| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2018/0056/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/071 |
| Огноо | 2018-03-01 |
| Зүйл хэсэг | 24.5.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 2018/ШЦТ/071
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,
Улсын яллагч Э.Гантулга,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Буянхишиг,
Нарийн бичгийн дарга Б.Оюунтөгс нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******,******* нарт холбогдох 1714003340018 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 02 сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, эрэгтэй, ******* овогт *******,
2. Монгол Улсын иргэн, эрэгтэй, ******* овогт*******,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч*******, ******* нар нь 2017 оны 12 сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 2 дугаар багийн нутаг Голын амны садрага гэх газраас ховор амьтан болох 6 ширхэг хар сүүлт зээрийг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж амьтаны аймагт 21.180.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав: Үүнд:
Иргэний нэхэмжлэгч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн ... 2017 оны 12 сарын 11-ний орой эргүүл шалгалт хийж байгаад сумын урд хөтөл дээр гараад сууж байтал урдаас 2 гэрэл орж ирсэн юм. Тэгээд ойртоод ирсэн чинь 2 мотоцикльтой, 1 нь сундалгаатай, нөгөөх нь сундалгаагүй юм аччихсан ногоон цуваар дарчихсан байдалтай байсан. Тэгээд бид 2 зогсоох гээд гэрлээрээ дохисон боловч зугтаагаад явчихсан. Тэгэхээр нь Х бид 2 араас нь хөөж байгаад сундалгаатай мотоциклийг алдчихсан. Нөгөө мотоциклийг нь хөөж гудамж уруудаад хашаа руу тулгаад зогсоох гэсэн чинь машиныг мотоциклийн гараар мөргөөд зураад зогсоосон. … тэгээд ирээд байж байсан чинь цагдаа ******* ирээд бид 3 ачсан ганзагалааг задлаад харсан чинь том жижиг нийлсэн 6 ширхэг хар сүүлт зээрийн мах байсан. Тэгээд байж байтал манай сумын *******,******* нар ирээд уг зээрийг агнасан гэж хэлсэн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-54, 60-61/,
Гэрч *******ы мөрдөн байцаалтанд өгсөн ... 2017 оны 12 сарын 11-ний өдөр сумын төв дээр байж байгаад хөдөө гэртээ очоод байж байсан чинь удаа ч үгүй манай гэрт *******,******* орж ирсэн юм. Тэгээд нь дугуй хагараад явдаггүй ээ ганзагалааг төв оруулаад өгөөч гээд гуйгаад байсан юм. Тэгээд манай хүргэн ганзагалааг нь ачаад сумын төврүү явсан. 2,3 юм унагачихлаа гэж байсан тэр үед нээх анзаараагүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 55-56/,
Гэрч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн ... 2017 оны 12 сарын 11-ний өдөр эргүүл хийгээд сумын төвийн урд хөтөл дээр зогсож байсан чинь урдаас 2 гэрэл гарч ирээд бид 2 хоорондоо машин уу мотоцикль уу гэж ярилцаж байтал ойртоод ирсэн ... зогсоох гэж хэд хэдэн удаа сигналдсан боловч зогсоогүй. Тэгэхлээр ямар учиртай юм бол гээд араас нь явсан. Машины гэрэлд сундалгаатай мотоциклийн арынх нь хүн мөрөн дээрээ юм үүрчихсэн харагдсан. Ачаа аччихсан байсан мотоцикль нь баруун талын ачаанаас улаан өнгийн цус шиг зүйл харагдсан. Тэгэхээр нь юу болоод байна гээд араас нь хөөгөөд хашааруу шахаж зогсоох арга хэмжээ авсан ... тэгээд ажлын өрөөнд оруулчихаад ачааг бүтээсэн цувыг авч үзэхэд цус их гойжсон мах байсан. Яг юуны мах байсныг мэдээгүй. Тэгээд гражид оруулаад цагдаа *******, БОХУБ ******* нарын хамт дэлгэхэд хар сүүлт зээрийн том жижиг нийлсэн 6 ширхэг мах байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-59/,
Гэрч ын мөрдөн байцаалтанд өгсөн ... Би *******,******* нарыг танихгүй. 2017 оны 12 сарын 11-ний орой найз охиныхоо хамт худаг орж ус аваад иртэл манай хадам аав намайг энэ 2 хүний ганзагалааг сум оруулаад өгчих гэж хэлсэн. Хадам аав *******,******* нар намайг гэрээс гарч очиход хадам аавын мотоцикль дээр ганзагалааг шилжүүлж ачсан байсан. Би хадам аавын ганзагалаатай мотоциклийг унаад *******,******* гэх 2 хүнийг дагаад явсан. Тэгээд Баян-Өндөр орох гэж явахад сумын урд хөтөл дээр гэрэл байсан. Санаанд оролгүй явж байтал араас дагаад хөөсөн. Тэгээд би цагдаа байна гэж бодоод зугтаасан. Тэгсэн сумын хорооллын гудамжруу ороод намайг шахаж зогсоосон. Тэгээд ачиж явсан ачаа хар сүүлтийн мах гадгийг мэдсэн. Би энэ хүмүүсийг танихгүй бөгөөд хадам аавыг энэ ачааг сум оруулаад өг гэхээр нь би явсан. Ачаа юу болохыг мэдээгүй. Энэ хүмүүсээс болон хадам ааваас юу ачаа болох талаар асуугаагүй. Тухайн үед мотоциклийн хөдөлгөөн хорьсон байсан мөн би хадам аавын мотоциклийг унасан ямар нэг бичиг баримтгүй явж байсан тул зугтаасан юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 66-68/,
Шүүгдэгч*******гийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Би 2017 оны 12 сарын 11-ний өдрийн өглөө Өтай Баян-Өндөр сумын Эгэн 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Голын амын садарга” гэх газарруу тэмээнд мотоциклиор явсан. Тэмээнд явахдаа Өгийн бүртгэлгүй тоз-8 маркийн бууг авч миний мотоциклтор хамт явсан. Бид хоёр тэмээн дээрээ очиж айлын тэмээнүүдээс өөрсдийнхөө тэмээг ялгаж голын амаад өгсүүлчихээд уруудаад явж байтал 30 гаран тооны хар сүүлтий зээртэй таарсан. Дээрх зээрүүдийг мотоциклиор явуут дундаа 3 зээрийг буудаж агнасан. Тэгээд 3 зээрийг мотоциклиор хөөж эцээгээд амыг барьж алсан. Бид хоёр ховор амьтан агнасандаа гэмшиж буруугаа хүлээж байна. Мөн шинжээчийн дүгнэлттэй танилцлаа, дүгнэлттэй холбогдуулан гаргах санал хүсэлт, гомдол байхгүй юм. Ө бид хоёр агнасан зээрүүдээ голын амны толгод дунд орууулж байгаад хуулж арьс махыг нь ялгаад шуудайнд хийж мотоцикльдоо ачаад гэррүүгээ явсан. Явах замд мотоцикль явахгүй, дугуй хагараад байсан ба замаараа нутгийн айл болох ийнхоор орсон. Тэднийд , эхнэр нь нар байсан. Ороод байж байхад гуайн хүргэн найз бүсгүйтэйгээ ус аваад гаднаас орж ирсэн. ахыг сум оруулаад өгөөч гэж бид хоёр гуйтал хүргэнээ миний хүү яваад хүргэж өгчихөөд ир гэж хэлсэн. ахын мотоцикль дээр ачааг ******* бид хоёр шилжүүлж ачсан. Тухайн үед гадаа харанхуй шөнө байсан. ******* бид хоёр мотоциклийнхөө дугуйг нөхөөд ахын хүргэн тай хамт сумруу явсан. Сум ороод цагдаа байгаль орчны хяналтын улсын байцаагч, олон нийтийн цагдаагийн ажилтан Хадаа нарт баригдсан. бид хоёрын араас явж байгаад хашаа мэдэхгүй төөрч будилж яваад цагдаа, байгаль орчны байцаагч нарт баригдсан байсан. Бид хоёр араас нь явж очсон ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 88-90/,
Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Би 2017 оны 12 сарын 11-ний өдрийн өглөө******* тэй Баян-Өндөр сумын Эгэн 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Голын амын садарга” гэх газарруу тэмээнд мотоциклиор явсан. Тэмээнд явахдаа миний бүртгэлгүй тоз-8 маркийн бууг авч явсан. Бид хоёр тэмээн дээрээ очиж айлын тэмээнүүдээс өөрсдийнхөө тэмээг ялгаж голын амаад өгсүүлчихээд уруудаад явж байтал 30 гаран тооны хар сүүлтий зээртэй таарсан. Дээрх зээрүүдийг мотоциклиор явуут дундаа 3 зээрийг би буудаж агнасан. Тэгээд 3 зээрийг мотоциклиор хөөж эцээгээд амыг барьж алсан. Би хоёр ховор амьтан агнасандаа гэмшиж буруугаа хүлээж байна. Мөн шинжээчийн дүгнэлттэй танилцлаа, дүгнэлттэй холбогдуулан гаргах санал хүсэлт, гомдол байхгүй юм. бид хоёр агнасан зээрүүдээ голын амны толгод дунд орууулж байгаад хуулж арьс махыг нь ялгаад шуудайнд хийж мотоцикльдоо ачаад гэррүүгээ явсан. Явах замд мотоцикль явахгүй, дугуй хагараад байсан ба замаараа нутгийн айл болох ийнхоор орсон. Тэднийд , эхнэр нь нар байсан. Ороод байж байхад гуайн хүргэн найз бүсгүйтэйгээ ус аваад гаднаас орж ирсэн. ахыг сум оруулаад өгөөч гэж бид хоёр гуйтал хүргэнээ миний хүү яваад хүргэж өгчихөөд ир гэж хэлсэн. ахын мотоцикль дээр ачааг бид хоёр шилжүүлж ачсан. Тухайн үед гадаа харанхуй шөнө байсан. бид хоёр мотоциклийнхөө дугуйг нөхөөд ахын хүргэн тай хамт сумруу явсан. Сум ороод цагдаа байгаль орчны хяналтын улсын байцаагч, олон нийтийн цагдаагийн ажилтан Хадаа нарт баригдсан. бид хоёрын араас явж байгаад хашаа мэдэхгүй төөрч будилж яваад цагдаа, байгаль орчны байцаагч нарын машинд шахагдаж зогссон юм билээ. ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 91-93/,
Баянхонгор аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2017 оны 12 сарын 26-ны өдрийн мэргэжилтний ... Хэргийн газрын үзлэгийн гэрэл зурагт байгаа амьтан нь хар сүүлт мөн болно. Хар сүүлт зээр нь Баян-Өндөр сумын 2, 4 дүгээр багуудын нутаг Сугантын гол, Алтан тээл, Сангийн далай, Их гол, Дунд гол, Бага голын сав дагуу Малчдын аман судалгаа болон Байгаль хамгаалагчын судалснаар хаар сүүлт зээр тархан амьдардаг. Хар сүүлт зээр нь Монгол улсын Засгийн газрын 2012 оны 01 сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолоор ховор амьтны жагсаалтад бүртгэгдсэн байна. Ховор амьтныг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлөөр тодорхой зориулалтаар агнаж, барьж болно. Баян-Өндөр сумын 2-р багийн иргэн ******* овогтой ******* , ******* овогтой******* нарын агнасан гэх хар сүүлт зээр ямар нэгэн зохих зөвшөөрөл аваагүй хууль бусаар агнасан байна. Амьтны тухай хуулийн 10 дугаар зүйл 10.1.5. агнуурын амьтныг агаарын болон авто тээврийн хөөх, гэрэлтүүлэхийг хориглосон байдаг. Монгол улсын Засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Үнэлгээ, төлбөр, хураамжийн хэмжээг шинэчлэн батлах тухай ” 23 дугаар тогтоолыг үндэслэн нийт хохиролыг тогтооход:
|
№ |
Амьтны нэрс/тоо | Монгол улсын Засгийн газраас тогтоосон үнэлгээ, төлбөр /мян.төг/ | Амьтны тухай хууль
37.2.Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно. | дүн /төг/ |
|
1. |
Хар сүүлтий /эр/-2 |
1,700,000 |
1,700,000*2 |
6,800,000 |
|
2. |
Хар сүүлтий/эм/-3 |
2,000,000 |
2,000,000*2 |
12,000,000 |
|
3. |
Хар сүүлтийн янзага /эр/-1 Төл амьтны эклоги-эдийн засгийн үнэлгээг тухайн бие гүйцсэн бодьгалийн эклоги- эдийн засгийн үнэлгээний 70% аар тооцож тогтооно. |
1,190,000 |
1,190,000*2 |
2,380,000 |
Хар сүүлтийг насны байдлаар үнэлгээг тогтоодоггүй. ... гэсэн дүгнэлт /хх-ийн 74-75/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 10-23/,
Эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолууд, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 25-38/,
Эд мөрийн баримт хураан авсан тухай прокурорын тогтоол, мөрдөгчийн баримтууд /хх-ийн 40-48/,
Шүүгдэгч *******,******* нарын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 101-115, 119-122, 124-129/,
Гэмт хэрэг үйлдэгдсэн гэх Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Элгэн 2 дугаар багийн нутаг “Голын амны садарга” гэх газар нь тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаггүй талаархи Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын тамгын газрын 2018.01.31-ний өдрийн 20 тоот албан бичиг /хх-ийн 138/,
Төрийн банкны Баянхонгор аймаг дахь салбар Баян-Өндөр сумын тооцооны төвд төрийн сангийн 100031900910 тоот дансанд шүүгдэгч*******гийн хохиролд 20.000.000 төгрөг тушаасан мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 136/,
Төрийн банкны Баянхонгор аймаг дахь салбар Баян-Өндөр сумын тооцооны төвд төрийн сангийн 100031900910 тоот дансанд шүүгдэгч *******гийн хохиролд 1.180.000 төгрөг тушаасан мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 137/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Буянхишигээс гарган өгсөн Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын тамгын газрын 2018.02.26-ны өдрийн 26 тоот “тус сумын иргэн*******, ******* нар нь агнуурын нөхөн төлбөр болох 21.180.000 төгрөгийг сумын орон нутгийн ерөнхий орлогийн дансанд бүрэн төвлөрүүлсэн тул гомдолгүй” гэсэн албан бичиг зэрэг болно.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд ;
Шүүгдэгч*******, ******* нар нь 2017 оны 12 сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Элгэн 2 дугаар багийн нутаг “Голын амны садрага” гэх газраас ховор амьтан болох 6 ширхэг хар сүүлтий зээрийг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж байгаль экологид 21.180.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон, мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Баянхонгор аймгийн прокурорын газраас шүүгдэгч*******, ******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарын агнасан 6 ширхэг хар сүүлтий зээр нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтанд ховор амьтны жагсаалтанд бүртгэгдсэн байх бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 01 сарын 25-ны өдрийн 23 дугаартай тогтоол, тогтоолын хавсралтанд заасан үнэлгээгээр эр хар сүүлтий зээрийн экологи-эдийн засгийн үнэлгээ нь 1.700.000 төгрөг, эм хар сүүлтий зээрийн экологи-эдийн засгийн үнэлгээ нь 2.000.000 төгрөгөөр тус тус үнэлгээг тогтоосон байх тул Баянхонгор аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2017 оны 12 сарын 26-ны өдрийн мэргэжилтэн Е.Эрболдын гаргасан шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.
Иймд шүүгдэгч*******, ******* нарыг ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас байгаль экологит учруулсан 2 ширхэг эр хар сүүлтий зээрийн экологи-эдийн засгийн үнэлгээ болох 3.400.000 төгрөг, 3 ширхэг эм хар сүүлтий зээрийн экологи-эдийн засгийн үнэлгээ болох 6.000.000 төгрөг, эр хар сүүлтийн янзагны экологи-эдийн засгийн үнэлгээ болох 1.190.000 төгрөг нийт 10.590.000 төгрөгийн хохирлыг Монгол Улсын Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасны дагуу 2 дахин нэмэгдүүлж 21.180.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хохирол төлсөн санхүүгийн баримтууд /хх-ийн 136-137/, иргэний нэхэмжлэгч болох Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын тамгын газрын 2018.02.26-ны өдрийн 26 тоот “тус сумын иргэн*******, ******* нар нь агнуурын нөхөн төлбөр болох 21.180.000 төгрөгийг сумын орон нутгийн ерөнхий орлогийн дансанд бүрэн төвлөрүүлсэн тул гомдолгүй” гэсэн албан бичиг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүгдэгч*******, ******* нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй тул шүүгдэгч*******гийн эзэмшлийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн мустанг-5 маркийн ногоон өнгийн мотоцикль болон хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч*******гийн эзэмшлийн 79-95 УБГ улсын дугаартай уаз 220669 маркийн тээврийн хэрэгсэл, 5 тооны тэмээ, шүүгдэгч *******гийн эзэмшлийн 55-60 УБГ улсын дугаартай уаз 31512 маркийн тээврийн хэрэгсэл, 5 тооны тэмээ зэргийг шүүгдэгч нарт буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 23520 дугаарын гол төмөртэй, 48247 дугаарын замагтай тоз 8 маркийн бууг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт хадгалуулж, 6 ширхэг хар сүүлт зээрийн мах, арьсыг устгаж, шүүгдэгч нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч ******* овогт*******, ******* овогт ******* нарыг хууль бусаар ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******,******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д зааснаар шүүгдэгч *******,******* нарын засрал, хүмүүжилд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч *******,******* нарт мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч*******гийн эзэмшлийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн мустанг-5 маркийн ногоон өнгийн мотоцикль болон хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч*******гийн эзэмшлийн 79-95 УБГ улсын дугаартай уаз 220669 маркийн тээврийн хэрэгсэл, 5 тооны тэмээ, шүүгдэгч *******гийн эзэмшлийн 55-60 УБГ улсын дугаартай уаз 31512 маркийн тээврийн хэрэгсэл, 5 тооны тэмээ зэргийг шүүгдэгч нарт буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг хүчингүй болгосугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 23520 дугаарын гол төмөртэй, 48247 дугаарын замагтай тоз 8 маркийн бууг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт хадгалуулж, 6 ширхэг хар сүүлт зээрийн мах, арьсыг устгасугай.
7. Шүүгдэгч *******,******* нар нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******,******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА