Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2025/0683

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхдэлгэр даргалж, шүүгч бүрэлдэхүүнд шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, шүүгч Т.Мөнх-Эрдэнэ нар тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Х*******” ХХК,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: А.А*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Б*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч : Л.С*******,

Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Д*******

Маргааны төрөл: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны дүгээр сарын 25-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах талаарх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.А*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б*******, Б.С*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Т******* нар оролцов.

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Х*******” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны дүгээр сарын 25-ны өдрийн ******* дугаар тушаалын хүчингүй болгож “Х*******” ХХК-ийн хүсэлтийг хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны дүгээр сарын 25-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.

2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 3, 33 дугаар зүйлийн 33.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 36 дугаар зүйлийн 36.1. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 35 дугаар зүйлийн 35.3.4, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.11, байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ******* тоот санал, Ерөнхий шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ******* тоот ерөнхий үнэлгээний дүгнэлт, “Х*******” ХХК-ийн аялал жуулчлалын төслийг тус тус үндэслэн Улаанбаатар хотын , байгалийн цогцолборт газрын ийн гэх байршилд регистрийн дугаартай “Х*******” ХХК-д 2.0 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар олгохыг зөвшөөрч шийдвэрлэжээ.

3. байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дугаар албан бичгээр Байгаль орчин аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн бодлого зохицуулалтын газарт “Тус хамгаалалтын захиргаанаас 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны албан ёсны сошиал хуудсаар Монгол Улсын “Захиргааны ерөнхий хууль”-ийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 27 дугаар зүйлийн 27.4.2-т заагдсан үйл ажиллагааг явуулсан материал, хамгаалалтын захиргаанаас 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр явуулсан газар дээр нь хээрийн судалгааг хийж гүйцэтгэсэн ажлын фото зураг зэрэг мэдээллийг бэлтгэн хүргүүллээ. Хавсралтад дурьдсан 22 иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй учир хуульд заагдсан арга хэмжээг авч холбогдох шийдвэрийг гарган өгнө үү.” гэх саналыг явуулсны хавсралтын 1-д “Х*******” ХХК хүчингүй болгох үндэслэл Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6, 40.1.5 гэж дурджээ.

4. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны дүгээр сарын 25-ны өдрийн ******* дугаар “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.4.1 дэх заалт, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн дугаар тушаалаар байгуулагдсан “Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2023 оны дүгээр сарын 07-ны өдөр хуралдсан дүгээр хурлаас гарсан шийдвэрийг тус тус үндэслэн байгалийн цогцолборт газрын Дугуй бургастын эд “Х*******” ХХК-д ашиглуулахаар олгосон газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил ашиглаагүй тул байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дугаар албан бичгээр ирүүлсэн саналын дагуу тухайн аж ахуйн нэгжийн 2.0 га газрын ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

5. “Х*******” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалтын газарт гэрээ байгуулах хүсэлтийг 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гаргаж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр” ... “Х*******” ХХК-ийн 2,0 га талбайд аялал жуулчлалын зориулалтаар олгосон газрын газар ашиглах эрхийг хүчингүй болгон шийдвэрлэсэн байна. Уг шийдвэр гарснаас хойш Захиргааны ерөнхий хуульд заасан гомдол гаргах хугацаа өнгөрсөн байх тул уг хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй болохыг мэдэгдье” гэх хариуг хүргүүлсэн байна.

6. Үүнийг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргаж, түүний үндэслэлээ “Х*******” ХХК-ийн байгалийн цогцолборт газрын Дугуй бургастын эд олгосон 2 га газрын ашиглах эрхийг 2023..25-ны өдөр ******* тоот тушаалаар хүчингүй болгожээ

Газар ашиглах эрхийн дагуу гэрээ байгуулах хүсэлтийг 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гарахад манай хүсэлтийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр өгөхдөө ******* дугаар тушаалд хүчингүй болгосон гомдол гаргах эрхгүй гэж хариу өглөө.

Захиргааны ерөнхий хуульд зааснаар заавал урьдчилан мэдэгдэж сонсох ажиллагаа явуулахаар заажээ. Гэтэл 2023 оны дүгээр сарын 25-ны өдөр бидэнд мэдэгдэхгүйгээр ******* тоот тушаал гаргаад тушаалаа бидэнд хүргүүлээгүй учир шүүхэд нэхэмжлэл гаргахад шүүхээс ******* тоот тушаал шаардлагатай гэж нэхэмжлэлийг буцаасан болно.

Бид тушаалыг хүсэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамаар р албан тоот явуулахад 2024.02.13-ын өдрөөр огноолсон дугтуйтай ******* тоот тушаал ирүүлсэн учир нэхэмжлэлийг дахин гаргаж байна.

Манай байгууллагаас гаргасан хүсэлтэд зохих хариу өгөхгүй байсан тул хүсэлтийг хуульд нийцүүлэн шийдвэрлэх шаардлагыг гаргаж байна.

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны дүгээр сарын 25-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгож “Х*******” ХХК-ийн хүсэлтийг хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг даалгуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн тодруулсан шаардлагын үндэслэлээ: “Хариуцагч нь “Х*******” ХХК-ийн Горхи ийн байгалийн цогцолбор газрын дугуй бургастын эд олгосон 2га газрын ашиглах эрхийг 2023 оны дүгээр сарын 25-ны өдрийн ******* тоот тушаалаар хүчингүй болгосон байдаг. Ингэхдээ захиргааны байгууллага буюу хариуцагчаас сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргаж байгаа тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд зааснаар захиргааны акт гаргахын өмнө сонсох ажиллагааг явуулах, мөн хуулийн 27 зүйлд зааснаар сонсох ажиллагааг ямар арга хэлбэрээр, хэзээ явуулах талаар мэдэгдэл хүргүүлж, хэрэв сонсох ажиллагааг явуулсан бол түүний явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гаргасан саналыг Баримтжуулах нарын дэс дараатай, үргэлжилсэн шинжтэй үйл ажиллагааг явуулаагүй, сонсох ажиллагаанд оролцогч нь тайлбар гаргах боломж огт олгоогүй байдаг.

Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2 дахь хэсэгт "хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол төлөөлөгчид шууд хүргүүлэх хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх” хэмээн заасан буюу маргаан бүхий хийсэн гэх сонсох ажиллагааны жагсаалтын 9, 10, 11 дэх хэсэгт нэг байгууллагын нэр байх бөгөөд бодит байдал дээр 19 иргэн, аж ахуй нэгжид байгалийн цогцолбор газрын захиргааны зүгээс фэйсбүүк пэйж хуудсаараа пост оруулсан нь мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсэгт “хорь буюу түүнээс доош тооны этгээдэд сонсгохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх. Шаардлагатай тохиолдолд утас, факс, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдлээ баталгаажуулна” хэмээн заасанг шууд зөрчсөн байна.

Захиргааны байгууллага өөрийн санаачилгаар шийдвэр гаргах ажиллагааг явуулахад Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу нөхцөл байдлыг тогтоож, 25 дугаар зүйлд заасны дагуу нотлох баримтыг цуглуулж, 26 дугаар зүйлд заасны дагуу оролцогчийн сонсох, 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааг явуулах зэргээр нэг нь нөгөөгөөсөө нөхцөлдсөн үргэлжилсэн шинжтэй үйл ажиллааг дутуу хэрэгжүүлсэн байна.

Өөрөөр хэлбэл олон тооны этгээдэд сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т заасан өдөр тутмын хэвлэлд нийтэлж мэдэгдэх аргыг мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заасан ижил хүсэл зориг, нэг эрх, ашиг сонирхолтой, захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд дундаасаа төлөөлөгч томилж оролцохоор ашиг сонирхлын хувьд нэгдсэн олон тооны этгээдүүдийн хувьд тэдгээрт сонсох, мэдэгдэх ажиллагааг хийхэд ашиглахаар хуульчилсан байна.

Тиймээс нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэр нь захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөнөөс хууль ёсны болж чадаагүй, цаашлаад маргаанд хамаарах нөхцөл байдлын тайлбарыг нь сонсоогүйгээр үндэслэл бүхий болоогүй, улмаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.

Хуулийн нарийвчилсан зохицуулалтаар “зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, талбай бариагүй, тариалан эрхээгүй байхыг ойлгоно” хэмээн Улсын дээд шүүх тайлбарласан байдаг. Гэвч хариуцагч нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан нэхэмжлэгчтэй газар эзэмшүүлэх гурвалсан гэрээ байгуулах үүргээ огт биелүүлээгүй нэхэмжлэгч нь удаа дараа гэрээ байгуулах хүсэлт гаргасан байдаг бөгөөд энэ талаар бичгээр гаргасан хүсэлт хэрэгт авагдсан байдаг.

Түүнчлэн анх газар ашиглах эрхийг 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр авах үед болон түүнээс хойших хугацаанд буюу 2020 оны 4 дүгээр сараас 2022 оны 2 дугаар сар хүртэлх хугацаанд Ковид-19 цар тахлын үеийн бүх нийтийн болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт Засгийн газрын тогтоолоор шилжсэн байх хугацаанд иргэн, аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй, хязгаарлагдсан нийтэд илэрхий нөхцөл байдлыг нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн хувьд газраа зориулалтын дагуу ашиглах боломж хязгаарлагдсан хүндэтгэн үзэх шалтгаанд тооцох эсэхийг харгалзаагүй захиргааны шийдвэр үндэслэл бүхий болоогүй байна.

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2023 оны дүгээр сарын 25-ны өдрийн ******* тоот тушаалыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Х*******” ХХК-иас 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр бүсэд байрлах Дугуй бургастын 2 га газрыг ашиглах эрхийн гэрчилгээ авсан. Гэвч хариуцагч байгууллагаас 2023 оны дүгээр сарын 25-ны өдрийн ******* дугаар  тушаалаар хүчингүй болгосон. Ингэхдээ хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа. Нэгдүгээрт захиргааны байгууллага өөрийн санаачилгаар шийдвэр гаргах ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд тодорхой заасан. 24 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоогоод мөн хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу нотлох баримтыг цуглуулж, 26 дугаар зүйлд заасны дагуу оролцогчийг сонсоод, шийдвэрээ Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу мэдэгдэх, сонсох ажиллагааг явуулж, нэг нь нөгөөгөөсөө нөхцөлдсөн шинжтэй үргэлжилсэн үйл ажиллагаа явуулах ёстой байсан. Гэтэл энэ үйл ажиллагаа дутуу явуулсан буюу сонсох ажиллагааг явуулаагүй гэж маргаж байгаа юм. Нэгдүгээрт, Захиргааны ерөнхий хуулийн 27.2.2-т 21 буюу түүнээс дээш этгээдэд сонсгохоор бол олон нийтийн мэдээллийн хэрэгслийг ашиглаж сонсгож болно гэж байгаа. Гэвч хариуцагч байгууллагын байгалийн цогцолборт газрын захиргааны байгууллагын фэйсбүүк хуудсаар 22 этгээдтэй холбоотой пост хийгээд байгаа боловч тухайн постны 9, 10, 11 дэх этгээдүүд нь нэг байгууллага буюу нийтдээ 19 этгээдүүдэд олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглаж сонсох ажиллагаа явуулж байгаа нь хуульд заасан үндэслэл зөрчсөн. Нэхэмжлэгч байгууллагаас яагаад энэ сонсох ажиллагааг дутуу хийснийг удаа дараа дурддаг вэ гэвэл сонсох ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан бол ямар үйл ажиллагаа явуулаад байгаа юм, яаж ашиглаад байгаа юм, ашиглахтай холбоотой нэхэмжлэгч байгууллагаас, хариуцагч байгууллагаас холбоотой үүргээ биелүүлээгүйгээс ямар асуудал хөндөгдөөд газраа ашиглах, цаашлаад барилга барьж ашиглах эрх нь зөрчигдөөд байгааг тодруулах боломжтой байсан. Энэ газрыг 2021 онд авсан. 2021 оны дүгээр сарын 10-ны өдөр өмнөх захирлаас нь одоогийн захирал А.А*******д компанийг бүрэн хувьцаатай шилжүүлсэн. Ингээд цар тахал болон хөл хориотой холбоотой үйл ажиллагаа явуулах боломжгүй байж байгаад 2022 оноос эхлээд үйл ажиллагаа явуулах боломжтой болсон. Байгууллагуудын болон тухайн аялал жуулчлалын бүс нутагт жуулчид болон иргэдийг хүлээж авах боломжтой болсон. Нэхэмжлэгч байгууллагаас захиалгаа өгөөд тусгай зөвшөөрөлтэй газраар эскиз зургаа гаргуулсан. Эскиз зургаа гаргасантай холбоотой ямар хэмжээний барилга байгууламж барих юм, ямар хэмжээний төсөв өртөг гарах юм гэдэг нь тодорхой болсон. Тухайн эскизээ албан ёсоор батлуулсан боловч манайхаас гуравласан гэрээ шаардаад эхэлсэн. Одоо гэрчээр асуух гэж байгаа этгээдүүдээс энэ гэрээгээ өгөөч ээ, бичиг баримт дутуу өгчихсөн юм биш үү гээд шаардсан. Гэрээгээ анхнаасаа байгуулаагүй болохыг олж мэдсэн. Гэрээ байгуулахыг хүссэн хүсэлт зоригоо илэрхийлсэн, бичгээр гурван удаа хүсэлт өгсөн. Хамгийн сүүлд буюу 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гэрээ байгуулъя гэдэг хүсэлтээ өгөхөд 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдөр шуудангаар ирүүлсэн албан бичгээр танайд олгосон газрын цуцалсан гэдэг хариу ирүүлснээр шүүхэд хандсан. Хоёрдугаарт Монгол Улсын Дээд шүүх газраа зориулалтын дагуу ашиглаагүй үндэслэл, хугацааг яаж тоолох юм бэ гэвэл зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг нь газар эзэмшүүлэх гэрээг байгуулснаас хойш хуанлийн тооллоор бүтэн 2 жилийн хугацаанд гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй байхыг ойлгоно гээд маш тодорхой заасан. Газар эзэмших гэрээг байгуулаагүй мөртөө хугацааг хэзээнээс тоолж энэ захирамжийг гаргаад байгаа нь ойлгомжгүй. Хоёрдугаарт гэрээнд заасан зориулалтаар газар ашиглаагүй гэж тушаалд дурддаг мөртөө гэрээ байгуулах үүргээ өөрсдөө биелүүлээгүй. Энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн удирдлагын тухай хуулийн 74.2-т заасны дагуу тухайн бүсийн Засаг дарга нь хууль тогтоомжийг биелүүлэх зорилгоор харьяа нутаг дэвсгэрийн иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудтай нийтийн эрх зүйн гэрээ байгуулах эрхтэй буюу үүрэгтэй гэж хариуцагч талын байгууллагын үүрэг байгаа юм. Энэ үүргээ биелүүлээгүй мөртөө хэзээнээс хугацаа тоолоод байгаа нь ойлгомжгүй, мөн гэрээнд заасан зориулалтаар ашиглаагүй гэдэг үндэслэлээр тушаал гаргаад байгаа мөртөө ямар ямар үндэслэл, зориулалт зааж гэрээ байгуулсан нь тодорхойгүй. Ийм үндэслэлээр хууль бус захиргааны акт гаргасан байгаа учраас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны дүгээр сарын 25-ны өдрийн А/580 тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагатай.” гэв.

8. Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.А******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Би 2021 оны дүгээр сарын 10-ны өдөр Ш.Ц гэдэг хүнээс энэ газрыг худалдаж авсан. Энэ газар нь 3 хоногийн дараа бичиг баримт нь гарч ирсний дараа компанийнх нь гэрчилгээг, газрын гэрчилгээг, 10 сая төгрөгийн татвар төлсөн баримт, тус татварыг би өөрөө өөрөө төлсөн, эдгээр баримтыг дандаа эх хувиар нь авдаг гэхээр нь гуравласан гэрээг хийдэг газрыг нь би мэдэхгүй, Ш.Цыг надад зааж өгөөч гээд Ш.Цтай хамт ийн хажуу талд ногоон байшинд өгсөн. Тэнд аваачиж өгөхөд нэг хүүхэн сууж байсан. 2021 оны бүгдээрээ масктай хатуу үе байсан. Тэгээд баримтуудаа аваачиж өгчхөөд энэ бичиг баримтыг хүлээж авсан гэсэн бичиг надад өгөх үү гэхэд шаардлагагүй, та явж бай гэсэн. Тэгээд явсан. Бичиг баримт өгсний дараа 2021 оны 10 сараас эхлээд би мөнгөө данс руу нь хийсэн, би татварыг нь төлсөн болохоор Ш.Ц алга болчихсон. Тэр газар би 3-аас 4 удаа очсон. Дандаа ногоон байшин нь хаалттай, эсхүл цайндаа орсон гэсэн бичиг наасан, тэнд ерөөсөө ямар ч төр захиргааны байгууллага гэж хэлэхэд хэцүү газар байсан. Ингэж явсаар байгаад дараа нь эх хувиуд нь байхгүй болчихоор нь би н.Б гэдэг хуульч авсан. Би өөрийнхөө өмнөөс төлөөлүүлээд н.Бг явуулаад байсан. н.Б ирэхдээ хүн байхгүй гээд яг л миний мөргөж байсан юмнуудыг надад давтан хэлээд байсан. Тэгээд би өөрөө энэ материалууд ер нь алга болчихлоо, н.Б хоёулаа Байгаль орчны яаманд хүсэлтээ өгье гээд Байгаль орчны яам руу газрын гэрчилгээг шинээр олгоно уу гэж хүсэлт өгөөд 45 хоногийн дараа газрын гэрчилгээ гарч ирсэн. Аж ахуйн нэгжийн гэрчилгээгээ дахиж би 100 айлын тэнд мэдүүлээд дахиад газрын гэрчилгээгээ гаргаж эхэлсэн. Гэхдээ би тэнд дандаа харуул хамгаалагч ажиллуулж байсан. Дандаа цалинг нь өгдөг, нэг өвгөн байдаг. Одоо гадаа сууж байгаа. Ш.Цаас худалдаж авахдаа 400 хүүхдийн мод үржүүлгийн сургууль барих чиглэлтэй, маш гоё сургуулийн зураг төсөл гаргуулаад түүнийгээ батлуулах гээд араас нь хөөцөлдөөд Барилгын хөгжлийн яам руу хандахад надаас гуравласан гэрээ шаардсан. Гуравласан гэрээ авчирч өгөхгүй бол батлагдахгүй гэсэн. Яваагүй биш би зөндөө явсан. Гэтэл бидний хийсэн бүтээсэн бүх ажлыг үнэгүйдүүлээд нэг мэдсэн чинь миний энэ газрыг хүчингүй болгосон гэсэн бичиг Байгаль орчны яамнаас ирсэн. Би өнөөдрийг хүртэл араас нь ингээд хөөцөлдөөд яваад байдаг. н.Эрдэнэбилэг гэдэг хуульч авсан, тэр хүний маань бие нь муудлаа. Араас нь дахиад л энэ хуульчийг авлаа. Энэ хуульч н.Бг авлаа. Надад их гомдолтой л байна. Байгаль орчны яам яагаад миний газрыг гэнэт хүчингүй болгоод, цаана нь эзэн байгаад байгаа юм уу? Зөв шийдэж өгөөсэй гээд ирсэн.” гэв.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа “...Анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн дүгээр тушаалаар “Х*******” ХХК-д байгалийн цогцолборт газрын хамгаалалтын бүсийн 20 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаагаар газар ашиглах эрх олгосон.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны дүгээр сарын 25-ны өдрийн .Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай. ******* дугаар тушаалаар “Х*******” ХХК-д олгосон газар ашиглах эрхийг хүчингүй болгосон.

Тус хүчингүй болгосон тушаалын гол үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “....хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй....” гэж заасныг удирдлага болгосон.

Нэхэмжлэгч нь Газрын тухай хуульд заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2-оос дээш жил дараалан ашиглаагүй болох нь байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дугаар албан бичигт ирүүлсэн саналаар нотлогдож байна.

Мөн Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно”, “Мөн зүйл, хэсэгт заасан “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч энэ талаарх холбогдох нотлох баримтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлээгүй байдаг.

Мөн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх хууль тогтоомж, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын биелэлтийг хангуулах, зөвшөөрөл авсан байгууллагатай гэрээ байгуулах, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын хүрээнд явуулж болох үйл ажиллагаанд зөвшөөрөл олгох, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлдэг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа байгууллага учраас Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагааг байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа хийсэн болно.

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны дүгээр сарын 25-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” ******* дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тушаал байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ““Х*******” ХХК анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн тушаалаар байгалийн цогцолборт газрын эд 2 га газар ашиглах эрхийг олгосон. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны дүгээр сарын 25-ны өдрийн ******* гэдэг тушаалаар тус газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг. Тушаалын үндэслэл болох хүчингүй болгосон заалт Газрын тухай хуулийн 40.1.6 тухайн газар хүндэтгэн үзэгдэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу үйл ажиллагаа 2 жил явуулаагүй бол газар ашиглах эрхийг цуцална гэдэг. Энэ хуулийн дагуу байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 08 дугаар сарын 31-ний гэдэг саналыг үндэслээд тухайн аж ахуйн нэгжийн газар ашиглах эрхийг цуцалсан. Хамгаалалтын захиргаа Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хийсэн. Сонсох ажиллагааг 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дугаар албан бичгээр хийсэн. Энэ албан бичгийг тухайн Хамгаалалтын захиргааны сайт болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайтад байршуулсан. Тухайн саналын хавсралтад нийт 22 аж ахуйн нэгжүүдийн газар ашиглах эрхийг цуцлах сонсох ажиллагааг хийсэн. Нэхэмжлэгч давхцалтай гэж ярьж байна. Энэ нь тухайн аж ахуйн нэгжийнх нь нэр нэг боловч тухайн газрынх нь нэгж талбар өөр өөр байгаа. Өөр өөр тушаалаар газар олгосон газрыг тус тусад нь цуцлах нь хууль зүйн үндэслэлтэй. Тиймээс энэ нь 22 аж ахуйн нэгжийн сонсох ажиллагааг хийсэн баримт юм. Тус хамгаалалтын захиргаа 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хээрийн судалгааг хийсэн байдаг. Энэ хээрийн судалгаан дээр “Х*******” ХХК ямар нэгэн үйл ажиллагаа явуулсан баримт байдаггүй. Сонсох ажиллагааны дагуу тухайн компани 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хариу тайлбарыг Хамгаалалтын захиргаанд хүргүүлсэн нь хавтаст хэргийн 228 талд байгаа. Энэ сонсох ажиллагааны хүрээнд тухайн аж ахуйн нэгж хариу тайлбараа ирүүлсэн. Энэ аж ахуйн нэгж нийт 3 удаа яаманд албан бичиг хүргүүлсэн байсан. Нэгт, 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр гэрчилгээг гээгдүүлсэн тул дахин олгож өгнө үү гэсэн хүсэлт, тус хүсэлтийн хариуг амаар өгсөн гэдэг тэмдэглэгээ программд авагдсан. Сонсох ажиллагаанд орсон тул уг асуудал шийдвэрлэгдэх хүртэл дараа дахин хандана уу гэсэн нь хоёр дахь хавтаст хэргийн 83-87 дахь хуудсанд авагдсан. Мөн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 03 гэсэн албан бичгээр гэрээ байгуулах хүсэлтээ яаманд гаргасан. Үүний хариуг нь гэсэн албан бичгээр хүргүүлсэн байдаг. Тухайн аж ахуйн нэгж гэрээ байгуулах хүсэлтээ анх 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр яаманд гаргасан. Түүнээс өмнө хамгаалалтын захиргаа болон яаманд ямар нэгэн байдлаар гэрээ байгуулах хүсэлтээ гаргасан баримт авагдаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч “Х*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч “Х*******” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 2025 оны дүгээр сарын 02-ны өдөр “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны дүгээр сарын 25-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах” гэж тодруулсны хүрээнд хэргийг хянан хэлэлцсэн болно.

2. Нэхэмжлэгчээс “Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд зааснаар захиргааны акт гаргахын өмнө сонсох ажиллагааг явуулах, мөн хуулийн 27 зүйлд зааснаар сонсох ажиллагааг ямар арга хэлбэрээр, хэзээ явуулах талаар мэдэгдэл хүргүүлж, хэрэв сонсох ажиллагааг явуулсан бол түүний явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гаргасан саналыг баримтжуулах нарийн дэс дараатай, үргэлжилсэн шинжтэй үйл ажиллагааг явуулаагүй, сонсох ажиллагаанд оролцогч нь тайлбар гаргах боломж огт олгоогүй зөрчсөн, нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэр нь захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөнөөс хууль ёсны болж чадаагүй, цаашлаад маргаанд хамаарах нөхцөл байдлын тайлбарыг нь сонсоогүйгээр үндэслэл бүхий болоогүй, улмаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хариуцагч нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан нэхэмжлэгчтэй газар эзэмшүүлэх гурвалсан гэрээ байгуулах үүргээ огт биелүүлээгүй, нэхэмжлэгч нь удаа дараа гэрээ байгуулах хүсэлт гаргасан, Ковид-19 цар тахлын үеийн нийтэд илэрхий нөхцөл байдлыг нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн хувьд газраа зориулалтын дагуу ашиглах боломж хязгаарлагдсан хүндэтгэн үзэх шалтгаанд тооцох эсэхийг харгалзаагүй...” гэж,

2.1. Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч “Газрын тухай хуульд заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2-оос дээш жил дараалан ашиглаагүй болох нь байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дугаар албан бичигт ирүүлсэн саналаар нотлогдож байна, нэхэмжлэгч энэ талаарх холбогдох нотлох баримтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлээгүй, Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагааг байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа хийсэн” гэж тус тус тайлбарлан маргасан.

3. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгчид Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар тушаалаар Улаанбаатар хотын , байгалийн цогцолборт газрын ийн гэх байршилд 2.0 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар олгосон.

3.1. байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дугаар албан бичгээр Байгаль орчин аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн бодлого зохицуулалтын газарт “...Тус хамгаалалтын захиргаанаас 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны албан ёсны сошиал хуудсаар Монгол Улсын “Захиргааны ерөнхий хууль”-ийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 27 дугаар зүйлийн 27.4.2-т заагдсан үйл ажиллагааг явуулсан материал, хамгаалалтын захиргаанаас 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр явуулсан газар дээр нь хээрийн судалгааг хийж гүйцэтгэсэн ажлын фото зураг зэрэг мэдээллийг бэлтгэн хүргүүллээ. Хавсралтад дурьдсан 22 иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй учир хуульд заагдсан арга хэмжээг авч холбогдох шийдвэрийг гарган өгнө үү...” гэх саналыг явуулсны хавсралтын 1-д “Х*******” ХХК-ийн ашиглах эрхтэй газрыг хүчингүй болгох үндэслэл Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6, 40.1.5 гэж дурдаж саналыг хүргүүлсэн байна.

3.2. Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны дүгээр сарын 25-ны өдрийн ******* дугаар “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.4.1 дэх заалт, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн дугаар тушаалаар байгуулагдсан “Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2023 оны дүгээр сарын 07-ны өдөр хуралдсан дүгээр хурлаас гарсан шийдвэрийг тус тус үндэслэн байгалийн цогцолборт газрын Дугуй бургастын эд “Х*******” ХХК-д ашиглуулахаар олгосон газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил ашиглаагүй тул байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дугаар албан бичгээр ирүүлсэн саналын дагуу тухайн аж ахуйн нэгжийн 2.0 га газрын ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь тус тус тогтоогдож байна.

4. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж тус тус заасан, Улсын дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-т “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний, эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно, ... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тус тус тайлбарласан.

4.1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн (тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан) 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын , байгалийн нөөц газар, дурсгалт газраас аж ахуй нэгжид тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно” гэж заасан нь газар ашиглах харилцааны ерөнхий буюу материаллаг зохицуулалт бөгөөд энэ нь мөн хуулийн 35 дугаар зүйлийн дагуу иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас хамгаалалтын захиргаа буюу сум, дүүргийн Засаг даргад “газар ашиглах тухай хүсэлт гаргах”; 36 дугаар зүйлийн дагуу төрийн захиргааны төв байгууллага хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн “газар ашиглуулах шийдвэр гаргах”; уг шийдвэр гарсан тохиолдолд 37 дугаар зүйлийн дагуу “сум, дүүргийн Засаг дарга газар ашиглагчтай өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран гэрээ байгуулах” журмаар хэрэгжихээр байна.

4.2. Газар ашиглах гэрээ байгуулах нь эрх бүхий этгээдийн газар ашиглах эрх олгох тухай нэгэнт гарсан шийдвэрийн дагуу нэг талаас захиргаа, нөгөө талаас газар ашиглагчийн эрх, үүргийг гэрээгээр тодорхойлсон зохицуулалт юм.

4.3. Гэтэл нэхэмжлэгчээс газраа зориулалтын дагуу ашиглахын тулд эхлээд гэрээ байгуулах хүсэлтээ гаргаж байж дараа дараагийн газраа зориулалтын дагуу ашиглахад шаардагдах ажиллагаануудыг үе шаттайгаар хийх болон зориулалтын дагуу ашиглах нөхцөлөө бүрдүүлэх урьдач нөхцөл болохоор байхад нэхэмжлэгч хуулийн этгээд нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар тушаалаар газар ашиглах эрх үүссэнээс хойш хуулийн дээрх зохицуулалтын дагуу газар ашиглах талаар гурвалсан гэрээ байгуулаагүй, газар ашиглах гэрээ байгуулахаар холбогдох материалын хамт эрх бүхий захиргааны байгууллагад хүсэлт, холбогдох баримт гаргасан үйл баримт байхгүй, тогтоогдохгүй байна.

4.4. Шүүхээс “Х*******” ХХК-иас байгалийн цогцолборт газрын тусгай хамгаалалтын захиргаа болон Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандан гаргасан хүсэлтүүдийг хэрэгт нотлох баримтаар авсан боловч нэхэмжлэгчээс захиргааны байгууллагад хандан гэрээ байгуулах агуулгаар хүсэлт гаргасан гэж үзэхээргүй байна.

4.5. Тодруулбал, нэхэмжлэгчээс Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 17 дугаар албан бичгээр “…Газар ашиглах гэрчилгээг гээгдүүлсэн байх тул тухайн гэрчилгээг дахин олгож өгнө үү..” гэсэн агуулгатайгаар болон 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн дугаар албан бичгээр Б.Б гэх ажилтандаа итгэмжлэл олгосон агуулгатай албан бичгүүдээр гэрчилгээ дахин гаргуулахтай холбоотой хүсэлтээ шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт байдаг бөгөөд уг хүсэлтэд утсаар хариу өгсөн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны бичиг хэргийн /Able/ программын хуулбар дээр тэмдэглэгдсэн байна.

4.6. Харин байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн тоот “Тайлбар гаргах тухай” албан бичгээр тодорхой шалтгаануудаар барилга барих зөвшөөрөл авах ажиллагаа хойшлогдоод байгаа, дээрх нөхцөл байдлыг хүлээн авч үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлж өгөхийг хүссэн агуулгаар байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны сонсох ажиллагаанд тайлбар гаргасан байдаг.

4.7. Мөн нэхэмжлэгчээс Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалтын газарт хандан 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 03 тоот албан бичгээр гэрээ байгуулах тухай албан бичгийг хүргүүлсэн боловч Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны дүгээр сарын 25-ны өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай ******* дугаар тушаалаар газар ашиглах эрхийг цуцалсан тул өргөдөл, хүсэлт гаргаад шийдвэрлүүлэх боломжгүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй, хожим үүссэн нөхцөлөөр газар ашиглах эрх цуцалсны дараа үүргээ хэрэгжүүлэх хууль зүйн боломжгүй байна.

4.8. Гэрч болон нэхэмжлэгч нараас хүсэлтээ өгөх гээд сав газрыг захиргаанд удаа дараа уулзах гээд очиход байхгүй байдаг байсан гэх тайлбарыг өгдөг боловч албан ёсоор бүртгүүлж хүсэлтээ өгөөгүй, биечлэн очиход байдаггүй байсан гэх тайлбар нотолгооны бусад эх сурвалжаар нотлогдоогүй, энэ тохиолдолд хүсэлт өгөөд шийдвэрлэхгүй байсан гэж маргах нь үндэслэлгүй, захиргааны байгууллага үүргээ биелүүлэхгүй бол газар ашиглагчийн зүгээс хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхийн тулд гэрээ байгуулах үүргээ биелүүлэхийг холбогдох албан тушаалтнаас шаардах, шаардлагатай бол буруутай албан тушаалтны хууль бус эс үйлдэхүйтэй нь холбогдуулан дээд шатны захиргааны байгууллага болон шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргах бүрэн боломжтой байсан байна.

5. Иймд дээрх нөхцөл байдлуудаар нэхэмжлэгчээс хуульд зааснаар газар ашиглах эрх олгосноос хойш өөрийн эзэмшлийн газраа зориулалтын дагуу ашиглахаар холбогдох ажиллагаа хийсэн гэдэг нь баримтуудаар нотлогддоггүй, нэхэмжлэгчээс жижиг хашаа барьсан нь хүмүүс түүгээд дууссан гэх болон төсөл хэрэгжүүлэхээр ярилцсан, эскиз зураг хийсэн гэх тайлбар гаргах боловч газрыг зориулалтын дагуу ашигласан гэх үйл баримт нотлогдохгүй байх бөгөөд гэрээ байгуулахаар албан ёсоор хүсэлт гаргасан эсэх талаарх үйл баримт ч мөн нотлогдохгүй байна. 

6. Нэхэмжлэгчээс цар тахлын улмаас хүндэтгэн үзэх шалтгаан байсан гэж маргадаг боловч 2020 оны 11 дүгээр сараас бүх нийтийг хамарсан хатуу хөл хорио тогтоож 2022 оны 02 дугаар сараас цуцалсан, уг хугацаанаас хойш маргаан бүхий акт гарсан 2023 оны дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч хуулийн этгээдийг тухайн газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд хөл хорио тогтоохоос өмнө болон тогтоосны дараа нь газар ашиглах гэрээ байгуулах хүсэлтээ гаргаагүй байгаа нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 2-т Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан үүргээс гадна дараахь үүрэг хүлээнэ, Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д Газар ашиглагч нь энэ хуулийн 35.1.1, 35.1.2, 35.1.5, 35.3.1-35.3.5-д заасан болон бусад хууль тогтоомжид заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж заасан газар ашиглагчийн эрх, үүргийг хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

7. Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар Дархан цаазат газар, байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны үйл ажиллагааг хуульчилж өгсөн бөгөөд мөн хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх хууль тогтоомж, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын биелэлтийг хангуулах, зөвшөөрөл авсан байгууллагатай гэрээ байгуулах, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын хүрээнд явуулж болох үйл ажиллагаанд зөвшөөрөл олгох, хяналт тавих чиг үүргийг байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа хэрэгжүүлэхээр хуульчилсан бөгөөд энэ үүргийнхээ хүрээнд байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлд заасан сонгох боломжийн хүрээнд мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т заасны дагуу сонсох ажиллагааг хариуцагч захиргааны байгууллагын болон байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны албан ёсны цахим хуудсанд байршуулан хийснийг хууль зөрчсөн гэж үзэхээргүй байна.

8. Захиргааны ерөнхий хуульд 21 буюу түүнээс дээш этгээдэд мэдэгдэхээр бол тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглахаар заасныг үндэслэж цахим хуудсандаа 22 аж ахуй нэгжийн газрыг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн болохыг тодруулж байршуулсан үүнээс 3 нь нэг эзэмшигч хуулийн этгээдтэй байсан нь 21 буюу түүнээс дээш этгээдэд гэхэд хамаарахгүй гэж маргах боловч газар болон нэгж талбар өөр байгаа энэхүү тохиолдолд хамгаалалтын захиргаанаас газар ашиглах гэрчилгээнд бичигдсэн газраар, байршлаар нь хуулийн шаардлагад нийцүүлснийг буруутгахгүй боломжгүй.

9. Мөн уг сонсох ажиллагааг өөр аргаар хэрэгжүүлснээс нэхэмжлэгч хуулийн этгээдийн газраа зориулалтын дагуу хоёр жил дараалан ашиглаагүй гэх үйл баримт өөрчлөгдөхгүй тул зөвхөн сонсох ажиллагаа буруу явуулсан гэх үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй болно.

10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7-д зааснаар шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй тул хэргийн оролцогчдын хүсэлтээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 40.4.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х*******” ХХК-иас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны дүгээр сарын 25-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ж.МӨНХДЭЛГЭР

                                                ШҮҮГЧ                                Б.МӨНХ-ЭРДЭНЭ

                                                ШҮҮГЧ                                Т.МӨНХ-ЭРДЭНЭ