Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 2018/ШЦТ/102

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч Э.Гантулга,

Нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ, 

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох 1814001830080 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 сарын 17-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******,

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутаг 3-32-16 тоотод 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч *******ийнхээ аав *******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

мөн яллагдагч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн нутаг ******* тоотод 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хойд аав *******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч ******* нь 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр согтуурсан үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3-32-16 тоотод хадам эцэг *******ыг, 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод хойд эцэг *******а нарыг зодож *******, *******а нарын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь ...

Хохирогч *******ын ... Би эхнэр О болон 1 охины хамт Баянхонгор аймгийн Баянхонгор суманд амьдардаг юм. Манай охин Оийн хамтран амьдрагч ******* нь манайхаар ирэн очин байдаг залуу байгаа юм. Албан ёсоор манай охиныг гуйсан, гэхдээ тэд хурим найраа хийгээгүй, тусдаа айл болон гараагүй хүмүүс. 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр буюу цагаан сарын шинийн 2-ны өдөр би гадуур шинэлгээгээр явж байгаад гэртээ оройхон очиход манай эхнэр, охин, хүргэн нар байсан. Би нилээн согтуу байсан болохоор болсон асуудлын талаар сайн мэдэхгүй байгаа юм. Би эхнэрээсээ юу болсон талаар асуухад “чи хүргэнээ хэл амаар доромжлоод тэр үед хүргэн чиний үгийг даалгүйгээр намайг зодсон” гэсэн. Түүнд зодуулаад миний баруун нүдний дээд доод зовхи хөхөрсөн, баруун шанаа халцарсан байсан. Тэр намайг гараараа цохьсон гэсэн. Миний зүгээс хүргэнээ цохьсон зодсон асуудал байгаагүй байсан. Манай эхнэр “чиний буруу чамаас болж энэ асуудал үүссэн гэсэн, мөн намайг охин руугаа дайрч давшлан гадуур дотуур тэнэлээ гээд загнахаар Э эхнэрээ өмөөрөөд намайг зодсон” гэсэн. Э ч энэ байдлаа хүлээн зөвшөөрөөд надаас уучлалт гуйсан. Одоо миний биеийн байдал зүгээр байгаа, хүргэнтэйгээ эвлэрсэн, би уг нь архи уухаараа хүнтэй хэрэлдэж маргалдаад байдаггүй юм, Тэр өдөр л тийм асуудал болсон байна лээ. Урд өмнө нь манай хүргэн намайг зодож цохиж байсан удаа байхгүй, би энэ хэргийг өөрөөсөө болж үүссэн гэж бодоод өөртөө гэмшээд байгаа ... Би Эт гомдолгүй. Энэ гэмтэлийг эмчлүүлэхэд гарсан ямар нэгэн зардал байхгүй. Түүнээс нэхэмжлэх зүйл ч байхгүй ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 17-20/,

Хохирогч *******ын ... Би гэртээ эхнэр Згийн хамт амьдардаг. Манайх Баянхонгор сумын 2 дугаар багийн 42-12 тоотод оршин суудаг. Манай хашаанд дагавар хүү ******* эхнэрийн хамт тусдаа амьдардаг юм. 2018 оны 03 дугаар сарын 26-ны орой 21 цаг 30 минут өнгөрч байхад Э орж ирэхэд удалгүй манай эхнэр гадагшаа гарсан. Тэгсэн чинь Э надаас тамхи байна уу гэж асуусан. Тухайн үед би гэрийн зүүн талын орон дээр хэвтэж байсан юм. Тэгээд би “Тамхи байхгүй” гэсэн. Э гэрийн хоймор хэсэгт байж байгаад модон сандал аваад над руу дөхсөн. Би сандал аваад суух гэж байна гэж бодоод босоод орон дээр суутал сандпаараа миний толгой руу 1 удаа цохьсон. Тэгээд дахиад цохих гэхээр нь би сандалаас нь бариад гарыг нь барьж авсан. Тэгтэл эхнэр орж ирсэн чинь Э болиод миний толгойноос цус гараад эхнэр толгой дээр алчуур тавиад түргэн дуудаж түргэн дээр ирээд толгойдоо 2 оёдол тавиулсан. Би Этой муудалцаагүй. Тамхи байна уу гэхээр нь байхгүй гэтэл сандалаар миний толгойг цохьсон ... Надад гомдол санал алга. Би Этой эвлэрч 2018 оны 04 дүгээр сарын 03-нд эвлэрлийн гэрээ байгуулсан. *******оос нэхэмжлэх зүйл байхгүй ... гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн хэргийн 21-25/,

Гэрч *******ийн ... 2018 оны 02 сарын 17-ны орой 21 цаг өнгөрч байхад манай өвгөн Б гаднаас согтуу орж ирээд хүргэн *******т “Та нар амьдарвал амьдар, амьдрахгүй бол болихгүй юу” гэж хэлэхэд ******* нь мөн согтуу байсан бөгөөд танд хамаагүй шүү пизда минь гээд гараараа Бын нүүрэнд цохиж авахад хамраас нь цус гоожоод тогтохгүй байсан тул цагдаад мэдэгдсэн ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 21-22/,

Гэрч *******гийн ... Манай хүү Э нь 2018 оны 02 дугаар сарын 17 ны орой хадам аав Бынхаа эрх чөлөөнд халдаж биед нь хөнгөн хохирол учруулсан гэдгийг би 2018 оны 02 дугаар 18-ны өдөр мэдсэн. Би золгуутаар тэднийд очиход хадам аав нь босож ирэхгүй хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөөд хэвтээд байхаар нь би юу болсон бол гэж бодоод хадам ээжээс нь “танай нөхөр яагаад босохгүй байгаа юм бэ, ханиад хүрсэн юм уу, бие нь өвдсөн юм уу” гэхэд манай бэр болон түүний ээж 2-ын хэн нь ч дуугараагүй. Ингээд гэртээ ирээд Эт “танай хадам чинь золгохоор очиход золгосонгүй” гэхэд Э болсон асуудлыг надад хэлсэн. Тэр хэлэхдээ “хадам аав над руу дайрч давшлаад агсан тавиад орон дээр дараад унасан. Тэгээд би түүнийг цохьчихсон чинь нүд нь хөхөрсөн байсан” гэсэн. Би хүүгээ загнаж зэмлээд өнгөрсөн ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 23-25/,

Гэрч *******ийн ... Би тухайн өдөр *******ыг манай ах байхад нь гэр рүү нь хүргэж өгсөн. Орой аажуухан болсон байсан 22 цаг өнгөрсөн байх. Би м ахынд юм авах гээд очиход ******* эхнэртэйгээ, манай ах эхнэртэйгээ 4-үүл пиво ууж байсан. Тэгээд намайг ороод удалгүй ******* гэр рүүгээ надаар хүргүүлсэн. Би *******ыг мотоциклиор ******* тоотод байх гэрт нь хүргэж өгсөн. Тэднийх хашаандаа 3 гэр байдаг ба аав, эмээ нарынх нь гэр цуг байдаг юм билээ. Би хашаанд ороод гэрийнх нь үүдэнд зогссон. Э гэрийнхээ түлхүүрийг авах гээд хойшоо аавынх руугаа орсон. Тэгэхэд ээж нь зөрөөд гарч ирж байсан. Би ээжтэй нь цуг Эын гэрт ороод ээж нь Эын гэрийнх нь арамыг хийсэн. Тэгтэл согтуу хүн чанга орилох шиг сонсогдсон. Тухайн үед Э согтуу л байсан. Эын ээж бид 2 гэрээс гараад хойшоо гүйгээд ороход Эын аавынх нь толгойноос цус гарчихсан Э орилоод байхад чинь орж ирэхгүй юм гээд ээждээ хэлсэн. Ээж нь юу болов оо гэхэд Э би тамхи л гуйсан ш дээ гэсэн. Аав нь зүүн талынх нь орон доор толгойгоо барьчихсан цус гоожиж байсан. Би тэгээд түргэн дуудаж өгчихөөд яваад өгсөн. Э өөрөө түргэн дуудах гээд чадахгүй байсан. Намайг ороход аавынх нь толгойноос цус гоожоод сууж байсан. Э л цохьсон юм шиг байна лээ. Тухайн үед гэрт нь Э түүний аав 2 л байсан. Би ээжтэй нь Эын өөрийнх нь гэрт байсан. Өөр зүйл болоогүй би тэгээд яваад өгсөн. Түүнээс хойш Этой тааралдаагүй ... гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 28-29/,

Гэрч Л.Бгийн ... Манайх Баянхонгор сумын ******* тоот хашаанд байдаг ба манай хүргэн *******а, зээ хүү *******ынх нэг хашаанд бүгдээрээ байдаг. 2018 оны 03 дугаар сарын 26-ны орой би орондоо ороод хэвтсэн байсан гадаа хашааны хаалга дуугараад хүн орж гараад байх шиг байхаар нь босож хувцаслаад гараад хүргэн Бынд ороход гэрт нь Ба болон манай охин З нар байсан. Тэгтэл Бын толгойноос цус гараад Э толгойг нь цохьчихлоо гээд З хэлсэн. Тэгтэл хаалга дуугараад түргэний эмч ирээд З, Ба 2 эмнэлэг явсан. Э хаана байсан юм бүү мэд гэрт байхгүй байсан. Бын толгойг жижиг модон сандалаар цохьчихсон гэсэн. Бын толгойноос цус гарсан байсан. Тэгээд Ба толгойдоо оёдол тавиулаад ирсэн. Эын гэр гэрэлтэй онгорхой байхаар нь гэрлийг нь унтраагаад хаалгыг нь хааж түгжээд гэртээ орж унтсан ... гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 32-33/,

Шүүгдэгч *******ын ... ингээд хадам аав унтаж байгаа байдалтай байсан. О бид хоёрыг маргалдаж байхад хадам аав гэнэт бидний маргаан дундуур ороод “эрка чи амьдарч чадвал чад, чадахгүй бол зайлаарай чи” гэж хэлээд босоод ирсэн. Тэр үед миний дургүй хүрээд “яасан гэнэ ээ писда чинь, дуугуй байгаарай пизда минь” гэж хэлтэл хадам газраас босч ирсэнээ зүүн талын орон дээр хэвтэж байсан миний дээрээс дараад авсан. Би босоод түүний нүүрэнд нь баруун гараараа 2-3 удаа цохьсон, хадам аавын хамраас цус гарсан, мөн миний цохилтоос болоод нүүр нь халцарсан ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 44-46/, ... Би аавынд орход аав ганцаараа гэрийнхээ зүүн талын орон дээр хэвтэж байсан. Тэгээд би ааваас тамхи асуугаад аав “байхгүй” гэхээр нь би “давраад байгаарай” гээд хэлсэн чинь аав босоод орон дээр суучихсан. Аав болохоор манай хойд аав байгаа юм. Тэгээд гэрт орны хажууд байсан жижиг шар өнгийн модон сандалаар толгойруу нь цохьчихсон юм. Би нэг удаа л цохьсон. Тэгтэл толгойноос нь цус гоожсон ... гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 47-48/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 сарын 21-ний өдрийн 137 тоот шинжээчийн ... *******ын биед тархи доргилт, зовхинд цус хуралт, зовхи, хамар, хацар, чамархайд зулгаралт, баруун доод зовхи, чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой, мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 33-34/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 сарын 30-ны өдрийн 232 тоот шинжээчийн ... *******ын биед дух зулайд шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой, мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /2-р хх-ийн 36-37/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /2-р хх-ийн 3-8/ эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /2-р хх-ийн 12/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хоёр хүнд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Хохирогч ******* шүүгдэгч ******* нар нь эвлэрч, эвлэрлийн гэрээг 1-р хавтаст хэргийн 57 дугаар талд, хохирогч *******а шүүгдэгч ******* нар нь эвлэрч, эвлэрлийн гэрээг 2-р хавтаст хэргийн 65 дугаар талд тус тус хавсаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, гэмт хэргийн улмаас бусдад учирсан гэм хор арилсан байна гэж үзлээ.

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан торгох ял оногдуулав.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ын эзэмшлийн BSB маркийн зурагт, CHANGER нэртэй хөлдөөгч зэргийг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сандалыг устгаж, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хоёр хүнд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******т 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ын эзэмшлийн BSB маркийн зурагт, CHANGER нэртэй хөлдөөгч зэргийг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг хүчингүй болгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сандалыг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн тамгын газарт даалгасугай.

7. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.        

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА