| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Равданжамцын Уранчимэг |
| Хэргийн индекс | 313/2025/00301/И |
| Дугаар | 313/ШШ2025/00281 |
| Огноо | 2025-06-09 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 313/ШШ2025/00281
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Нэхэмжлэгч: ******* /РД:*******/, Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 8-р баг
Нэхэмжлэлийн шаардлага: Ш.******* /РД:*******/-г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бямбасаран, нарийн бичгийн дарга О.Баттүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ш.******* нь 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр *******-тай 23012301302 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 1 719 900 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай хэрэглээний зориулалтаар зээлсэн. *******-аас олгосон зээлээр Сайн интернэшл ХХК-аас Samsung Galaxy-A53 гар утас худалдан авсан бөгөөд зээлээр олгох мөнгөн дүнг тус компаний Хаан банк ХК дахь ******* тоот дансаар хүлээн авахаар хүсэлт гаргасны дагуу уг дансанд зээлийг шилжүүлсэн. Зээлдэгч Ш.******* нь анх зээл авсан өдрөөс хойш 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд 23012301302 дугаартай зээлийн үндсэн зээлийн төлбөрөөс 233 097.86 төгрөг, хүүгийн төлбөрөөс 188 774.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс 327.15 төгрөг, нийт 422 200.00 төгрөгийг төлсөн. Зээлдэгч Ш.******* нь 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс хойш төлөлтөө хийхгүй хугацаа хэтэрч, зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Өгсөн хаягандаа байхгүй учир одоо хаана байгаа нь тодорхойгүй байх тул Ш.Оюун-Эрдэнийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг гаргаж байна. Ш.Оюун-Эрдэнийн хаяг тодорхой болсон тохиолдолд зээлийн мөнгөн дүнгээр харьяа газрын шүүхэд нэхэмжлэл үүсгэнэ.
Ш.******* холбоо барих утас: *******, хаяг: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 8-р баг Цагаанбулаг,, мөн түүний нөхөр ******* утас: ******* холбогдсоноор Ш.Оюун-Эрдэнийн хаягийг тодруулах боломжтой гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бямбасаран шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .******* 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Шийдэл финанс ББСБ-ын хамтарсан байгууллага болох *******-иас 1 719 900 төгрөгийн Самсунг галакси А53 загварын гар утас авсан. Зээл авах үедээ Ш.******* нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар баг, оршин суудаг байсан. Зээл авснаас хойш 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүртэл зээлээ хуваарийн дагуу төлж яваад тэрнээс хойш зээлээ төлөөгүй. Анх зээл авахдаа өгсөн дугаарууд нь бүгд байхгүй болсон. 2024 онд манайхаас гадуур ажиллагаа хийгээд, зээлдэгчийг эрэн хайсны эцэст Ш.Оюун-Эрдэнийн барьж байгаа дугаарыг нь олсон. 2024 оны 11, 12 дугаар сард Ш.*******тэй холбогдсон. Тэгэхэд одоогоор Улаанбаатар хотод байгаа гэсэн тайлбар өгсөн. Түүнээс хойш дахин холбогдоход утсаа огт авахаа байсан. Одоо манай байгууллага дээр оршин суугаа хаяг нь тодорхой бус, мэдээллээ шинэчилж ирүүлээгүй байгаа учраас эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргасан байгаа гэв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж:
*******-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Салбарын гэрчилгээ, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 25/074 дугаартай итгэмжлэл, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 25/085 дугаартай итгэмжлэл, 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн №25-101-183 дугаартай итгэмжлэл, зээлийн гэрээ, Хур системээс татаж авсан Ш.Оюун-Эрдэнийн иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг баримтуудыг хэрэгт ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь Ш.Оюун-Эрдэнийг эрэн сурвалжлуулахыг хүсчээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ш.Оюун-Эрдэнийн оршин суугаа хаяг тодорхойгүй байгаа нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бямбасарангийн тайлбараар нотлогдож байна.
Энэ нөхцөл байдлын улмаас нэхэмжлэгч *******-ийн шүүхэд мэдүүлэх эрх зөрчигдөж байх тул нэхэмжлэгчийн эрхийг хангаж, Ш.Оюун-Эрдэнийг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Боржигон овогт Шинэчулууны ******* /РД:ТА92072701/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Ш.Оюун-Эрдэнийн оршин суугаа газрыг тогтоох ажиллагаа гүйцэтгэхийг Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт Ш.******* холбоо барих утас: *******, хаяг: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 8-р баг Цагаанбулаг, 49-р байр 25 тоот, мөн түүний нөхөр ******* утас: ******* гэх мэдээллийг хүргүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ