Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2024/ДШМ/456

 

 

 

 

 

 

  2024          04             18                                        2024/ДШМ/456

 

 

Н.Э д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

           Прокурор Э.Булганчимэг /томилолтоор/

           нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,

           Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Түвшинтөгс даргалсан хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/85 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Эрдэмбилэгийн бичсэн эсэргүүцлээр Н.Э д холбогдох эрүүгийн 2309 00000 2865 дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишиг илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч Н.Э  нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 01 цагийн орчим такси үйлчилгээнд явж байх үедээ уг таксигаар үйлчлүүлж байсан иргэн Ц.О ын гээгдүүлсэн Самсунг А33 загварын гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж өөрийн эзэмшилд шилжүүлэн авч завшин бусдад 525.000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 10 дугаар сарын 19-ний 01 цагийн орчим такси үйлчилгээнд явж байх үедээ уг таксигаар үйлчлүүлж байсан иргэн Ц.О ын гээгдүүлсэн Самсунг А33 загварын гар утсыг ашиглан Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт интернэт банкны данс руу нэвтрэн орж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Б.Э ийн ****  дугаарын данс руу 400.000 төгрөг, өөрийн Хаан банк дахь ****  дугаарын данс руу 200.000 төгрөг тус тус шилжүүлж нийт 600.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокуророос: Н.Э ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Мянган овогт Намхайн Энхтөрийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э д оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж  шийдвэрлэв.

            Прокурор Н.Эрдэмбилэг давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...Прокуророос Н.Э ийн “Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2023 оны 10 дугаар сарын 19-ний шөнийн 01 цагийн орчим такси үйлчилгээнд явж байх үедээ уг таксигаар үйлчлүүлж байсан иргэн Ц.О ын гээгдүүлсэн Samsung А33 загварын гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж өөрийн эзэмшилд шилжүүлэн авч завшин бусдад 525.000 төгрөгийн хохирол учруулсан” үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

            Мөн “2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 01 цагийн орчим такси үйлчилгээнд явж байх үедээ уг таксигаар үйлчлүүлж байсан иргэн Ц.О ын гээгдүүлсэн Samsung А33 загварын гар утсыг ашиглан Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт интернэт банкны данс руу нь нэвтрэн орж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Б.Э ийн ****  дугаарын данс руу 400.000 төгрөг, өөрийн Хаан банк дахь ****  дугаарын данс руу 200.000 төгрөгийг тус тус шилжүүлж нийт 600.000 төгрөгийг хулгайлсан” үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан яллагдагч Н.Э д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.

            Анхан шатны шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэн бөгөөд шийтгэх тогтоолыг уншиж сонсгохдоо шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн талаар танилцуулсан.

            Гэвч шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэхдээ шийтгэх тогтоолын “Тодорхойлох” хэсэгт шүүгдэгч Н.Э ийг бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсан болон хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон талаар дүгнэж бичсэн хэдий ч “Эрүүгийн хариуцлагын талаар” дүгнэлт хийсэн хэсэгтээ шүүгдэгчид зөвхөн “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял” оногдуулахаар, мөн шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсэгт шүүгдэгч Н.Э ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэсэн шийтгэх тогтоолыг гаргажээ.

            Өөрөөр хэлбэл шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэн атлаа прокуророос шүүхэд шилжүүлсэн хэрэг тус бүрд, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлээгүй, шүүгдэгчийн үйлдсэн зарим хэргийг орхигдуулж хууль зүйн үндэслэлгүй шийтгэх тогтоол гаргасан байна.

            Иймд дээрх шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана”,

            Мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7, 36.8 дугаар зүйл болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасныг тус тус зөрчжээ.

            Үүнээс гадна уншин сонсгосон, бичгээр үйлдсэн шийдвэрийн “Тодорхойлох”, “Тогтоох” хэсгүүд болон анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг зөрүүтэй байна.

            Дээрх зөрчлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн зөрчилд хамаарч байна.

            Иймд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 01 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/85 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

            Прокурор Э.Булганчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр эс зөвшөөрч прокурорын эсэргүүцэл гаргаж байна. Прокуророос Н.Э ийн үйлдэлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан яллагдагч Н.Э д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэн бөгөөд шийтгэх тогтоолыг уншиж сонсгохдоо шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн талаар танилцуулсан. Гэвч шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэхдээ шийтгэх тогтоолын “Тодорхойлох” хэсэгт шүүгдэгч Н.Э ийг бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсан болон хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон талаар дүгнэж бичсэн хэдий ч “Эрүүгийн хариуцлагын талаар” дүгнэлт хийсэн хэсэгтээ шүүгдэгчид зөвхөн “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял” оногдуулахаар, мөн шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсэгт шүүгдэгч Н.Э ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэсэн шийтгэх тогтоолыг гаргажээ. Өөрөөр хэлбэл шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэн атлаа прокуророос шүүхэд шилжүүлсэн хэрэг тус бүрд, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлээгүй, шүүгдэгчийн үйлдсэн зарим хэргийг орхигдуулж хууль зүйн үндэслэлгүй шийтгэх тогтоол гаргасан байна. Иймд дээрх шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана”, мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7, 36.8 дугаар зүйл болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасныг тус тус зөрчжээ. Үүнээс гадна уншин сонсгосон, бичгээр үйлдсэн шийдвэрийн “Тодорхойлох”, “Тогтоох” хэсгүүд болон анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг зөрүүтэй байна.  Дээрх зөрчлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн зөрчилд хамаарч байна. Иймд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 01 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/85 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэж өгнө үү...” гэв.

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Шүүгдэгч Н.Э ийн үйлдлүүдийг Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба тус хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Н.Э д холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үйлдлийг орхигдуулан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэж заасан хуулийн заалттай нийцэхгүй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Прокуророос Н.Э д холбогдох хэрэгт хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх тухай Н.Э ийн саналыг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулах саналтайгаар хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэн атлаа прокуророос шүүхэд шилжүүлсэн хэрэг тус бүрд, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлээгүй, шүүгдэгчийн үйлдсэн зарим хэргийг орхигдуулж шийдвэрлэсэн нь болжээ.

Өөрөөр хэлбэл, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/85 дугаартай шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгтээ “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна...” гэх атлаа тус шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...шүүгдэгч Э-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй...” гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8, 39.9 дүгээр зүйлүүдэд заасныг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

Шүүх аливаа нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдийн мэдүүлгийг нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоодог бөгөөд нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна гагцхүү хэргийн үйл баримтыг аливаа эргэлзээ үүсгээгүй, зөрүү гаргалгүйгээр, бүрэн дүүрэн нотолсон тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцнэ.

               Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/85 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2024/ШЦТ/85 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Н.Э д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                                 ШҮҮГЧ                                   Н.БАТСАЙХАН

 

                                 ШҮҮГЧ                                   Б.АРИУНХИШИГ