан байсан. Тэгээд цагдаа дуудлаа гэхэд Э, Г хоёр зугтаад явчихсан. Ж.Х нь ухаан алдчихсан байсан ба эмнэлэг дээр ирээд сэргэсэн. Г нь миний хамаатан байгаа юм. Э нь хааяа орж гардаг байсан. Ах дүү төрөл садны холбоо хамаарал байхгүй. Х нь Этай маргалдаагүй. Шууд үгийн зөрөөгүй зодсон. Одоо эм тариа хэрэглэж байгаа ба эмнэлэгт хэвтэх гэхээр мөнгө байхгүй учир хэвтэж чадахгүй байгаа. Ж.Х бид хоёр хамтран амьдрагчид байгаа юм. Бид хоёроос өөр хэн нэгэн хүн байгаагүй. Саяхан танилцсан байсан гэсэн. Өш хонзон, өр авлага гэх зүйл байхгүй байхаа. Надад өөр нэмж ярих зүйл алга байна...гэх мэдүүлэг /хх-ийн 45-47/

 5. Гэрч Ч.Хийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ... 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдөр би Ж.Хын хамт унтаж байтал шөнө 23 цаг өнгөрч байхад Э эгч дуудаад ороод ирсэн. Би ээж Х ахын хамт ирэхэд Х ахыг баруун талын орон дээр зодсон нүд ам нь тэр чигтээ цус болсон байсан. Хажууд нь Э наана нэг залуу байсан тэрийг нь танихгүй та 2 чинь яагаад хүн зодоод байгаа юм бэ гэхэд яадаг юм энэ хогыг гүйцээгээд ялыг нь үүрээд явна гээд Г гэх залуу нь тэгээд байсан, Би утас аваад гэрийн гадаа гараад цагдаад дуудлага өгөхөд, гэрээс гараад мотоциклоо унаад зугтаасан удалгүй цагдаа нар ирсэн. Х ахын ам хамраас нь цус гараад, ёолоод хэвтэж байсан, орж ирэхэд хүн орж ирж байгааг мэдэхгүй байсан. цагдаа ирсний дараа түргэн ирээд аваад явсан. Өөр нэмж ярих зүйл алга байна...гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/

6. Гэрч П.Цгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ... Надад тайлбарлан өгсөн гэрчийн эрх үүргээс асууж тодруулах зүйл байхгүй, гэр бүлийн гишүүдийн эсрэг тэдний байдлыг хүндрүүлж мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй болохыг тайлбарлан өгснийг ойлголоо, надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Д.Г нь миний охин Гаамаатай өнгөрсөн оны 06 дугаар сард гэр бүл болсон. Тэгэхээр манай хүргэн болох хүн байгаа юм. 2017 оны 06 дугаар сарын 17 ний өдөр Г нь найз Энхбаатартайгаа нийлээд Х гэдэг хүнийг зодсон гэж сонсогдож байсан. Би өөрийн нүдээр үзсэн харсан зүйл байхгүй. Хын эхнэр Э нь Гийн аавынх нь төрсөн дүү гэж яригдах юм билээ, гэхдээ нэг их ах дүү гэж ойртож дотносоод байдаггүй юм шиг байна. Г одоо Баянлиг суманд гараараа алт олборлож байгаа, эхнэр хүүхдээ дагуулаад өнгөрсөн оны 07 дугаар сард явсан. Түүний төрсөн эгч Бужгаа нь Баянлиг суманд амьдардаг бөгөөд түүнийгээ бараадаж амьдралаа залгуулах гэж байгаа бололтой юм билээ. Э гэдэг хүний тухайд сайн таньж мэдэхгүй, Х манай хүргэнтэй түүнийг танилцуулсан юм гэсэн. Э өнгөрсөн зун нэг хэсэг хугацаанд Гийнхоор байсан, 2017 оны 06 дугаар сарын сүүлчээр Өвөрхангай аймгийн Уянга сум руу гар аргаар алт угаана гээд явсан. Түүнээс хойш дахин Баянхонгорт ирээгүй. Ер нь манай аймгийн хүн биш юм гэсэн. 2017 оны өвөл 12 дугаар сард шиг санагдаж байна манай нөхөр Энхжаргалтай Э утсаар ярьсан бөгөөд ээжийндээ гэрт өвөлжиж байна, Өмнөговь аймагт байна гэсэн байсан. Би тэгэхээр нь Эт “ Цагдаагийн газраас та нарыг байнга л асууж сураглаад байна, ирж асуудлаа шийдүүлээч, бидэнд төвөгтэй юм” гэж хэлэхэд тэр “би ямар хүн алж хүрээ талсан биш, очихгүй” гэж байсан. Би хүргэн Гтоо “ цагдаа нар байнга л та нарыг сураглах юм, намайг хүртэл сүүлдээ чамайг нууж байна гэж хардаад байна, Эыгаа дуудаач, хэрэг төвөгөө шийдүүлээч “ гэхэд тэр “ Э эгчийг өмөөрсөн биш гай боллоо" гэж байсан. Х нь Этай эхнэр Эийгээ хардаж сэрдээд байсан гэх утгатай юм ярьж байсан. Би нарийн ширийн учрыг нь сайн мэдэхгүй юм. Э, Х нарыг би сайн таньж мэдэхгүй, хүргэний эгч гэдэг утгаар нь түүнтэй тааралдахаар мэнд солиод л өнгөрдөг. Манай хүргэний тухайд жаахан зөрүүд зантай, архи их уудаг, архинд сонирхолтой, архи уудаг болохоор нь би жаахан дургүй байдаг, ажил төрөлд сайн, ямар ч ажлыг хийчихдэг, хүний үгээр залуу. Э, Х нарын зан байдлын талаар сайн мэдэхгүй юм. Надад нэмж ярих өөр зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 48-50/

7. Гэрч Н.Дийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... П.Э бид 2 төрсөн эгч дүүсийн хүүхдүүд байгаа юм. Тэрээр Баянхонгор аймгийн Бууцагаан суманд төрсөн, эхээсээ 6 лаа бөгөөд ах ах эгч дүү нар нь бүгд тусдаа гарцгаасан өрх тусгаарлаж тусдаа гараагүй нь Э байгаа юм. Тэднийх 2000 онд Булган аймгийн Рашаант сум руу шилжсэн. одоо тэнд ээж Нямсүрэн нь амьдардаг Э өөрөө Өмнөговь аймгийн Гурвантэс суманд ажиллаж амьдрахаар шилжсэн байсан. Гэсэн хэдий ч тэр газраа байнга байдаггүй, үүгээ түүгээр газар шорооны ажил хийгээд алтны шороо ухаад явж байдаг хүн дээ. Хамгийн сүүлд 2017 оны хавар Баянхонгор аймагт ирээд хэсэг байсан гэсэн, харин надтай уулзаагүй ч гэхдээ би түүнийг нь сүүлд мэдсэн. Харин 2-3 хоногийн өмнө Э над руу утасдан “ аймгийн цагдаагийн газарт хүн зодсон хэргээр шалгагдаж байгаа “ гэж хэлсэн. Учрыг нь асуугаад байсан чинь Х гэдэг хүнийг 2017 оны 06 дугаар сарын 17 ний өдөр зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэсэн хэргээр шалгагдаж байгаа болохыг мэдсэн. Хохирогч нь эмчилгээний зардалд 500.000 төгрөг нэхэмжилсэн байсан, энэ мөнгийг нь би олж өгч байна. Тартагтаа тулаад ирэхээрээ л ах дүүгээ бараадаж байгаа санаа нь тэр юм байлгүй дээ, бид ойр дотно өссөн харилцаа холбоотой хүмүүс байгаа юм Энэ нутагт надаас өөр хамаараад садан гэх хүн байхгүй. Уг нь Нямсүрэн эгчийн хүүхдүүд дотроос хамгийн төлөв даруухан, хүн чанар сайтай, хүний үгэнд оромтгой, ажилсаг, залуу байгаа юм. Архи уугаад байдаггүй л хүн дээ, ямар өвчин тусахаараа хүний эрх чөлөөнд халдаж хүн зодоод явдаг хүн юм мэдэхгүй. Түүний зодсон гэх Х гэдэг хүнийг би огт танихгүй хүн байна. Сая л түүний барааг харлаа. Болсон асуудлын талаар Э надад хэлсэн, бодвол та нарт үнэн мөнөөр нь хэлсэн байлгүй дээ. Эхнэртэйгээ хардаад тэвчээр бараад байхаар нь түүнийг зодсон нь үнэн, тухайн цаг хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэж хэлсэн. Өөр тодорхой юм хэлээгүй. Надад нэмж ярих өөр зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 51-53/

8. Гэрч Д.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2017 оны 06 дугаар сарын 17-ны орой би найз П.Этай алтанд явах гэж байгаад 1 шил архины талыг хувааж уусан. Тэгээд орой аажуу болсон байсан бөгөөд Батка гэдэг айлаас зээтүү авах гэж очсон. Тэгтэл Баткагийнх байхгүй байсан. Би Баткагийн хашаан дахь жорлонд орж бие засаад сууж байтал хүн дуугарах шиг болсон Тэгээд босоод жорлонгоос гарахад Э байхгүй байсан. Тэгэхээр нь би Хынд орсон байх гээд Хын гэрт орсон чинь Хын уруул орчимд нь цус болсон Х Э 2 байсан Би юу болсон юм” гэж Эаас асуухад “Х эхнэртэйгээ хардаад байхаар нь 2-3 удаа цохичихлоо гэсэн Хынх Баткагийнхаас 1 хашаа алгасаад байдаг юм. Тухайн үед Хынд ороход Э эгч алга байсан Тэгээд Эыг явъя гэхэд гаднаас Э эгч орж ирсэн Тэгэхээр нь би Эыг авч яваад гэртээ ирж багажаа аваад шөнөдөө Өлзийт рүү алтанд явсан. Би Хыг зодоогүй харин Эыг аваад гарсан. Намайг гэрт нь ороход Х зодуулсан байсан. Намайг орсноос хойш Э Хыг дахиж зодоогүй. Харин намайг гэрт орохоос өмнө 2-3 удаа Хын нүүр рүү нь Э цохисон гэсэн Яг цохиж байхыг нь би хараагүй. Надад нэмж ярих өөр зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 54-55/

9. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 284 дугаартай шинжээчийн:

1. Ж.Хын биед тархи доргилт, баруун нүдний алимын доргилт, баруун дээд 1-р шүдний булгаралт, дээд уруулд шарх, дух, хамар. завж, доод эрүүнд зулгаралт, баруун нүдний доод зовхи, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн 1 бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги 5% нөлөөлнө. гэх дүгнэлт /хх-ийн 60-61 / болон хавтаст хэргийн 83 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч П.Э нь урьд ял шийтгэгдэж байгаагүй тухай болон хувийн байдлыг тогтоосон тодорхойлолт, хавтаст хэргийн 92 дугаар хуудсанд авагдсан хохирогч нь шүүгдэгч П.Э т гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн эвлэрлийн гэрээ, хавтаст хэргийн 21-23 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч П.Эын эзэмшлийн “Nokia” маркийн 2610 гар утас битүүмжилсэн тэмдэглэлүүд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч П.Эт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч П.Эт холбогдох хэргийн үйлчлэл зөв, шүүгдэгч П.Э нь 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 23 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 9 дүгээр гудамжны 39 тоотод Ж.Хг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч Ж. Хүрэлээ, гэрч Д. Г, Н. Ди, П. Ц Д. Э, Ч. Х нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны 284 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул шүүхээс “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч П.Эт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан ял шийтгэлийг оногдуулав.

Шүүгдэгч П.Э нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ эдэлж, шүүх хуралдаанд оролцсон бөгөөд шүүх хуралдаанд “улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцэх зүйлгүй, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэж илэрхийлснийг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч П.Эын эзэмшлийн “Nokia” 2610 маркийн гар утас битүүмжилсэн 2018 оны 04 дүгээр сарын 12 -ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх “Nokia” 2610 маркийн гар утас эзэмшигч П.Эт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч П.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч П.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт П.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт П.Эыг хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1, 164 дугаар зүйлийн 164.1, 164 дүгээр зүйлийн 164.2-д зааснаар шүүгдэгч П. Эт оногдуулсан хоёр зуун дөчин / 240 / цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Баянхонгор аймаг дахь Онцгой байдлын газрын Улсын нөөцийн газарт бараа материалын сэлгэлт хийх, ачигч зэрэг ажлыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар ажил хийлгэж байхаар тогтоож, уг ялыг эдлүүлж, хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1, 165 дугаар зүйлийн 165.2-д зааснаар ялтан П.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хяналт тавьж хэрэгжүүлж ажиллахыг Баянхонгор аймаг дахьШүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.                                          

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.7-д зааснаар шүүгдэгч П. Э нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.     

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч П. Эын эзэмшлийн “Nokiа 2610” маркийн гар утсыг битүүмжилсэн 2018 оны 04 дүгээр сарын 12-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх “Nokiа 2610” маркийн гар утсыг эзэмшигч П.Эт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч П.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.          

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.                                       

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч П. Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ