Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 103/ШШ2025/00661

 

 

 

 

 

2025 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 103/ШШ2025/00661

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: Багануур дүүргийн 0 дугаар хороо, 00 дугаар байрны 00 тоотод оршин суух Их монгол овогт ******* ******* /РД:0000/-ийн

 

Баримт бичгийн жинхэнэ эзэмшигч болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгоржав нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Д.******* Багануур нүүрсний уурхайн даргын 1993 оны 9 сарын 07-ны өдрийн Б/288 тоот тушаал, Багануур нүүрсний уурхайн даргын 158 тоот тушаал, Багануур ХК-ний захирлын 299 тоот тушаал, 1995 оны 03 дугаар сарын 03-ны өдөр нээлгэсэн 000 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, 1992 оны 06 дугаар сарын 26-ны өдөр нээлгэсэн 0000 дугаартай хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигч болохоо тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Хүсэлт гаргагч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие нь Багануур дүүргийн Багануур ХК-нд 1992 оны 6 дугаар сарын 02-ны өдөр цахилгаан цехийн галуутай станцад техникчээр ажилд орсон. 1995 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Энэ хугацаанд ажиллаж байх үеийн ажилд авсан болон чөлөөлсөн тушаал, хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэрүүд болох Багануур нүүрсний уурхайн даргын 1993 оны 9 сарын 07-ны өдрийн Б/288 тоот тушаал, Багануур нүүрсний уурхайн даргын 158 тоот тушаал, Багануур ХК-ний захирлын 299 тоот тушаал, Нийгмийн даатгалын 0000 тоот дэвтэр, Хөдөлмөрийн 000 тоот дэвтэрт ******* *******маа гэж буруу бичигдсэн тул одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон. Иймд эдгээр баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоогж өгнө үү гэв.

 

Хүсэлт гаргагчаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Багануур дүүргийн 3 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар, төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 1995 оны 03 дугаар сарын 03-ны өдөр нээлгэсэн 0000 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, 1992 оны 06 дугаар сарын 26-ны өдөр нээлгэсэн 391272 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, Багануурын нүүрсний уурхайн даргын 1993 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/288 тоот мэргэжил олгож, мэргэжлийн зэрэг ахиулж цалинжуулах тухай тушаал, Багануурын нүүрсний уурхайн даргын 1994 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 158 дугаар ээлжийн амралт олгох тухай тушаал, Багануур ХК-ийн 1995 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 299 дугаартай ажилд томилж, ажлаас чөлөөлөх тухай тушаал зэрэг нотлох баримтуудыг ирүүлсэн байна.

 

Шүүх Д.*******, Я.******* нараас гэрчийн мэдүүлэг авсан болно.

 

Шүүхээс хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Миний бие нь Багануур дүүргийн Багануур ХК-нд 1992 оны 6 дугаар сарын 02-ны өдөр цахилгаан цехийн галуутай станцад техникчээр ажилд орсон. 1995 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Энэ хугацаанд ажиллаж байх үеийн холбогдох баримт бичгүүд ******* *******маа гэж буруу бичигдсэн тул одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон. Иймд тэдгээр баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох зорилгоор шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж тодорхойлжээ.

 

Хэрэгт авагдсан Д.*******ийн иргэний үнэмлэх, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, төрсний гэрчилгээнд ******* *******, Багануур нүүрсний уурхайн даргын 1993 оны 9 сарын 07-ны өдрийн Б/288 тоот тушаал, 1994 оны 7 сарын 25-ны өдрийн 158 тоот тушаал, Багануур ХК-ний захирлын 299 тоот тушаалуудад ******* *******маа гэж бичсэн нь ******* ******* болохыг, 1995 оны 03 дугаар сарын 03-ны өдөр нээлгэсэн 056873 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, 1992 оны 06 дугаар сарын 26-ны өдөр нээлгэсэн 391272 дугаартай хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигч нь ******* ******* болох нь тус тус тогтоогдож байна.

 

Иймд Багануур нүүрсний уурхайн даргын 1993 оны 9 сарын 07-ны өдрийн Б/288 тоот тушаал, 1994 оны 7 сарын 25-ны өдрийн 158 тоот тушаал, Багануур ХК-ний захирлын 299 тоот тушаалуудад ******* *******маа гэж бичсэн нь ******* ******* болохыг, 1995 оны 03 дугаар сарын 03-ны өдөр нээлгэсэн 00 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, 1992 оны 06 дугаар сарын 26-ны өдөр нээлгэсэн 00 дугаартай хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигч нь ******* ******* болохыг тогтоох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт зааснаар Багануур нүүрсний уурхайн даргын 1993 оны 9 сарын 07-ны өдрийн Б/288 тоот тушаал, 1994 оны 7 сарын 25-ны өдрийн 158 тоот тушаал, Багануур ХК-ний захирлын 299 тоот тушаалуудад ******* *******маа гэж бичсэн нь ******* ******* болохыг, 1995 оны 03 дугаар сарын 03-ны өдөр нээлгэсэн 056873 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, 1992 оны 06 дугаар сарын 26-ны өдөр нээлгэсэн 391272 дугаартай хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигч нь Их монгол овогт ******* ******* /РД:00000/ болохыг тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар Д.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, зохигч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО