Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2018/ШЦТ/066

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч Д.Цогжавхлан,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Мэндээ,

Шүүгдэгч******* түүний өмгөөлөгч Х.Мөнхбаатар,

Нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******,******* нарт холбогдох 1814000100037 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 02 сарын 13-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, ******* овогт *******,

2. Монгол Улсын иргэн, ******* овогт*******,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *******,******* нар нь 2017 оны 12 дугаар сарын 30- 31-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Шаргалжуут 8 дугаар багийн нутаг “Илбэх” гэх газарт харилцан зодолдож бие биедээ хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч *******,******* нар нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Шаргалжуут 8 дугаар баг “Илбэх” гэх газар 2017 оны 12 сарын 30-31-нд шилжих шөнө харилцан маргалдаж шүүгдэгч******* нь *******гийн нүүрэн тус газар нь хөлөөрөө өшиглөж түүний бие махбодид хөнгөн хохирол, шүүгдэгч ******* нь*******ийн толгойн тус газар нь заазуур зүсэж түүний бие махбодид хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь ...

Шүүгдэгч *******гийн хохирогчоор өгсөн...******* согтчихоод надаас хэрүүл үг гүйгээд хэрэлдэх гээд байсан. Би дуугарахгүй байгаад байсан ба тэгсэн чинь******* хаанаасаа гаргаж ирсэн юм бэ мэдэхгүй хутга гаргаж ирээд надруу дайрсан чинь хажууд нь байсан  хутгыг нь булааж авсан. Тэгээд байж байгаад намайг тамхи татах гээд гэрийн багананы хооронд шалан дээр суусан чинь******* ирээд миний нүүрлүү хөлөөрөө өшиглөсөн, тэгээд миний ам хамарнаас цус гараад******* бид хоёр барилцаж аваад хүмүүс салгасан. Тэгээд манай эхнэр, манай хүү ******* хоёр*******ийг дагуулаад гараас нь хөтлөөд гэрт нь хүргэж өгөх гээд дагуулаад гараад явсан. Тэгээд би гэртээ байж байтал******* орилоод ална гээд ирж байгаа чимээ сонсогдохоор нь би гарт нэг юм баригдахаар нь би авч гэрээсээ гарсан чинь******* над дээр ална гээд хүрээд ирсэн. Тэгэхээр нь би тэр гарт баригдсан юмаараа Тийн толгойруу нь 2 удаа цохьсон, тэгээд манай хүүхэд ******* ирж салгасан. Тэр үед би нэлээд их согтуу байсан,******* ч гэсэн нэлээд их согтуу байсан. ... Эхлээд манай гэрт байхдаа******* надаас хэрүүл гуйгаад миний ам хамрыг дараад тамхи татуулахгүй байсан гэсэн, тэрнээс л болж бид хоёр маргалдсан,******* өөрөө тамхи татдаггүй юм.******* миний нүүрлүү хөлөөрөө нэг удаа л өшиглөсөн, харин хутга барьж дайрах гэсэн, тэр хутгаараа бол хатгаагүй л дээ, хутгыг нь булааж авсан юм. Харин би******* ийн толгойруу нь заазуураар 2 удаа цохьсон. Би юм гарт баригдахаар нь аваад гарахдаа заазуур гэж мэдээгүй, тэр заазуур нь миний эзэмшлийн манай гээрт хэрэглэдэг хоолны заазуур байгаа юм. Тэр*******ийн гаргасан хутга нь*******ийн өөрийнх нь хутга гэсэн ... гэсэн мэдүүлэг     /хх-ийн 80-83/,

Шүүгдэгч*******ийн хохирогчоор өгсөн ... 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн орой 21 цагийн үед  бид нар 2.5 летрын савтай пиво уусан, дараа нь манайд орж ирээд бас нэг пиво уусан, тэгээд Бгийн гэрт дахиад 2.5 летрын пиво уусан, тэрнээс хойш юу ч санахгүй байгаа юм, нэг мэдхэд гэртээ очсон байсан, манай эхнэр намайг гэртээ аваачсан гэсэн, болсон асуудлыг ерөөсөө мэдэхгүй байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 72-75/,

Гэрч ******* гийн ...2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн шөнө 23 цагийн үед Бгийн эхнэр бид нар хоол идээд, нар пиво ууж сууж байгаад******* хүн хүн рүү дайраад байснаа ******* гийн нүүр лүү хөлөөрөө өшиглөсөн, тэгээд ноцолдоод гэрээс гараад явсан, тэгээд манай бэр *******, гэрт нь хүргэж өгөх гээд дагуулаад явснаа******* эргээд хүрээд ирсэн, тэгээд гэрт байхад******* нь хутга гаргаж ирээд ******* лүү дайрсан чинь хутгыг нь **** булааж авсан ... гэсэн мэдүүлэг /хх- ийн 84-87/,

Гэрч *******ын....2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн орой   хоорондоо муудалцаад бие биенийгээ цохиж аваад байсан ба******* кармаанаасаа эвхдэг тонгорог хутга гаргаж ирээд ******* лүү дайрахаар нь би тэр хутгыг нь булааж авсан. Тэгээд Т Бгийн гэрээс гарч явсан, ******* гэртээ үлдсэн, тэгээд ******* бид 2 тэдний гэр лүү яваад тэднийд очоод байж байхад *******ийг заазуурдсан гэж Тийн эхнэр хэлэхээр нь ******* бид 2 *******гийнд очсон чинь гэрийн хаалганы баруун талд шалан дээр цус болчихсон******* гэрлүүгээ явчихсан, ******* гэртээ сууж байсан.******* нь хутга гаргаж ирээд Бгийн биед хүрээгүй байхад нь би хутгыг нь булааж авсан.******* нь шанаа руу нь 1 удаа цохьсон, нүүр лүү нь 1 өшиглөсөн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 100-103/,

Гэрч гийн ... манай эрүүл мэндийн төвд ирсэн дуудпагын дагуу би “Илбэх” гэх газарт******* гэх айлд очиход******* нь гэрийн зүүн талын орон дээр толгой гар нь цус болсон байдалтай байсан ба цусыг цэвэрлэхэд толгой хэсэгтээ 3 хэсэг газарт хуйх нь гэмтсэн, түүнээсээ цус алдсан байсан, мөн зүүн гарын шууны дээд хэсэгт зүсэгдсэн шархтай байсан ба би цус тогтоох эмчилгээ хийгээд шингэн сэлбээд үрэвслийн эсрэг эм өгөөд өвчин намдаах эмчилгээ хийж шарханд цэвэрлэгээ хийж оёдол тавьсан. Мөн ******* гэх хүний биеийг үзэхэд өөрт нь зовиур байхгүй, амин үзүүлэлт хэвийн дээд уруул бамбайн хавдаж халцарсан байсан ... гэсэн мэдүүлэг/ хх-ийн 107-109/,

Гэрч ын ... Тэгээд гэртээ байж байтал манай хадам ээж ирээд тэд нар зодоо хийгээд байна очоод нөхрөө аваатах гэхээр нь би Эын эхнэрийн хамт ******* ийн гэрт очсон чинь манай нөхөр гийн гэрийн урд талд газарт дээшээ хараад хэвтэж байсан. Тэгээд би ******* гийн эхнэрийн хамт нөхрийгөө дамжилж гэртээ аваачаад Цагдаагийн газарт дуудлага өгсөн юм. Намайг ******* гийн гэрт очиход манай нөхөр******* нь ******* гийн гэрийн урд талд цээжээрээ фудболктойгоо хэвтэж байсан ба толгойноос нь цус гарчихсан байсан. Харин тэр үед ******* гэртээ баганынхаа хажууд сууж байсан ба уруулнаас нь цус гарчихсан байж байсан. Тэр үед надад хутга заазуур юм харагдаагүй ээ. Яг юунаас болоод тэр хоёр яаж гэмтсэн талаар би тэр үед хамт байгаагүй болохоор мэдээгүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 113-114/,

Шүүгдэгч *******гийн яллагдагчаар өгсөн ...******* хаанаасаа гаргаж ирсэн юм бэ мэдэхгүй хутга гаргаж ирээд надруу дайрах гэсэн чинь хажууд нь сууж байсан **** тэр хутгыг нь булааж авсан, тэгээд арай гайгүй болоод байж байгаад намайг тамхи татах гээд гэрийн багананы хооронд шалан дээр суучихсан байж байсан чинь******* ирээд миний нүүрлүү хөлөөрөө өшиглөсөн, тэгээд миний ам хамарнаас цус гараад******* бид хоёр барилцаж аваад хүмүүс салгасан. Тэгээд манай эхнэр, манай хүү ******* хоёр*******ийг дагуулаад чирээд гараас нь хөтлөөд гэрт нь хүргэж өгөх гээд дагуулж гараад явсан. Тэгээд би гэртээ байж байтал******* орилоод ална гээд ирж байгаа чимээ сонсогдохоор нь би гарт нэг юм баригдахаар нь би авч гэрээсээ гарсан чинь******* над дээр ална гээд хүрээд ирсэн. Тэгэхээр нь би тэр гарт баригдсан юмаараа Тийн толгойруу нь 2 удаа цохьсон, тэгээд манай хүүхэд ******* ирж салгасан. Тэр үед Т бид хоёр хоёулаа нэлээд их согтсон байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 167-169/,

Шүүгдэгч*******ийн яллагдагчаар өгсөн ... манай гэр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Шаргалжуут 8 дугаар багийн нутаг “Илбэх” гэх газарт байдаг юм. ******* гийнх болохоор манай гэрийн урдхан талд саахалт байдаг юм. Тэгээд 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ******* манайд ирээд 2,5 летрын хэмжээтэй 2 ширхэг пивыг хувааж уусан. Тэгээд тэрийгээ ууж дуусгачихаад ******* манай гэрт очъё гээд тэднийд очоод ******* гийнх 2,5 летрын хэмжээтэй нэг пиво гаргаж хувааж уусан, бас нэг дарс гаргаж ирээд хувааж уусан, тэгээд тэрийг ууж байснаа л би санаж байна, би тэрнээс хойш юу болсныг ерөөсөө санахгүй байна. Хутга нь миний хутга байгаа юм, би тэр үедээ малын ширээр сур хийх гэж зүсэж байгаад мартаад аваад явж байсан байна лээ. Би тэр хутгыг гаргасанаа ерөөсөө санахгүй байгаа. ******* нь манай аавын төрсөн дүүтэй нь суусан, манай хүргэн байгаа юм. Бид хоёрын дунд ямар нэгэн хэрүүл маргаан, өс хонзонгийн зүйл байхгүй ээ, зүгээр л хэвийн харилцаатай байдаг, олон жил айл саахалт байдаг, хамаатан садан улсууд байгаа юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 159-160/,

Баянхонгор аймгийн Шүүхийн   шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 56 тоот шинжээчийн ...*******-н биед тархи доргилт, хуйх, зүүн чамархай, бугалганд шарх гэмтэл тогтоогдпоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд шинээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 129-130/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 53 тоот шинжээчийн ... *******-н биед тархи доргилт, урууланд шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд шинээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 135-136/,

-хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 4-10/,

-эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, тогтоол /хх-ийн 11, 45, 47, 48-51/,

-Шүүгдэгч*******ийн хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүхийн хуулбар, /хх-ийн 22-41/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн байх тул шүүгдэгч *******,******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.   

Шүүгдэгч *******,******* нар нь харилцан бие биедээ хөнгөн гэмтэл учруулсан ба хоорондоо эвлэрч хэргийн 43 дугаар хуудсанд эвлэрлийн гэрээг байгуулсан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүгдэгч *******,******* нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******,******* нарын эзэмшлийн тус бүр 5 тооны ямааг шүүгдэгч нарт буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эрээн иштэй эвхдэг тонгорог хутга 1 ширхэг, хар иштэй заазуур 1 ширхэг зэргийг устгаж, *******гийн нүүрний рентген зургийг буцаан олгож, шүүгдэгч нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт *******, ******* овогт******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******,******* нарыг тус бүр 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******,******* нарын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******,******* нарт мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******,******* нарын эзэмшлийн тус бүр 5 тооны ямааг шүүгдэгч нарт буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эрээн иштэй эвхдэг тонгорог хутга 1 ширхэг, хар иштэй заазуур 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, *******гийн нүүрний рентген зургийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *******д буцаан олгосугай.

7. Шүүгдэгч *******,******* нар нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.           

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******,******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА