Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2025/0779

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Урангуа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “******* ******* *******” ХХК

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.З*******

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Б*******

Маргааны төрөл: Ашигт малтмалын маргаан

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дугаар шийдвэрийн ашигт малтмалын хайгуулын XV- дугаар тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан хэсгийг хүчингүй болгох.

Хоёр.Хэргийн үйл баримт, процессын талаар:

2.1.Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-н “ ” нэртэй          XV- дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр сонгон шалгаруулалтаар авсан.

2.2.Ашигт малтмалын тухай хуульд зааснаар эхний жилийн төлбөрийг 2023 оны 02 дугаар сарын 13-ний өдөр, 2024 оны төлбөрийг 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр тус бүр төлсөн. Ээлжит төлбөрөө төлөхөөр Ашигт малтмалын газар хандахад “тусгай зөвшөөрлийг цуцалсан” гэсэн ба энэ тухай 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын цахим хуудаснаас олж мэдсэн.

2.3. “******* ******* *******” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газарт 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр албан бичиг явуулсан  бөгөөд 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газраас “...тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээх боломжгүйг үүгээр мэдэгдэж байна” гэж хариу тайлбар ирүүлсэн.

2.4.Ашигт малтмал, газрын тосны газраас XV- дугаартай тусгай зөвшөөрлийн эрхийг цуцалсныг эс зөвшөөрч Ашигт малтмал, газрын тосны газарт хандсан байх ба 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дугаартай албан бичгээр тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээх боломжгүй талаар мэдэгдсэн байна. “******* ******* *******” ХХК нь тус шүүхэд 2025 оны 04 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэл гаргасныг хүлээн авч тус шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаар захирамжаар хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

1.Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь 2025 оны 04 дугаар сарын 24-ны өдөр анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

1.1.“Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дугаар шийдвэрийн ашигт малтмалын хайгуулын XV- дугаар тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан хэсгийг хүчингүй болгох.” гэжээ.

Нэхэмжлэлийн үндэслэлдээ: Манай компани нь аймгийн сумын нутагт байрлах " " нэртэй XV дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр сонгон шалгаруулалтаар авсан. Ингэж авах үндэслэл нь Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн даргын 2023 оны 01-р сарын 26-ны өдрийн ******* тоот шийдвэртэй холбоотой юм.

Үүний дагуу манай компани аймгийн “ ” сумын нутагт байрлах " " нэртэй газарт ,73 гектар талбайг хамарсан хайгуулын талбайд хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу ашигт малтмалыг хайгуул хийх хууль эрх зүйн нөхцөл бүрдсэн юм.

Бид хууль тогтоомжид заасны дагуу бүх төлөвлөгөө, тайлангаа цаг тухайд нь гарган өгч, хуулийн дагуу батлуулж, хээрийн ажлыг жил бүр шат дараатай, хариуцлагатайгаар гүйцэтгэж ирсэн. Тухайлбал 2024 онд хайгуулын ажлын төлөвлөгөө, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулан батлуулсан. Мөн тухайн ондоо геофизикийн ажилуудыг хийж гүйцэтгэсэн.

Манай компани тусгай зөвшөөрөл эзэмшсэн цагаасаа орон нутгийн захиргааны байгууллага, төрийн байгууллагуудтай хуульд заасан эрх хэмжээний хүрээнд сайн харилцаатай байж ирсэн.

Манай компани Ашигт малтмалын тухай хуульд зааснаар эхний жилийн төлбөрийг 2023 оны 02-р сарын 13-ний өдөр төлсөн. 2024 оны төлбөрийг 2024 оны 02 дугаар сарын ...-ний өдөр төлсөн бөгөөд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлсөн тухай тодорхойлолтыг 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр авсан. Ингээд 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 1 дүгээр хавсралтад Кадастрын хэлтсээс тэмдэглэгээ хийлгэж, тэмдэг даруулсан.

Манай компанийн нягтлан бодогч нь ажлаасаа гарч гадаад улс руу явсан. Энэ хоооронд бид төлбөрөө төлөхөөр Ашигт малтмалын газарт хандахад: "танай тусгай зөвшөөрлийг цуцласан." гэж хэлсэн. Энэ талаар бид 2025 оны 03-р сарын 31-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын цахим хуудсанд нэвтэрч байж олж мэдсэн. Манай тусгай зөвшөөрлийг цуцалж байгаа талаар бидэнд огт мэдэгдээгүй бөгөөд хуучин хаягаар шууданд хийсэн байсныг бид сүүлд мэдсэн. Энэ талаар "Монгол шуудан" ХК-иас мэдсэн. Энэ талаарх тодорхойлолтыг авсан бөгөөд нэхэмжлэлд хавсаргаж өгсөн болно.

Манай компани хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөх боломжтой тусгай зөвшөөрлийг сэргээсэн даруйд төлөхөө илэрхийлж байна. Захиргааны байгууллагаас манай тусгай зөвшөөрлийг цуцлах талаар огт мэдэгдээгүй, сонсох ажиллагаа явуулаагүйд гомдолтой байна.

Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дугаар шийдвэрийн ашигт малтмалын хайгуулын XV- дугаар тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ

2.Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК шүүх хуралдаанд эцсийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дугаар шийдвэрийн ашигт малтмалын хайгуулын XV- дугаар тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан хэсгийг хүчингүй богох.” гэжээ.

2.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани нь аймгийн сумын нутагт байрлах " " нэртэй XV дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр сонгон шалгаруулалтаар авсан. Ингэж авах үндэслэл нь Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн даргын 2023 оны 01-р сарын 26-ны өдрийн ******* тоот шийдвэртэй холбоотой юм. Үүний дагуу манай компани аймгийн “ ” сумын нутагт байрлах " " нэртэй газарт ,73 гектар талбайг хамарсан хайгуулын талбайд хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу ашигт малтмалыг хайгуул хийх хууль эрх зүйн нөхцөл бүрдсэн юм. Бид хууль тогтоомжид заасны дагуу бүх төлөвлөгөө, тайлангаа цаг тухайд нь гарган өгч, хуулийн дагуу батлуулж, хээрийн ажлыг жил бүр шат дараатай, хариуцлагатайгаар гүйцэтгэж ирсэн. Тухайлбал 2024 онд хайгуулын ажлын төлөвлөгөө, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулан батлуулсан. Мөн тухайн ондоо геофизикийн ажилуудыг хийж гүйцэтгэсэн. Манай компани тусгай зөвшөөрөл эзэмшсэн цагаасаа орон нутгийн захиргааны байгууллага, төрийн байгууллагуудтай хуульд заасан эрх хэмжээний хүрээнд сайн харилцаатай байж ирсэн. Манай компани Ашигт малтмалын тухай хуульд зааснаар төлбөрөө тогтмол төлж ирсэн. Манай компанийн нягтлан бодогч нь ажлаасаа гарч гадаад улс руу явсан. Энэ хоооронд бид төлбөрөө төлөхөөр Ашигт малтмалын газарт хандахад: "танай тусгай зөвшөөрлийг цуцалсан." гэж хэлсэн. Энэ талаар бид 2025 оны 03-р сарын 31-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын цахим хуудсанд нэвтэрч байж олж мэдсэн. Манай тусгай зөвшөөрлийг цуцалж байгаа талаар бидэнд огт мэдэгдээгүй бөгөөд хуучин хаягаар шууданд хийсэн байсныг бид сүүлд мэдсэн. Энэ талаар "Монгол шуудан" ХК-иас мэдсэн. Энэ талаарх тодорхойлолтыг авсан бөгөөд нэхэмжлэлд хавсаргаж өгсөн болно. Манай компани хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөх боломжтой тусгай зөвшөөрлийг сэргээсэн даруйд төлөхөө илэрхийлж байна. Захиргааны байгууллагаас манай тусгай зөвшөөрлийг цуцлах талаар огт мэдэгдээгүй, сонсох ажиллагаа явуулаагүйд гомдолтой байна. Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дугаар шийдвэрийн ашигт малтмалын хайгуулын XV- дугаар тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

3.Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “..."******* ******* *******" ХХК-иас Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн "... Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай шийдвэрийн ашигт малтмалын хайгуулын ХV- дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан хэсгийг хүчингүй болгох..." шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.  аймгийн сумын нутаг нэртэй ,73 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХВ- дугаартай тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ******* дугаартай шийдвэрээр 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр "******* ******* *******" ХХК-д анх олгосон. Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн "Мэдэг хүргүүлэх тухай" дугаартай албан бичгээр Ашигт малтмалын тухай хуулийн 34 дугаар зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит 3 дахь жилийн төлбөрөө төлсөн тухай нотлох баримтаа ирүүлээгүй тохиолдолд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д зааснаар тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдэхийг "******* ******* *******" ХХК-д мэдэгдсэн. Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай шийдвэрээр "******* ******* *******" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХV- дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна...". 43.2 дахь хэсэгт Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна" гэж заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн "Шийдвэрийн дагуу мэдэг хүргүүлэх тухай" дугаартай албан бичгээр "******* ******* *******" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХV- дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсныг мэдэгдсэн. Нэхэмжлэгч компаниас 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Кадастрын хэлтсийн Геологи уул уурхайн кадастрын системд Улаанбаатар хот дүүрэг 11 дүгээр , 3, гэсэн хаягийг бүртгүүлсэн, мөн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн санд 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр "******* ******* *******" ХХК-ийн ************** мэдээллийг шүүж үзэхэд Улаанбаатар хот дүүрэг 11 дүгээр , 3, гэсэн хаягийн бүртгэлийг 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр бүртгүүлсэн байна. Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12 дахь хэсэгт "Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсны дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ" гэж заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрийн хаяг өөрчлөгдсөн бол төрийн захиргааны байгууллагад мэдэгдэх үүрэгтэй бөгөөд Төрийн захиргааны байгууллагыг буруутгах хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай шийдвэрээр "******* ******* *******" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХV- дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

3.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч компани нь ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргээ биелүүлээгүйн улмаас Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д зааснаар тусгай зөвшөөрөл цуцлагдсан. Учир нь нэхэмжлэгч компани хуульд заасан хугацаанд буюу тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрөө төлөөгүй. Үүнтэй холбоотойгоор төрийн захиргааны байгууллагаас Захиргааны 43 дугаар зүйлийн 43.1, 43.2 дахь хэсэгт заасны дагуу ажиллагааг явуулж Ашигт малтмалын тухай хуулийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.12 дахь хэсэгт заасны дагуу Төрийн захиргааны байгууллагын Геологи уул уурхайн кадастрын системд бүртгэгдсэн хаягийн дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчид хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацаа эрсэн талаар мэдээлэлсэн. Тусгай зөвшөөрлийн төлбөр төлөөгүй гэх мэдэгдлийг явуулсан хаяг нь Кадастрын системд бүртгэлтэй мөн “Opendata” системд энэ хаяг бүртгэлтэй байсан.Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч Ашигт малтмалын тухай хуулиар хүлээсэн үүргээ Төрийн захиргааны байгууллага мэдэгдсэнээр биелүүлдэг явдал байхгүй. Давж заалдах болон Хяналтын шатны шүүхээр нэгэнт тогтоочихсон харилцаа тул хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан түүний “2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дугаар шийдвэрийн ашигт малтмалын хайгуулын XV- дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан хэсгийг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2.Шүүх маргааны үйл баримтыг тодруулж, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, түүнчлэн нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын хүрээнд хэргийг хэлэлцэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

3.Хэргийн үйл баримтын тухайд, “******* ******* *******” ХХК-д аймгийн сумын нутагт байрлах “ ” нэртэй XV- дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 01 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаартай шийдвэрээр 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр сонгон шалгаруулалтаар анх олгожээ. /хэргийн 23, 24 дэх тал/,

3.1.Кадастрын хэлтсийн даргаас 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Мэдэг хүргүүүлэх тухай” ” дугаартай албан бичгээр Ашигт малтмалын тухай хуулийн 34 дугаар зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит 3 дахь жилийн төлбөрөө төлсөн тухай нотлох баримтаа ирүүлээгүй тохиолдолд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д зааснаар тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдэхийг “******* ******* *******” ХХК-д мэдэгдэж, холбогдох албан бичгийг Улаанбаатар хот дүүрэг 11 дүгээр , 3, гэх хаягийн дагуу хүргүүлсэн байна. Үүний дараа мөн хаягаар 2025 оны 03 дугаар сарын 24-ны өдөр “Шийдвэрийн дагуу мэдэг хүргүүлэх тухай” дугаартай албан бичгийг илгээж Ашигт малтмал, газрын тосны газрын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дүгээр шийдвэрийн дагуу тусгай зөвшөөрлийг цуцалсан талаар мэдэгдсэн байна.  /хэргийн 20, 21, 22 дахь тал/,

3.2.“******* ******* *******” ХХК-аас 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газарт хандаж “Тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх тухай” хүсэлтийг гаргасан байх ба Ашигт малтмал, газрын тосны газраас 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр “Хариу хүргүүлэх тухай” албан тоотоор ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээх боломжгүйг мэдэгджээ. /хэргийн 6 дахь тал/

4.Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай дугаартай шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь заалтыг үндэслэн нэгдүгээр заалтаар Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт бүрэн төлөөгүй тул дараах ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг цуцалсугай гэсний нэгд XV- дугаартай аймгийн сумын нэртэй газарт байрлах ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай хамаарч байна.

5.Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-аас тусгай зөвшөөрлийг цуцалсан дээрх дугаар шийдвэрийг эс зөвшөөрч “******* ******* *******” ХХК-ийн нягтлан бодогч ажлаасаа гарч гадаад улс руу явсан хойгуур төлбөрөө төлөхөөр Ашигт малтмалын газарт хандахад “тусгай зөвшөөрлийг цуцалсан” гэх хариу авсан байна. Энэ талаар 2025 оны 03-р сарын 31-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын цахим хуудсанд нэвтэрч байж олж мэдсэн. Тусгай зөвшөөрлийг цуцалж байгаа талаар бидэнд огт мэдэгдээгүй бөгөөд хуучин хаягаар шууданд хийсэн байсныг сүүлд “Монгол шуудан” ХК-аас авсан тодорхойлолтоос мэдсэн. “******* ******* *******” ХХК-аас хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөх боломжтой, мөн тусгай зөвшөөрлийг сэргээсэн даруйд төлөхөө илэрхийлсэн. Захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрлийг цуцлах талаар огт мэдэгдээгүй, сонсох ажиллагаа явуулаагүйд гомдолтой байгаагаа илэрхийлж дээрх үйл баримтуудыг нотолж, нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлан маргаж байна.

5.1.Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч аймгийн сумын нутаг “ ” нэртэй ,73 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХV- дугаартай тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын ******* дугаартай шийдвэрээр 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр “******* ******* *******” ХХК-д анх олгосон. Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “Мэдэг хүргүүлэх тухай” дугаартай албан бичгээр Ашигт малтмалын тухай хуулийн 34 дугаар зүйлийн 34.2, 56.1.2-д зааснаар тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдэхийг “******* ******* *******” ХХК-д мэдэгдсэн. Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай шийдвэрээр “******* ******* *******” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХV- дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2 дахь хэсэгт заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн “Шийдвэрийн дагуу мэдэг хүргүүлэх тухай” дугаартай албан бичгээр “******* ******* *******” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХV- дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсныг мэдэгдсэн. Нэхэмжлэгч компаниас 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Кадастрын хэлтсийн Геологи уул уурхайн кадастрын системд Улаанбаатар хот дүүрэг 11 дүгээр , 3, гэсэн хаягийг бүртгүүлсэн, мөн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн санд 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр “******* ******* *******” ХХК-ийн ************** мэдээллийг шүүж үзэхэд дээрх хаягийн бүртгэлийг 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр бүртгүүлсэн байна. Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12 дахь хэсэгт “... Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсны дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ...” гэж заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрийн хаяг өөрчлөгдсөн бол төрийн захиргааны байгууллагад мэдэгдэх үүрэгтэй бөгөөд Төрийн захиргааны байгууллагыг буруутгах хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй хэмээн тайлбарлаж байна.

6.Маргааны гол зүйл нь “******* ******* *******” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХV- дугаартай тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай шийдвэрээр цуцалсан нь хууль тогтоомжид нийцсэн эсэх талаар бөгөөд хариуцагч талаас тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хаяг өөрчлөгдсөн тохиолдолд төрийн захиргааны байгууллагад мэдэгдэх үүрэгтэй, нэхэмжлэгч компани нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлаа хадгалах үүрэгтэй гэж харин нэхэмжлэгч талаас сонсох ажиллагаа хийгээгүй, нягтлан бодогч ажлаас гарсантай холбоотойгоор хугацаа рүүлсэн гэж мэтгэлцэв.

7.Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө.”, 34.4 дэх хэсэгт “Тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн өдрийг банкны гүйлгээ хийсэн өдрөөр тооцох бөгөөд холбогдох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлснээр тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөнд тооцно”, 34.6 дахь хэсэгт “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа эрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна”, 34.7 дахь хэсэгт “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа эрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас эрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална.”, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.“Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр цуцална:56.1.2.тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй;” гэж тус тус ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүйгээс үүсэх үр дагаврыг тодорхой хуульчилжээ.

7.1.Дээрх хуулийн зохицуулалтуудыг маргааны үйл баримттай уялдуулан тайлбарлавал, маргаан бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай ашигт малтмалын хайгуулын ХV- дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрээс “******* ******* *******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

7.2.Учир нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж байгаагаар “******* ******* *******” ХХК-ийн нягтлан бодогч ажлаасаа гарснаас болж ээлжит жилийн төлбөр төлөх хугацааг мэдээгүй гэж байгаа боловч 2 дахь жилийн ээлжит төлбөрийг 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр төлсөн байна. Гэтэл нэхэмжлэгч талын гаргаж өгсөн баримтаар нягтлан бодогч Ө.Мөнхбатыг 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ажлаас чөлөөлсөн байх ба үүнээс үзвэл цаг хугацааны хувьд хамааралгүй үйл баримтыг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх боломжгүй. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс өөр хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэх талаар лавлахад байхгүй хэмээн тайлбарласныг дурдах нь зүйтэй.

7.3.“******* ******* *******” ХХК-д мэдэгдэх, сонсгох үүргээ хариуцагч биелүүлээгүй гэх гомдлын тухайд тус компани анх Улсын бүртгэлд Улаанбаатар, , 5-р , 23, тоот гэх хаягийг бүртгүүлсэн байх ба улмаар 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс хойш маргаан бүхий акт гарах хүртэл буюу 2025 оны 03 дугаар сарын 20-ныг хүртэл Улаанбаатар, , 11-р , 3, гэх хаягийн бүртгэл байх бөгөөд тус хаяг өнөөдрийг хүртэл бүртгэлтэй хэвээр байна. Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12.-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсны дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ” гэж заасны дагуу “******* ******* *******” ХХК өөрийн хаягийг өөрчлөгдсөн болохыг төрийн захиргааны байгууллагад мэдэгдэх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйгээс хариуцагч байгууллагын хүргүүлсэн албан бичгийг нэхэмжлэгч гардаж аваагүйд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй байна.  

7.4.Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд өөрийн тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлыг хадгалах, энэ хүрээнд Ашигт малтмалын хууль тогтоомжид заасан тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах, төлбөр төлөх гэсэн үүргүүдийг биелүүлэх нь зүйн хэрэг бөгөөд хариуцагч тал мэдэгдээгүй байсан ч тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөх үүрэгтэйгээ мэдэх ёстой, мэдэх боломжтой. Ялангуяа Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуулиар тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй, энэ хугацаагаа 30 хүртэл хоногоор рүүлсэн ч алдангийн хамт тухайн жилийн төлбөрийг төлөх боломжтой атал хуульд заасан эцсийн хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр рүүлжээ.

8.Иймд нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дугаар шийдвэрийн ашигт малтмалын хайгуулын XV- дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан хэсгийг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон, ТОГТООХ нь:

1.Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дугаар шийдвэрийн ашигт малтмалын хайгуулын XV- дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан хэсгийг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр  зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

           

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.УРАНГУА