Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 11

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлийн 325.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 22-ний өдрийн 108 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

     2. Тус шүүхэд битүүмжлэгдсэн  болон эд мөрийн баримтаар хураагдсан  эд хөрөнгө  ирээгүй  болохыг дурдсугай.

 

3. Хэргийг прокурорт очтол яллагдагч А.Тодхүүд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үлдээсүгэй.

 

Магадлалд хэргийн оролцогчид гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болно.