| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2025/00743/И |
| Дугаар | 103/ШШ2025/00660 |
| Огноо | 2025-08-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 103/ШШ2025/00660
| 2025 оны 08 сарын 14 өдөр | Дугаар 103/ШШ2025/00660 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 0 дүгээр хороо, Мандал хотхоны 00 тоотод оршин суух ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 0 дүгээр хороо,00 тоотод оршин суух ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3.290.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Үүрцайх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие Н.Үүрцайх нь Ж.******* харилцан тохиролцсоны үндсэн дээр 2025 оны 01 сарын 10-нд 7 хоногийн 10 хувийн хүүтэй мөнгө зээлээч гэж гуйхад нь 15 хоногийн 10 хувийн хүүтэй 2.300.000 төгрөгийг Хас банкны 000 тоот дансаар шилжүүлэн зээлдсэн. Ж.Цэрэнханд нь энэ хугацаанд 460.000 төгрөгийг хүү гэж хийсэн ба миний бие 15 хоногийн хүүгээ сар болгон тооцоод 2,3 сарын хүү авсан. Иймд нийт 3.290.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Үндсэн зээл 2.3000.000 төгрөг, хүү 990.000 төгрөг, нийт 3.290.000 төгрөгийг Ж.Цэрэнханд нь энэ сарын 20-ны өдрөөс эхлэн 4 хуваан сар бүрийн 20-нд төлөхөөр буюу 08 сарын 20-ны өдөр 822.500 төгрөгөөр, 09 сарын 20-нд 822.500 төгрөгөөр, 10 сарын 20-ны өдөр 822.500 төгрөгөөр, 11 сарын 20-ны өдөр 822.500 төгрөгөөр төлөхөөр тус тус хүлээн зөвшөөрөн гэрээ байгуулж байна гэжээ.
Зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ******* нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3.290.000 төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч Ж.Цэрэнханд нь нэхэмжилсэн үнийн дүнг хүлээн зөвшөөрч 2025 оны 08 сарын 20-ны өдөр 822.500 төгрөгөөр, 2025 оны 09 сарын 20-нд 822.500 төгрөгөөр, 2025 оны 10 сарын 20-ны өдөр 822.500 төгрөгөөр, 2025 оны 11 сарын 20-ны өдөр 822.500 төгрөг тус тус төлөхөөр эвлэрсэн эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62.790 төгрөгөөс 31.395 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 31.395 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Ж.******* 31.395 төгрөгийг тус тус гаргуулж, Н.Үүрцайхад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО