| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 308/2025/00106/И |
| Дугаар | 308/ШШ2025/00124 |
| Огноо | 2025-03-24 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 308/ШШ2025/00124
| 2025 оны 03 сарын 24 өдөр | Дугаар 308/ШШ2025/00124 | Дорноговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч: Д аймгийн С сум, * дүгээр баг, Д *-6** тоотод оршин суух, Х д овогт Нгийн Угийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Эцэг тогтоолгох тухай
Шүүх хуралдааны оролцогчид:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Н.У шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие иргэн О.Бэй 2009 онд танилцаад нэг гэрт орж хамтран амьдарсан. 2010 оны 02 дугаар сарын 23-нд хүү У.Ж төрсөн. 2011 оноос тусдаа амьдарсан. О.Б бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй байсан. Нөхөр О.Б нь 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр нас барсан. Хүү У.Жрт тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох болсон тул У.Жрын эцэг О.Б мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3-4/, Дь аймгийн Са сумын * дүгээр багийн ажлын албаны албан бичиг /хх-5/, хүү У.Жын төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-6/, Д аймгийн С сумын А өрхийн эрүүл мэндийн төвийн албан бичиг /хх-7/, Д аймгийн С сумын Ерөнхий боловсролын * дугаар сургуулийн сургалтын менежерийн тодорхойлолт /хх-8/, О.Бийн нас барсны гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-9/, гэрч асуулгах хүсэлт /хх-10/, итгэмжлэл /хх-16/, хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-17/, гэрэл зураг /хх-18/ зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Нэхэмжлэгч Н.У нь О.Бхтэй 2009 оноос танилцаж хамтран амьдарч энэ хугацаанд буюу 2010 оны 02 дугаар сарын 23-нд хүү У.Жыг төрүүлжээ. Тэд хууль ёсоор гэр бүл болоогүй байсан тус тусдаа амьдарч байгаад О.Б нь 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр нас барсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрч О.Ч, Д.Б нарын мэдүүлэг, 2011 оны 5 дугаар сард нэхэмжлэгч Н.У, хүү Жр, О.Б нарын хамт авахуулсан гэрэл зураг, Д аймгийн С сумын * дүгээр багийн ажлын албаны албан бичиг /хх-5/, хүү У.Жын төрсний гэрчилгээ, эрүүл мэндийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-6-7/, Дь аймгийн С сумын А өрхийн эрүүл мэндийн төвийн албан бичиг /хх-7/, Д аймгийн С сумын Ерөнхий боловсролын * дугаар сургуулийн сургалтын менежерийн тодорхойлолт/хх-8/, О.Бийн нас барсны гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-9/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д хүүхдийн эцэг, эхийг шүүх онцгой ажиллагааны журмаар тогтоож болохоор заажээ.
Иймд Х д овогт Угийн Жын эцэг Бн овогт Огийн Б мөн болохыг тогтоох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Угийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7 дахь хэсэгт зааснаар Х д овогт Угийн Жрын эцэг Б овогт Оийн Бх мөн болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Угийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН