| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 308/2025/00077/И |
| Дугаар | 308/ШШ2025/00116 |
| Огноо | 2025-03-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 308/ШШ2025/00116
| 2025 оны 03 сарын 17 өдөр | Дугаар 308/ШШ2025/00116 | Дорноговь аймаг |
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны Б танхимд хийсэн хуралдаанаар:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэг,106.6 дахь хэсэг,123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Х а а к ТӨХХК-нь Д аймгийн З Дын Тын Гт холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 367,500,000 гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагаа 122,500,000 төгрөгөөр багасгаж үлдэх 245,000,000 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор хариуцагч Д аймгийн З дын Тгын г нь нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 1,382,950 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д аймгийн З Дын Тгын Гаас улсын тэмдэгтийн хураамжид 1,382,950 төгрөгийн тал хувь 691,475 төгрөгийг улсын төсвийн орлогод оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75-р зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол албадан гүйцэтгэхийг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгасугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ