| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Равданжамцын Уранчимэг |
| Хэргийн индекс | 313/2025/00155/И |
| Дугаар | 313/ШШ2025/00292 |
| Огноо | 2025-06-12 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 313/ШШ2025/00292
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* овогт *******ы ******* /РД: *******/, Өмнөговь аймаг, Цогт-Овоо сум
Хариуцагч: ******* овогт *******ийн ******* /РД: *******/, Өмнөговь аймаг, Цогт-Овоо сум
Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч Б.*******, нарийн бичгийн даргаар О.Баттүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.******* миний бие Д.*******тай 2016 онд анх танилцаж, уулзаж байгаад 2017 оны 7 дугаар сараас эхлэн Цогт-Овоо суманд хамтран амьдарч эхэлсэн. Бидний дундаас 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр охин Г.******* төрсөн. Д.******* нь хамт амьдарч эхэлсэн хугацаанд гэр орондоо халамжтай, ааш зан нь гайгүй бусдын адил амьдарч ирсэн. 2020 оноос хойш ааш зан нь өөрчлөгдөж, байнга архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, намайг байнга хэл амаар доромжилж, гэрээсээ хөөж, агсан согтуу тавьж, гэр орныхоо эд зүйлийг эвдэлж хэмхэлдэг болсон. Энэ болгонд нь миний бие уучилж, тэсэж тэвчиж өнгөрөөж байсан ч засрахгүй гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд амар тайван амьдрах боломжгүй болсон учир хэд хэдэн удаа цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, зөрчлийн арга хэмжээ *******д тооцож байсан. Цаашид энэ хүнтэй тэвчээд хамт амьдрах боломжгүй, хүүхдийн хүмүүжилд ч сөргөөр нөлөөлж, айдас түгшүүртэй хүүхдээ дагуулаад хамаатан садныхаараа амьдарч байна. Намайг эзгүй үед хүүхэд аваад архи уугаад явчихдаг, хүүхэд хоолтой, хоолгүй энэ тэнд орхиод хаана байгааг нь хэлдэггүй, хүүхдээ авахаар цагдаагийн байгууллагад хандахаар эцэг нь авч байгаа учир гомдлыг хүлээж авдаггүй байдал нэг бус удаа гарч байсан. Одоо бид тусдаа амьдарч байгаа, цаашид хамт амьдрах бодолгүй байна.
Иймд 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин Г.*******ыг өөрийн асрамжид үлдээж, эцэг Д.*******с хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оноос хойш Д.******* мөнхийн согтуу байдаг болсон. Гэр орноос хөөж, туудаг болсон. Хүүхэд маань бас хэцүү байгаа. Хичээл ном хийхэд хүндрэлтэй, аливаа юманд сонирхолгүй болсон. 01 дүгээр сарын 20-ны өдөр хавьцаа гэрээсээ хөөгдсөн. Гэхдээ байгаа айлд очиж хохирол учруулаад байгаа. Уржигдар миний гар утсыг гудамжинд явж байхад эвдсэн. Манай эгчийнд ирж хашааг нь эвдсэн. Архи уухаараа намайг хэлэх, хэлэхгүй үгээр доромжилж, өддөг. Манай эгчийнд ирээд намайг доромжлохоор нь би гараад явсан. Тэгээд гараад явсан гэж уур нь хүрсэн байх гэв.
Хариуцагч Д.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: *******ийн ******* нь нэхэмжлэлийн шаардлага хүүхдийн асрамж тэтгэлгийг зөвшөөрч байна. ******* овогтой ******* нь миний хүүхэд мөн. Хүүхдээ ээжид нь асрамжинд байлгахыг зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлгийг 18 нас хүртэл нь дансанд нь байршуулах болно. Хүүхдийн тэтгэлгийг сар бүр төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Нэхэмжлэгч Б.******* нэхэмжлэлийн шаардлагаа нотолж:
Өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа газрын багийн засаг даргын тодорхойлолт, 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин Г.*******ын төрсний гэрчилгээний хуулбар, Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт зэрэг баримтуудыг тус тус хэрэгт ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Д.*******д холбогдуулан хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүсчээ.
1. Б.*******, Д.******* нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй хэдий ч хамтран амьдарч байх хугацаанд тэдний дундаас 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр охин Г.******* төрсөн болох нь түүний төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.
2. Охин Г.******* нь одоо 07 нас 07 сар 17 хоногтой болох нь зохигчдын тайлбар болон түүний төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалах, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй бөгөөд хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа эцгээс нэхэмжлэгч дээрх үүргийг шаардах эрхтэй.
4. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг, эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй... гэжээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нарын тусдаа амьдарч байгаа байдлын улмаас хүүхдийн эцэгтэйгээ хамт амьдрах, анхаарал халамжид нь байх, байнгын харилцаатай байх эрх ашиг нь хөндөгдсөн байна.
5. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх нь эцэг, эхийн аль алиных нь үүрэг байхаар заажээ.
Эцэг, эх тусдаа амьдарсан ч асарч хамгаалах, тэжээн тэтгэх, анхаарал халамж тавих үүрэг хэвээр үргэлжлэх тул хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа эцэг Д.******* нь хүүхдүүдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байна.
6. Охин Г.*******ын төрсний гэрчилгээнд: эцгийн овог *******, эцэг /эх/-ийн нэр *******, нэр ******* гэж бичигдэж захиргааны журмаар эцгийг тодорхойлжээ.
Охин Г.*******ын эцэг Д.******* мөн болох нь зохигчдын тайлбар, төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар түүнээс хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулан насанд хүрээгүй охин Г.*******ыг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
7. Насанд хүрээгүй Г.*******ыг эхийн асрамжид байлгахаар талууд санал нэгтэй байгаа түүнчлэн хүүхдийн саналыг үндэслэн түүнийг 18 насанд хүртэл эхийн асрамжид байлгахаар асрамжийг тогтоов.
Хэрэгт охин Г.*******ын төрсний гэрчилгээ нь хуулбар хувиар авагджээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт Бичмэл нотлох баримтыг эхээр нь хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэж заажээ. Дээрх нотлох баримтад тэмдэглэгдсэн бичилт, тамга тэмдэг зэрэг нь бүрэн, бичгийн нотлох баримтад хуулиар тавигдах шаардлагыг хангаж нотариатаар гэрчлэгдсэн байх тул нотолгооны ач холбогдолтойд тооцож үнэлэв.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт ...хариуцагч түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт Зохигч, түүнчлэн шүүх хуралдаанд ирвэл зохих бусад оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар тэдгээрийн оршин суугаа буюу ажлын газрын хаягаар мэдэгдэнэ. Хүрэлцэн ирээгүйгээс гарах үр дагавар болон энэ хуулийн 100 дугаар зүйлд зааснаар хэргийг хянан шийдвэрлэж болохыг шүүхийн мэдэгдэх хуудсанд заана гэж мөн хуулийн 77.2 Шүүхийн мэдэгдэх хуудсыг зохигч талын оршин суугаа буюу ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлнэ. Шаардлагатай тохиолдолд шүүхийн мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан буюу олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно. Ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулсан байна гэж тус тус заасны дагуу хариуцагч Д.*******д шүүх хуралдааны товыг зохих журмын дагуу мэдэгдсэн байна.
Хариуцагч Д.******* нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх ба нэхэмжлэгч нь шүүх хуралдааныг түүний эзгүйд хийлгэх хүсэлт гаргасан тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
9. Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг төлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.*******с 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин Г.*******ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.******* нь цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасны дагуу насанд хүрээгүй Г.*******ыг эх Б.*******ийн асрамжид байлгахаар асрамжийг тогтоосугай.
4. Зохигчид эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******с улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ