Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 304/ШШ2025/00282

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 304/ШШ2025/00282

Б******* аймаг

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Б******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би,

 

Нэхэмжлэгч: Б******* аймгийн Б******* сумын *** дугаар баг, *** байр, *** тоотод оршин суух Б******* овогт Г******* Б******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б******* аймгийн Б******* сумын 5 дугаар баг, 208а байр, 3-9 тоотод оршин суух Я******* овогт Б******* Б******* холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, дундын өмчлөл хуваалгах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Баярчимэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Б.Баярсайхантай *** оноос хамтран амьдарч, *** онд гэрлэлтээ батлуулсан. *** онд хүү Т*******, *** онд охин Х******* төрсөн. *** оноос хойш Баярсайханы хардах, доромжлох, зарим үед гар хүрэх, утас шалгах дарамтлах зэргээр аашилдаг болсон. ... хамт ажиллаж, амьдарахад дарамттай, айдас түгшүүртэй байгаа тул эвлэрүүлэн зуучлахаар дамжихгүйгээр гэрлэлтийг маань яаралтай цуцалж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Г.Баярчимэг шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Г.Баярчимэг нь Б.Б******* холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Баярчимэг нь хариуцагч Б.Б******* холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, дундын өмчлөл хуваалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г.Б******* зүгээс нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *** төгрөгөөс *** төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 35,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Баярчимэгт олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Б******* нэхэмжлэлтэй хариуцагч Б.Б******* холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, дундын өмчлөл хуваалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч Г.Баярчимэг татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгөөс 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 35,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Баярчимэгт олгосугай.

3.Нэхэмжлэгч нь шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА