Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 2024/ДШМ/625

 

 

 

 

 

 

    2024           5            29                                        2024/ДШМ/625 

 

 

Г.Э, Ц.О, Ц.Т, Ш.О нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

           прокурор Б.Сүрмандах,

           хохирогч, шүүгдэгч Ц.О, түүний өмгөөлөгч Ц.Баяртогтох,

           хохирогч, шүүгдэгч Г.Эын өмгөөлөгч Л.Батжаргал,

           цагаатгагдсан этгээд Ш.О, түүний өмгөөлөгч Б.Очирдорж,

           нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

           Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/72 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч Л.Батжаргал нарын хамтран гаргасан давж заалдах гомдол болон прокурор Б.Сүрмандахын бичсэн 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 16 дугаар эсэргүүцлээр Г.Э, Ц.О, Ц.Т, Ш.Онарт холбогдох эрүүгийн 2110000070487 дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. Амгай овгийн Г.Э, 1985 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Баатар Дулаан хан” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч ажилтай, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт, .........................тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:............................/;

            2. Ламын гэгээн овгийн Ц.О, 1971 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, эсгүүрчин мэргэжилтэй, ам бүл 1, ..................................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтй, “Тавилан лан” ХХК-ийн үүсгэн байгуулагч, ял шийтгэлгүй, /РД:............................./;

            3. Сартуул овгийн Ц.Т, 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлал, зочид буудлын менежмент мэргэжилтэй, “Тавин лан” ХХК-д менежер ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, .................................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД: .............................../;

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/106 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 600 нэгжгэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

            4. Уургачин овгийн Ш.О, 1990 оны 0 дүгээр сарын 28-ны өдөр Завхан аймаг Улиастай суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, ам бүл 1, ............................. тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.........................../;

            Шүүгдэгч Г.Э нь 2020 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Ивээл” хотхоны 41Б-1102 тоотод “Батбаян Дулаан" ХХК-ийн ажилтан Ш.Оыг гэртээ оруулж усны тоолуур бичүүлэхгүй гэж маргалдан, улмаар түүнийг түлхэж толгойн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол,

            2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Алтаргана” хотхоны 446 дугаар байранд байрлах “Баатар дулаан хаан” ХХК-ийн ажлын байран дээр “гаднаас цоожилсон, эд зүйл эвдэллээ" гэх шалтгаанаар маргалдан, хохирогч Ц.Оийн толгойн тус газарт нь гараараа болон өлгүүрийн төмрөөр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол,

            мөн тухайн цаг хугацаанд хохирогч Ц.Огийн үснээс зулгааж, толгойн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, санаатай учруулсан,

            Шүүгдэгч Ш.Онь 2020 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Ивээл” хотхоны 41Б-1102 тоотод оршин суух Г.Этой “гэртээ оруулж усны тоолуур бичүүлэхгүй!’ гэснээс маргалдаж, улмаар түүний нуруу болон хөл хэсэгт өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

                   Шүүгдэгч Ц.О нь Ц.Ттэй бүлэглэн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Алтаргана” хотхоны 446 дугаар байранд байрлах “Баатар дулаан Хаан” ХХК- ийн ажлын байран дотор “дуудлагын хүнээр хаалга онгойлгуулж, өмчид халдсан” гэх шалтгаанаар маргалдан, улмаар хохирогч Г.Тыг үсдэж, хана мөргүүлэн зодож, Г.Эыг өшиглөн цохиж, элдвээр доромжлон принтер болон бичиг хэргийн тавиур, баримтуудыг авч шидэн эвдэж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулан хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд нь халдсан,

Шүүгдэгч Ц.Т нь 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Алтаргана” хотхоны 446 дугаар байрны 3 давхарт байрлах “Баатар дулаан Хаан” ХХК-ийн ажлын байран дээр “дуудлагын хүнээр хаалга онгойлгуулж, өмчид халдсан” гэх шалтгаанаар маргалдан улмаар хохирогч Г.Тыг үсдэж, хана мөргүүлэн өшиглөн зодож, Г.Эыг өшиглөн цохиж, элдвээр доромжлон принтер болон бичиг хэргийн тавиур, баримтуудыг авч шидэн эвдэж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулан хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд нь халдсан, хохирогч Г.Тыг үсдэж, хана мөргүүлэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, хохирогч Б.Тын нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр, түүнээс олон хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Г.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, Ц.Оийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, Ц.Тий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, Ш.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хан-Уул дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Од холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Ш.Оыг цагаатгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.О, Ц.Т нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгож хөнгөрүүлэн өөрчилж,

                   Г.Эыг үргэлжилсэн үйлдлээр "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр түүнээс олон хүний эрүүл мэндэд хохирол учруулж үйлдсэн гэмт буруутайд, Ц.Тг бусадтай бүлэглэн буюу дангаараа “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хоёр хүний эрүүл мэндэд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд, Ц.Оийг бусадтай бүлэглэн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

                   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Эыг 4 сарын, Ц.Тг 5 /тав/ сарын, Ц.Оийг 01 /нэг/ сарын хугацаанд тэдгээрийн оршин суух нутаг дэвсгэрийг харьяалах Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж,

                   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Э, Ц.Т, Ц.О нар нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг нэр бүхий шүүгдэгч нарт анхааруулж мэдэгдэж,

                   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.10 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан энэ тогтоолоор Г.Э, Ц.О, Ц.Т нарт тус бүрд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус эдлэхээс тэднийг өршөөн хэлтрүүлж,

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Г.Эоос 231.000 төгрөг гаргуулж хохирогч Ц.Од 103.000 төгрөг, хохирогч Ш.Од 128.000 төгрөгийг, шүүгдэгч Ц.Оээс 564.000 төгрөг гаргуулж, хохирогч Г.Тд 375.000 төгрөг,  иргэний нэхэмжлэгч "Баатар дулаан хаан” ХХК-д 189.000 төгрөгийг, шүүгдэгч Ц.Тээс 766.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Тд 375.000 төгрөг, хохирогч Б.Тт 220.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч “Баатар дулаан хаан" ХХК-д 189.000 төгрөгийг тус тус олгож, хэрэгт хохирогч Ц.Оийн эд хөрөнгөд учирсан хохирол гэх 5.500.000 төгрөгийн шаардлага, иргэний нэхэмжлэгч “Баатар Дулаан хаан” ХХК-ийн нэхэмжлэлээс 1.264.084 төгрөгийн шаардлагыг тус тус хангахгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Т, Г.Т нар нь цаашид гарах эмчилгээний зардал төлбөр болон бусад хохирол төлбөртэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6  дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дөрвөн ширхэг сидиг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч  Г.Э, түүний өмгөөлөгч Л.Батжаргал хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэгт авагдсан баримтаар Ш.Онь хэрэг учрал болсон цаг хугацаанд буюу Засгийн газрын Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн гаргасан 62, 63, 64 дүгээр тогтоол /Зхх 174-177/ зэргийг болон 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Монгол улсад зорчиж ирсэн Франц улсын иргэнээс ковидын халдвар илэрсэн байхад “Гамшгаас хамгаалах тухай” хуулийг зөрчиж, усны тоолуурын заалт авах шаардлагатай гэж шалтаглан Г.Эын гэрт түүний зөвшөөрөлгүйгээр нэвтрэн орж, бага насны буюу 6 настай, 2 настай хүүхдүүдийн /Зхх 226-228 эрүүл мэндэд аюултай байж болзошгүй байх нөхцөл байдал үүсгэсэн тул Г.Эын зүй ёсны тавьсан шаардлагыг үл тоомсорлон Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-д заасан орон байрны халдашгүй байдалд хууль бусаар халдсан байдаг. Мөрдөн шалгах ажиллагаанд Ш.Охохирогчоор өсөн /1хх 37-38/, Ш.Оын яллагдагчаар өгсөн /1хх 202/, гэрчээр Ц.Энхсүрэн /1хх 46-48/ нар мэдүүлэг өгсөн байдаг бөгөөд гэрч Ц.Энхсүрэн нь Ш.Оыг Г.Э нь хаалгаа онгойлгож өгөөд шууд зодсон, Ш.Онамайг шатаар доошоо бууж байхад 9 давхарт Г.Э зодсон гэх мэдүүлгийг өгсөн байдлаар хамт явж байсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг илт зөрүүтэй, эргэлзээ бүхий нөхцөлтэй байдаг болно. Ш.Онь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  мэдүүлэгтээ усны тоолуур авах үүрэгтэй гэх боловч эрүүгийн хэрэгт авагдсан Засгийн газрын 2020 оны 194 дүгээр тогтоолын хавсралтад заасан Хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагааны жагсаалт /Зхх 84/-д орон сууцны ашиглалтын үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд /контор/ ороогүй байхад бусдын орон байрны халдашгүй байдалд халдаж, гэрт нь нэвтрэн орж улмаар бага насны 2 хүүхдүүдийн эрүүл мэндэд аюултай байдал үүсгэсэн, бусдын эд хөрөнгийг эвдэлж хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан гэрч Ц.Г, Г.Пүрэвжав, хохирогч Г.Э нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтаар нотлогддог.

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Э /1хх 23-27/, гэрч Ц.Г /1хх 44-45/, гэрч Г.Пүрэвжав /1хх 51-52/ нарын мэдүүлгээр Ш.Онь Г.Эын гэрт нэвтэрч орсон болох нь тогтоогддогоос гадна усны төлбөр тооцоог задгайгаар бичих эсвэл мессежээр авах боломжтой байсаар атал бусадтай зүй бус харьцаж маргаан үүсгэсэн, мөн бусдын эд хөрөнгийг /хаалга/ эвдэлж 510.000 төгрөгийн хохирол учруулсан нь “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн үнэлгээний тайлан /1хх 120-128/ болон хэргийн /1хх 164-168/ авагдсан 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн “Универсал авто комплекс” ХХК-ийн хаалганы төлбөр 1.650.000 төгрөг хүлээн авсан орлогын ордер зэрэг баримтаар тогтоогддог.

Шинжээчийн 3510 дугаар дүгнэлт /1хх 69-70/-ээр Г.Эт ар нурууны зүүн хажуу хэсэгт зүүн ташааны дээд хэсэгт 5x5 см, 6x5 см, 6x2 см талбайд улаан хүрэн өнгийн тав тогтсон олон тооны зурагдсан зулгаралтуудтай, зүүн шууны дотор доор 10x05,5 см талбайд улаан хүрэн өнгийн тав тогтсон зурагдсан зулгаралттай, баруун шилбэний урд дунд 5x3 см бүдэг ногоон өнгийн цус хуралттай.., Г.Эын биед нуруу, ташаа, шуунд зулгаралт, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой...” гэх гэмтлүүдийг нэрлэн заасан. Гэтэл анхан шатны шүүх Г.Эын нуруунд учирсан зулгаралт гэмтлийг шинжээч эмч Н.Туяагийн “...Тарловын уйланхай гэдэг гадуураа хальсан бүрхүүлтэй, дотроо тунгалаг шингэн агуулсан уйланхайт өөрчлөлтийг хэлдэг. Энэ нь гэмтэлтэй ямар нэгэн байдлаар шалтгаант холбоогүй, архаг өөрчлөлт. Г.Эын Интермед эмнэлэгт хийлгэсэн MRI шинжилгээнд гэмтлийн гаралтай эмгэг тогтоогдоогүй, эдгээр онош нь архаг өвчин юм...” гэх мэдүүлгээр үгүйсгэгдэж байна гэж, нуруунд учирсан зулгаралт гэмтлийг өөр төрлийн архаг хууч өвчин буюу нуруунд үүссэн уйланхайтай харьцуулан дүгнэсэн нь хэт өрөөсгөл, үндэслэлгүй бөгөөд мөн гарын шуу, ташаанд учирсан зулгаралт гэмтлийн талаар шүүх дүгнэлт хийгээгүй болно. Г.Э нь Ш.Од өшиглүүлсний дараа нуруу, ташаа, шилбэ, шуунд учирсан зулгаралт гэмтэл ихээхэн зовуурьтай байсан учраас хэрэг учрал болсон өдөр Интермед эмнэлэгт үзүүлж, MRI шинжилгээнд хамрагдсаны дараа нуруундаа архаг өөрчлөлтэй болсон талаар мэдсэн байдаг. Хэрэгт авагдсан “Интермед эмнэлэг”-ийн үзлэгийн баримтаар 2020 оны 3 дугаар сарын 7-ны өдөр 11 цагийн үед гэртээ хүнд өшиглүүлсэн, нуруу болон баруун шилбэний урд хэсэгт улайсан зулгарсан шархнуудтай, бага зэргийн хавантай, зүүн гарын бугуй хэсэгт зулгарсан шархтай Г.Эт учирсан гэмтлийн талаар дурдсан байна. Шинжээчийн №3401дугаар дүгнэлтээр “...Зулайн орой хэсгийн хуйхаар тэмтрэхэд эмзэглэлтэй, зүүн бугалгын гадна хэсэгт 3,5x2,5 см талбайд овойж хавдсан, уг хэсгээр эмзэглэлтэй. Биеийн бусад хэсгээр ил харагдах гэмтэлгүй.., гээд Ш.Оын биед тархи доргилт, зүүн бугалгад зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэх гэмтлүүдийг дурдсан. Г.Эын яллагдагчаар /1 хх 212-217/ мэдүүлэг өгсөн байдаг. Ш.Од үүссэн гэмтэл нь бусдын орон байранд хүчээр нэвтрэн орох хууль бус үйлдэл гаргахдаа орон сууцны хаалгыг хүчтэй цохиж нүдэх, хаалганы бариулаас өөр рүүгээ хүчтэй татах, савчуулах, мөрлөж түлхэх, хүчтэй өшиглөх зэрэг үйлдлийн улмаас үүссэн байх магадлалтай, маш их хүчтэй гадны нөлөөний улмаас хаалганы дотор бариул хугарсан зэрэг байдлаар дүгнэхэд Ш.Оын биед эдгээр гэмтэл учирсан байх боломжтой байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч, эмч С.Чулуунсүх /5хх73 тал/ нь тархины доргилт биеэс гарах хүчний нөлөөнд үүсэх боломжтой эсэх талаар тодруулахад тархи доргих боломжтой гэх хариултыг өгч байсан болно. Ш.Од үүссэн гэмтлийг Г.Э учруулсан гэх нөхцөл байдал нь ихээхэн эргэлзээ бүхий нөхцөл байдалтай байгаа болно.

Хэрэгт авагдсан хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн баримт, гэрч хохирогч нарын мэдүүлгээр Г.Э нь Ц.О, Ц.О нарт хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар үгүйсгэгддэг. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Тын /2хх 47-49/ хохирогч Б.Тын /2хх 51/, гэрч Р.П/2хх 61-62/, Г.Г/2хх 72-75/, А.Т/2хх 78-79/, Б.М/2хх 82-85/, Г.Э /2хх 86-87/, Г.У/2хх 90-91/ гэх эдгээр гэрч, хохирогч нарын мэдүүлгээр шүүгдэгч Г.Э нь Ц.О, Ц.О нарт хөнгөн хохирол учруулсан гэх нөхцөл байдал хангалттай үгүйсгэгддэгээс гадна Ц.О, Ц.Т нар нь 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “Алтаргана” хотхоны 446 дугаар байранд байрлах “Баатар дулаан Хаан” ХХК-ийн ажлын байранд “дуудлагын хүнээр хаалга онгойлгуулж, өмчинд халдсан” гэх шалтгаанаар хохирогч Г.Тыг ажлын өрөөнд нь түүнийг үсдэж, нүүрийг нь маажиж зодсон, гэрч Г.Уүсдэж алгадаж хэл амаар доромжилсон, шүүгдэгч Г.Эын эд зүйл буюу гар утсыг авч шидэж дэвсэн эвдэж 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан /3 хх 10/, улмаар 7 сартай жирэмсэн байсан түүнийг зодсон, “Баатар дулаан хаан“ ХХК-ийн эзэмшлийн принтер болон бичиг хэргийн тавиур, баримтуудыг авч шидлэн эвдэж, хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхэнд халдаж байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулан танхайрсан байдаг. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.О /2хх 35/, Ц.О /2хх 41-44/, гэрч Ц.О /2хх 70/, гэрчээр Ц.Т /2хх 93-94/, гэрч Х.Ц/2хх 102-103/, гэрчээр Ц.Т /2хх 63/ гэх мэдүүлгийг өгсөн байдаг. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.Т Т манай эгч Ц.Ог үсдээд зогсож байхаар нь цохисон” /5хх 54/, Ц.О “тухайн гэмтлийг танд хэн учруулсан бэ гэхэд Т учруулсан/5хх 58/ гэх мэдүүлэг өгсөн байна. Хохирогч Ц.О мэдүүлэхдээ Г.Э нь Ц.Оийг өлгүүрээр толгой рүү нь цохисон, намайг үсдэж, хэвлий тус газар өшиглөсөн гэх боловч Ц.Отай хамаарал бүхий этгээд нар болох Ц.О, Ц.Т, Х.Цнарын мэдүүлгээр Г.Эын гэм буруутай гэх үйлдэл нотлогддоггүй бөгөөд Ц.О, Ц.Т, Х.Цнарын мэдүүлэг маш их зөрүүтэй, хэргийн бодит байдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн гэдэг нь эргэлзээ бүхий байгаа болно. Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт заасны дагуу Ц.О, Ц.О нарын мэдүүлэг дангаараа нотлох баримтаар үнэлэгдэхгүй гэж үзэж байна. Иймд хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Г.Э нь хохирогч Ш.О, Ц.О, Ц.О нарт хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал хангалттай тогтоогдохгүй байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид  ашигтайгаар шийдвэрлэх зарчимд үндэслэн, түүнд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Сүрмандах бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх шүүгдэгч Ш.О, Г.Э нарын дунд болсон маргаан зодоонд өөр бусад хүн оролцоогүй, зөвхөн 2 шүүгдэгчийн дунд болсон үйлдлийн улмаас хэн алиных нь эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байхад болсон үйл явдлыг бүх талаас нь дүгнэж үзэлгүй, хэт нэг талыг барьж шүүгдэгч Ш.Оыг хохирогч Г.Эын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримтыг нотлогдоогүй гэж дүгнэсэн атлаа, харин шүүгдэгч Г.Эыг Ш.Оын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримтыг тогтоогдсон гэж үзэж Г.Эыг гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй юм. Шүүх дээрх зарим шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохдоо хөнгөн хохирол учруулсан үйл баримт бүрэн хангалттай нотлогдож тогтоогдоогүй, хохирогчийн шилбэ рүү нэг удаа өшиглөсөн гэх Ш.Оын үйлдэл нь гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэж үзэхээр байна гэж дүгнэсэн, мөн шүүгдэгчийн “ шилбэ рүү нь нэг удаа өшиглөсөн" гэж мэдүүлсэн мэдүүлэгт ач холбогдол өгч, харин энэ талаар хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд бусад хэрэгт байгаа нотлох баримтуудыг хэрхэн няцааж үгүйсгэсэн талаар дүгнэлт хийгээгүй шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8, 36.7 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна. Шүүх шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулахдаа Өршөөлийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэл, шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Хохирогч, шүүгдэгч Ц.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Өөр хэлэх тайлбаргүй. ...” гэв.

Хохирогч, шүүгдэгч Ц.Оийн өмгөөлөгч Ц.Баяртогтох тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Л.Батжаргал өөрийн үйлчлүүлэгчээ цагаатгуулахаар гомдол гаргасан байна. Миний хувьд улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэргийг өршөөлд хамруулах бөгөөд анхан шатны шүүх энэ талаар зөв дүгнэлт хийсэн. Гэмт хэрэг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гарсан. Прокурор гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрөөгүй, хохирол, хор уршиг төлөгдөөгүй байхад анхан шатны шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэсэн гэж байна. Миний үйлчлүүлэгч болон өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан зүйлчлэлийн талаар маргаж, гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаагүй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан баримтын хүрээнд бусдын эд хөрөнгийг устгасан гэсэн үйл баримт тогтоогдоогүй. Мөн эд хөрөнгө устгаагүй талаар шинжээчийн дүгнэлт гарсан. Мөн Ц.Ттэй бүлэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан санаа зорилгын хүрээнд тухайн байгууллага руу нэвтэрч танхайран, хэвийн үйл ажиллагааг нь алдагдуулаагүй, харин эсрэгээрээ Ц.О нь Тын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэж зүйлчилсэн нь хуульд нийцсэн. Энэ агуулгаараа бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан үйлдлээ хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн. Тиймээс анхан шатны шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогдоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хэргийг эцэслэн шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Ш.Отус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “....Этой маргалдсан гэх энэ хэрэг гарснаас хойш 4 жил 2 сар 22 хоног өнгөрсөн байх бөгөөд би энэ хугацаанд ажлын байраа солих, гадаад руу сургуульд явах зэргийн алийг нь ч хийж чадахгүй, нааш, урт хугацаагаар цааш дуудагдаж, маш хүндрэлтэй байсан. Давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, би хүний биед огт халдаагүй хэр нь өдий хүртэл яллагдагч гэсэн нэр зүүж, анхан шатны шүүхээр цагаатгагдсан байхад дахин буруутай мэтээр зодсон, халдсан гэх асуудлыг ярьж байгаад гомдолтой байна. Г.Эын өмгөөлөгчөөс мэдүүлэг зөрүүтэй, гэрч Энхсүрэнгийн талаар ярьж байгаа боловч тус хүн нь надтай хамт ажиллаж байсан хүн бөгөөд тухайн үед Э намайг цохиж байгааг харсан талаар мэдүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Ш.Оын өмгөөлөгч Д.Очирдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Г.Эын өмгөөлөгч болон прокурор шүүхийн Ш.Оыг цагаатгасан нь үндэслэлгүй, хүлээн зөвшөөрөхгүй гэж байгаа боловч шийтгэх тогтоолыг хүчингүй болгох хангалттай үндэслэлийг тодорхой тайлбарлахгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарсан бол шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмын дагуу анхан шатны шүүх шийдвэрээ гаргасан гэдгээ тайлбарласан. Өөрөөр хэлбэл, прокурор Ш.Оын гэм бурууг эргэлзээгүй тогтоож чадаагүй. Хэргийн үйл баримт болон хэн, хэний биед, яаж халдсан талаар нэг гэрч харж мэдүүлсэн нь Энхсүрэн бөгөөд тухайн гэрч нь Ш.Отай хамт явсан хүн. Гэтэл шүүгдэгч Г.Эын өмгөөлөгч Энхсүрэнг хажуу айлын хүн мэтээр тайлбарлаж байна. Ц.Энхсүрэн нь Г.Э Ш.Оыг зодсон, харин Ш.ОГ.Эыг огт зодоогүй, зодоод байхаар нь болиулсан, салгасан. Тэгээд Г.Э нөхрийгөө дуудахаар нь айгаад доошоо буугаад явсан гэж тайлбарладаг. Шүүх хэргийн үйл баримтыг шууд харсан гэрчийн мэдүүлгийг үнэлэх хэрэгтэй. Мөн гэрийн хаалга эвдсэн гэж ярьдаг боловч Ш.Оыг Г.Эын гэрийн хаалгыг эвдээгүй, гэрт нь орж хаалгыг нь чанга цохиогүй болохыг Энхсүрэн гэрчилсэн. Хаалга эвдсэн гэсэн худал зүйл яриад байгааг дуудлагаар очсон цагдаагийн алба хаагч Ган-Эрдэнэ давхар нотолж “Намайг дуудлагаар очиход хаалганы асуудал яриагүй, сүүлд хаалганы асуудал яригдаж эхэлсэн” гэж мэдүүлдэг. Бусад гэрчүүд болох  Г, Пүрэвжав, Мөнхбаатар нар Г.Эын хамаарал бүхий, түүний ярьсан зүйлийг сонссон буюу дамжмал шинжтэй мэдүүлэг өгсөн гэрчүүд тул тэдгээрийн мэдүүлгийг шүүх үнэлээгүй нь зөв. Хэний биед, хэн халдсан нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад оролцогч нарын өгсөн мэдүүлэг болон хэрэгт авагдсан камерын бичлэгээс тодорхой харагддаг. Өөрөөр хэлбэл, Г.Э Ш.Оын биед халдсан нь харагдана. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ш.Оын үйлдлийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Г.Э нуруу руу нэг нь өшиглөсөн гэж мэдүүлдэг боловч хэн өшиглөснийг тайлбарлаж чадаагүй. Мөн түүнийг Ш.Оөшиглөсөн гэдгийг ч нотолж чадаагүй. Энэ талаар нотлох ажиллагааг прокурор ч хийгээгүй. Г.Э болон түүний нөхрийн хувийн байдлын талаар хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд тэд хэн нэгэнтэй маргалдсан даруйдаа зодолддог хүмүүс шиг харагддаг. Тиймээс зөвхөн Ш.Оын үйлдлээс болж гэмтсэн гэж үзэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, прокурор Ш.Оыг таамгаар хоорондоо маргалдаж, бие биедээ гэмтэл учруулсан байх боломжтой гэсэн байдлаар ялласныг шүүх үнэн бодитой дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э, Ц.Т, Ц.О, Ш.Онарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Г.Э, Ц.Т, Ц.О, Ш.Онарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Г.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Ц.Оийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  Ц.Тий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Ш.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж Хан-Уул дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Од холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Ш.Оыг цагаатгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.О, Ц.Т нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгож хөнгөрүүлэн өөрчилж, Г.Эыг үргэлжилсэн үйлдлээр "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр түүнээс олон хүний эрүүл мэндэд хохирол учруулж үйлдсэн гэмт буруутайд, Ц.Тг бусадтай бүлэглэн буюу дангаараа “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хоёр хүний эрүүл мэндэд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд, Ц.Оийг бусадтай бүлэглэн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

1. Шүүгдэгч Г.Э нь 2020 оны 3 дугаар сарын 7-ны өдөр “Ивээл” хотхоны 41Б-1102 тоотод “Батбаян Дулаан" ХХК-ийн ажилтан Ш.Од усны тоолуур өгөхгүй гэж маргалдан, улмаар түүний гар руу түлхэж толгойн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

хохирогч Ш.Оын “...1102 тоотын айлын эмэгтэй тоолуурын заалтаа өгнө гэж байхгүй шүү” гэж орилоод намайг заамдаж аваад, хананд шахаад толгой руу гараараа хоёроос гурван удаа цохисон.  ...дахиад араас ирээд “чи муу яасан даварчихсан бэ, чамайг ингээд явуулчихна гэж бодоо юу” гээд намайг хананд шахаад толгой руу цохиод байхаар нь би цагдаад дуудлага өгсөн.  ...би Г.Э гэх хүний гэр лүү ороогүй, тэр хүн оруулаагүй. Би тэр айлын хаалгыг гараараа тогшсон, эвдэлж хэмхэлсэн асуудал байхгүй. Усны заалтаа өгөөч гэхэд өгөхгүй, манайх танай байгууллагатай төлбөр тооцооны маргаантай байгаа гээд намайг цохиж, хэл амаар доромжилсон. ...Намайг цохиод байхаар ажлын хавтсыг толгой дээрээ барьж хамгаалсан. ...” /1хх 32-38/,

                   гэрч Ц.Г“...Мөнхбаатарын гэрийн хаалга нь онгорхой байсан ба надтай зөрөөд нэг эрэгтэй лифтэнд суугаад доошоо буусан. Танихгүй эмэгтэй Мөнхбаатарын үүднийх нь өрөөнд зогсож байсан. Намайг очиход тэр эмэгтэй гараад явсан. Мөнхбаатарын хоёр хүүхэд нь уйлчихсан, эхнэрийнх нь нүд улайчихсан, уйлчихсан юм болов уу гэж бодсон. Тэгтэл Г.Э “би цагдаа дуудчихсан, наад эмэгтэй чинь цагдаа дуудсан чинь зугтаачихлаа, та манай хоёр хүүхдийг харж байгаач” гэж хэлээд явсан. Тухайн үед Мөнхбаатарыг гэрийн хаалганы дотор талын бариул хугарчихсан, дээд нугас салчихсан байсан. Мөнхбаатарын гэрт анх очиход Г.Э, Ш.Огэх хүмүүсийн биед ил харагдах гэмтэл шарх байсан эсэхийг би анзаараагүй. ...” /1хх 42-44/,

                   гэрч Б.М“...эхнэр Э нь "Батбаян дулааны ажилтан гэх эрэгтэй, эмэгтэй 2 хүн гэрт дайрч орж ирж намайг зодсон” гэж хэлсэн. ...” /1хх 57-58/,

                   гэрч Ц.Э“...1102 тоотод очоод Ш.О“усны заалт авахаар явж байна” гэж хэлтэл нөгөө эмэгтэй “усны заалт өгөхгүй” гээд уурлаад орилоод, хаалгаа хаачихсан. Ш.Одахиад хаалгыг нь тогшсон чинь нөгөө эмэгтэй гарч ирээд уурлаад Ш.Оын үснээс зулгаагаад, толгой руу нь нэг удаа цохиж, өшиглөсөн. Тэгэхээр нь би салгахад нөгөө эмэгтэй нөхөр рүүгээ утсаар залгаад “Батбаян дулааныхан гэр рүү дайрч орох гээд байна” гэж худлаа яриад байсан. Би Ш.Оыг үлдээчихээд доошоо буугаад явчихсан. 3 давхарт явж байхад нэг давхарт нөгөө эмэгтэйн нөхөр Мөнхбаатар гэх хүн “хаана байна, ална аа" гээд орилоод ороод ирж байгаа нь сонсогдсон. ...Ш.Онадад “нөхөр нь намайг бас зодсон" гэж хэлсэн. ...1102 тоот айл гэртээ орохыг зөвшөөрөөгүй учраас бид хоёр тэр айл руу ороогүй, хаалгыг тогшсон, харин өшиглөсөн асуудал байхгүй. Г.Э, Ш.Онарын биеийн ил харагдах хэсэгт ямар нэгэн гэмтэл шарх харагдаагүй, Ш.Оуйлчихсан байсан. /1хх 47-48/,

                   гэрч Ц.Г“...дуудлага өгсөн айлын эмэгтэйтэй уулзахад “усны заалт авна гэж дайрч орж ирэх гээд маргаан болсон, улмаар зодлоо” гээд ярилцаад байж байтал усны заалт авах эмэгтэй нь бас намайг зодож, цохисон гэсэн тайлбар яриа гарсан тул хоёр эмэгтэйг дагуулан авчирсан. Тухайн өдөр хаалга үүд эвдсэн яриа гараагүй. Уг эмэгтэй гэртээ орж гадуур хувцсаа өмсөөд бид нарыг дагаж ирсэн. ...”  /1хх 59-60/,

                   гэрч Г.П“...би охиныхоо гэр лүү орж явахад 1102 тоот айлын хаалга онгорхой байсан. Дотор нь эмэгтэй хүний дуу чанга гараад байсан учир хэрэлдээд байна гэж бодсон. Ямар хүмүүс маргалдаж байгааг хараагүй. ...Намайг охиныхоо гэрт авчирсан юмаа тавиад буцаад гарахад ажлын хувцас өмссөн эрэгтэй, эмэгтэй хоёр хүн гараад шатаар доошоо бууж байх шиг харагдсан. /1хх 53/,

            Г.Эын хохирогч болон яллагдагчаар өгсөн: "...хүүхэд маань гэрийн хаалга онгойлгосон байсныг мэдээгүй, хартал “Батбаян дулаан” компанийн ажилтан гэрийн үүдэнд зогсчихсон, дотроос нь хаалга хаасан байдалтай нь таарсан. Тухайн үед би цар тахал гарсан, хөл хорио тогтоосон байхад айлуудаар явах ёсгүй, та нар задгайгаараа бич, эсхүл би утсаар чинь заалтаа явуулна гэж хэлээд гар гэхэд гарахгүй байсан. ...хаалгаа нээгээд тэр хоёр хүнийг түлхсэн чинь эмэгтэй нь гарахгүй хаалганы дотор бариулаас бариад хөлөө хавчуулж, эрэгтэй нь гадна бариулаас бариад хаалга хаалгахгүй зогсоод байсан. Би хаалгаа татах гэтэл эмэгтэй нь миний гарыг самардаж, гар луу цохиж, Мөн хаалга руу хоёр удаа чанга өшиглөсөн. Эрэгтэй нь миний бөөр орчимд гараараа цохиж, өшиглөсөн. Хэрэг гарсны дараа хаалгаа ашиглах боломжгүй болсон тул шинээр солиулсан. Би Ш.Оын толгойн тус газарт нь цохиогүй, ноцолдож байхдаа хаалга нугасаараа унаж, толгойдоо цохиулсан байж магадгүй. Ш.Озүүн гараараа дотор бариулаас барьчихаад хаалга том нээх гэхэд нааш цааш таталцаж байхад хаалганы ирмэгт хөшигдөж цохигдсоноос гэмтэл нь үүссэн байх. ...” /1хх  212-217, 3хх 123, 4хх 43/ гэсэн мэдүүлгүүд, 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 3408 дугаар “...Ш.Оын биед тархи доргилт, зүүн бугалгад зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. ...” /1хх 63-64/,

            “Хөрөнгө үнэлгээний төв” ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 468 дугаар “...1102 тоотод байрлах орон сууцны гадна хаалгыг 510.000 төгрөг болохыг тодорхойлов. …” /1хх 120-129, 165-168/ гэсэн тайлан,  гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /2хх 8, 10/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 17-21/, сиди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 73-74, 4хх 20-32/ зэрэг баримтуудаар,      

            2. Шүүгдэгч Г.Э нь 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 446 дугаар байранд байрлах “Баатар дулаан хаан” ХХК-ийн ажлын байран дээр “гаднаас цоожилсон, эд зүйл эвдэллээ" гэх шалтгаанаар маргалдан, хохирогч Ц.Оийн толгойн тус газарт нь гараараа болон өлгүүрийн төмрөөр цохиж, мөн тухайн цаг хугацаанд хохирогч Ц.Огийн үснээс зулгааж, толгойн тус газарт нь цохисон гэмт хэргийг,

                   шүүгдэгч Ц.О, Ц.Т нар нь бүлэглэн “Баатар дулаан Хаан” ХХК-ийн ажлын байранд дотор “дуудлагын хүнээр хаалга онгойлгуулж, өмчид халдсан” гэх шалтгаанаар маргалдан, улмаар хохирогч Г.Тыг үсдэж, хана мөргүүлэн зодож, Г.Эыг өшиглөн цохиж, элдвээр доромжлон принтер болон бичиг хэргийн тавиур, баримтуудыг авч шидэн эвдэж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулан хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд нь халдсан,

                   мөн Ц.Т нь хохирогч Г.Тыг үсдэж, хана мөргүүлэн зодож, хохирогч Б.Тыг нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Ц.Огийн “...Г.Э нь гараа зангидаад 2-3 удаа цохиж аваад, үүдний ойролцоо байсан төмөр өлгүүрээр Ц.Оийн толгойн хэсэгт цохиж байхыг нь хараад Г.Эын гараас өлгүүрийг нь булааж аваад хажууд тавиад, эргээд хартал Г.Э шууд миний хэвлий орчимд өшиглөхөөр нь би хувцсаа гөвсөн. Гэтэл дахин хэвлий хэсэгт өшиглөхөөр нь би доош болтол шууд миний үснээс татаж, чирч 301 тоотоос гаргаж 302 тоотын үүдэнд авчирсан. Энэ үед Т гэх эрэгтэй хажуу талаас намайг хана руу хавсарч түлхэж байсан. ...Ц.Т нь намайг салгах гэж Тыг угзарч татаад салгаж байх шиг байсан.  Миний биед учирсан гэмтлийг Г.Э, Т нар нь учруулсан гэж үзэж байна. Миний хувьд Г.Эыг 2 удаа салгасан. Эхний удаад аав, дүү хоёр руу юм шидээд байхаар нь Г.Эыг тэвэрч аваад коридорт гаргасан. Мөн Ц.Оийн толгой руу цохиж байхыг нь хараад 2 дахь удаагаа салгаж авч байгаа. Тэрнээс өөрөөр хүний биед гар хүрсэн зүйл байхгүй. Миний бие хэвлийн тус газраа 2 удаа өшиглүүлсэн, 12 дугаар сарын 9-ний орчимд хэвлий орчмоор базалт ихтэй байсан тул өвчин намдаах эм уучих гээд эмчээс зөвлөгөө өгсөн. 12 дугаар сарын 30-ны өдөр эмчид үзүүлэхэд умай араар сул шингэн ихтэй байна, баруун өндгөвч умайн ар талаараа байршсан, ЭХО ойлт нь буурсан эмзэгшилтэй, зүүн өндгөвч хэвийн байрлалтай байна. Эмч нь надаас асуухдаа баруун өндгөвч яагаад ардуур орсон бэ, гээд чи хүчтэй газарт халтирч унасан уу, хүнд цохиулсан уу гэж асуусан. Ийм зүйлүүдээс болж өндгөвч доошоо унжсан өөрчлөлт орсон байгаа учир заавал эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж зөвлөсөн. ...” /2хх 36-39/,

            хохирогч Г.Тын “...Миний нүүрэн хэсэг болон гоо сайханд маань Ц.О нь духанд зулгаралт, баруун зовхинд цус хуралт, зулгаралт, хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлийг учруулсан. Намайг юу ч мэдээгүй байж байхад үсдээд ар нуруугаар унагааж нүүрийг маань маажсан. Гэтэл манай ерөнхий нягтлан Г.Эын гар утсыг Э гэх залуу авч шидээд, улмаар гарыг нь ард нь мушгиад, бөгсөн бие рүү нь өшиглөхөөр нь жирэмсэн хүн зодлоо гээд ажилчид салгасан. Тэр үед нь би Эд хандаж “чи жирэмсэн хүн зодлоо, шоронд орнодоо” гэхэд “чи юу гээд байгаа юм” гээд намайг үсдэж, үстсэн чигээрээ хана мөргүүлсэн, доошоо унахад өшиглөсөн. Миний 2 шуу, мөрний дээр цус хуралт, зүүн сарвуу, чигчий хурууны зулгаралт үүссэн. Ковидын хөл хориноос болоод эмнэлэгт хэвтэж чадаагүй, одоогоор гзрээр эмчилгээ хийлгэж байна. О нь миний баруун зовхинд цус хуралт, зулгаралт, духанд зулгаралт, хуйханд цус хуралт гэх гэмтлүүдийг үүсгэсэн. Харин Ц.Т нь намайг үсдэж, хана мөргүүлсэн, гарт учирсан болон зөөлөн эдийн гэмтлийг үүсгэсэн. /2хх 48-49, 4хх 35/,

            хохирогч Б.Тын "... Г.Эыг жирэмсэн болохоор нь өрөөнөөс нь авч гарсан.  Г.Тыг Ц.Т гэх залуу нь үстсэн байдалтай байхыг нь харсан. Би буцаад Г.Тыг авах гэтэл үүдэнд нь хүмүүс бөөгнөрсөн байхаар нь орж чадаагүй. Гэтэл миний ард шуугилдах чимээ гарахаар нь эргэж хартал Г.Этой Цогнойдоржийн охин гэх эмэгтэй нь зууралдсан байхаар нь салгах гээд очсон. ...Ц.Т гэх залуу нь шууд миний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиход миний толгой дүүрээд байсан. Ц.Т нь ямар нэгэн шалтгаангүйгээр хүрч ирээд миний урдаас шууд уруул орчимд 1 удаа цохиж дээрх гэмтлийг надад учруулсан. ...” /2хх 52-54, 4хх 164-165/,

            Ц.Оийн хохирогчоор өгсөн: “...302, 303 тоотын цоожийг нь эвдээд орчихсон байсантай нь таарсан. ...Мөнхбаатартай уулзах гээд 301 тоот руу явж ортол манай оффист өдөр орж ирсэн Т шууд миний үснээс зулгааж, ширээн дээр ар нуруугаар унагаад, зэргэлдээ сууж байсан эмэгтэй нь шууд дараад авсан. Би нэг хэсэг ухаан сааталд орж өөрийгөө хянах чадваргүй болсон байсан. ...Т нь үсээ унжуулж байгаад өөрийнхөө нүүрийг маажиж байгаа харагдсан ба “аа намайг маажчихлаа, зодчихлоо” гээд орилж байсан. Би коридорт гарч өөрийн утсаар бичлэг хийгээд эргээд орсон. Намайг бичлэг хийгээд дуустал Г.Э тус өрөөнд байсан өлгүүрээр толгой түрүүгүй цохиж авсан. Тын биед би гэмтэл учруулаагүй, намайг маажчихлаа гээд өөрөө өөрийнхөө нүүрийг маажиж байхыг харсан. Тухайн үед би хаалга эвдлээ гэдгийг сонсоод дүү Ц.Ттэй хамт явж орсон юм. /2хх 42-45/,

            гэрч Р.П“...Би 12 цагийн үед ирэхэд “Ач Очир” ХХК нь 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гэрээ цуцлах тухай” гэсэн бичиг өгөөд 302, 303 тоотыг цоожилсон байсан. Тэр үед манай нягтлан Тэгшээ “та нар чинь яагаад жирэмсэн хүн зодоод байна” гэхэд орж ирээд ширээн дээрээс юм авч шидээд байсан эмэгтэй хэрэлдээд Тэгшээгийн нуруу руу цохих шиг болсон. ...” /2хх 61-62/,

            гэрч А.Т“...Тэгээд тэр залуу Г.Тыг зодож байхад нь шүүгээ мөргүүлсэн. Г.Эыг О гэх эмэгтэй өлгүүрийн төмрөөр цохих гэж байхад нь Ган-Эрдэнэ хөлийг нь булааж авсан чинь Г.Эыг гараараа үсдээд авсан. Г.Уүснээсээ зулгаалгасан, Г.Т үсдүүлээд дух нь хавдсан, нүүрээ маажуулсан байсан. Тын шүд хугарч, эрүү нь хавдсан байсан. ...” /2хх 78-79/,

            гэрч Б.М“...богино хар куртик өмссөн эмэгтэй нь “та нар муусайн гуйлгачид  зайлцгаа” гээд  нягтлан Ууганцэцэгийн ширээн дээр байсан бичиг баримтыг нь хамаад газарт аваад шидэлсэн. Т болиоч гэхэд нөгөө эмэгтэй Тын үснээс зулгааж улмаар нүүрийг нь маажиж авсан.  Г.Угарч ирээд Г.Тыг зодоод байна шүү дээ гэхээр нь салгах санаатай миний бие болон Ган-Эрдэнэтэй явж байтал Г.Тын үс нь сэгсийсэн байдалта газар сууж байгаа харагдсан ба хажууд нь Э гэх залуу нь байгаа харагдсан. ...” /2хх 81-85/,

            гэрч  Г.У“...Тыг залуухан эрэгтэй нь үсдэж авч улмаар хана мөргүүлсэн. ...”  /2хх 90-92/,

            гэрч Х.Ц“... Ц.О 301 тоот руу явж орсон, би үүдэнд байж байтал Ц.Оийг нэг охин үсдэж татсан. Тэр үед Ц.О хойшоо унахдаа гараараа ширээн дээр байсан эд зүйлсийг унагаасан. Ц.О, О нарын биед ажлын хувцастай нэг жижиг залуу мөн өөрийнхөө нүүрийг маажаад байсан эмэгтэй нар гэмтэл учруулсан гэж бодож байна. /2хх 102-104/,

            гэрч Г.Г“...Г.Тыг цохиж авсан залуу нь мөн намайг цохих гэхээр нь би бултаад цохиулаагүй. Э гэх залуу нь Тыг үсдээд хана мөргүүлж байсан. ...” /2хх 72-75/,

            шинжээч эмч Б.г“...Б.Тыг үзэхэд 2 дугаар шүдний хугарал, 1 дүгээр шүдний паалан эмтэрсэн гэмтэл учирсан байсан. Уг гэмтэл үүсэх үед уруул язрахгүйгээр үүсэх боломжтой. ... ” /2хх  120/     

            шинжээч эмч Т.Н“... Г.Тын биед учирсан тухайлбал духанд зулгаралт гэмтэл нь маажих үед үүсэх гэмтэл, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохих, цохигдох, шүргэгдэх, нидрэгдэх үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтлүүд байна. Энэ духны зулгаралт гэмтэл нь дангаар үүссэн бол гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Мөн эдгээр учирсан гэмтлүүд нь дан дангаар үүссэн бол гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ...” /2хх 176/,

Г.Эын хохирогч болон яллагдагчаар өгсөн: “...303 тоот өрөөнд ажлаа хийгээд байж байхад өрөөний хаалга хаагдах шиг болсон, өрөөний хаалга цоожтой байхаар нь  өрөөнд байсан хяналтын камерын бичлэгийг ухрааж үзэхэд Ц.О ирээд 302, 303 тоот өрөөг гадна талаас нь цоожилж байгаа бичлэг байсан. ...16 цагийн орчимд хүн ирээд хаалга онгойлгож өгсөн. Ц.О нь Ууганнямын ширээн дээр байсан санхүүгийн баримтуудыг гараараа нурааж, газар унагаж, принтер авч шидээд эндээс зайл” гэж элдэв бусаар хэлж доромжилж байхыг хараад өөрийн гар утсыг гаргаж ирээд бичлэг хийх гэтэл Ц.Т нь миний гар утсыг булааж аваад газар шидэхээр нь утсаа автал гарыг мушгиад, намайг түлхэж унагаасан. Ц.Т нь эргэж хараад Тын нүүрэнд нь алгадаад, түлхсэн. Ц.О Г.Тын үсийг нь зулгааж, нүүрийг нь маажсан. Ц.О нь хувцасны өлгүүр бариад над руу дайрах үед Б.Т салгаж хойш болгоход Ц.Т Б.Тын нүүрэнд нь цохиж шүдийг нь хугалсан. ...миний гар хэсэг газарт зулгарсан, цээж хэсэг хөндүүр байсан, Би Ц.О гэх хүний биед халдаж цохисон зүйл огт байхгүй. Харин над руу өлгүүр барин дайрч, гэдэс рүү чичих үед Ц.Ог надаас салгасан. Энэ үед Ц.О намайг үсдэж хана мөргүүлэх үед би өөрийгөө хамгаалж, үснээс зулгааж зууралдсан. Ц.О нь дахин над руу дайраад толгойноос үсдэж хана руу мөргүүлж, хөл гараараа гэдэс рүү өвдөглөсөн. ...” /3хх 121-122, 124/,

Шүүгдэгч Ц.Оийн яллагдагчаар өгсөн: "...Баатар дулаан Хаан” ХХК нь манай 446 байрны 301, 302, 303 тоот байруудыг зээлийн гэрээгээр авч, гэрээ байгуулахдаа Мөнхбаатар, Г.Э нар нь авсан. Анх орон сууцны зориулалтаар авч, сүүлд оршин суугч нараас орон сууцанд байгууллага үйл ажиллагаа явуулаад байна, Гадна орчинд бохирдол үүсгэж байна гх асуудал эхэлсэн. 2020 оны 4 дүгээр сараас эхлэн гэрээний дагуу төлөлтөө хийхгүй байсан учир уг компанийг гаргах талаар мэдэгдэж байсан боловч шийдэлд хүрч чадаагүй. Уг асуудлыг шийдэх гэж хаалгыг цоожилсон боловч Мөнхбаатар орж ирээд асуудлаа шийдье гэсэн. Манай захирал хаалга онгойлгох гээд очиход хаалгыг эвдэлсэн байсан. Би хаалганы зургийг дараад цагдаад дуудлага өгсөн. Өрөөнөөс гарах гэхэд өрөөнд сууж байсан 2 эмэгтэйн нэг нь над руу дайрч миний дээрээс дараад ноцолдоод байсан. Би гарах гэсэн боловч гаргахгүй зам хаагаад зогсоод байсан. Тэр үед Цогной ах намайг авах гээд ирсэн боловч нэг хүн зогсоод оруулахгүй байсан. Би тэр өрөөнөөс гараад гар утсаараа бичлэг хийсэн. Өрөөнд байсан Мөнхбаатарын эхнэр Г.Э нь Ц.Т, Х.Цогной ах нар руу нулимаад, толгой бие рүү нь цохисон. Намайг бичлэг хийж байгааг мэдээд муужирч унаад байсан. Ц.Т Г.Эыг өшиглөсөн зүйл болоогүй, өрөөнд миний үснээс татаад толгой руу цохиод байсан, ...” /2хх 66-69, 3хх 115/,

Шүүгдэгч Ц.Тгийн яллагдагчаар өгсөн: “...Ц.Отэй 1 давхарт таарахад “Баатар дулаан хан” ХХК-ийн ажилчид хаалга эвдэж байна, хамт очъё гэхээр нь 301 тоот өрөө рүү орсон. Би эвдэрсэн гэх хаалганы цоожны зургийг дараад зогсож байхад Г.Э нэг залуугийн хамт 301 тоот өрөө рүү ороод удаагүй шуугилдаад, юм унаж байгаа чимээ гарахаар ороход хүмүүс наана нь хааж зогссон байсан. Ц.Оийг Г.Э болон бүдүүн эмэгтэй хоёр үсэдсэн байхаар нь Г.Эыг гараас нь хүчтэй татаж салгаад түлхсэн. Бүдүүн хүүхнийг мөн гараас нь татаж салгаад цааш түлхэх үед өмгөөлөгч гэх бүдүүн эмэгтэй миний малгайтай цамцнаас татаж, өөр лүгээ болгоод тавихгүй байсан. Ц.О эгчийг гаргах гээд Г.Этой зууралдаж тавиулаад, Ц.Оийг өрөөнөөс гаргасан. Удалгүй цагдаа нар “ирж юу болсон “талаар тодруулахад Ц.О эгчтэй Т зууралдаад, бие биеийгээ үсдэлцэж байхаар нь салгасан. Ц.Ог хэл амаар доромжлоод байхаар нь эргэж хараад Б.Тын нүүрэн тус газарт нэг удаа гараараа цохисон. Ц.Огийн биед учирсан гэмтлийг хэн учруулсныг би сайн мэдэхгүй. ...” /3хх 132-133/ гэсэн мэдүүлгүүд, 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 13331 дүгээр “...Ц.Огийн биед тархи доргилт, баруун зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 -т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. ...” /2хх 158-159/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1339 дүгээр “...Б.Тын биед баруун дээд 2 шүдний хугарал, зүүн дээд 1 дүгээр шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /2хх 108-109/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний 14 дүгээр “...Г.Тын биед баруун зовхинд цус хуралт, зулгаралт, духанд зулгаралт, зүүн бугалга, хоёр шуу, баруун мөрний дээр цус хуралт, зүүн сарвуу, баруун сарвууны чигчий хуруунд зулгаралт, хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...” /2хх 122-124/,

            Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 8-ны 13328 дугаар “...Ц.Оийн биед тархи доргилт, баруун чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. ...” /2хх 149-150/,

            Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 4-ний 3329 дугаартай: “...Ц.Тий зүүн гарын сарвууны ар гадаргууд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” /2хх 164-165/ гэсэн дүгнэлтүүд,        

            Дамно хөрөнгийн үнэлгээний 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн ХУ1-21-324 дугаар “ ...тус үнэлэгдэж буй хөдлөх эд хөрөнгө нь зах зээлийн үнэлгээгээр нийт 1.642.084 төгрөгөөр үнэлэгдэв. ...” /2хх 181-183/, 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн ХУ1-21-408 дугаар “iphone 11 promax” маркийн гар утсыг 1.100.000 төгрөгөөр үнэлэв. ...” /3хх 10-14/ гэсэн тайлан, Ц.О, Б.Т, Г.Т нарын биед үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт баримтууд /1хх 151-153, 2хх 114-116, 125-126, 137-146, 167-169/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Г.Эыг үргэлжилсэн үйлдлээр “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр түүнээс олон хүний эрүүл мэндэд хохирол учруулж үйлдсэн, шүүгдэгч Ц.Тг бусадтай бүлэглэн буюу дангаараа “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хоёр хүний эрүүл мэндэд хохирол учруулж үйлдсэн, шүүгдэгч Ц.Оийг бусадтай бүлэглэн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүх, шүүгдэгч Г.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар,  Ц.Тд 5 сарын хугацаагаар, Ц.От 01 сарын хугацаагаар тус тус зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.10 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Г.Э, Ц.О, Ц.Т нарт тус бүрд оногдуулсан ялыг тус тус өршөөн хэлтрүүлж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

 Шүүгдэгч Г.Эын өмгөөлөгч Л.Батжаргал “...Г.Э нь хохирогч Ш.О, Ц.О, Ц.О нарт хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал хангалттай тогтоогдохгүй байгаа тул “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдол,

прокурор Б.Сүрмандах “...Шүүх шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулахдаа Өршөөлийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий эсэргүүцэл тус тус гаргажээ.

            Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, шүүгдэгч Г.Эын өмгөөлөгчийн давж заалдсан гомдолд дурдсан “...Ш.О, Ц.О, Ц.О нарт хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал хангалттай тогтоогдохгүй...” гэх үйл баримтыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд шалгасан байх бөгөөд энэ талаар хохирогч Ш.Оын “...1102 тоотын эмэгтэй манайг заамдаж аваад хананд шахаад толгой руу цохиод байхаар нь би цагдаад дуудлага өгсөн...”, хохирогч Ц.Огийн “...Г.Э нь гараа зангидаад 2-3 удаа цохиж аваад, үүдний ойролцоо байсан төмөр өлгүүрээр Ц.Оийн толгойн хэсэгт цохиж байхыг нь хараад гараас өлгүүрийг нь булааж авч хажуудаа тавиад эргээд хартал Г.Э шууд миний хэвлий орчимд өшиглөхөөр нь би доош болтол шууд миний үснээс татаж 302 тоотын үүдэнд авчирсан. Энэ үед Т гэх эрэгтэй хажуу талаас намайг хана руу хавсарч түлхэж байсан. ...”, Ц.Оийн хохирогчоор өгсөн: “...манай оффист өдөр орж ирсэн Т шууд миний үснээс зулгааж, ширээн дээр ар нуруугаар унагаад, зэргэлдээ сууж байсан эмэгтэй нь шууд дараад авсан. Намайг бичлэг хийгээд дуустал Г.Э нь тус өрөөнд байсан өлгүүрээр толгой түрүүгүй цохиж авсан. ...” гэж тус тус мэдүүлсэн байхаас гадна дээрх үйл баримттай холбоотойгоор хохирогч нарт учирсан хохирлын талаарх шинжээчийн 3408, 13328, 13331 дугаартай дүгнэлт, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээс үзэхэд Г.Эын үйлдлийн улмаас Ш.О, Ц.О, Ц.О нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл тогтоогдсон, энэ талаарх бичгийн нотлох баримтуудыг няцаасан үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

            Мөн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлыг хянавал, Ш.Онь Г.Эын нуруу болон хөл хэсэгт өшиглөж шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан хөнгөн хохирол учруулан үйл баримт хангалттай нотлогдоогүй бөгөөд Г.Эын шилбэ рүү нэг удаа өшиглөсөн гэх Ш.Оын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчимд үндэслэн, Ш.Од холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

            Харин прокуророос Ц.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Ц.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.О, Ц.Т нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгож хөнгөрүүлэн өөрчилж” гэж бичсэн байх тул тус зүйлчил тус бүрээр нь бичиж, найруулгын шинжтэй өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзлээ.

            Түүнчлэн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэгдэх явцад 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Монгол Улсын Их хурлаас Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн ба уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “энэ хууль 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цагаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна” гэж хууль үйлчлэх цаг хугацааг тогтоож, “мөн хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ’' гэж мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан журмын дагуу шүүгдэгч Г.Э, Ц.О, Ц.Т нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг өршөөн хэлтрүүлсэн нь Өршөөлийн тухай хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.            

            Шүүгдэгч Г.Э, Ц.О, Ц.Т, Ш.Онарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдэж, прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх ба хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Иймд шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Г.Эын өмгөөлөгч Л.Батжаргалын гаргасан давж заалдах гомдол болон прокурор Б.Сүрмандахын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/72 дугаар шийтгэх тогтоолыг тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...Прокуророос Ц.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Ц.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгож хөнгөрүүлэн өөрчилсүгэй. ....” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Эын өмгөөлөгч Л.Батжаргалын гаргасан давж заалдах гомдол болон прокурор Б.Сүрмандахын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ,

                            ШҮҮГЧ                                                        Л.ДАРЬСҮРЭН

 

                             ШҮҮГЧ                                                       Ц.ОЧ

 

                             ШҮҮГЧ                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ