Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 2024/ДШМ/41

 

 

                                                    ******* холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч З.Төмөрхүү, шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

            Прокурор Б.Энхтулга,

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч*******

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар Д.Энхтунгалаг, Ч.Содончимэг,

            Шүүгдэгч******* өмгөөлөгч Я.Баярсайхан /цахимаар/

Нарийн бичгийн дарга Б.Саранчимэг нарыг оролцуулан

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж хийсэн шүүх хуралдааны024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн******* дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч*******, түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг, Ч.Содончимэг нарын  давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгдэгч ******* холбогдох218003750178 дугаартай эрүүгийн хэргийг024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн,******* овогт**************, 1965 оны 07 дугаар сарын 03-ны өдөр аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, боловсролтой, инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой  ажилгүй,  ам бүл, эхнэрийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар баг, дугаар хороолол, хотхон байр 00 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

 

шүүгдэгч нь Гадаадын хөрөнгө оруулалтай, гадаад худалдаа эрхлэн явуулдаг “” ХХК-н Дархан-Уул аймаг дахь салбарт борлуулалтын менежерээр015 оноос эхлэн ажиллаж байхдаа

1.2018 онд иргэн 90,000,000 төгрөгийн трактор худалдан авсан төлбөр мөнгөнөөс018 оны дугаар сарын 18-ны өдрөөс021 оны 03 дугаар сарын1-ний өдрийн хооронд 7 удаагийн гүйлгээгээр 90,000,000 төгрөгийг өөрийн Хаан банк дахь тоот дансаар авч, “МБ” ХХК-нд,000,000 төгрөгийг 5 удаагийн гүйлгээгээр шилжүүлэн зөрүү 32,000,000 төгрөгийг, иргэн тракторын худалдан авсан төлбөрөөс 4,430,000 төгрөгийг 7 удаагийн гүйлгээгээр019 оны дугаар сарын 30-ны өдрөөс020 оны дугаар сарын 08-ны өдрийн хооронд мөн Хаан банк дахь тоот дансаар авч нийт 36,430,000 төгрөгийг хувьдаа завшсан,

 

2.”” ХХК-ны төлбөрт шилжүүлсэн,500,000 төгрөгийг017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр удаагийн гүйлгээгээр манай байгууллага тендерт орох гээд байна мөнгөө шилжүүл гэж өөрийн Төрийн банк дахь дансаар авч “МБ” ХХК-нд шилжүүлэхгүйгээр хувьдаа завшсан,

 

3.“” ХХК-д худалдсан комбайны үлдэгдэл төлбөр болох 9,806.000 төгрөгийг020 оноос021 оны хооронд бэлнээр авч хувьдаа завшсан,

 

4.“" төрийн бус байгууллагаас020 оны өвөл,000,000 төгрөгийн үлдэгдэлд тооцон өгсөн50 боодол өвсийг авч,021 оны хавар 4 сард 1 боодлыг нь 1,000-1,500 төгрөгөөр зарж борлуулан “МБ” ХХК-нд төлбөрийг хүлээлгэн өгөлгүй хувьдаа завшсан,

 

5.Техник, тоног төхөөрөмжийг зээл авч ашигласны төлбөрт иргэн Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн52 дугаартай шүүгчийн захирамжаар албадан гүйцэтгэхээр шийдвэрлэгдсэн 3,920,000 төгрөгийн төлбөрт тооцон өгсөн Сэлэнгэ аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 1 иргэний нэгж талбарын,000 м2 талбай бүхий газрыг тус сумын Засаг даргын019 оны 03 дугаар сарын1-ний өдрийн дугаартай захирамжаар эзэмших эрхийг гаргуулан авч, үүнээс 1 нэгж талбарын дугаартай гэрчилгээг нь өөрийн нэр дээр гаргуулан “МБ” ХХК-нд шилжүүлэхгүйгээр авч завшсан,

 

6.Иргэн, нараас шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дагуу 3,000,000 төгрөгийн төлбөрт тооцон өгсөн4 толгой бог, тооны үхрийг нь020 оны 08 дугаар сарын1-ний өдөр хүлээн авсан боловч компанийн өмчлөлд бүртгүүлэхгүйгээр үргэдүүлэн хувьдаа завшсан,

 

7. “” ХХК-ны техник тоног, төхөөрөмжөөс худалдаж борлуулна гээд 16,500,000 төгрөгийн 3 төрлийн хадуурын тоног төхөөрөмжийг020 оны 7, 8 сард бусдад худалдан борлуулсан төлбөр мөнгийг хувьдаа завшсан,

 

8.Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дагуу4,000,000 төгрөгийн авлагын үлдэгдэл 55,000,000 төгрөгт тооцож “Цайдам” ХХК-аас018 оны 06 дугаар сарын8-ны өдөр шилжүүлэн өгсөн Дархан-Уул аймаг Дархан сум 13 дугаар баг 1 дүгээр хороолол2 дугаар байрны тоот хаягт байх өрөө орон сууцыг нь өөрийн нэр шилжүүлэн авч,019 оны 07 дугаарын5-ны өдөр иргэн 42,000,000 төгрөгөөр зарж төлбөрийн мөнгөн дүнг хувьдаа завшсан гэмт хэргийг017 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс021 оны 11 дүгээр сарын 30-ны хооронд “МБ” ХХК-ийн өмчлөл болон эзэмшлийн эдийн болон эдийн бус хөрөнгө болохыг мэдсээр байж үргэлжилсэн үйлдлээр завшсаны улмаас нийт 137,156,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас:******* үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн дахь хэсгийн.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

 

- Шүүгдэгч******* овгийн**************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн дахь хэсгийн.2-т заасан хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн дахь хэсгийн.2-т зааснаар шүүгдэгч ******* /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

 

- Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч******* эзэмшлийн, хар өнгийн КМНЕС41МВАА024720 арлын дугаартай010 онд үйлдвэрлэгдсэн 06-93 УНТ улсын дугаартай Соната-7 маркийн тээврийн хэрэгслийг зохих журмын дагуу худалдан борлуулж, Хаан банк дахь тоот дансанд байх 87,872 төгрөгийг хураан авч тус тус хохирол нөхөн төлөхөд зарцуулж,

 

- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,*******0 дугаар зүйлийн*******0.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчаас 112,956,000 төгрөгийг, иргэний хариуцагчоос7,200,000 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч “” ХХК /Улаанбаатар хот, Сөүлийн гудамж, 6/2 Од плаза төв, 406 тоот, утас:11322728/-д олгож,

 

- Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураасан эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эд хөрөнгө битүүмжлэх тухай023 оны 03 дугаар сарын9-ний өдрийн 04 дугаар прокурорын тогтоол, Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай022 оны дугаар сарын8-ны өдрийн прокурорын зөвшөөрлийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгож,

 

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч*******, түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг, Ч.Содончимэг нар нь  давж заалдах гомдолдоо:

 

Дархан уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн024 оны 02 сарын 02-ны өдрийн024/ШЦТ/51 дугаартай шийтгэх тогтоолыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Өлзийсүрэн овогтой Рэнцэнпэлжид болон түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг, Ч.Содончимэг нарын зүгээс доорх үндэслэлээр давж заалдан гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхээс 8 үйлдэлд гэм буруутай гэж үзэж******* овогт************** /РД:/-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн дахь хэсгийн.2 дахь хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж ял шийтгэл оногдуулсан нь учир дутагдалтай хэмээн үзэж байна.

Л.Ганхуяг нь компанийн эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглан зарж борлуулан мөнгийг нь завшин, хэрэглэж хохироосноос гадна өөрийгөө тус компанийг бүрэн төлөөлж байгаа, төлбөрийн мөнгийг авах бүрэн эрхтэй гэж бусдад ойлгуулан мөнгийг өөрийн данс руу хийлгэж авсан зарим нэг үйлдэлд нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдлүүд байна гэж хохирогч талаас үзэж байна. Үүнд:

Нэг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дагуу4,000,000 төгрөгийн авлагын үлдэгдэл 55,000,000 төгрөгт тооцож “" ХХК-с018 оны 6 дугаар сарын8-ны өдөр шилжүүлэн өгсөн Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг, 1 дүгээр хороолол,2 дугаар байр тоот (Эрхийн улсын бүртгэлийн Ү-003004851 дугаарт бүртгэгдсэн орон сууцыг нь өөрийн нэр дээр шилжүүлэн авч019 оны 7 дугаар сарын5-ны өдөр иргэн 42,000,000 төгрөгөөр зарж төлбөрийн мөнгөн дүнг хувьдаа завшсан гэмт хэргийн үйлдэлд залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл гарсан хэмээн үзэхээр байна.

Л.Ганхуяг нь овогтой хуурч мэхлэн уг орон сууцыг өөрийн өмчлөлийн байр мэтээр хуурч, орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нь залилах гэмт хэргийн хэрэгсэл болгож худалдан борлуулсан байдаг. Зах зээлийн үнээс илт доогуур үнэлэгдэж мөн уг үнэнд нь хуучин машин оролцуулж зарсан энэ үйлдлийг анхан шатны шүүх нь анхаарч үзээгүйд гомдолтой байна.

Энд “Цайдам” ХХК-аас төлбөрт өгсөн орон сууцыг худалдан авсан гэх иргэн Л.Чинзоригоос ******* 30,000,000 төгрөг өгсөн баримт,,000,000 төгрөгт Тоуоtа Саmгу маркийн автомашин шилжүүлсэн гэх баримт байдаггүй зэргээс тухайн орон сууцыг худалдсан нь эргэлзээтэй байна. Энэ талаар мөрдөн шалгах ямар нэгэн ажиллагаа огт хийгдээгүй.

Хохирогч талаас “Цайдам” ХХК-аас төлбөртөө тооцож өгсөн бодит эд хөрөнгө болох өрөө байр бодитоор байна, эд хөрөнгөө бодит хэлбэрээр авах хүсэлтэй байна. Энэхүү залилуулсан үйлдлийн бодит хохирогч Л.Чинзориг гэдэг хүн хохирогчоор тогтоогдож орж ирэх нь шударга ёсны зарчимд нийцэхээр байна хэмээн үздэг болно.

Мөн хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад “МБ" ХХК-аас ******* удаа итгэмжлэл олгосон байдаг бөгөөд эхний итгэмжлэл016 оны дугаар сарын5-ны өдөр хийгдсэн байна.

Энэхүү/162 тоот итгэмжлэлд: “МБ” ХХК-ийн ерөнхий захирал нь ******* итгэмжлэл өгөхдөө “Цайдам” ХХК-д холбогдох өр төлбөрийн асуудлаар шүүхэд төлөөлөх эрхийг өгсөн байдаг ба өөр төлбөр барагдуулахтай холбогдсон асуудлаар холбогдох төрийн байгууллага, аж ахуй нэгж, хуулийн этгээдтэй компанийг төлөөлөн харилцах эрхийг олгосон байна.

Дараагийн итгэмжлэлд Дархан-Уул аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд гэх итгэмжлэлд тусгагдсанаар: “МБ” ХХК-н нэхэмжлэлтэй холбогдох өр төлбөрийн асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах, өр төлбөр барагдуулах асуудлаар холбогдох төрийн байгууллага аж ахуй нэгж хуулийн этгээдтэй компанийг төлөөлөн харилцах бүрэн эрхийг олгосон байдаг.

Дээрх хоёр итгэмжлэлээр “МБ” ХХК-н нэрийн өмнөөс шүүхэд төлөөлөх болон төрийн байгууллагатай харилцах эрхийг олгосон байдаг. (итгэмжлэл дээр гэдэг хувь хүнтэй хэмээн заагаагүй байгааг анхаарна уу) Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэхтэй холбогдсон нэг ч өгүүлбэр бичигдээгүй байдаг.

Хоёр.... “” ХХК-аас манай компани тендерт орох гэсэн юм мөнгө шилжүүл дараа нь төлбөрөөс чинь тооцъё манай данс хаагдчихаад байгаа тул миний данс руу шилжүүл гэж залилан мэхэлж өөрийн дансаар удаагийн үйлдлээр,500,000 төгрөг авсан үйлдэл ...

“” ХХК-аас Худалдах, худалдан авах гэрээний дагуу комбайны төлбөрийг компанийн дансанд шилжүүлж байхад би төлбөрийн мөнгийг авах бүрэн эрхтэй гэж ойлгуулан хуурч залилан мэхэлж дундаас нь 9,806,000 төгрөгийг бэлнээр авсан үйлдэл ...

Гурав. ... Худалдах, худалдан авах гэрээний дагуу иргэн зээлээр худалдан авсан тракторын төлбөрийн 90,000,000 төгрөгийг өөрийгөө тус компанийг бүрэн төлөөлж байгаа, төлбөрийн мөнгийг авах бүрэн эрхтэй гэж бусдад ойлгуулан хуурч залилан мэхэлж төлбөрийн мөнгийг өөрийн данс руу хийлгэж авсан үйлдэл ...Эдгээр үйлдлүүд дээр залилан мэхлэх гэмт хэргийн хохирогчоор иргэн Л.Чинзориг, “” ХХК, “Нэмүү” ХХК, иргэн тогтоогдон орох ёстой юм.

Иймд хохирогч талаас анхан шатны шийтгэх тогтоолын зарим хэсэг нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул анхан шатны шүүхийн024/ШЦТ/51 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянаж, хүчингүй болгож өгнө үү гэсэн гомдлыг гаргаж байна гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч******* тайлбартаа: Тайлбар байхгүй гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч*******ийн өмгөөлөгч Д.Энхтунгалаг тайлбартаа:

...Л.Ганхуягийн 8 үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн.2 дахь хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэнд хохирогч нарын зүгээс маргадаггүй. Зөвхөн зарим нэг үйлдэл дээр залилах гэмт хэргийн үйлдэл байна уу гэж гомдол гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дагуу4,000,000 төгрөгийн орлогын үлдэгдэл 55,000,000 төгрөгт тооцож “Цайдам” ХХК-с авсан018 оны 06 дугаар сарын8-ны өдөр шилжүүлэн өгсөн Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг 1 дүгээр хороолол,2 дугаар байрны тоот улсын бүртгэлийн дугаар тоот бүртгэлтэй орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлэн авч019 оны 07 дугаар сарын5-ны өдөр иргэнт 42 сая төгрөгөөр борлуулан төлбөрийн мөнгийг хувьдаа завшсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт залилан мэхлэх гэмт хэргийн шинж байна гэж үзэж байгаа. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар иргэн анхан шатны шүүх шударга өмчлөгч гэж үзсэн. гэмт хэргийн улмаас учирсан хохирол 55 сая төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг 42 сая төгрөгөөр худалдаж авсан гэж байгаа боловч төлбөрийн баримтаа  хэрэгт нотолж чаддаггүй. 42 сая төгрөгийн сая төгрөгт автомашин өгсөн гэж байгаа боловч шилжүүлсэн өгсөн баримт байхгүй. 30 сая төгрөгийг бэлнээр өгсөн гэж байгаа боловч авснаа нотолж чадаагүй. худалдаж авсан гээд үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн боловч үүнийгээ нотолж өгөөч гэхэд нотолж чадаагүй тул шударга өмчлөгч гэж үзэхгүй байгаа. Анхан шатны шүүхийн дүгнэлтийн зарим хэсгийг хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэж хүчингүй болгож өгнө үү гэсэн гомдол гаргасан боловч яг өнөөдөр бид нарын хэлэлцэж байгаа хохирлын тооцоон дээр эрх мэдлийн хүрээнд тооцохтой юм. Хэргийг буцаахгүйгээр хэргийг шийдэхтой гэж үзэж байгаа. Хохирлын тооцоон дээр иргэний шүүхэд нотлох баримтаа бүрдүүлэн дараагийн удаа шийдэхтой гэж үзэж байгаа тулт орон сууцыг хохирогч “МБ” ХХК-нд олгуулан шийдвэрлэхтой юм гэж хохирогч нарын зүгээс болон өмгөөлөгч нарын зүгээс үзэж байна. Давж заалдах гомдолдийг 8 үйлдэлд гэмт хэрэгт тооцсон. Зарим нэг үйлдэл дээр залилан мэхлэх гэмт хэргийн үйлдэл байгааг анхаарч үзнэ үү. ”Момо” ХХК-нд манай компани тендерт орох гээд байгаа юм мөнгөө шилжүүл дараа нь төлбөрөө тооцъё гэж хоёр удаа сая төгрөг шилжүүлэн авсан. Энэ үйлдэл нь завших гэмт хэргийн шинжгүй гэж үзэж байгаа. Энэ нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй гэж үзэхээр байна. Мөн худалдах худалдан авах гэрээний дагуу иргэн зээлээр авсан тракторын мөнгө 90 сая төгрөгийг өөрийгөө тус компанийг бүрэн төлөөлж байгаа, итгэмжлэлтэй гэж худал хэлж авсан нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй гэж үзэж байна. Гэм буруутай гэж үзсэн анхан шатны шүүхийн 8 үйлдлээс-3 үйлдэл нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй байна гэж давж заалдах гомдолдоо бичсэн байгаа. Хохирогч нарын зүгээс хамгийн их гомдож байгаа зүйл нь орон сууцны асуудал байгаа. Өр төлбөрт авсан 55 сая төгрөгийн хохирол бодит хэлбэрээрээ байдаг. Гэтэл худалдаж авсан боловч түүнийгээ нотолж чадахгүй байгаа “МБ” ХХК-нд олгуулахаар зааж болох юм гэж хоорондоо зөвшилцсөний үндсэн дээр хэргийг буцаахгүйгээр шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хохирлын тал дээр тооцоо бодохтой юм. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг дээр уг маргаад байгаа байрыгтой ярьж байгаад буцааж өгөхтой гэсэн асуудал яригдсан. Тэгэхээр 42 сая төгрөгөөр аваагүй гэсэн ойлголт төрж байгаа учир иргэний журмаар нотлох баримтаа гаргаж шийдэхтой юм гэсэн дүгнэлтэд хүрч гомдлоо өөрчилсөн гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч******* өмгөөлөгч Я.Баярсайхан тайлбартаа:

...Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий гарсан гэж үзэж байгаа. Шүүгдэгч нь анхан шатны шүүхийн гэм буруугийн хуралд өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаагаа илэрхийлж байсан. Хохирлын асуудлыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгч нарын гомдлын хувьд анхан шатны шүүхийн шүүх хуралд дэлгэрэнгүй яригдсан. нь төлбөрт хураагдаж ирсэн орон сууцыгт зарахдаа залилсан гэх асуудал яригддаг. Бусдад эд хөрөнгийг зарахдаа бусдыг залилж зарна гэдэг нь Эрүүгийн хуулийн системд байхгүй. Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэрэг шал өөр ойлголт. залилаад орон сууцыг зарсан асуудал байхгүй.******* хувьд компанийн өрийг барагдуулах эрхийг “МБ” ХХК болон Дархан хот дахь салбараас олгосон байсан. Тэр хүрээнд өөрийнхөө ажлыг хийсэн. Хийсэн арга барил нь буруу замаар хийгдсэн байдаг. Энэ эрхээ эдлэхдээ ашиглаж завшсан үйлдэл дээр ямар нэгэн байдлаар маргаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Энхтулга дүгнэлтдээ:

...Шүүгдэгч ******* холбогдох эрүүгийн хэрэгт Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн дах хэсгийн.2-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 8 удаагийн үйлдлээр завшиж “МБ”  ХХК-нд учруулсан хохирол болох 137,156,000 төгрөгийг гаргуулахдаа иргэний хариуцагчаар татагдсаноос7,200,000 төгрөгийг гаргуулж үлдэгдэл 112,956,000 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэл бүхий тогтоол гарсан. Шүүх уг хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн дах хэсгийн.2-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байна. Уг 8 үйлдлийн улмаас “МБ”  ХХК-нд хор уршиг хохирол учруулсан гэж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий шийдвэр байна гэж үзэж байгаа учраас өмгөөлөгч нараас гаргаж байгаа гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх санал гаргаж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Рнцэнпэлжид, түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг, Ч.Содончимэг нарын хамтран гаргасан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Прокуророос нь гадаадын хөрөнгө оруулалттай, гадаад худалдаа эрхлэн явуулдаг “МБ” ХХК-ий Дархан-Уул аймаг дахь салбарт борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа015 оноос эхлэн ажиллаж байхдаа 9 удаагийн үйлдлээр итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж их хэмжээний буюу 137.156.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчсөн гэх зөрчил тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “анхан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хэмжээ хязгаарын хүрээнд шүүгдэгч ******* холбогдох хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүргээ хангалттай биелүүлсэн байна.

Шүүгдэгч нь015 оны 05 сарын 01-ний өдрөөс022 оны 05 сарын 01-ний хүртэлх хугацаанд “МБ” ХХК-ий Дархан-Уул аймаг дахь салбарын менежерээр ажиллах үедээ 2018 онд иргэн 90,000,000 төгрөгийн трактор худалдан авсан төлбөр мөнгөнөөс018 оны дугаар сарын 18-ны өдрөөс021 оны 03 дугаар сарын1-ний өдрийн хооронд 7 удаагийн гүйлгээгээр 90,000,000 төгрөгийг өөрийн Хаан банк дахь тоот дансаар авч, “МБ” ХХК-нд,000,000 төгрөгийг 5 удаагийн гүйлгээгээр шилжүүлэн зөрүү 32,000,000 төгрөгийг, иргэн тракторын худалдан авсан төлбөрөөс 4,430,000 төгрөгийг 7 удаагийн гүйлгээгээр019 оны дугаар сарын 30-ны өдрөөс020 оны дугаар сарын 08-ны өдрийн хооронд мөн Хаан банк дахь тоот дансаар авч нийт 36,430,000 төгрөгийг, ”Момо” ХХК-ны төлбөрт шилжүүлсэн,500,000 төгрөгийг, “Нэмүү” ХХК-д худалдсан комбайны үлдэгдэл төлбөр болох 9,806.000 төгрөгийг, “Эрчимт" төрийн бус байгууллагаас020 оны өвөл,000,000 төгрөгийн үлдэгдэлд тооцон өгсөн50 боодол өвсийг, Техник, тоног төхөөрөмжийг зээл авч ашигласны төлбөрт иргэн Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн52 дугаартай шүүгчийн захирамжаар албадан гүйцэтгэхээр шийдвэрлэгдсэн төлбөрт тооцон өгсөн Сэлэнгэ аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 1 иргэний нэгж талбарын,000 м2 талбай бүхий газрыг тус сумын Засаг даргын019 оны 03 дугаар сарын1-ний өдрийн дугаартай захирамжаар эзэмших эрхийг гаргуулан авч, үүнээс 1 нэгж талбарын дугаартай гэрчилгээг нь өөрийн нэр дээр гаргуулан “МБ” ХХК-нд шилжүүлэхгүйгээр авч 3,920,000 төгрөгийг, Иргэн, нараас шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дагуу 3,000,000 төгрөгийн төлбөрт тооцон өгсөн4 толгой бог, тооны үхрийг, “МБ” ХХК-ны техник тоног, төхөөрөмжөөс худалдаж борлуулна гээд 16,500,000 төгрөгийн 3 төрлийн хадуурын тоног төхөөрөмжийг020 оны 7, 8 сард бусдад худалдан борлуулсан төлбөр мөнгийг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дагуу4,000,000 төгрөгийн авлагын үлдэгдэл 55,000,000 төгрөгт тооцож “Цайдам” ХХК-аас018 оны 06 дугаар сарын8-ны өдөр шилжүүлэн өгсөн Дархан-Уул аймаг Дархан сум 13 дугаар баг 1 дүгээр хороолол2 дугаар байрны тоот хаягт байх өрөө орон сууцыг нь өөрийн нэр шилжүүлэн авч, бусдад худалдан борлуулж, борлуулсан төлбөрийг шилжүүлэхгүйгээр хувьдаа авч нийт 137,156,000 төгрөгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн дахь хэсгийн.2-д заасан “бусдад их хэмжээний хохирол учруулж хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг агуулсан бөгөөд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр бусдын өмчлөлийн эд зүйлийг хувьдаа захиран зарцуулсан үйлдэл нь хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн шинж бол, залилах гэмт хэргийн үндсэн шинж нь хуурах, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгч, эзэмшигчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан үйлдлийн аргаар ялгаатай юм.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэвэл шүүгдэгч нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр байгууллагын борлуулалтыг хариуцаж ажиллах, түүнчлэн компанийн өр авлагыг барагдуулах /1 дүгээр хавтаст хэргийн-67/ зэрэг эрхийг компанийн гүйцэтгэх удирдлагаас олгож байсан нь тогтоогдож, тухай бүрийн борлуулалтын орлого болон авлагын төлбөр тооцоог компанид шилжүүлэлгүй өөртөө авч, захиран зарцуулж байсан шинжээрээ завших гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байгаа болно.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, тэдний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.4 дүгээр зүйлийн дахь хэсгийн.2-д заасан хорих ялын доод хэмжээ болох жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг,  гэмт хэрэг үйлдэж учруулсан  мөнгөний хэмжээ, хувийн байдалд тохирсон байх тул түүнд оногдуулсан хорих ялыг хэвээр үлдээж шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан “шүүгдэгч******* үйлдэл залилах гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч024 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нийт3 хоног цагдан хоригдсоныг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх  хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн******* дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч*******, түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг, Ч.Содончимэг нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******024 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нийт3 хоног цагдан хоригдсоныг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ц.АМАРЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД                                                     З.ТӨМӨРХҮҮ

 

                                                                                    Б.МАНЛАЙБААТАР