Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 747

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюумаа би, иргэн Ч.Э*******гийн нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газрын даргад холбогдох “...Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Б/456 дугаар тушаалын Ч.Э*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, урьд эрхлэж байсан ажилд эгүүлэн тогтоож, сар бүрийн цалин, улирал бүрийн үр дүнгийн урамшуулалын зөрүүгийн хохирлын мөнгийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгчээс ирүүлсэн хүсэлтийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Э******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...Ч******* овогтой Э******* миний бие 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны Б/456 дугаар тушаалын надтай холбоотой хэсгийг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан албан тушаалд эргүүлэн томилж ажиллуулах тухай нэхэмжлэл гаргасан билээ. 

Гаалийн ерөнхий газрын удирдлага намайг хуучин албан тушаалд эргүүлэн томилохоор болсон тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа болно” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Э******* нь Гаалийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “...Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Б/456 дугаар тушаалын Ч.Э*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, урьд эрхлэж байсан ажилд эгүүлэн тогтоож, сар бүрийн цалин, улирал бүрийн үр дүнгийн урамшуулалын зөрүүгийн хохирлын мөнгийг нөхөн төлүүлэх” гэсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсанаа бичгээр илэрхийлжээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2-т “нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж заасны дагуу Ч.Э******* нь Гаалийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр гаргаж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн энэхүү захирамжид хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, мөн нэхэмжлэгч нь Гаалийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд уг үр дагаврын талаар Ч.Э*******д тайлбарлаж баримтад гарын үсэг зуруулсан болохыг дурдах нь зүйтэй. 

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар  зүйлийн 66.4-д заасныг баримтлан иргэн Ч.Э******* нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,  Гаалийн ерөнхий газрын даргад холбогдох “...Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Б/456 дугаар тушаалын Ч.Э*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, урьд эрхлэж байсан ажилд эгүүлэн тогтоож, сар бүрийн цалин, улирал бүрийн үр дүнгийн урамшуулалын зөрүүгийн хохирлын мөнгийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгч Ч.Э*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.  

  

 

ШҮҮГЧ             Д.ОЮУМАА