| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
| Хэргийн индекс | 306/2025/00109/И |
| Дугаар | 306/шш2025/00179 |
| Огноо | 2025-05-28 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 306/шш2025/00179
| 2025 оны 05 сарын 28 өдөр | Дугаар 306/ШШ2025/00179 | Говьсүмбэр аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 1 дүгээр баг, БНБ байр -***** тоотод 3 хүүхдийн хамт оршин суух, ***овогт **** /РД:**** утас:***/
Хүсэлтийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ****ын ****ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч ****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Ариунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч **** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
1.1. *** овогтой ****тай 2009 оны 12 дугаар сард танилцаад 2011 оны 04 дүгээр сард охин *** төрсөн. Тухайн үед өмнөх эхнэрээсээ гэрлэлтийн баталгаагаа салгуулаагүй байсан учраас Улсын бүртгэлийн хэлтэс дээр очоод өргөдөл бичиж өгөөд охиноо ааваар нь овоглож, төрсний гэрчилгээг нь авсан. Тэгээд 2013 оны өвөл 12 дугаар сард Өмнөговь аймаг руу ажиллахаар явсан. Тэрнээс хойш охинтойгоо холбоо барьдаггүй, би өөрөө ч хойноос нь хөөцөлдөөгүй. Одоо охин маань 14 настай болсон. Том болохын хэрээр хэрэглээ нь ч ихсэж, эдийн засгийн хувьд миний наймаа арилжаа ч тааруу боллоо. Одоо охин оюутан болно гадаадад сурна гээд байгаа болохоор ааваас нь тэтгэмжийн мөнгө гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл өгсөн. Би өөрөө гурван хүүхэдтэй. Том хоёр хүүхдийн маань аав нь жоохон байхад нь нас барсан. Одоо өрх толгойлсон гурван хүүхдийн ээж. Ковидын үед охинтойгоо ганц нэг ярьдаг байсан. Тэгэхдээ дандаа худлаа ярьдаг байсан. Аав нь мөнгө явуулна гээд явуулдаггүй хүүхэд горьдоогоод байдаг байсан. Иймд, ***ны хаяг тодорхойгүй байгаа учраас эрэн сурвалжлуулж, хаягийг нь тогтоолгох хүсэлтэй байна гэв.
2. Хүсэлт гаргагчаас: Нэхэмжлэл, ***н иргэний үнэмлэхийн лавлагаа, нэхэмжлэгчийн оршин суугаа газрын тодорхойлолт, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, ***ы ***ийн төрсний бүртгэлийн лавлагаа, нэхэмжлэгчийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг шүүхэд гаргаж өгсөн.
3. Шүүх: ***ын ***ы иргэний үнэмлэхийн лавлагаа, Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн албан бичиг, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Их Уул багийн Засаг даргын 2025.05.15-ны өдрийн 54 дүгээр албан бичгийг бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Хүсэлт гаргагч *** нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох гэтэл **** нь бүртгэлтэй хаягтаа оршин суудаггүй, хаана байгаа нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжлуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1., 155.2.-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжуулах тухай хүсэлтийг өөрийн оршин байгаа газрын шүүхэд гаргаж болно гэж заажээ.
4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *** овогт ***ын **** нь Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн лавлагаагаар: Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар багт оршин суух албан ёсны бүртгэлтэй гэсэн тул Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2025.04.28-ны өдрийн 02/83 дугаар албан тоотоор оршин суудаг эсэх талаар лавлагааг авахад тус багийн Засаг даргын 2025.05.15-ны өдрийн 54 дүгээр албан бичигт: Тус сумын 2 дугаар багийн иргэн ****н Т*** нь бүртгэлтэй боловч хаягтаа амьдардаггүй болохыг тодорхойлов гэжээ.
5. Иймд, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *** овогт ****н Т**** /РД:****, ИБД:****/-ыг эрэн сурвалжлуулах тухай ***ын гаргасан хүсэлтийг хангаж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст даалгах нь зүйтэй байна.
6. *** овогт ***ын **** нь 1981.12.09-ний өдөр төрсөн, ЗГ*** регистрийн дугаартай, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн лавлагаагаар: Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар багт албан ёсны бүртгэлтэй, Дундговь аймгийн Гурвансайхан сумын хүн, түүний аав ****, ээж Жаргал сумандаа хүнсний дэлгүүр ажиллуулдаг, **** нь Өмнөговь аймгийн Шивээ-Хүрэнгийн боомтод том тэрэг жолооддог гэсэн, түүний утас:88071630 гэж хүсэлт гаргагч шүүх хуралдаанд тайлбарласан болно.
7. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3.-т заасныг баримтлан ***н гаргасан хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *** овогт ***ын *** / РД:З***, ИБД:4***/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан*** овогт ***ын *** / РД:***, ИБД:***/-ыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. *** овогт ***ын ****н нь 1981.12.09-ний өдөр төрсөн, ЗГ81120914 регистрийн дугаартай, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн лавлагаагаар: Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар багт албан ёсны бүртгэлтэй, Дундговь аймгийн Гурвансайхан сумын хүн, түүний аав Батжаргал, ээж Жаргал сумандаа хүнсний дэлгүүр ажиллуулдаг, **** нь Өмнөговь аймгийн Шивээ-Хүрэнгийн боомтод том тэрэг жолооддог гэсэн, түүний утас:88071630 гэж хүсэлт гаргагч шүүх хуралдаанд тайлбарласан болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА