| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2025/00241/И |
| Дугаар | 304/ШШ2025/00280 |
| Огноо | 2025-05-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 304/ШШ2025/00280
| 2025 оны 05 сарын 26 өдөр | Дугаар 304/ШШ2025/00280 | Булган аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Булган аймгийн Д******* сумын ** дүгээр багийн Төв сант-Б гудамжны *** тоотод оршин суух Д******* овогт Б******* Ч******* /иргэний бүртгэлийн дугаар:****/-ын хүсэлттэй
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Б.Ч*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Б.Ч******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
- Би *** оны ** дугаар сарын **-ний өдрөөс 1986 оны ** дүгээр сарын **-ний өдөр хүртэл ахын ээлжийн амралтын хугацаанд Булган аймгийн Д******* сумын Т******* нэгдэлд жолооч хийж байсан. Мөн уурын зууханд галч хийсэн. 1986 оны 09 дүгээр сараас Булган аймгийн Д******* сумын Т******* нэгдлийн уурын зууханд гачегар, слесариэр ажиллаж байсан. 1989 он хүртэл Булган аймгийн Д******* сумын Нийтийн ахуйн үйлчилгээний төвд ээлжийн жижүүр хийж байсан. 1986 оноос 1989 он хүртэл Булган аймгийн Д******* сумын Т******* нэгдэлд жолоочоор, Булган аймгийн Нийтийн ахуйн үйлчилгээний төвд ээлжийн жижүүр, гачегариар ажиллаж байснаа тогтоолгоно. Өмнө ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргаж байгаагүй. Хөдөлмөрийн дэвтэр 1986 онд бичих юмыг 1989 онд нөхөж биччихсэн зөрчилтэй байсан. Өндөр насны тэтгэвэрт ороогүй. Булган аймгийн Д******* сумын Т******* нэгдэлд 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийг дуустал жолоочоор, *** оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 1987 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг дуустал уурын зуухны гачегариар, *** оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 18-ны өдрийг дуустал жолоочоор, Д******* сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвд 1988 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1989 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дуустал слесариар, *** оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг дуустал жижүүрээр тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгоно. Манай хамаатан дунд н.Ч******* болон н.Ч******* гэсэн нэртэй хүн байхгүй. Анх надад нэр өгөхдөө Б.Ч******* гэж нэр өгсөн. Бид эхээс долуулаа. Тухайн цаг үед ажиллаж байсан хүн дотор н.Ч******* болон н.Ч******* гэсэн нэртэй хүн байгаагүй гэв.
2.Хүсэлт гаргагчаас:
-Б******* Ч*******ы төрсний бүртгэлийн лавлагаа,
-Б******* Ч*******ын иргэний үнэмлэхийн хуулбар,
-Б******* Ч*******ад 1988 оны 11 сарын 15-ны өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтэр-ийн хуулбар хувь,
-Булган аймгийн Д******* сумын Монгол, Германы найрамдлын нэрэмжит хөдөө аж ахуйн Т******* нэгдлийн даргын 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Ажилд түр томилох тухай ** тоот тушаал,
-Булган аймгийн Д******* сумын Монгол, Германы найрамдлын нэрэмжит Хөдөө аж ахуйн Т******* нэгдлийн даргын 1987 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Ажлаас чөлөөлж, ажилд авах тухай ** тоот тушаал,
-Булган аймгийн Д******* сумын Монгол, Германы найрамдлын нэрэмжит Хөдөө аж ахуйн Т******* нэгдлийн даргын 1988 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Ажилд томилох тухай ** тоот тушаал,
-Булган аймгийн Д******* сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвийн даргын 1989 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Ажилд авах тухай ** тоот тушаал,
-Батлан хамгаалах төв архивын *** оны ** сарын **-ны өдрийн *** тоот Хугацаат цэргийн алба хаасан лавлагаа,
-Төрөл садангийн лавлагаанууд зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
3.Хүсэлт гаргагч Б.Ч*******ын хүсэлтээр Д.Ц*******, А.Д, П.А, Б.О нараас асууж авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
-Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР-1 маягт, ХААТР-21 маягт,
-Булган аймгийн Нийгмийн даатгалын газраас ирүүлсэн тодорхойлолт,
-***-*** оны ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан талаарх лавлагаа,
-Үндэсний төв архивын *** оны хүн ам, орон сууцны улсын тооллогын лавлагаа зэргийг бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Б.Ч*******ын Булган аймгийн Д******* сумын Т******* нэгдэлд 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийг дуустал жолоочоор, 1986 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 1987 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг дуустал уурын зууханд гачегариар, 1987 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 18-ны өдрийг дуустал жолоочоор, Д******* сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвд 1988 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1989 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дуустал слесариар, 1989 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг дуустал жижүүрээр тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Хүсэлт гаргагч Б.Ч******* нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор дээрх хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан ба хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар түүний ажиллаж байсан байдал тогтоогдож байна. Үүнд:
-Булган аймгийн Д******* сумын Монгол, Германы найрамдлын нэрэмжит Хөдөө аж ахуйн Т******* нэгдлийн даргын 1986 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Ажилд түр томилох тухай ***тоот тушаал /Тушаалд: 1.Жолооч Б.Ш, Л.С нарын ээлжийн амралтын хугацаанд Б.Ч*******, П.Бат- нарын 8-р сарын 1-ний өдрөөс эхлэн түр ажиллуулсугай./ гэсэн,
-Булган аймгийн Д******* сумын Монгол, Германы найрамдлын нэрэмжит Хөдөө аж ахуйн Т******* нэгдлийн даргын 1987 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Ажлаас чөлөөлж, ажилд авах тухай 13 тоот тушаал, /Тушаалын 3-т: Б.Ч*******ыг мөн өдрөөс *** автомашины жолоочоор тус тус томилон ажиллуулсугай/ гэсэн,
-Булган аймгийн Д******* сумын Монгол, Германы найрамдлын нэрэмжит Хөдөө аж ахуйн Т******* нэгдлийн даргын 1988 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Ажилд томилох тухай 95 тоот тушаал, /Тушаалын 3-т: Б.Ч*******ыг өөрийн хүсэлт, өргөдлийг нь үндэслэн*** автомашины жолоочийн үүрэгт ажлаас 08 дугаар сарын 18-ны өдрөөс чөлөөлж, сумын згааны харъяа уурын зууханд ажиллуулахаар шилжүүлсүгэй/ гэсэн,
-Булган аймгийн Д******* сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвийн даргын 1989 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Ажилд авах тухай 03 тоот тушаал, /Тушаал нэг: АҮ-ний төвийн ээлжийн дежурээр ...Батүх овогт Ч******* нарыг 1989 оны 01-р сарын 03-ны өдрөөс ...тус тус авч ажиллуулсугай./ гэсэн,
-Батлан хамгаалах төв архивын Б******* Ч******* нь БХЯ-ны сайдын *-ны*** өдрийн *** дугаар тушаалаар Булган аймгаас ***-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн *** дугаар ангид алба хааж, мөн сайдын 1986.06.06-ны өдрийн *** дүгээр тушаалаар ****-ны өдөр **** дугаарын цэргийн батлахтай халагдсан гэсэн 2023 оны 06 сарын 06-ны өдрийн *** тоот Хугацаат цэргийн алба хаасан лавлагаа,
-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 04 сарын 29-ний өдрийн Д******* сумын Чин хоршоо шимтгэл төлөлтийн тайлан (НД-16)-аар *** онд тус газарт нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн санд төлж байсан болно. 1991 он ХН-ийн дугаар: Харилцах хуудасны дугаар: 1992 он ХН-ийн дугаар: Харилцах хуудасны дугаар: 1993 он ХН-ийн дугаар: Харилцах хуудасны дугаар:** 1994 он ХН-ийн дугаар: Харилцах хуудасны дугаар: Батсүх овогтой Ч******* *** гэсэн *** тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримтууд,
-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн *** тоот албан бичгээр ирүүлсэн Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 1992 оны 06 дугаар сараас 2000 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд нөхөн тооцуулсан гэсэн Нийгмийн даатгалын газрын, хавсарган ирүүлсэн баримтууд,
-Булган аймгийн Нийгмийн даатгалын газраас ирүүлсэн Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 1990-2000 онд нөхөн тооцуулсан гэсэн Архивын лавлагаа,
-Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 1987 оны 02 дугаар сарын 10-ны өдөр олгосон аймаг-Булган, сум-Д*******, ****, Овог-Батсүх, Нэр-Ч*******, Иргэний баримтын нэр-Паспорт, сери-БУ, ***, төрсөн аймаг-Булган, сум- Д*******, он, сар, өдөр:***, эрэгтэй, яс үндэс-халх, нийгмийн бүлэг-ажилчин, байнга оршин суудаг бригад-Сумын төв 2 дугаар хороо, сууж эхэлсэн он: ****, ***, Гэр бүлийн байдал-гэрлэсэн, хэд дэх-1, он-1988, боловсролын түвшин-Бүрэн бус дунд, эзэмшсэн он-***, мэргэжил-авто машины жолооч, эзэмшсэн он-1986, ажилладаг байгууллага-Нийтийн аж аж ахуйн үйлчилгээний төвд, ажилд орсон он-1986, цех, тасаг бригад- Уурын зуух, эрхэлдэг ажил-гачегар, эрхэлж эхэлсэн он-1988, оршдог сум, район- Д*******, цэргийн алба-хаасан, эцэг-Д*******н Батсүх, Эх-Д Н, эхнэр/нөхөр-Н Ч гэсэн ХААТР-1 маягт,
-1982 оны 05 дугаар сарын 19-ний өдөр олгосон Батсүх Ч*******, төрсөн он сар өдөр-1965 оны 04 сарын 19, төрсөн аймаг-Булган аймаг, сум- Д*******, төрсөн газрын нэр-төрөх тасагт, эрэгтэй, оршин суухаар бүртгэгдэж буй хаяг-Булган аймаг, Д******* сум, Төв, хаана ямар ажилтай-Булган аймаг Д******* сумын 8 жилд сурагч гэсэн Хаягийн хуудас №7 маягт,
-Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн ... Д******* овогт Б******* М нь Д******* овогт Б******* Ч*******ын дүү гэсэн ***, ... Д******* овогт Б******* Э нь Д******* овогт Б******* Ч*******ын ах гэсэн №164, ... Б овогт Б******* О нь Д******* овогт Б******* Ч*******ын эгч гэсэн №166, ... Д******* овогт Б******* Шдорж нь Д******* овогт Б******* Ч*******ын ах гэсэн *** ... Д******* овогт Тын М нь Д******* овогт Б******* Ч*******ын ах гэсэн №165, ... Д******* овогт Б******* Ш нь Д******* овогт Б******* Ч*******ын ах гэсэн №162, ... Ц овогт Б******* Ч нь Д******* овогт Б******* Ч*******ын ах гэсэн *** дугаартай Төрөл садангийн лавлагаа-нууд зэрэг баримтууд,
-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн:
Гэрч Д.Ц*******ын: Би анх Булган аймгийн Д******* сумын ахуй үйлчилгээний төвд 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс оёдолчноор ажилд орж байсан. 1991 оны 10 дугаар сард жирэмсэний амралтаа авах хүртлээ тус байгууллагатаа оёдолчноор тасралтгүй ажиллаж байсан. Б.Ч******* нь тухайн үед 1989 оны 07 дугаар сард намайг ажилд орж байхад Булган аймгийн Д******* сумын ахуй үйлчилгээний төвд манаач, гачегарь хийдэг байсан. Тэгээд Б.Ч******* нь 1989 оны 12 дугаар сард ажлаасаа гарсан гэх,
Гэрч А.Дгийн: Би анх 1989 онд Булган аймгийн Д******* сумын ахуй үйлчилгээний төвд оёдолчноор ажилд орж байсан. 3 жил тасралтгүй ажиллаж байтал Булган аймгийн Д******* сумын ахуй үйлчилгээний төв татан буугдсан. Тэгээд би 6 хүний хамт даргатайгаа оёдол хийж эхэлсэн. 1989 оноос хойш өнөөдрийг хүртэл *** гаран жил тасралтгүй оёдлоо хийж байна. Б.Ч******* нь Булган аймгийн Д******* сумын ахуй үйлчилгээний төвд намайг 1989 онд ажилд ороход уурын зууханд гачегарь хийдэг байсан. Тэгээд Булган аймгийн Д******* сумын ахуй үйлчилгээний төв 1992 онд хувьчлал гээд тарах хүртэл тасралтгүй ажилласан. Хувьчлал тараад бид ажилгүй болсон гэх,
Гэрч П.Аы: Би анх Булган аймгийн Д******* сумын Т******* нэгдэлд 1979 оны 11 дүгээр сараас эхлэн бичээч, бичиг хэргээр ажилд орж байсан. 1983 оны 10 дугаар сараас эхлэн тус нэгдэлдээ боловсон хүчнээр ажиллаж эхлээд 1992 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл тасралтгүй ажилласан. 1992 онд нэгдэл тарснаар хувиараа ажиллаж эхэлсэн. Б.Ч******* нь 1986 оноос Булган аймгийн Д******* сумын Т******* нэгдэлд жолооч, уурын зууханд галч зэрэг туслахаар янз бүрийн ажлыг хийдэг байсан. Би тэр үед тушаалыг нь гаргаж байсан учраас сайн мэдэж байна. Тэгээд Б.Ч******* нь 1989 оны 12 дугаар сард ажлаасаа гарсан. Тухайн үед Б.Ч*******аас ах Доржийн Ч******* гэх нэртэй хүн Булган аймгийн Д******* сумын Т******* нэгдэлд малчнаар ажилладаг байсан. Нэг байгууллагад буюу нэг албан тушаал дээр Б.Ч*******тай ижил нэртэй хүн ажиллаж байгаагүй гэх,
Гэрч Б.Оийн: Би 1959 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Д.Б******* 5 хүүхэд, анхны охин болж төрж байсан. Манай ээж, аав 8 хүүхэдтэй. 7 хүү, 1 охинтой. Ганц охин нь би юм. Би дээрээ 4 ахтай, доороо 3 эрэгтэй дүүтэй. Одоо хамгийн том нь 82 настай, хамгийн бага нь 57 настай хүмүүс байна. Доороосоо 2 дахь хүүхэд нь Б.Ч******* байгаа юм. Б.Ч******* нь 1965 онд төрсөн. Манайх Б.Ч, Б.Ш, Б.М, Б.Шдорж, Б.О, Б.Э, Б.Ч*******, Б.М гэх *** хүүхэдтэй айл юм. Бид нар дунд Б.Ч******* гэдэг нэртэй хүн байхгүй гэх мэдүүлгүүд, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг болно.
3.Иймд шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
4.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *** төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Д******* овогт Б******* Ч*******ын Булган аймгийн Д******* сумын Т******* нэгдэлд 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийг дуустал жолоочоор, 1986 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 1987 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг дуустал уурын зууханд гачегариар, 1987 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 18-ны өдрийг дуустал жолоочоор, Д******* сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвд 1988 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1989 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дуустал слесариар, 1989 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг дуустал жижүүрээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА