| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2025/00761/И |
| Дугаар | 103/ШШ2025/00662 |
| Огноо | 2025-08-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 103/ШШ2025/00662
| 2025 оны 08 сарын 15 өдөр | Дугаар 103/ШШ2025/00662 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 0 дугаар хороо, хөдөө хэсэгт оршин суух ******* овогт ******* ******* /РД:00000/-ийн
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ц.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгоржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Цоодол овогтой ******* миний бие 1985 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс ******* аймгийн ******* модны үйлдвэрт Боловсруулах тасагт, 1987 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Зүсмэлийн цехэд туслах ажилчинаар ажиллаж байгаад 1992 оны 8 дугаар сард Багануур дүүрэгт шилжин ирж суурьшаад өнөөдрийг хүртэл тус дүүрэгтээ амьдарч байна. ******* Модны үйлдвэр нь намайг 1985 онд анх ажилд ороход "Ой модны аж үйлдвэрийн Яамны харьяа ******* модны үйлдвэр" гэж нэрлэгдэж байснаа, 1990 оноос зах зээлийн нийгэмд шилжихэд бие даан "******* Ой модны Үйлдвэр" болж нэр нь өөрчлөгдсөн. Одоо би тэтгэвэрээ тогтоолгох болсон чинь хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн Модны үйлдвэрт ажилд орсон, гарсан тушаалуудын тамга хоёр өөр нэртэй байна гээд ажилласан жилийг хүчингүй гэж үзэж байгаа тул 1985 оны 10 дугаар сарын 09 ны өдрөөс 1992 оны 05 сарын 01 ны өдрийг хүртэлх ******* Модны үйлдвэрт 6 жил 7 сар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Багануур дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, ******* аймгийн архивын тасгийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 08/256 дугаар албан тоот, 1989 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа ******* аймаг дахь ******* аймаг дундын модны үйлдвэрийн захиргааны даргын тэтгэмжтэй, тэтгэмжгүй чөлөө олгох тухай 29 дүгээр тушаал, 1985 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 140637 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, 1992 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Улаанбаатар хотын Багануур районы 10 жилийн дунд сургуулийн захирлын шинээр ажилд авч, ажлаас чөлөөлөх тухай 85 дугаар тушаал, Иргэний үнэмлэхийн хуулбар, гэрэл зургууд зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
Шүүх Г.*******, Ч.******* нараас гэрчийн мэдүүлэг авсан болно.
Шүүхээс хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Т.Батжаргал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...******* Модны үйлдвэр нь анх ажилд ороход Ой модны аж үйлдвэрийн Яамны харьяа ******* модны үйлдвэр гэж нэрлэгдэж байснаа, 1990 оноос ******* модны Үйлдвэр болж нэр нь өөрчлөгдсөн. Одоо би тэтгэвэрээ тогтоолгох болсон чинь хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн Модны үйлдвэрт ажилд орсон, гарсан тушаалуудын тамга хоёр өөр нэртэй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргасан... гэж тодорхойлжээ.
Хүсэлт гаргагч Ц.******* 1985 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс ******* аймгийн ******* модны үйлдвэрт Боловсруулах тасагт туслах ажилчнаар, 1987 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Зүсмэлийн цехэд туслах ажилчнаар тус тус ажиллаж байсан болох нь .... 1989 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Хөнгөн үйлдвэрийн яамны харьяа ******* аймаг дахь ******* аймаг дундын модны үйлдвэрийн захиргааны даргын 29 дугаартай зүсмэл цехийн ажилчин Ц.*******д 1989 оны 02 дугаар сарын 01-ээс 1989 оны 05 дугаар сарын 01 хүртэл цалингүй чөлөө олгосон тухай тушаал, 1985 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 140637 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн Батширээт сумын модны үйлдвэрийн даргын 1985 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 176 тоот тушаалаар ******* модны үйлдвэрийн боловсруулах тасагт туслах ажилчнаар авсан тухай, ******* модны үйлдвэрийн даргын 1987 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 48 тоот тушаалаар захиргааны шийдвэрээр дээрх ажлаас чөлөөлж зүсмэлийн цехэд туслах ажилчнаар ажиллуулсан тухай, ******* ой мод хангамжийн ерөнхий захирагчийн 1992 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 52 дугаартай өөр газар ажиллах болсон тул ажлаас чөлөөлсөн тухай, Багануур дүүргийн 10 жилийн дунд сургуулийн захирлын 1992 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 85 дугаартай тушаалаар Ц.*******ийг үйлчлэгчээр авч ажиллуулсан тухай, фото зураг, гэрч Г.*******ийн: ...Ц.*******ийг анх ******* модны үйлдвэрт 1985 онд ороход нь танидаг болсон. Ой модны аж үйлдвэрийн яамны харьяа ******* модны үйлдвэр нь 1990-ээд оноос хувьчлагдан ******* ой модны үйлдвэр гэсэн нэртэй болсон. Тэрнээс нэг байгууллага... гэх мэдүүлэг, гэрч Ч.*******ын...Ц.******* нь 1985 оны 3 сар хавьцаа Батширэээтийн модны үйлдвэрт туслах ажилчнаар ажилд орсон. Би 1985 оны 09 сард ******* модны үйлдвэрт ажилд орж байсан. 1990 онд би ажлаасаа бүр гарсан бөгөөд тэр үед ******* мөн ажиллаж байсан ба түүнээс хойш 1992 он хавьцаа ажиллаж байсан. Миний бие Ой модны аж үйлдвэрийн яамны харьяа ******* модны үйлдвэр нэршилтэй байх үед ажиллаж байгаад 1989 онд ажлаасаа гарсан учраас сүүлд нэршил өөрчлөгдсөн талаар сонссонноос яг сайн мэдэхгүй байна.... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Ц.*******ийг 1985 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс ******* аймгийн ******* модны үйлдвэрт Боловсруулах тасагт туслах ажилчнаар, 1987 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ******* модны үйлдвэрийн Зүсмэлийн цехэд туслах ажилчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт ******* ******* /РД: 0000/-ийг 1985 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс ******* аймгийн ******* модны үйлдвэрт Боловсруулах тасагт туслах ажилчнаар, 1987 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ******* модны үйлдвэрийн Зүсмэлийн цехэд туслах ажилчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар Ц.*******ээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, зохигч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО