| Шүүх | Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алагаагийн Түвшинтулга |
| Хэргийн индекс | 109/2025/0037/З |
| Дугаар | 109/ШШ2025/0047 |
| Огноо | 2025-12-01 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 109/ШШ2025/0047
109/ШШ2025/0047
Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Түвшинтулга би, нэхэмжлэгч Э.Г-н нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэрэгт 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хэргийн оролцогч нараас ирүүлсэн “Эвлэрлийн гэрээ”-г хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Э.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “А" компани нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, . компанийн барьж байгаа орон сууцны барилгын бетон зуурмагийг нийлүүлж оронд нь байр авахаар харилцан тохиролцсон байсан. А компани нь уг байраа зарахаар болж, энэхүү байрны төлбөрийг 100 хувь А компанид Э.Г миний бие төлсөн. “А” компани нь Э.Г байрны төлбөрийг 100 хувь төлсөн тул байрны гэрээг Э.Г-тай байгуулан, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг .Э.Г-н нэр дээр гаргах тухай С компанид мэдэгдсэний дагуу С компани холбогдох тодорхойлолт бичиг баримтыг бүрдүүлэн Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст явуулсан боловч Улсын бүртгэлийн хэлтэс маргаантай байгаа үндэслэлээр бүртгэхгүй байна. Үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрийг 100 хувь төлсөн тухай баримт болон бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэн уг барилгыг барьж ашиглалтад оруулсан компаниас Улсын бүртгэлийн хэлтэст ирүүлсээр байхад бүртгэхгүй байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Монгол улсын иргэн нь хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, ... талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Э.Г-г бүртгэхгүй татгалзаж байгаа Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, ... талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Э.Г-г бүртгэн, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргахыг Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
2. Хариуцагч Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс шүүхэд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг . оруулсан үйлчилгээтэй 56 айлын орон сууцны барилгыг барихад 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу хөрөнгө оруулсан иргэн Ц.М, Ц.О нар нь Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд өмчлөгчөөр тогтоолгохоор гаргасан нэхэмжлэлд иргэн Э.Г-н өмчлөлийн ... м.кв орон сууц уг нэхэмжлэлд орсон байгаа тул Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14 дэх заалтад “Хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг маргаантай холбоотой иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхийг хориглоно”, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5 дахь заалтад “Мэдүүлэг гаргасан өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн талаарх маргааныг шүүхээр хянах хэлэлцэж байгаа бол эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана” гэж заасны дагуу уг маргааныг шийдэгдэх хүртэл бүртгэл хийхгүй байгаа болно гэжээ.
3. Гуравдагч этгээд С ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: С ХХК-ийн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р баг, ... м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг А ХХК нь барилгад бетон зуурмаг нийлүүлж бартераар бүрэн төлж дуусгасныг хамтрагч Ц.М, Ц.О нар нь мэдэж байгаа болно. Тус байр нь Ц.М-н эзэмших эрхийн нэхэмжлэлд байгаа болно. Иргэн Г нь А ХХК-д төлбөрөө бүрэн төлж дуусгасан тул уг компанийн зүгээс Э.Г-н нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад татгалзах зүйлгүй гэж мэдэгдсэн. Мөн манай компанийн зүгээс Э.Г-н нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргахад татгалзах зүйлгүй болно гэжээ.
4. Гуравдагч этгээд Ц.М Ц.О нар шүүхэд гаргасан тайлбартаа: Э.Го-н нэхэмжлэлтэй Архангай аймгийн улсын бүртгэлийн хэлтэс хариуцагчтай захиргааны хэрэгт гуравдагч этгээд Ц.О, Ц.М бид нэхэмжлэгчтэй тооцоо нийлсэн. Иймд Э.Г-н нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, ... м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгэхийг хүлээн зөвшөөрч байгаа тул эвлэрлийн гэрээ байгуулахад татгалзах зүйлгүй гэжээ.
5. Хэргийн оролцогч нар шүүхэд ирүүлсэн Эвлэрлийн гэрээндээ: Э.Г-н нэхэмжлэлтэй Архангай аймаг дах Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч Э.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, гуравдагч этгээд С ХХК, Ц.М, Ц.О нар нь харилцан тохиролцож доорх эвлэрлийн гэрээг байгуулав. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, ... м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Э.Г-г бүртгэхгүй татгалзаж байгаа Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эс үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, ... м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Э.Г-г бүртгэн, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргахыг Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах’’ нэхэмжлэлийг Э.Г нь Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Гуравдагч этгээд "С" компани нь 2025 оны 09 сарын 25-ны өдрийн 24/136 тоот албан бичгээр иргэн Э.Г-н хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөхийг зөвшөөрсөн. Мөн эд хөрөнгийн гэрчилгээ гаргахад шаардлагатай тохиолдолд материалыг бүрдүүлэн Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргаж өгөхөөр, Гуравдагч этгээд Ц.О, Ц.М нар нь иргэний хэргийн шүүхэд байгаа С ХХК-д холбогдох өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, .... м.кв талбайтай 2 өрөө орон сууцны байрны талбайн хэмжээгээр багасгах, хариуцагч Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг багасгасантай холбоотойгоор Э.Г-н Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, ... 61.52 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгэж, гэрчилгээг олгох нөхцөлөөр эвлэрэн хэлэлцэв. Дээрх Эвлэрлийн гэрээний дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд хэргийн оролцогч хэн аль нь татгалзахгүй ба хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг ойлгож мэдсэн болно.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэргийн оролцогч нарын эвлэрлийн гэрээг хүлээн авч, хянаад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь,
1. Иргэн Э.Г, С ХХК-ийн захирал Н.Б нар 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр “Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын” ... дугаартай гэрээ байгуулж, Э.Г ... м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг захиалжээ. (хавтаст хэргийн 7-12 дахь тал)
2. Дээрх гэрээний үнийн дүнгийн 100% тэнцэх 153,800,000 төгрөгийг гүйцэтгэгч А ХХК-д төлөхөөр тохирсон байна. (хавтаст хэргийн 8 дахь тал)
3. “А” ХХК болон “С” ХХК нь 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр “Бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх” ... дүгээр гэрээ байгуулжээ. (хавтаст хэргийн 13 дахь тал)
4. Дээрх гэрээгээр бэлтгэн нийлүүлэгч “А” ХХК нь нийт 1440 м.куб бетон зуурмагийг нийлүүлэхээр, худалдан авагч “С” ХХК нь гэрээгээр тохиролцсон хөлс нийт 183,625,000 төгрөгийг бэлнээр, 320,375,000 төгрөгийг бартерын зүйлээр тооцон төлбөр тооцоог хийхээр харилцан тохиролцжээ. Улмаар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багт байрлах 56 айлын үйлчилгээний зориулалттай 9 давхар орон сууцнаас 9 давхарт байрлах 147,375,000 төгрөгийг үнэтэй, 58.95 м.кв талбайтай, 2 өрөө, 173,000,000 төгрөгийн үнэтэй 69.2 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг тус тус бартерын зүйл болгож нийлүүлэгч А ХХК-д өгөхөөр харилцан тохиролцжээ. (хавтаст хэргийн 13-14 дэх тал)
5. Э.Гончигдамбаа нь гэрээний төлбөрт нийт 153,800,000 төгрөгийг дээрх гэрээнд заасны дагуу “Ашид бэхи” ХХК-д бүрэн төлсөн болох нь гуравдагч этгээд Ц.М, Ц.О нарын тус шүүхэд 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ирүүлсэн “... бид нэхэмжлэгчтэй тооцоо нийлсэн” гэх тайлбараар, гуравдагч этгээд “С” ХХК-ийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд гаргасан “...Э.Г нь “А” ХХК-д төлбөрөө бүрэн төлж дуусгасан” гэх тайлбараар тус тус тогтоогдож байна.
6. Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 11/624 дүгээр албан бичгээр “... иргэн Ц.М, Ц.О нар нь Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд өмчлөгчөөр тогтоолгохоор гаргасан нэхэмжлэлд иргэн Э.Гончигдамбаа таны өмчлөлийн Гэгээрлийн гудамж-1, 107/1 дүгээр байрны 9 давхрын 902 тоот хаягт байршилтай орон сууц уг нэхэмжлэлд орсон байгаа тул Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14 дэх заалтад “Хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг маргаантай холбоотой иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхийг хориглоно”, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5 дахь заалтад “Мэдүүлэг гаргасан өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн талаарх маргааныг шүүхээр хянах хэлэлцэж байгаа бол эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана гэж заасны дагуу уг маргааныг шийдэгдэх хүртэл бүртгэл хийхгүй байгаа болно” гэсэн татгалзсан хариуг Э.Гончигдамбаад хүргүүлжээ. (хавтаст хэргийн 68 дахь тал)
7. Э.Гончигдамбаа нь Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, ... м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгэхгүй байгаа Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр тус шүүхэд гаргасан байна.
8. Уг хэрэгт хариуцагч Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс маргаан бүхий татгалзлын үндэслэлээ “ ... иргэн Ц.М Ц.О нар нь Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд өмчлөгчөөр тогтоолгохоор гаргасан нэхэмжлэлд иргэн Э.Г-н өмчлөлийн ... м.кв орон сууц уг нэхэмжлэлд орсон байгаа тул Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14 дэх заалтад “Хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг маргаантай холбоотой иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхийг хориглоно”, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5 дахь заалтад “Мэдүүлэг гаргасан өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн талаарх маргааныг шүүхээр хянах хэлэлцэж байгаа бол эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана” гэж заасны дагуу уг маргааныг шийдэгдэх хүртэл бүртгэл хийхгүй байгаа болно” гэж заасны дагуу уг маргааныг шийдэгдэх хүртэл бүртгэл хийхгүй байгаа болно” гэж тайлбарлажээ. (хавтаст хэргийн 36 дахь тал)
9. Хариуцагч Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 11/703 дугаар албан бичгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Д.О-г томилж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21, 28 дугаар зүйлийн 28.1., 28.2., 28.2.1, 28.2.2, 28.2.3, 28.2.4, 28.2.5, 28.2.6, 28.2.7, 28.2.8 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг олгожээ. (хавтаст хэргийн 37 дахь тал)
10. Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 109/ШЗ2025/0319 дугаар шүүгчийн захирамжаар “С” 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 109/ШЗ2025/0335 дугаар шүүгчийн захирамжаар иргэн Ц.О, Ц.М нарын тус тус гуравдагч этгээдээр оролцуулжээ. (хавтаст хэргийн 31-32, 69-70 дахь тал)
11. Хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас эвлэрлийн гэрээ байгуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхийг хүссэн байна. Тодруулбал, 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн Эвлэрлийн гэрээндээ:
11.1. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Гэгээрлийн гудамж-1, ... м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Э.Г-г бүртгэхгүй татгалзаж байгаа Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эс үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, ... м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Э.Го-г бүртгэн, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргахыг Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах’’ нэхэмжлэлийг Э.Г нь Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Гуравдагч этгээд "С" компани нь 2025 оны 09 сарын 25-ны өдрийн 24/136 тоот албан бичгээр иргэн Э.Г-йн хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөхийг зөвшөөрсөн. Мөн эд хөрөнгийн гэрчилгээ гаргахад шаардлагатай тохиолдолд материалыг бүрдүүлэн Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргаж өгөхөөр, Гуравдагч этгээд Ц.О Ц.М нар нь иргэний хэргийн шүүхэд байгаа "С" ХХК-д холбогдох өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, ... м.кв талбайтай 2 өрөө орон сууцны байрны талбайн хэмжээгээр багасгах, хариуцагч Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг багасгасантай холбоотойгоор Э.Г-н ... м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгэж, гэрчилгээг олгох нөхцөлөөр эвлэрэн хэлэлцэв.
11.2. Энэхүү эвлэрлийн гэрээ нь талуудын харилцан тохиролцсон тэгш эрхийн үндсэн дээр хийгдсэн нэхэмжлэгч, хариуцагч болон гуравдагч этгээдүүдийн эрх ашгийг хөндөөгүй болно.
11.3. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлсний үр дагаврыг хэн аль нь ойлгож мэдсэн болно” гэж дурдаад нэхэмжлэгч Э.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, гуравдагч этгээд “С ХХК-ийн захирал Н.Б Ц.О, Ц.Мнар гарын үсэг зурж баталгаажуулжээ.
12. Дээрхээс дүгнэхэд, хэргийн оролцогч нарын эвлэрэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1. дэх хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно.”, 68.2. дахь хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна.”, 68.4. дэх хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж заасантай нийцсэн бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна.
13. Ийнхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Э.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, гуравдагч этгээд “С” ХХК, Ц.О Ц.М нар эвлэрч маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж буй тул Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1., 19 дүгээр зүйлийн 19.4.5., 22 дугаар зүйлийн 22.2. дахь хэсэг, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1. дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчид өмчлөх эрх хуулийн дагуу үүсэх боломжтой. Хариуцагч Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс бүртгэхээс татгалзсан эл шалтгаан үндэслэл ийнхүү арилсан тул бүртгэлийг зохих хууль тогтоомжийн дагуу хийх боломжтой гэж үзнэ.
14. Иймд хуулийн дээрх зохицуулалтын дагуу эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд уг эвлэрлийн гэрээ нь гуравдагч этгээд Ц.О, Ц.М, “С” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, эвлэрлийн гэрээний нөхцөлийг гуравдагч этгээд нар хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
15. Түүнчлэн хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс үүсэх үр дагаврыг танилцуулан баримт үйлдэж хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйл, 111 дүгээр зүйлийн 111.1. дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5. дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Энэ шүүгчийн захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2. дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ А.ТҮВШИНТУЛГА